Гахайн томууны ханиадны эсрэг вакцин гаргаж авлаа
Мягмар, 2009 Есдүгээр сар 15 16:26
Гахайн томуугаар өдөр ирэх тусам хүмүүс өвчилж,үхэж тахал болох нь хэмээн дэлхий нийтээрээ эмээж байсан. Гэтэл энэхүү аюулт өвчны эсрэг найдвартай вакцин гаргаж авсан байна.Энэхүү вакциныг нэг удаа л хийхэд халдвараас бүрэн хамгаалж чадах аж. Вакциныг таамаглаж байснаас ч хурдан хүмүүст хийж эхлэх болсон талаар мэдэгдсэн байна.Тодруулбал 10-р сарын эхээр Америкт вакцинжцуулалт эхлэнэ.
Хамгийн эхний ээлжинд гахайн томуугаар амархан өвдөх магадлалтай бүлэг болох эрүүл мэндийн салбарын ажилчид болон томоохон нөлөө бүхий хүмүүс орох аж.
“Вакциныг хэдийгээр 10-р сарын дунд үеэс савлаж эхлэх боловч одоо эхний үеийн вакциныг 10-р сарын эхний долоо хоногоос эхлүүлнэ.Бид аль болох маш түргэн хугацаанд вакциныг савлан хүмүүсийн гар дээр хүргэхээр ажиллаж байна” хэмээн Kathleen Sebelius хэлсэн байна.
Нэг удаа тариулаад 10 хоногийн дотор гахайн томуунаас айлтгүй таны дархлал сэргэх аж. Бид 10 сарын дунд үе гэхэд савласан вакцинаа дэлхийн бүхий л улс руу түгээх бөгөөд аль болох хүн бүрийн амь нас эрүүл мэндийн үүднээс шуурхай ажиллаж байгаа талаараа тэрээр ABC-д өгсөн ярилцлагандаа дуридсан байна.
Эрдэмтэн судлаачид нэг удаагийн тарилтаар хүнийг бүрэн дархлаажуулж чадах эсэх, тунг нь 2 дахин нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа ч Британийн томоохон эрдэм шинжилгээний хүрээлэн болох GlaxoSmithKline нэг удаагийн тарилтаар хүнийг 98 хувь хамгаалж чадах вакцин гаргасан талаараа мэдээлсэн билээ.Тэд вакцинаа гаргаж авахын тулд 15 төрлийн судалгаа шинжилгээ болон Америк канад зэрэг улсыг дамнасан насанд хүрсэн том хүн,хүүхэд,хөгшин хүн зэрэг 9,000 н биет дээр туршилт хийж гаргаж авчээ.
Одоогийн байдлаар өвлийн гахайн ханиад өргөн цар хүрээг эзлэх төлөвтэй байгаагаас вирусыг эрчимжиж эхлэхээс нь өмнө вакцинжуулах нь зүйтэй хэмээн яарч байгаа аж.
Нэг удаа тариулаад 10 хоногийн дотор гахайн томуунаас айлтгүй таны дархлал сэргэх аж. Бид 10 сарын дунд үе гэхэд савласан вакцинаа дэлхийн бүхий л улс руу түгээх бөгөөд аль болох хүн бүрийн амь нас эрүүл мэндийн үүднээс шуурхай ажиллаж байгаа талаараа тэрээр ABC-д өгсөн ярилцлагандаа дуридсан байна.
Эрдэмтэн судлаачид нэг удаагийн тарилтаар хүнийг бүрэн дархлаажуулж чадах эсэх, тунг нь 2 дахин нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа ч Британийн томоохон эрдэм шинжилгээний хүрээлэн болох GlaxoSmithKline нэг удаагийн тарилтаар хүнийг 98 хувь хамгаалж чадах вакцин гаргасан талаараа мэдээлсэн билээ.Тэд вакцинаа гаргаж авахын тулд 15 төрлийн судалгаа шинжилгээ болон Америк канад зэрэг улсыг дамнасан насанд хүрсэн том хүн,хүүхэд,хөгшин хүн зэрэг 9,000 н биет дээр туршилт хийж гаргаж авчээ.
Одоогийн байдлаар өвлийн гахайн ханиад өргөн цар хүрээг эзлэх төлөвтэй байгаагаас вирусыг эрчимжиж эхлэхээс нь өмнө вакцинжуулах нь зүйтэй хэмээн яарж байгаа аж.