Бичлэгийн тоо 2,391
 

  Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа: Дэлхийд данстай Стэнфордын сүрлэг танхимд алхаж байхад өөрийн эрхгүй бахархал төрдөг

Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн босгыг алхана гэдэг Монголын төдийгүй дэлхийн аль ч орны залуучуудын хувьд мөрөөдөл нь. Тэгвэл тэр том сургуулийн профессор багшаар Монгол эмэгтэй ажилладагийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Налайхын уурхайчины гэр бүлд өссөн хар багаасаа физик, математикаар “өвчилсөн” айлын том охин өдгөө хэдийн цөмийн физикийн чиглэлээр Монголын ганц “сувд”. Уул уурхайгаа түшиглэж хөгжих тухай ярьж байгаа энэ үед гадаадад өндөр боловсрол эзэмшсэн олон залуус эх орондоо ирж сурсан мэдсэнээ дайчилж байгаагийн нэг нь Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа хатагтай билээ.

-Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Миний бага нас Налайхын уурхайчны тосгонд өнгөрсөн. Манай аав Налайхын уурхайд механикчаар, ээж маань 2 дугаар арван жилд математикийн багш ажилтай байсан. Би дороо гурван дүүтэй. Ээж, аав хоер маань биднийг гэр бүлийн асуудалд хүүхэд гэж гололгүй оролцуулж санал бодлыг минь сонеч хамтарч шийдвэр гаргадаг байсан нь одоо бодоход Америк маягийн хүмүүжилтэй байсан юм шиг байгаа юм. Ээж, аав хоёр маань хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаарал тавина. Манай аав их уран цэцэн үгтэй бичгийн өндөр боловсролтой, маш сайхан зурдаг бас хөөрхөн дуулчихна. Аав маань Орост боловсрол эзэмшсэн хүн байсан болохоор орос соёлтой. Тэр ч үүднээс хүүхдүүддээ орос хэлийг бүүр багаас минь эхлэн гэрийн багшаар заалгаж байсан. Аав маань өөрөө хүндийн өргөлтөөр хичээллэдэг тэр чиглэлээрээ нэлээд хэдэн тэмцээн уралдаан орж медальт байр энэ тэрд шалгарч байсан. Тийм ч учраас спортоор хичээллэхийг минь дэмжиж би волейболын секцэнд багаасаа явж байв. Волейболоор хичээллэснийх тэсвэр тэвчээртэй байх хүмүүжил авсан юм болов уу гэж боддог. Ээж маань математикийн багш байсан болохоор энэ төрлийн хичээлийг түлхүү заана. Дээрээс нь ятга дарахыг зааж өгнө. Энэ бүхнээс эргээд бодоход ээж аав хоёр маань бид нарыг зөвхөн математик физикийн хичээлдээ сайн байгаад зогсохгүй өв тэгш хүмүүжилтэй байх тал дээр их анхаарч байсанд их баярладаг.

-Таныг спортоор хичээллэдэг гэхээр волейболоор уу гэж асуумаар санагдсан. Яагаад гэвэл та волейбол тоглодог болов уу гэмээр бие бялдартай юм?
-Нээрээ хүмүүс намайг волейбол тоглодог уу гээд байдаг юм шүү. Тэгж харагддаг байх л даа. Хэдийгээр волейболоор хичээллээд их амжилт гаргаагүй ч одоо ч спортоо орхилгүй өглөө оройдоо гүйнэ. Ер нь хөлсөө гаргана шүү.

-Арав төгсөөд мэргэжил сонголтон дээрээ та өөрөө дангаараа шийдвэрээ гаргасан уу эцэг эхийнхээ зөвлөгөөг илүү дагасан уу?
-Би дүүргийн, хотын, улсын математик, физикийн олимпиадад байнга оролцож байсан. Хэдэн жил дараалан дүүргийн математикийн аварга болсон. 7-р ангид байхдаа хотын математикийн аварга болсон юм. Тэр амжилт маань түлхэц болоод 8 дугаар ангид байхдаа МУИС-ын физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж суралцаж билээ. Тэр үеийн боловсролын удирдлагууд Москвагийн их сургуулийн дэргэдэх Ландаугийн сургуулийн загвараар МУИС-ын дэргэд гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулсан. Тэр ангид физик математикийн олимпиадад амжилттай суралцаж байсан хүүхдийг автоматаар шалгалтанд оруулж би тэр ангид орсон. 9,10 дугаар ангидаа бид их сургуулийнхаа дотуур байранд амьдарч яг оюутан шиг стипенд авдаг байлаа. Яг оюутан шиг хангамжтай боловч 10 жилийн хүүхэд шиг сурагчийн форм өмсөнө. 1989 онд тэр гүнзгийрүүлсэн сургалттай ангийн анхны төгсөгч болж байсан. Тэр сургалт үргэлжлээд яваад байсан бол шинжлэх ухаанд их нэмэртэй байх байсан юм болов уу гэж би боддог.

-Тэгээд МУИС-аа төгсөөд…?
-Үргэлжлүүлээд их сургуульдаа магистрт суралцсан. Сурч байх явцдаа онолын физикийн тэнхимд багшилсан. 1996 оны намар Италийн Твест хотод олон улсын онолын физикийн тэнхимд энергийн физикийн чиглэлээр сурсан. Тэр бол ЮНЕСКО-гийн салбар байгууллага. Тиймээс тэндхийн тэтгэлгээр суралцсан л даа. Тэгээд буцаж ирээд их сургуульдаа багшлаад 1998 онд Америк явсан.

-Стенфордод сурахаар явсан уу…?
-1998 онд Америкт анх докторарантурт явсан юм. Тэгээд 2002 онд доктороо хамгаалсан. Доктороо хамгаалчихаад Америкийн эрчим хүчний яамны салбар Ливерморийн үндэсний хүрээлэнд анхны Монгол ажилчин болж орж байлаа. 2007 оноос тэндээ цөмийн эрчим хүчний цөмийн реакторт хамаатай урвалын процессуудыг судалж ажилдаа ахиц гаргаад юмаа хэвлүүлэхийн хэрээр миний байр суурь нэмэгдэж, 2007 оны өмнөхөн эрчим хүчний яамны тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэгээр шагнуулсан. Тэр үед надад нэг хүн “Чи цөмийн эрчим хүчний бодлогын талаар судалж үзсэн үү. Эрдэмтэн хүмүүс хэрэгтэй л дээ гэхдээ эрчим хүч цаашаа яаж хөгжвөл зохих талаар олон улсын хүрээнд бодож үзэх нь чухал” гэж надаас асууж байсан. Тэр үг намайг энэ талаар сонирхоход түлхэц болсон л доо. Тэгээд би Стэнфорд дээр олон улсын аюулгүй байдал хамтын ажиллагааны төв дээр бодлого талыг судлахаар очиж тэнд профессор болсон л доо. Эхлээд цөмийн урвал талаасаа яваад сүүлдээ бодлого судлах болсон түүх маань ийм.

-Одоо Стенфордод багшилж байгаа билүү?
-Олон улсын бодлого судлалын тэнхимд нь багшилдаг. Миний өөрийн судалгааны ажил олон улсын аюулгүй байдал хамтын ажиллагааны чиглэлээр л дээ. Энэ жилийн хувьд бол би өвлийн сместрт хичээл заана.

-Стэнфордод багшилах нь битгий хэл тэнд сурах нь Монгол залуучуудын хувьд мөрөөдөл нь шүү дээ?
-Аав ээж маань хар багаас минь л эзэн хичээвэл заяа хичээнэ өөдлөх хүн санаж сэрэх, уруудах хүн унтах идэх гэж сургадаг байсан. Заримдаа их ачаалал ихтэй үедээ яана энэ их ажлынхаа ард гардаг л байгаа даа гэж бодох үе байдаг ч дотроо ээж аавынхаа захиасыг санаж өөдлөхөд санах сэрэх гэдэг юм чинь нойроо дийлнээ өөрөө л хичээвэл миний заяа хичээдэг юм чинь гээд хичээдэг байсан. Стэнфорд бол дэлхийд данстай том сургууль. Ийм сургуулийн хамт олон дунд сүрлэг танхимд алхаж байхад өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрдөг.

-Өөрөөрөө бахархах сэтгэл үү?
-Өөрөөрөө бахархах нь юу юм. Тэнд байгаадаа баярлах сэтгэл төрдөг. Тэндээс сурах юм маш их. Хамт ажилладаг найз нөхдөөсөө, сурч байгаа оюутнуудаасаа хүртэл суралцах юм их. Ямар мундаг юм бэ гэх хүн алхам тутамд тааралддаг нь их гоё л доо. Алт шиг хүмүүсийн хажууд байхаар их сайхан л даа.

-Таны насны профессорууд олон уу?
-Би одоо 36-тай. Хоёр жилийн өмнө 34-тэй байхдаа тэнд очиж байсан. Стэнфордод профессоруудын клуб гэж байдаг юм. Намайг тэнд очиж байхад залуу хүн цөөхөн, ихэнх нь 50 гаруй насны бүр 80 хүрсэн буурлууд ч байдаг юм билээ. Ер нь эрдэм номын мөр хөөсөн хүн ажиглаад байхад их урт насалдаг юм билээ. Тэд бол тэтгэвэрт гарлаа гээд ажилгүй болдоггүй. Ажлаа хийгээд л яваад байдаг. Тэр нь надад их сайхан санагддаг.

-Стэнфордын профессорын цалин өндөр үү?
-Америкт хувийн компанид удирдах ажил хийдэг хүн өндөр цалин авдаг. Их сургуулийн багшийг бодвол хувийн компанид ажиллах нь илүү өндөр цалинтай. Тиймээс боловсролтой залуучууд санхүүгийн хувьд бэхэжье гэвэл хувийн сектор руу орно л доо. Их сургуулийн профессорууд бол тав тухтай амьдрах хэмжээний цалин авна. Ер нь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.

-Байр сууцны хувьд мэдээж амьдрал баталгаажсан байх?
-Манай нөхөр эрдэмтэн хүн. Бид хоёулаа ажилладаг. Эгэл жирийн мэргэжлээрээ Америк иргэдийн адил амьдардаг. Бид хоёр таван жилийн өмнө байшин худалдаж авсан. Хоёр хүүхэдтэй. Бид хоёр оюутан байхдаа гэрлэсэн юм. Том хүү маань 18-тай, Одоо Стэнфордын их сургуулийн оюутан. Сая нэгдүгээр курсээ төгссөн. Одоо хоёрдугаар курст орно.

-Стэнфордод таны шавь монгол оюутан олон уу?
-Стэнфордод яг баклаварын түвшинд гурван оюутан сурч байсан. Сая нэг нь төгсөөд ирсэн. Одоо хоёр Монгол оюутан байна. Магистрын түвшинд нэг оюутан сурч байсан. Тэр нь ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл. Ц.Оюунгэрэлийн сурч байсан олон улсын бодлого судлалын тэнхимд би багшилдаг. Багш нар нь ч танай Монголоос манай тэнхимд оюутан сурч байсан гэж ярьдаг юм.

-Одоо ураны асуудалыг ид ярьж байна. Монголд энэ чиглэлийн боловсон хүчин дутмаг. Та л бараг анхдагч нь болж байна?
-Ер нь гадаад сурч байгаа нарийн мэргэжлийн хүмүүс Монголтойгоо холбоотой байхыг хичээдэг. Яг тэрэнтэй адилхан би ч гэсэн Монголтойгоо холбоотой байхыг хичээдэг. Өөрийнхөө мэргэжил нэгт нөхөдтэй и-майлаар болон утсаар байнга холбоотой байдаг. Монголд энэ чиглэлээр олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулсан. 2008 онд зөвхөн цөмийн асуудлаар чиглэсэн олон улсын хурал зохиосон юм. Мөн шийдвэр гаргагчдад зөвлөгөө өгөх тал дээр аль болох цаг заваа зориулахыг хичээдэг. Ноднин Гадаад хэргийн яамны сайдын зөвлөх хийж байсан. Энэ жил ч гэсэн ураны чиглэлийн төрийн компанид зөвлөгөө өгч байгаа. Манайх хүн ам цөөхөн дээр нь яг энэ талын мэргэжлийн хүн цөөхөн байна. Дээр үед Орост боловсрол эзэмшсэн манай нэр хүндтэй профессорууд байгаа л даа. Тэр профессоруудыг даган суралцаж байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, мөн гадны орнуудад явж суралцаж байгаа залуучуудын тоог нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарч ажилламаар санагддаг.

-Монголд хүний хөдөлмөрийн үнэлэмж муу. Тийм учраас ихэнх боловсролтой залуучууд гадаадад ажиллаж амьдрахыг илүүд үздэг шүү дээ?
-Цалингийн асуудал их эмзэг л дээ. Ажил хийгээд авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэж байвал тэр хүний ажил хийсний утга учир нь эдийн засгийн хувьд гарч байгаа юм. Манай эдийн засаг нэг үеэ бодвол дээрдэж байна. Цалин сайтай ажлын тоо нэмэгдсэн. Цалин сайтай ажлын орон тоог улам нэмэгдүүлэхийн тулд эдийн засгаа улам тэлэх хэрэгтэй байна. Мэдээж хэрэг энд цаг хугацааны асуудал яригдах байх л даа Тэр шалтгааныг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэй гээд хүлээгээд суугаад байх биш, зөв бодлого гаргаж хурдтай ажиллах хэрэгтэй. Өмнөд Солонгос улсад 1970 он гэхэд одоо манай энэ түвшнээс ч илүү доор байсан гэсэн. Тэгтэл тус улс 20-хон жилийн дотор 1990 он гэхэд хэдийн өндөр хөгжилд хүрсэн гээд бодохоор 20 жилд өндөр хөгжих боломж байна гэдэг нь харагдаж байгаа юм. Бид тэднээс дутахгүй хөгжих боломж бий.

-Монголд хөдөлмөрөө үнэлүүлье гэвэл чамлалттай санагддаг байх?
-Монголд яг мэргэжлээрээ гадаадад хийж байгаатайгаа төстэй ажил хийнэ гэвэл мэдээж үнэлгээний хувьд доогуур. Яахав хэдий бага ч гэсэн Монголын нөхцөлдөө дасаад болгое гэвэл болох байх. Гэхдээ мэргэжил нэгт нөхөдтэйгээ ярьж байхад бас бэрхшээлтэй юм их л байдаг. Судалгаа хийх, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэхэд маш хэцүү гэж тэд ярьдаг. Дээр нь авч байгаа цалин нь амьдралд хүрэх талдаа муу учраас зүгээр нэг өдөр хоног аргацаасан маягтай байна. Түүнээс биш ирээдүй хойчдоо зориулж мөнгө хадгалах, боломжийн байр сууц худалдан авах зэрэгт бол их сургуулийн профессорын цалин бол хаанаа ч хүрэхгүй.

-Та сэтгэл хангалуун амьдрал босгож чадсан уу?
-Америкт байгаа байдлаа яривал чадсан гэж хэлэх байна. Монголд буцаж ирээд хоёулаа мэргэжлээрээ ажиллаад их сургуулийн профессороо хийнэ гэвэл бэрхшээл гарна л даа. Тийм учраас нэг нь мэргэжлээрээ ажиллаад нөгөөдөх нь гадаадын компанид ажиллах юм уу бизнес эрхлэх юм уу ямар нэгэн өөр арга бодохгүй бол болохгүй байх. Гэхдээ хувийн хэвшилд ажиллалаа гээд муу юм байхгүй л дээ. Америкт хувийн компаниуд л хамгийн өндөр цалин өгч байна шүү дээ. Хүн ер нь тухайн үеийн нөхцөл байдалд тохируулаад юу хийх нь зөв байна вэ тэрийгээ хийгээд явах нь зөв гэж би боддог.

-Та амралтаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Калифорнид амьдарч байх үедээ тэндхийн байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялж байсан. Байгаль нууртай төстэй нуур гэгддэг Тохуа нуур, Үндэсний паркт гэр бүлээрээ аялсан. Манайх далайн эрэгт ойрхон болохоор далайн эрэгт байнга очно. Монгол ирээд ч хагас бүтэн сайнд хөдөө салхинд гарах дуртай. Ер нь амралтаа аялал зугаалга хийж өнгөрүүлдэг дээ.

-Хобби гэвэл…?
-Би яруу найрагт дуртай. Шүлгийн номд их уншина. Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгийн түүвэрийг их уншина. Мөн Цветаевагийн шүлэг байна. Бодоод байсан чинь би нэг номоо их олон дахин уншдаг юм билээ. Дуртай номоо эргээд уншихаар дахиад нэг өөр ертөнц шинээр нээж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Арбатын хүүхдүүдийг хэдэн ч удаа уншчихав даа мэдэхгүй. Унших бүрт өөр өөр харагддаг. Үе үе тэр номын мөр сэтгэлд зурсхийж орж ирэх жишээтэй. Би ер нь олон ном зохиол унших цаг зав багатай ч нэг зохиолчоо гүнзгий судалдаг юм уу даа./инээв/

-Гадаадад удаан амьдрахад таньд Монголын юу илүү санагддаг вэ?
-Харин тийм ээ. Америкт удахын хэрээр эх нутагтаа хурдан очих хүсэл их төрдөг. Эх орноо их санана. Ноднин зун Монголд ирж 4 cap ажилласан. Энэ зун ч гэсэн Монголдоо ажиллаж байна. Ноднин буцахаа больдог ч юм уу гэдэг бодол төрж байсан шиг энэ жил ч гэсэн тийм бодол төрж байна. Удахгүй гэр бүлээрээ нүүж ирэх бодолтой байна. Түүнчлэн Монголчуудынхаа хүн хүндээ ойр байдгийг их санадаг. Монголчууд чинь ах дүү анд нөхөд айл хөршүүд хоорондоо их дотно зовлон жаргалаа хуваалцдаг нь их сайхан. Айл очихын тулд заавал хэдэн сарын өмнөөс яриад цаг товлоод байлгүй хаалга тогшоод л ороод ирдэг нь сайхан. Мөн Монголынхоо байгаль хөдөе нутаг айраг их санадаг даа.

-Таныг ингэж ярихаар нэг юм санаанд орлоо. Нэг япон жуулчин Монголд ирээд ах дүүсэг элгэмсүү монголчуудыг хараад миний ах ер нь хаана юу хийж явдаг юм бол ахыгаа олж өөд нь татна гээд уйлаад нутаг буцаж байсан юм гэнэ лээ. Манайхан чинь ядарсан зүдэрсэн нэгнийгээ яаж ийгээд чирээд явчих юмсан гээд зүтгэдэг улс шүү?
-Яг үнэн. Монгол хүний хувьд элгэн садны харилцаа гэдэг бол их гүнзгий. Гадныхан настнуудаа асрамжийн газар өгчихөөд сардаа нэг очиж эргэж байх жишээтэй. Монголд бол насаараа дэргэдээ аваад хамт амьдардаг. Өвөө эмээ нь ач зээ нартайгаа их өсгөдөг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд их чухал нөлөөтэй. Амьдралын зовлон жаргалыг туулчихсан өвөө эмээ нарын сургаал бол ээж аавынхаас нь илүү үнэтэй шүү дээ.

-Эмэгтэй хүнийхээ хувьд юугаар их гоёх вэ? Өнөөдөр бол сувдаар гоёсон харагдана?
-Би ер нь сувдаар гоёх дуртай. Мөн алчуур болон үнэртэй усанд нүд унагана. Үнэртэй усыг эмэгтэй хүн хэрэглэхээр хэн хэрэглэж байгаагаас хамаараад үнэр нь янз бүр байдаг гэдэг. Заримдаа тухайн үедээ гоё санагдаад ус авчихаад дараа нь түрхэхээр миний ус биш юм шиг санагддаг. Тиймээс надад нээгээд орхисон олон ус бий.

-Арьсаа арчлах тал дээр…
-Ер нь будаг шунх хэрэглэх талдаа муу. Яахав арьсаа хамгаалах тос хэрэглэлгүй яахав.

-Залуудаа ээж болсон болохоор хүүхдээ өсгөх тал дээр бэрхшээл гарч байв уу?
-Би их азтай эмэгтэй, их сайн ханьтай учирсан. Хань маань намайг бүх талаар дэмждэг. Бид хоёр нэг нь 18-тай нөгөөх нь 19-тай байхдаа хүүхэдтэй болж байсан. Том хүүгээ сургууль дээр нь бүртгүүлэх гээд очиход дүүгээ сургуульд оруулах гэж байгаа юм уу гэж байхав дээ. Залуу байхад ч хүн ер нь нэг их олон юм боддоггүй юм билээ. Хүүхэдтэй боллоо, гэр бүл боллоо үүрэг хариуцлага нэмэгдлээ гээд нэг их шаналж байгаагүй санагддаг. Харин бидний өмнөөс аав ээж маань их санаа зовж байсан юм шиг. Аав маань намайг хичээл сургуульдаа завсардах вий сурлага нь муудах вий гэж их санаа зовж миний охин хичээлдээ анхаараарай гэж захидаг байсан. Бид хоёр яахав нэг их мэдээж хичээлдээ анхаарна л даа. Гэхдээ аавынхаа энд хүрч сэтгэл зовно гэж юу байхав. Том хүүг маань ээж аав хоёр маань хүн болгож өгсөн. Хоёр дахь хүүхдээ гуч гаргаад гаргачихаад бодож байхад анхны хүүгээ ер нь эрхлүүлж үнсэж байсан юм уу. Хүүгээ их өрөвдөх шиг болдог. Одоо нөхөр маань алдаагаа ухаараад хүүгээ эрхлүүлдэг болоод байгаа. Залуу байхад ч өөрсдөө л инээж хөхрөөд яваад байна уу гэхээс хүүхдээ нэг их анхаардаггүй байсан юм шиг санагддаг. Сүүлд Италид сургуульд очиход ер нь хүүхэдтэй эмэгтэй эрдэм номын мөр хөөж чадах уу гээд яригдаж байсан. Би энэ жишээг амьдралаараа туулсан хүн болохоор “Болно. Ээж аав ах дүү нар нь хамжаад өсгөөд өгдөг юм. Манай Монголд лав тэгдэг” гээд их мундаг мэдэж ярьж байгаа юм чинь.

-Таныг оюутан байх үед нийгэм тэр аяараа бужигнаж дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй байсан үе байхаа?
-Тэр үед Монголын ард түмэн амаргүй үеийг туулсан. Гэхдээ бид залуу байсан болохоор тэрийг бэрхшээл гэж тухайн үедээ харж байгаагүй л дээ. ёстой залуу хүний ааг омгоор туулсан юм уу даа. Одоо бодохоор тэр үед их л аз жаргалтай сайхан хангалуун happy амьдарч байсан байгаа байхгүй юу. Тэр үед бэрхшээл байсныг нь одоо л олж харж байгаа юм л даа. Манай нөхөр бид хоёр хичээлийнхээ завсараа дүү нартайгаа нийлээд янз бүрийн л бизнес хийж байлаа. Тухайн үед юу л хийж болж байна вэ тэр болгоныг л хийж байсан. Манай нөхөр ганзагын наймаанд хүртэл явж байсан. Түүхий эд экспортод гаргах наймаа хүртэл оролдоод авсан. Оюутан байхдаа худалдагч хүртэл хийж байсан. Тэгэхдээ лангууны ард хэзээ ч зүгээр суухгүй. Байнга ном уншиж, шинэ үг цээжлэх хэл сурахад их анхаарал хандуулна. Лангууны ард миний сэтгэл нэг үг цээжлэх дээр төвлөрнө үү гэхээс нэг юм зарчих юмсан гэдэг дээр байгаагүй. Тэгэхээр би тийм ч сайн худалдагч байгаагүй. Тиймээс оюутан байхдаа боломжийн амьдарч байсан. Картын барааны үед манай хүүхэд нялх байсан болохоор масло кааш ч олдохгүй хэцүү л байв. Гэхдээ Монголчууд хүн хүнээ гэдэг сайхан сэтгэлтэй юм хойно нялх хүүхэдтэй айлдаа арай илүүг нь өгнө. Сүүнд очерлож байлаа гэхэд нялх хүүхэдтэй юм чинь танайх түрүүлээд ав гэнэ.

-Тэр үед Налайхын оюутнууд Орос цэргийн үлдээгээд явсан төмөр энэ тэрийг зараад их баян байсан санагддаг?
-Тийм юм байсан. Гэхдээ би тэрийг бол сайн мэдэхгүй. Хүмүүс хаягдал метал цуглуулж зараад байдаг байсан шүү.

-Гадаадад сургуульд сурна гэдэг амаргүй л дээ. Та яаж тэр давааг давав?
-Би ямар ч байсан өөрийнхөө мэргэжлээр доктор хамгаална гэдгээ их эрт шийдсэн. Ийм зорилго 15,16-тайдаа өөртөө тавьсан л даа. Өмнөө тавьсан зорилгоосоо ухрахгүй яваад байхад хэзээ нэгэн цагт тэрэндээ хүрнэ л дээ. Хүн очих газраа сэтгэлдээ төсөөлчихөөд тэр руугаа дөхөөд байхад ямар ч гэсэн хүрч л таарна шүү дээ. Би явж байна, Бээжин сууж байна гэдэг шиг л яахав удаж магадгүй. Гэхдээ очно. Хамгийн гол нь зорилгоосоо хазайж болохгүй.

-Сургалтынхаа төлбөрийг яаж шийдэж байв?
-Залуучуудын сайн мэдэх TOEFL, JRI-гийнхаа шалгалтыг сайн өгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Ер нь залуу хүн хичээл номоо урдаа тавиад боломж гарвал судалгаа шинжилгээний ажилд оролцож байвал гадаадад сурахад их хэрэг болдог. Судалгааны ажлыг хүн холоос хайх хэрэггүй. Тухайн үедээ өндөр цалинтай ажил хийхийг хүсч байна гэхээсээ илүү энэ ажил надад юу өгөх вэ эндээс юу сурч авах вэ гэж туршлага олж авахын тулд хичээж явбал дараа нь сургуульд явахад би ийм ажил хийж байсан эндээс ийм юм сурч байсан гэдгээ ойлгуулж чадвал их тус болдог. Одоо би оюутнуудад түлхүү цаг зав зарж ажиллаж байна. Бид шинжлэх ухааныг дэмжих зорилгоор монгол Америкийн шинжлэх ухааны судалгааны төв төрийн бус байгууллага байгуулсан. Энэ төвийг Америкт ажилладаг монгол залуу эрдэмтэд хамтарч байгуулсан юм. Бидний зорилго бол Америк залуучуудыг Монголд ирж судалгаа хийхэд туслах бас Монгол оюутнуудыг судалгаан дээр ажиллуулах. Манайх ашигт малтмал уул уурхай дээр тулгуурласан орон. Энэ чиглэлээр хамгийн ашигтай байх эдийн засгийн судалгаа хийх чиглэлд анхаарал хандуулж энэ чиглэлээр судалгаа хийх оюутнуудыг чиглүүлж өгөх гэх мэт ажил хийж байна. Мөн Америкт сурдаг залуу эрдэмтэдийг Монголтой холбож өгөх ажлыг ч хийж байна. Монгол оюутнууд бол маш мундаг. Эд нар бол зөвхөн Монголын иргэн төдийгүй глобаль иргэн болчихсон хаана ч очоод ажиллаж чадах хэмжээний боловсрол мэдлэг эзэмшчихсэн улс. Хэдийгээр тэд хаана ч ажиллаж чадах хэмжээний боловсон хүчин ч гэлээ Монгол хүн л юм болохоороо Монголынхоо төлөө тэсэн сэтгэл зүрх нь байгаа Тиймээс тэднийг нааш нь татах мэргэжил боловсролыг нь ашиглах нь зүйтэй л юм гэж бодож ажиллаж байгаа.

Ц.Энхзул

Эх сурвалж: Монголын нэг өдөр сонин

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2204629/ed7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26806
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
» Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청