Бичлэгийн тоо 2,391

Тархи угаагчид

Уншсан 1994 vote 0 2009.09.10 15:41:27
Саяхан интернетэд тавигдсан олон бичлэгүүд дотроос нэгэн бичлэг намайг ихэд цочирдуулав. ...Нэгэн тасалгаанд Солонгос эрчүүдтэй гэрлэхийг хүссэн монгол бүсгүйчүүдийг цуглуулан дүрс бичлэг хийж байна. Монголоор сайн ярьж чадахгүй боловч нэгэн нөхөр бүсгүйчүүдэд, хэрхэх тухай зааварчилна. Камерийн өмнө бараг нүцгэн шахуу зогсох бүсгүйчүүдийг "наашаа хар, цаашаа хар, тонгой, одоо дотоожоо доошлуул, за эргэж хараад инээмсэглэ" гэх командаар тэд энэ бүхнийг дуулгавартай гүйцэтгэх аж. Солонгос хүнтэй гэрлэж, олон ангит кинонд гардаг шиг аз жаргалтай учрах, гэнэн мөрөөдөлтэй бүсгүйчүүд, зуучлагч Солонгосуудын өмнө яг л мал мэт харагдаж байлаа. Энэ чинь юу болж байнаа! Монгол хүн, монгол бүсгүйчүүд ийм үнэ цэнэгүй болж байна гэж үү? хэмээн бодохоор үнэхээр сэтгэл өвдлөө. Цагтаа Солонгос бүү хэл дэлхийн олон хаад, эздийг өмнөө бөхөлзүүлж байсан аугаа өвөг дээдсийн үр сад бид, өнөө цагт өнгө мөнгөний төлөө, яг л мал мэт арилжигдан худалдагдах болоо юу? Миний бие үүний өмнө "Худалдагдсан бүсгүй заяа" нийтлэлээрээ энэ тухай өгүүлж, тодорхой санал дэвшүүлсэн билээ. Энэ тухай гуниглан бодож суухдаа, өдөр болгон шахуу Монголын ТВ-үүдээр цацагдаж, өнөөгийн Монголын хүүхэд залуусын "тархийг угааж" байгаа Солонгосын олон ангит "савангийн дууриуд"-ын талаар харамсан санаж байлаа. Монголын үндэсний бахархал, Монгол хүний эрхэм чанар, аугаа өвөг дээдсийн түүх, Монгол хэл, ёс заншлын талаар үзүүлэхгүй атлаа, амар хялбараар нь Солонгосын савангийн дууриудыг үзүүлж байгаа нь та нарт ашигтай мэт боловч, Монголын ирээдүй хойч үеийнхний сэтгэхүйг хэрхэн бузарлаж байгаагаа анзаарахгүй байна гэж үү? Яг энэ нөлөөгөөр чинь өнөөгийн монгол оронд, монголоо голж муулан, харийнхыг шүтэн бишрэх үзэл газар авч байна. Энэ хэний бодлого вэ? Дөрөв дэх засаглал Ямар ч орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухай орныхоо ард иргэдийн сэтгэлгээ, үзэл бодол, сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг. Харин тэд энэ боломжоо хэн нэгний ашиг сонирхлын төлөө бус, нийт олны ашиг сонирхолд нийцүүлэхийг хичээнэ. -Тэд, олон нийтэд хүргэх мэдээллийн талаарх бодлого чиглэлээ тодорхойлж, үндсэн зарчмаа хатуу баримталдаг аж. Ямар нэгэн мэдээлэл баримтыг олон нийтэд, олон талаас нь ойлгомжтой байдлаар дэлгэн тавьж, уншигч нэгэн өөрийн бодол санаагаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олгоно. Түүнээс бус хэн нэгний захиалга, хяналтын дор нэг талыг барьсан, олон нийтийн өмнөөс үнэлэлт дүгнэлт өгч, үүний төлөө бусдыг уриалдаггүй. -Тэд, бүх насны хүмүүст мэдээлэл хүргэдэг учраас, мэдээллүүдээ нас насны онцлогт тохируулан багцалж, тэдэнд хүргэх арга зам, цаг хугацаагаа ч тохируулдаг аж. Өвөө, аав, хүү гурав зэрэгцэж суугаад "хайр дурлал хүсэл тачаал" шингэсэн нэвтрүүлэг үзээд, нүүрээ улайлган, хоолойгоо засч, хулмалзаад байж болохгүй шүү дээ. Яг эндээс л мэдээллийн ялгавартай, ангилалтай байх зарчим мэдрэгдэж байна. Тийм болоод тэд мэдээллийн ангилал, кодыг хийдэг аж. -Тэд, үзэгчиддээ өөрийн орон, ард түмний бахархан гайхуулж болох үй олон зүйлийг үзүүлэн, сурталчилахыг хичээдэг. Тэдний энгийн хэрнээ ийм төрлийн олон нэвтрүүлгүүдээс хүүхэд залуус нь, энэ оронд иргэн болж төрсөн хувь заяандаа баярлан бахархаж, бусдад ч гайхуулан сурталчилна. Юу юуны өмнө, өөрийн эх орныхоо сайн сайхныг мэдэрч байна гэдэг, тэдэнд "эх оронч, элгэмсэг" сэтгэлийг бий болгоход их туслах аж. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өөрийн бүтээлүүдээрээ олон нийтэд таалагдаж, тэдэнд сайн сайхнаар нөлөөлөх тусмаа, өөрсдийн орон зайгаа бий болгож, улмаар хүчирхэгжинэ. Олон нийтэд таалагдахын тулд худлаа мэдээлэл цацах, эсвэл хэт эротик, балмад материал нийтлэх, хий шуугиан дуулиан дэгдээхийг хүсдэггүй. Энэ бол өөрийн уншигч үзэгчидээ хүндлэхийг хүсээгүй, эсвэл их дорд үзсэний шинж болно. Тархи угаагч Манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сурталчилагдаж, олонд танил болж, заримдаа "залхмаар" болгодог хэдэн хүмүүс нь УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд, архаг улстөрч, бизнесмен, бас "одонцорууд". Заримдаа ч "энэ хэдээс өөр хүмүүс Монголд байдаггүй юм болов уу?", эсвэл " энэ хэд л Монголыг хөгжүүлэх гэж зүтгээд, бусад нь хараад суугаад байдаг юм болов уу?" хэмээн эргэлзмээр... Харин тэдний ихэмсэг, донжтой маягийн ярьж байгаа зүйл нь "өмнөөс нь ичмээр дамшиг" байх нь олонтой. Монголд хэсэг бүлэг хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө байнга сурталчилж, "од" болон гялалзаж, үүнийхээ төлөө дуртайгаа ярьж, хийж болдог гэж эндүүрээд байх шиг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бие даасан гэхээсээ, хэн нэгэн эзний хүсэл сонирхлын төлөө "долдойчлоод" байгаа нь мэдрэгдээд байна. Монголын олон ТВ-үүдийн сувгаар өдөр бүр гарч буй Солонгосын олон ангит кинонууд иргэдийн тархийг угааж байгаагийн сонгодог жишээ. Энэ савангийн дууриудын ачаар, "уба" хэмээн наалинхайтан нялуурах, үсээ босгож тосолсон охид хөвгүүд, ямар ч аргаар хамаагүй солонгос хүнтэй гэрлэж кинонд үзсэн аз жаргалдаа умбах мөрөөдөлтэй охид бүсгүйчүүд, солонгос маягаар охид бидэнд дурлаж, амиа хорлохоос наагуур гуйж, царайчлах учиртай хэмээн итгэсэн шаавай залуусаар Монгол маань дүүрэх нь. Монголын нэрт хэдэн жүжигчдээ ч танихгүй атлаа, солонгос савангийн дуурийн хэдэн жүжигчдийг шүтэн бишэрч, дурлалдаа "шатагсад" олширч байна. Өөрсдөө ажиллаж бүтээхээс зүрхшээж, амар хялбараар нь Солонгосоос хямд үнээр авч гаргаж буй энэ савангийн дууриуд тань Монгол орон даяар эх орноо муучлан, харь солонгос орныг мухар сохроор шүтэн бишрэх "хий үзэгдэл" болон тэнүүчилж байна хэвлэл мэдээллийнхэн минь. Амар аргаар олж буй мөнгө та нарын сэтгэлийг өвтгөхгүй байвал алсад байгаа монголчуудын зүрх шаналж байна. Монголд өнөөдөр болж бүтэхгүй зүйл олон хэдий ч "сенсаац" хөөж хар бараан өнгөөр иргэдийн тархийг угааж айдас түгшүүрт автуулж байна. Хүчирхийлэл, нүцгэн бие, шалиг марзан яриа, гэмт хэрэг, амьгүй цогцос, согтуу хүмүүсийн дүр төрх Монголын нийгэмд жинхэнэ аймшгийг авчирч байна. Энэ бүхэн олон нийтэд жигшил төрүүлэхээсээ амьдралын хүнд хэцүү аргаа барсан үед "ингэж болох юм байна" гэдэг загварыг өгч буйгаа анзаарахгүй байна гэж үү? Эцэстээ энэ бүхэнд нүд дасч чих зөөлөрч орхивол яах билээ. Монголчууд ямар нэгэн бүсгүйн нүцгэн бие хэн нэгний балмад үйлдлийг үзэж харж байж гоо сайхны таашаалтай, эсвэл омог бардам болдог гэж эндүүрч байна. Гэсэн атлаа өнөөгийн залууст сурч мэдэхийн эрдэм ухаан, ирээдүйдээ итгэх итгэлийн сайхан илч гэрэл, өөрийгөө хөгжүүлэхийн ач тусыг даан ч бага сурталчилж байна. Мэдээлэл сурталчилгааны өнгө аясын хар нь давамгайлахаар барахгүй үзүүлж, харуулж, сурталчилж буй зүйл эрээ цээргүй, бүдүүлэг хэрцгий болж байна Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн хувийн амьдралийн элдэв үйлдлийг эрээ цээргүй сурталчилж байгаа нь "хэвлэлийн эрх чөлөө зарчим" биш. Хэн нэгэн мөнгөтэй эрхмийн олон бүсгүйчүүдтэй зугаацаж буй тухай, гэр бүлийн хэрүүл маргаан, ямар нэгэн одонцорын хүүхэд төрүүлсэн, нэгэн эрхмийн гэр бүлээсээ салж өөр бусадтай сүүлэрч байгаа зэрэг мэдээллүүд хэнд хэрэгтэй, монгол орны хөгжилд ямар нөлөөтэй юм бэ? Энэ нь хувь хүний нууцад бүдүүлгээр халдаад зогсохгүй олон нийтийн зүгээс эдгээр хүмүүсийг үзэн ядах, шоолох, эсвэл даган дуурайх, гутаан доромжлох шалтаг болж байна. Сүүлийн үед Монголын ТВ-үүдээр гарч буй олон төрлийн шоу, цэнгээнт нэвтрүүлгүүд нь гадаадын ийм нэвтрүүлгүүдийн болхи дуураймал болж. Маш сайн, алдартай нэвтрүүлийн гол санаа, үндсэн зорилгыг нь сайн ойлгож Монголын нөхцөлд уялдуулан хийж болно. Харамсалтай нь дээр үеийн "монголчилно" гэдэг хэллэгээр даан ч болхи дуураймлууд болчихоод байна. Эндээс нэг л зүйл мэдрэгдээд байна. Монголын сэтгүүлчид маань залхуу, өөрийгөө зовоолгүй, амархан аргаар юм хийх гээд байх шиг. Чанаргүй юм хямд үнэтэй байдагчлан, өөрийгөө зовоолгүй амархан хийсэн зүйл чанартай байж чадах уу? Дуурайж буй нэвтрүүлэгийн гадна талыг нь бус, энэ нэвтрүүлгийг хийх гэж ямар их сэтгэл, хөдөлмөр гардагийг нь дуурайвал амжилтад хүрэх боломжтой. Бүтээл гэдэг ямар их сэтгэлийн шаналал алжаал, нөр их хөдөлмөр зүтгэл байдгийг бүгд мэднэ. Төгсгөлийн оронд Монголын жирийн нэгэн иргэн, уншигч үзэгчийн хувьд энэ бүхнийг мэдрэхдээ үнэхээр харамсаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн сэтгэл зүйг хөтөлж, залж байдаг. Тэд залуурчид, шударга үнэний хөтөч байхаас "тархи угаагчид" биш. "Дөрөв дэх засаглал" хэмээн өөрсдийгөө үнэлдэг Монголын хэвлэл мэдээллийнхэн минь жаахан ч атугай өөрчлөгдөх цаг болжээ. Монгол орны хөгжлийн төлөө бахархалын төлөө, монгол хүний үнэлэмжийн төлөө, хүүхэд залуусын ирээдүйн сайханд итгэх итгэлийн төлөө зүтгэх хэрэгтэй. -Аугаа их өвөг дээдэстэй дэлхийн хөгжлийн хандлагыг тогтоож явсан дэлхийн түүхийг бүтээж явсан Монгол орны түүх, бахархалыг сурталчил л даа. Солонгосын савангийн дууриудын оронд "Монголын нууц товчоо", их хаад, эрхэмсэг хатдын түүхийг өгүүлж болно. Бид чинь бахархах бахархалтай ард түмэн. -Монгол нутгийн байгалийн үзэсгэлэн, газар шороо, уудам тал нутаг, ус мөрөн, ой хөвч, уул нуруудаа үзүүл л дээ. Байгалиа шүтэж, сүслэн дээдэлж ирсэн ард түмний үр сад шүү дээ бид. Урсгал усны ундрага уул толгодын оройд овоо босгож, эдийн дээд хадгаа өргөж, хөх тэнгэртээ сүслэн мөргөдөг ард түмэн биднээс өөр бий бил үү? Ядаж эх нутаг, байгаль дэлхийгээ харж баясан, хамгаалж тэмцье. -Монгол зан заншил, урлаг соёлоо сурталчил л даа. Эгэл хэрнээ "элгэмсэг", ахас ихэсээ хүндлэн дээдэлж, сургаал үгийг нь сонсдог, аялгуу нь тэнгэрт уусдаг уртын дуутай, хоёрхон чавхдас дээр хорвоогийн түүхийг хүүрнэдэг морин хууртай, хөдөө талдаа зоргоор нүүдэллэн, бодлоо бэлчээдэг, уужим ухаантай ард түмэн билээ бид. Үүнийгээ дээдлэн хөгжүүлье. Дэлхийн олон түмэн энэ гайхамшигийг маань биширч байхад бид өөрсдийгөө доош хийх хэрэг юун. Монгол сэтгэлгээ, оюун ухаан, авьяас билэг, монгол бүтээлээ дэмжин сурталчилж залуустаа их сэтгэлийн гэрэл гэгээ бэлэглэе. Өдгөө цагт, монгол залуус очсон орон бүхэндээ "зовхи нь өөдөө, хийморь лундаатай явж байгааг олон олон залуусын амжилт нотолж байгаа. Бид хэнээс ч дутахгүй, тэр ч бүү хэл, илүү байж чадна гэх монгол омогшил, бардамналыг боломжтой нь хамт ойлгуулья. -Асар их боломжуудаа олж харан түүнийхээ төлөө хөдөлмөрлөн зүтгэж сайн сайханд хүрэх арга зам боломжийг санал болгоё. Нүүдэлчин ахуй дор бүхнээ өөрөө шийдэж, хийж, бие даан хэнээс ч хараат бус, омог бардам амьдарч сурсан монголчуудад их боломж бий. Нэг л газраа, олдсон ганцхан боломжоо шүтэж, насаа элээдэг олон үндэстнүүдээс үргэлж хөгжин дээшилж өндөрт тэмүүлж байдаг монголчуудаа зөв сайнаар ухааруулж, урамшуулж дэмжвэл бид хөгжинө. Хэвлэл мэдээллийнхэн минь! Та нараас хичээнгүйлэн гуйя. -Элэг нэгт хувь заяа ихт монголчуудынхаа тархийг бүү угаагтун. Олон монголчуудын оюун санаанд нөлөөлж чадахын хувьд алд биеэ алжаан байж сэтгэл оюунаа чилээн байж монгол бахархалыг сэргээгтүн. Монгол орны хөгжил, монгол хүний үнэ цэнийн төлөө өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, ихийг бүтээгтүн. Тийм ээ! Өнөөгийн монгол орны, монгол хүний эв нэгдэл хөгжилд та нарын тус их хэрэгтэй байна.
 

Г.Галбадрах
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2206938/917/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
» Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청