Бичлэгийн тоо 2,391

МУУ МУУХАЙГААС САЛЪЯ

Уншсан 2166 vote 0 2009.09.18 21:20:38
Н.Багабаньд E-mail
Орчлон ертөнцөд өөгүй тэгш хүнийг эрж хайж олно гэдэг өвсөн бухал дотроос зүү хайхтай адил байх аа. Бүх хүн алдаа хийдэг. “Хамгийн том алдаа нь хүн өөрийгөө бүх зүйлд туйлын өө сэвгүй гэж үзэхэд оршино”. Ядаж хамгийн том алдаанаас хол байцгаая. Өөрийнхөө буруу­тайг ухаарч эхэлбэл ухаан сууж байна гэж өөрийгөө тоож эхэл. Буруугаа ухаарсан хүн алдаагаа засна. Бурхан тэнгэр хүнд оюун ухаан хайрласан болохоор хэн ч гэсэн өөрөө хүсч хичээвэл муу муухай бүхнээ таяг­дан хаяж, салж холдож чадна. Нэгэн зальтай илжигний тухай домгийг та бүхэн сонссон байх.

Илжигэнд ачдаг ачаанаас хамгийн хүнд нь давс байжээ. Нэг удаа давс ачиж явсан илжиг гол туулахдаа бүдэрч унан, хэвтэж байгаад босчээ. Тэгээд ачаа нь хөнгөрсөн байхыг зөн­гөөрөө мэдэрч. Түүнээс хойш давс ачих тоолонд гол гат­лах үедээ бүдрэн унаж давсыг уусган урсгаж ачаагаа хөнгөлдөг муу зантай болсон байна. Ус тааралдах болгонд бүдрэн унаж босохгүй хэвт­дэг болсон илжигний залийг эзэн нь анзаарч, овжин адгуу­санд ноос ачдаг болжээ. Гол гатлахдаа сурсан зангаараа усан дотор хэвтээд өгч. Ноос норж даагдахын аргагүй хүндэрсэн байна. Хүнд ачаан­даа түүртэж, тамир тэнхээгээ барсан илжигний муу зан төдөлгүй засарчээ. Ухаангүй адгуус хүртэл муу зангаа засч чадаж байхад ухаант хүн муу бүхнээсээ салж чадалгүй яахав. Илжигнээс дор байв гэж дээ.

Хүмүүст байдаг түгээмэл төөрөгд­лийн нэг нь өөрийн бурууг өөрөөсөө биш өрөөл бусдаас хайдаг гажиг юм. Өөрийн бурууг бусдад тох­дог гаж зуршил чамайг чөдөр­лөсөн хэвээр байгаа нөхцөлд чи алдаа дутагдлаа ухаарахгүй будилсаар, алдас эндэгдэлтэй зууралдсаар байх болно. Чамтай таарч учирсан буруу зөрүү үйлдэл бүхэнд энд миний буруу юу байсан билээ гэж бодож эргэцүүлэн, олж онож тогтоо. Буруугаа ухаарч сэхээрсэн хүн ижил төрлийн алдааг дахин давтан мунгинадаггүй юм. Ер нь нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй байх нь ухаалаг болгоомжтой хүний шинж. Бусдыг буруутгаж өөрийгөө зөвтгөх гаж төөрөгдлөөс анги­жирч, зөв бурууг байгаа үнэнээр нь ялгаж салгаж чаддаг болчихвол өөрт нутагшсан нэг муу зангаа хаяж гээж чадсандаа баярла.

Өөдгүй зангаас салахыг хичээ. Хорвоо дээр гурван төр­лийн өөдгүй хүмүүс бий гэж Ф.М.Достоевский хэл­сэн. Өөдгүй чанараа аугаа их буян­тай зүйл гэж итгэж үнэмшсэн гэнэн өөдгүйчүүд, өөдгүй явдал­даа ичиж, түүнийг ямар ч болов дуусгавар болгохыг эрмэлздэг өөдгүйчүүд, эцэст нь, ердөө өөдгүй буюу ясны өөдгүй хү­мүүс. Өөдгүй явдлаасаа ичнэ гэдэг сайн хэрэг. Энэ нь өөд­гүй явдлаасаа салах урьдач нөхцөл. Ичих булчирхай нь ажиллаж байгаа хүн эрт орой хэзээ ч болов өөдгүй зангаа өөрийн хүчээр дуусгавар бол­гож дөнгөхдөө дөнгөнө. Өөдгүй чанараасаа салахад нь гэнэн өөдгүйчүүдэд туслах хэрэгтэй. Тэд сайн муугаа ч ялгаж салгах ухаангүй, цаасан дарцаг шиг хийсч явдаг юм. Эд нар өөрийгөө ялж, өөдгүй чанараа таягдан хаях сэтгэлийн тэнхээ нь сул хүмүүс. Тиймээс тэдэнд үглэх загнах, үлгэрлэх дагуулах, учирлах ухааруулах бүхий л үйлдлийг ашиглах замаар гэнэн ойворгон занг нь засахад тус дэм бол. Явдал учраараа ясны өөдгүй гэдэг нь танигдсан хүнээс хол байх нь өлзийтэй. “Хүний хамгийн өөдгүй байдал бол өөрийгөө эзэмдэх болон ухаарахаа больсон үе юм”. Хүнийг хамгийн өөдгүй байдалд архины халуун, уурын мунхаг, улайрсан тэнэглэл аль аль нь ядаж цөхөх юмгүй хүргэж хорлоно. Энэ үедээ хэн боловч хүн төрхөө алдаж, адгуусны авир араншинтай болдог нь осолтой. Хамгийн өөдгүй байдалд орчихгүй юм шүү гэж хүн бүр бодож хичээж явах хэрэгтэй.

Хүмүүс эрүүл саруул ухаан бодлынхоо орон зайг уур цухалдалтаар дүүргэх нь олонтаа. Энэ нь хүнд шүглэсэн муу муухайн үүр уурхай юм. “Уур бол түр зуурын солиорол” учраас уурын мунхаг гэгээн сайхан явсан хүнийг ч агшин зуур гэмтэн буруутан болгон хувиргана. Уурласан хүнээс гэрэл цацарч, илч төөнөсөн сайхан үгс хэзээ ч гарахгүй. Уур уцаар хараал хэрүүлийн үрийг цацаж, хагарч бутрах, хагацаж салах үүд хаалгыг цэлийтэл нээж өгөхөөс өөр гавьяагүй. “Уур хилэн хэрцгий явдлын эх булаг” байдаг болохоор уурлаж хилэгнэсэн хүнээс ямагт бол­гоом­жилж, сонор соргог, сор­тоо мэдрэмжтэй бай. Уураа дарж, ухаанаа тэлж явах нь залуу хүн чиний өсөж өндийх, өөдлөн дэвжихэд тулах тулгуур, түших хань чинь болно. “Уур хилэн бусад хүмүүст таатай биш ч гэсэн уурлаж байгаа хүндээ илүү хүндээр тусдаг” болохоор өөрийгөө зовоож, өөрийгөө тарчлаахын хэрэг ер нь байна уу? Уур биеийг зовооно гэж бидний өвөг дээдэс сургамжлан захисаар ир­сэн шүү дээ. Өөрийгөө ялж чаддаг хүн л уураа барьж, уураа дарж, ухаанаараа уураа хазаарлан зогсоож чаддаг юм. Хүн өөрийгөө ялмагц бус­дыг буруушаахаа тэр дороо болино.

Худал хуурмаг бүхнээс хол зайдуу байцгаая. Худал хуурмагийн босоо ороолон чамайг ээрч хоргоогоод эхэл­бэл түүнээс үтэр түргэн холдох замаа хай. Чухамхүү худал хуур­маг л хүнийг байх ёстой байр сууринаас нь хамгийн ихээр доош чангаадаг юм. Хуурамч зүйл бүхэн хэзээ ч бат бөх байдаггүй, савангийн хөөснөөс үүссэн хийн бөм­бөлөг адил тэр дороо хага үсрэх тавилантай. “Худал хуур­маг нь бүх муу муухай үйлдлүүд дотроос хамгийн илүү нуугдмал, бүхнээс хялбархан хийгддэг учраас л бид түүнийг хамгийн их бузар муухай зүйл хэмээн харааж зүхдэг юм” хэмээн их сэтгэгч хэлсэн байна. Худал хуурмагийн хор хөнөөл харамсаж халаглаад барамгүй их. “Худал нь бие бо­лоод сэтгэлд төгсгөлгүй зовлон авчирдаг”. Нэг худал нөгөөгөө тэр дор нь төрүүлнэ. Нэгэнт худал хэлчихсэн бол дахиад зайлшгүй худал хэлнэ. Улмаар худал хэлэхгүйгээр амьдарч чадахгүй болтлоо доош орно. Нэг худлыг нөгөө худлаар дэмжиж, энэ нь эцэс төгсгөлгүй чөтгөрийн тойрогт эргэлдсээр, үнэн мөний ул мөр улам бүр бүдгэрч, худал хуурмагийн намаг балчигт гарах аргагүй шигдэхэд хүрнэ. “Хүн хэдийчинээ их ухаантай, боловсролтой байна, түүний худал хуурмаг өөрт нь болон бусдын хувьд төдийчинээ их хортой байдаг” нь гачлантай. Худалч хүн чин үнэнийг чин сэтгэлээсээ яриад байхад нь ч хүмүүс түүнд огт итгэхгүй буюу байнга эргэлздэг болчих нь үнэхээр харамсмаар.

Хүний сэтгэлд өөрөө өөрий­гөө өдөөж төрүүлдэг бузар муу­хай нэг зүйл бий. Энэ бол хардалт юм. “Замбуулин дээр бид­ний сэтгэлийг ой гутам зургаар дүүргэдэг хардалтаас илүү гутамшигтай тийм зовлон байдаггүй”. Хардалтын хар дон сэтгэлд шүглэвэл өөрийгөө үргэлж тамлан зүдрээхээс гадна өөрт хавьтсан бүхнээ тарчлаан зовооно. “Хардалт гэдэг бол юмаа алдахаас айж ягтаа тулсан харамч амьтны тэчьяадал” гэж их сэтгэгч онож тодорхойлсон байна. Санаа муутай хүн савнаасаа хальсан хартай байдаг. “Хардагчид шалтаг хэрэггүй. Тэд хардамтгай учраас огт шалтгаангүйгээр дандаа хардацгааж байдаг”. Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, юм үзэж, нүд тайл­сан хүн ч өрөвдөх сэтгэлгүй өчүү­хэн хардагчид болчихдог нь ухаанд багтамгүй гайхмаар. Тийм болохоор хардалт гэдэг нь угаас ухаан муутай хүний сэтгэлд урган зовоодог ухамсар дорой, уг муутын өвчин ажээ. Эгэл хүмүүсийн хардалт өөр хоорондын хэрүүл эвдрэлээс хол хэтрэхгүй, эрх мэдэлтний хардалт хотол олноор нь ч хэрэл­дүүлж эвдрэлцүүлнэ. Хардалтыг өшөө хорсол, өшөө хорслыг өшөө авалт сүүдэр эзнээ дагах адил шил шилээ даран мөшгинө. “Өшөө авалт нь нэр төртэй хүмүүсийн зүрх сэтгэлд багтдаггүй, хэр тааруухан хүмүүсийн өв хөрөнгө юм”. Хардалт, өшөө хорсолдоо хүлэгдэн боолчлогдсон хэр тааруухан хүн болчихгүйг хүн бүр хичээх хэрэгтэй.

Бусдын муу муухайг өөнтөг­лөн сонжиж элэглэн шоолох хэрэггүй. Харин муу муухайгаас салахад нь бололцооны хэрээр туслахыг хичээ. Энэ бол бусдын төлөө хийж байгаа буянтай үйлс. “Ухаантай хүн бус­дын муухай явдлыг хараад өөрийнхөө муу муухайгаас салдаг”. Энэ бол өөрийнхөө төлөө хийж байгаа буянтай үйлс. Муу зүйл хийсэндээ харамсах нь сайн хэрэг. Энэ нь дахин муу зүйл хийхгүй байх дархлааг өөртөө суулгаж байна гэсэн үг. Гэхдээ муу зүйл хийхгүй байх нь л бүр сайн хэрэг шүү дээ. “Муу юмыг их ч бай, бага ч бай хийх хэрэггүй” гэж маш эрт хэлсэн нэг үг байдгийг санаж явцгаая.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2239000/cd6/trackback

esuihen

2009.09.19 12:50:15
*.194.229.208

teneguud l ooriinhoo aldaan deer surdag gej bismark helsen baidag.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2402
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1318
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2923
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1668
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11156
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2356
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2043
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2594
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청