Олж авсан эх нь сканердсан файл учраас жаахан шаардлага хангахгүйн учир, интернэт хэрэглэгч та биднээс тус дэм хүсэн, хувь нэмрээ оруулахыг хүссэнээр  энэхүү вэб дээр хүмүүс одоо үг оруулж эхэлж байгаа юм байна. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэсэн юм, эрхэм хүндэт www.orloo.com-чид та бүхнийгээ ч бас хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ хүсье! Ямартай ч би өөрөө эхний ээлжинд таван үг оруулж орхилоо, цаг завтай үедээ ганц ганцдахгүй гээд бага багаар ч болов хувь нэмрээ оруулна даа хө. Олны хүч оломгүй далай гэдгээ дээ. Завтай, санасан үедээ өдөрт ганц үг ч гэсэн оруулаад байхад таны хувь нэмэр ч мөн багадахгүй байхаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-08-24  http://www.orloo.info/writers/baterdene