Бичлэгийн тоо 2,391
Милан хотноо зохиогдож буй 15 дахь удаагийн сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хөнгөн жин буюу 48 кг-ын жинд өрсөлдсөн Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба дөнгөж сая дэлхийн аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын Армяны тамирчин Давид Айрапетянтай нударга зөрүүлж, 10:5 /3:3, 4:1, 3:1/ харьцаагаар нам цохилоо. Хоёр жилийн өмнө Чикагод болсон ДАШТ-ий эхний тойрогт Айрапетянд 34:8-аар ялагдаж байсан манай тамирчин ийнхүү даагаа нэхэж, Монголын түүхэн дэх анхны боксын дэлхийн аварга болж байна.