Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр эх орондоо ирсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр өчигдөр эх орондоо ирэнгүүтээ Шадар сайд М.Энхболд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нарыг хүлээн авч уулзан цаг үеийн байдалтай танилцан, зарим үүрэг даалгавар өгсөн билээ.
Ерөнхийлөгч өнөөдөр 14.00 цагаас Италийн Милан хотноо болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн МУГТ П.Сэрдамбад Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг гардуулах бололтой.
Харин тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогтод Монгол Улсын гавъяат тамирчин, хүрэл медалийн эзэн У.Мөнх-Эрдэнэд нэр бүхий одон гардуулж өгөх талаар эх сурвалж ярилаа.
Мөн энэ өдөр Гадаад харилцааны яам Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Энэтхэг улсад хийсэн анхны төрийн айлчлалын үр дүнгийн талаар танилцуулахаар хэвлэлийн хурал зарласан байна.