Бичлэгийн тоо 2,391
Энэ стандартаар цагдаагийн байгууллагын алба хаагч, үйлчлүүлэгчтэй харьцахдаа хүндэтгэн мэндэлж өөрийн нэр, цол, албан тушаалыг танилцуулж ямар туслалцаа хэрэгтэй талаар тодруулж яриагаа эхэлж байх, иргэний дуудлага, мэдээллийг анхааралтай сонсож, тэдэнд хүндэтгэлтэй хандан тавьсан асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэн өгч, үйлчлүүлэгчийнхээ хувийн болон бизнесийн нууцыг хадгалах, соёлтой зөв харьцааг эрхэмлэх явдал аж.
Үйлчилгээний стандартыг зөрчсөн алба хаагчдад “Цагдаагийн байгууллагын тухай” хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, мөн стандартын хэрэгжилтийг жил бүр дүгнэж шуурхай, соёлтой үйлчилгээтэй нэгж, алба хаагчийг шалгаруулж байх гэнэ