Бичлэгийн тоо 2,391
Ерөнхийлөгч Өршөөлийн хууль санаачлахдаа хохирлыг хэрхэн барагдуулахыг таг мартжээ Ерөнхийлөгч самгарджээ.Тэрээр “Өршөөлийн хуульд албан тушаалтнуудын хэрэг орохгүй гээд андуурчихаж.Хуулиа дахиад шинэчилье тэгэх үү” гэсэнтэй утга дүйх саналыг Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт илгээв.Анхны мэдэгдлээсээ 180 хэм эргэсний учир юу байв.
АМ ӨЧГӨӨ ӨГСӨН ӨДӨР БУЮУ ДОЛДУГААР САРЫН 25 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амралтын өдөр хэвлэл, мэдээллийнхнийг өрөөндөө дуудан ирүүлж Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийв.Тэрбээр “Миний санаачилсан хууль жинхэнэ эзнээ олж байна.Энэ хуульд “авлига”-тай холбоотой нэг ч хүний хэрэг хамаарахгүй. Хамаарах ч хэрэг алга.АТГ гэж нэг байгууллага юу ч хийхгүй юм. Хууль, эрхзүйн байгууллагын мэргэжилтнүүдийн хэлснээр авлига авсан, өгсөн, зуучилсан хэргээр хорих ял шийтгүүлсэн нэг ч нөхөр шоронд байхгүй гэнэ лээ. Тэгээд ч Өршөөлийн хуулийн буянаар Эрүүгийн хууль дахь бугшсан хатиг хагарлаа.Учир нь Эрүүгийн хуульд “авлига” гэдэг өгүүлбэр байтугай үг ч алга.Иймээс энэ үгийг нэмж оруулъя” хэмээн мэдэгдсэн.Эрүүгийн хуулийн 28 дугаарт бүлэгт “авлига”-тай холбогдох хэргийг албан тушаалтны хэргээр зүйл-чилсэн байсныг эрхэм Ерөнхийлөгч тэрхэн үедээ мэдээгүй бололтой. Ийнхүү тэрээр албан тушаалтны үйлдсэн хэрэг өөрийнх нь санаачилсан Өршөөлийн хуулийн гадна үлдэнэ гэдэг ам өчгөө цэнхэр дэлгэцээр олонд өгч, хэвлэлийн хуу-даснаа бичүүлэн баримтжуулжээ.
АМАА БАРЬСАН ӨДӨР БУЮУ ЕСДҮГЭЭР САРЫН 2 Өөрийнх нь санаачилсан хуульд албан тушаалтнуудад холбогдох хэрэг орохгүй хэмээн зарлаад байсан Ерөн-хийлөгч том андуурснаа сая ойлгов. Тэрээр “Албан тушаалтнуудад холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх хуульд хаалттай зүйлчлэх байсан юм.Гэхдээ одоо оройтоогүй байх аа.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихъя” гэсэн саналыг Засгийн газарт энэ өдөр хүргүүлжээ. Харин Засгийн газрын хуралдаанаар оройтсон гээд түүний саналыг дэмжсэнгүй. Одоо яахав дээ, албан тушаалаа ашиглаж, улсын төсвөөс идсэн, уусан, авлига өгсөн, зуучилсан этгээдүүдийн аз нь шовойж, од нь гийсэн юм байлгүй. 2006 онд 92, 2007 онд 113 албан тушаалтны хэрэг бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд албан тушаалын 104 гэмт хэрэг бүртгэгдснээс 33 нь шүүхээр шийдвэрлэгдсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль өгч авсан 50 хэрэг шалгагдаж байгаагаас 14 нь шүүхээр орж гэм буруутайд тооцогджээ. Энэ бол зөвхөн сүүлийн жилүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан, шийтгэгд-сэн албан тушаалын гэмт хэргийн тоо.Ийм байтал эрхэм Ерөнхийлөгч авлигын хэргээр төрийн ганц ч албан хаагч шүүхээр шийтгүүлээгүй, хорих ял эдлээгүй байна гэж яагаад эндүүрэх болов. Энэ бүхэн санаатай эндүүрэл үү, мэ-дээлэл муугийнх уу? Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн Улсын нөөцийн дарга, тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, Эдийн засаг, Бодлого зохицуулалтын хэлтсийн Төрийн сангийн дарга нарын үгсэн тохирч Төрийн сангаас 28 сая төгрөг завшсан хэрэг, Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэрийн Татварын товчооны дарга нь Нийгмийн дэмжлэгийн сан-гаас 13 сая төгрөг залилан авсан хэрэг, хэрэгтнээсээ авлига авсан прокурорын хэрэг, Байгаль орчинд хор хөнөөлтэй үйлдвэр эрхлэгчдийг илрүүлсэн ч дахин ажиллах зөвшөөрөл хууль бусаар олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газ-рын хоёр байцаагчийн хэрэг гээд төрийн албан хаагчдийн албан тушаалаа ашиглаж, авлига авсан, өгсөн, зуучилсан хэргийг бичвэл урт жагсаалт гарна.
ХОХИРОГЧДЫГ ДАВХАР ДАВХАР ХОХИРООЁ “Хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуульд хохирлын хэмжээг хэрхэн барагдуулах тухай ямар ч зохицуулалт алга байна” хэмээн хуульчид ярьж байна. Энэ нь Өршөөлийн хуульд хамрагдах өдрөө хүлээж буй дарга нарын идсэн улсын төсвийн хөрөнгийг эргэн төлүүлэхгүй байх хуулийн орчин бий болгосон гэ-сэн үг. Тэд өршөөгдөөд зогсохгүй хохирол барагдуулахгүй байх боломжтой болжээ.Энэ нь зөвхөн улсын төсвөөс хөрөнгө шамшигдуулсан албан тушаалтнуудаас гадна эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд ч хамаатай юм.Өөрөөр хэлбэл, хэрэгтнүүдийг өөгшүүлж, хохирогчдыг дамшиглаж байгаа хэрэг.Ийнхүү гэмт хэргийн хохирогчдын эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлыг хэрэгтнүүдээс нөхөн барагдуулах тухай ямар ч үг, өгүүлбэр хуульд тусгаагүйд холбогдох мэргэжилтнүүд гайхаж байна. Хохирогч нь төр, иргэн, байгууллага хэн ч бай давхар давхар хохирох логик энэ хуулиас ургаад байгааг эрхэм Ерөнхийлөгч анзаарсангүй юу. Өршөөлийн хууль ойр ойрхон гарах нь хүмүүст гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ял гарцаагүй биш юм байна, шударгаар шүүлгэхээс илүүтэй өршөөлд багтахыг хичээх нь зүйтэй юм байна гэсэн бодол төрүүлдэг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа сэжигтэн яллагдагч өмнө нь Өршөөлийн хуульд хамрагдаж байсан эсэхийг мэдэх боломж байхгүй учир ахин Өршөөлийн хуульд хамрагдах, улмаар ял завших боломжийг бий болгодог юм. Учир нь Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийн мэдээллийн сан гэх зүйл байхгүй учир тухайн этгээд өөрөө л энэ тухай хэлэхгүй бол мэдэх аргагүй. Хууль сахиулагчдын хувьд үүнийг тогтооход техник ажил-лагаа шаарддаг байна.
АЛБАН ТУШААЛТНУУДЫН УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРОЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан эрх мэдэлтнүүдийн улсад учруулсан хохирлыг гаргаж үзье. УИХ-ын гишүүн Л.Гүндалай: /Эрүүгийн хуулийн 150.3, 262.2/ Эрvvл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ЭМЯ-наас бүрэн тоноглогдсон аппарат, зөөврийн ЭХО-ны 200 ширхэг аппаратыг авахаар зарласан тендерийн явцад албан тушаалаа ашиглаж, өөрийн ах Л.Баяндалайн эхнэр С.Нэргүйн “Булгат овоо” ХХК-ийг тендерт ялуулж, улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй. Тайванийн Тайпэй хотод түргэн тусламжийн чиглэлээр ашиглагдаж байгаад манай улсын эрүүл мэндийн салбарт тусламжаар өгсөн эмнэлгийн зориулалттай түргэний арван ширхэг тэргийг өөрийн үүсгэн байгуулсан “Монголын хүний хөгжлийн төв”-д авч ашигласан. Удалгүй дээрх түргэний тэргийнхээ хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, Батлан хамгаалах яаманд 13,5 сая төгрөгөөр тус тус дамлан улсад их хэмжээний хохирол учруулжээ. Генерал П.Даш /Эрүүгийн хуулийн 262.2, 273.2/ ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа ОБЕГ-ын Улсын нөөцийн бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “AO Жаргалант” компанитай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж, улмаар тус компаниас өндөр үнээр шатахуун худалдан авч, байгууллагадаа 205 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах байраа, ажил үйлчилгээ гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын журмын тухай хуулийг зөрчиж, ОБЕГ-ын барилгын засварын ажлыг тендергүйгээр байгууллагадаа 141,2 сая төгрөгийн хохирол, 2004-2007 онд тендергүйгээр автомашин авч байгууллагад 44,1 сая төгрөгийн хохирол, “Алтай таван богд хайрхан” компанитай үрийн улаан буудай худалдан авах гэрээ байгуулж 199.3 сая төгрөгийн авлага үүсгэн улаан буудайг зах зээлийн тухай үеийн үнээс өндөр үнээр худалдан авсан гээд нийтдээ 521 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан нь тогтоогджээ. “Онцгой”-гийн С.Отгонбаяр Албаны эх сурвалжийн мэдээлснээр С.Отгонбаярт холбогдох хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах тогтоол шийдвэр нь гараад удаж байгаа гэнэ. С.Отгонбаяр ОБЕГ-ын сайд байхдаа хувийн бараагаа улсад өндөр үнээр “шахсан”, улсын барааг хувьдаа хямд үнээр “завшсан” хэрэгт холбогдон жил гаруйн хугацаанд шүүхийн хаалга татсан. Тэрээр 2006 оны есдүгээр сард өөрийн “Оюуны ундраа” ХХК-нд ашиглаж байсан “Даймлер Крайслер-220” маркийн хуучин автомашинаа ОБЕГ-т 49.7 сая төг-рөгөөр зарсан. Энэ машин шинээрээ 36 .9 сая төгрөгийн үнэтэй байдаг ба улсаас 13.6 сая төгрөг шамшигдуулсан зэрэг үндэслэлүүдээр түүнд хэрэг үүсгэсэн юм. Эрүүгийн хуулийн 263-ын 2-т заасан үндэслэлээр түүнд дөрвөн жилийн хорих ял ногдуулж байсан билээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөл үзүүлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй үндэслэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбарлахдаа “Энэ нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журамд нийцэхгүй байгаа. Хууль батлагдаад хэрэгжиж дууссаны дараа өөрчлөлт хийх нь зарчимгүй явдал” гэсэн нь Ерөнхийлөгчийн “Би юу хийчихэв ээ” хэмээсэн самгардалтыг нэг мөр тайлсан хэрэг юм.
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2226077/b0e/trackback

profile

999999999_

2009.09.18 20:04:48
*.248.92.91

даяар монгол энэ тэр гэсэн хачин хачин
юмнууд  ш дээ,
гэхдээ төрд гарсан тэргүүнээс арай дээр л байх
нэг тийм тууштай  биш ээ...
 зовлон үзээгүй монголчууд жаргал даахгүй ээ
наад зах нь төрийн тэргүүнээ сонгож чадахгүй
өнгө мөнгө одоо хар тэр Элбэгдөрж гээд нэг ХАРХ
гарч ирээд яаж байна ,,,,,,,,,
дараагын 4 н жилд хятад эсвэл солонгос хүн монгол
 төрийн тэргүүнд гарна ...
profile

999999999_

2009.09.18 20:05:17
*.248.92.91

даяар монгол энэ тэр гэсэн хачин хачин
юмнууд  ш дээ,
гэхдээ төрд гарсан тэргүүнээс арай дээр л байх
нэг тийм тууштай  биш ээ...
 зовлон үзээгүй монголчууд жаргал даахгүй ээ
наад зах нь төрийн тэргүүнээ сонгож чадахгүй
өнгө мөнгө одоо хар тэр Элбэгдөрж гээд нэг ХАРХ
гарч ирээд яаж байна ,,,,,,,,,
дараагын 4 н жилд хятад эсвэл солонгос хүн монгол
 төрийн тэргүүнд гарна ...
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
» Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청