Бичлэгийн тоо 2,391
Нэгэн бүсгүйн тэмдэглэл
Биеэ үнэлэгчидтэй эрс тэмцэх хэрэгтэй. Манай улсад амьдрах боломж маш их байна шүү дээ. Хамгийн гол нь биеэ үнэлэгчид зөвхөн амар хялбар аргаар мөнгө олохыг л амьдралынхаа зорилго болгочихсон байдаг юм болов уу гэж боддог. Манай улсад янхдалт үнэхээр газар авчихаж. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад цагдаа нар садар самуунтай тэмцэж байна гээд Улаанбаатар зочид буудал, Багшийн дээд сургууль орчмын гудманд зогсоо хэдэн хүүхэнээ л байнга барьж саатуулдаг байх аа. Гэтэл янхдалтын халуун цэг бол баар, цэнгээний газар. Тэдгээр байгууллага ч өөрсдийн ашиг орлогоо бодоод биеэ үнэлэгчдийг өөгшүүлдэг гэсэн баримтууд байна. Ялангуяа Баянгол зочид буудлын Касбаланка, Эрэвер саун, Стренгис зэрэг томоохон бааруудад янханууд үүрэлсэн байдаг юм билээ. Миний бие жижиг хувийн компани ажиллуулаад тун удаагүй байна. Компанийхаа хүрээг өргөтөх зорилгоор гадны байгууллагуудад хандан төсөл бичсэн маань ажилттай дэмжигдлээ. Гадаадын хүмүүсийг урьж оруулчихаар гайгүй шиг газар сурагласаар Баянгол зочид буудлын Касбаланка гэж нэртэй газрыг сонгосон юм. Гэтэл надад ичиж үхмээр юм тохиолдсон доо. Хэдэн биеэ үнэлэгч хүүхэн намайг хараад хотонд орсон чоно үзсэн юм шиг хялалзан, гараараа занган заналхийлэх юм. Ариун цэврийн өрөөнд ороход маань 2 хүүхэн өмнүүр хөндөлсөж, хаанаас ирсэн хэн болохыг байцаахад миний эгдүү хүрэн та нарт хамаагүй гэтэл 1 нь шууд л үсдээд авсан. Би ч дороо бууж өгөн учираа хэлтэл ийм залуухан захирал байхыг мэдэхгүй л юм байна. Орлого булаах гэсэн муу гичий… гээд л улам гаарав. Ариун цэврийн өрөөнөөс амь зулбан иртэл 2 гадаад түншийг маань өөр 2 хүүхэн ээрч суув. Энд зөвхөн ажил хэргийн уулзалт болж байгааг тайлбарлаад уг бүсгүйчүүдийг ширээндээ очиж суухыг эелдэгээр хүсэхэд минь харин тэр хоёр хүүхэн түншүүдэд маань хандан англиар наад хүүхэн чинь хуурч байна. Энгийн л нэг янхан. Өвчтэй гэдгийг нь мэдээгүй биз дээ… гэх нь тэр.
Түншүүд маань намайг зөвөөр ойлгосон ч гэсэн тэдний сэтгэлд Монгол хүүхнүүд тэнэг гэсэн ойлголт үлдсэн байх вий гэхээс одоо болтол сэтгэл маань шаналдаг.
Ер нь тэгээд зарим хүүхнүүд маань хэдхэн халтар төгрөгний төлөө юу ч хийхээс буцахгүй гутамшигтай болчихож.
Монгол бүсгүйчүүдийн маань эелдэг даруу, ичимхий дөлгөөн, үнэнч шудрага, цэвэр ариун чанар хаачив даа…