Бичлэгийн тоо 2,391

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагва­сүрэн Орхон аймагт машинаар хүн дайрч хөнөөсөн тухай мэдээлэл түгж, түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, мансуурсан хэмээх цуу үгтэй давхцах болов. Тухайн өдөр яг юу болсныг тодруулахаар тус хамтлагийн хөгжимчин, гавьяат жүжигчин Ц.Чулуунбаттай утсаар холбогдлоо.

-Өнгөрсөн баасан гаригийн орой яг юу болсон юм бэ, Та нарыг хамтлагаараа баяр тэмдэглээд, дуучин Х.Лхагвасүрэн сог­туу­гаар машин жолоодож, хүний аминд хүрсэн хэмээн мэдээлж байгаа?
-Их харамсалтай байна. Аливаа зүйлийг үнэнээр нь мэдээлэх хэрэгтэй шүү дээ. Өмнө нь хоригдож байсан, мансууруулах бодис хэрэглэсэн, согтуу байсан л гэх юм. Тэр өдөр бид Орхон аймгийн төв талбайд тоглолтоо дуус­гаад “Eagle” телевизийнхэнд ярилцлага өгсөн. Тус телевизийнхэн манай хамтлагийн тухай нэвт­рүүлэг хийхээр ирсэн байсан юм. Ямар нэгэн баяр тэмдэглэж, архи дарс уух цаг, зав байгаагүй. Бидний хэн нь ч, тэр тусмаа Лхагваа огт архи уугаагүй.
Ээж нь Эрдэнэтэд хамаатныдаа ирсэн бай­сан учраас, Лхагваа ээжтэйгээ уулзахаар орой буудлаасаа гарсан юм. Гэхдээ ганцаараа биш , бидэнтэй хамт аялан тоглолтод явж байгаа техникийн хоёр ажилтантай явсан.

-Яагаад энэ осол болсон юм бол?
-Санарсаргүй л зүйл болсон байна. Лхагвааг явж байхад нь Орхон аймгийн залуус тааралдаж гарын үсэг авсан гэсэн. Харин тэдэнтэй уулзчихаад машиндаа суугаад хөдлөх гэтэл зүүн гар талаас нь гэнэт хүн ороод ирсэн байгаа юм. Хөдлөх үед өгсөн хааз, тухайн хүний орж ирсэн хүчтэй давхцаад л ийм хэрэг болчихлоо. Тэнд байсан залуус ч үүнийг гэрчилнэ. Түргэн тусламж дуудаад ирээгүй учраас тэнд байсан залуус машиндаа хохирогчийг суулгаад эмнэлэгт хүргэж бололцоотой бүхий л эмчилгээг хийсэн боловч, ойролцоогоор хагас цаг болоод  нас барсан.

-Хохирогч хэн гэж хүн байсан бэ, ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?
-Орхон аймгийн тохижилт үйлчилгээний газарт ажилладаг 50 настай эрэгтэй хүн байсан. Тухайн үед согтуу байсан юм билээ. Лхагваагийн ах дүү нар нь талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзсан. Бид ч уулзахад бэлэн байгаа. Гэр бүлийнхэн нь их сайхан хүмүүс байна лээ. Маш их харамсалтай байна.

-Дуучин Лхагвасүрэн хоригдож байгаа гэсэн. Сэтгэл санаа нь ямар байна?
-Лхагваагийн сэтгэл санаа хүнд, шоконд орсон байдалтай байна. Гэхдээ батлан даалтад гарчихсан байгаа. Цагдаагийн газар мөрдөн байцаалт эхлүүлсэн учраас учир нь олдоно. Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг үнэн зөв мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна.

-Хэргийн газарт шалгалт хийсний дараа ямар дүгнэлт гаргасан бэ, тухайн үед согтуу байгаагүй гэдэг нь нотлогдсон уу?
-Хэргийн газарт хэмжилт хийж үзэхэд, хурд хэтрүүлсэн болон архи хэрэглэсэн зүйл илрээгүй.

-Мансууруулах бодис хэрэглэсэн байсан болов уу гэсэн сэжиг олон хүнд төрсөн байх аа?
-Тийм хэрэгт холбогдож байсан гээд ингэж дүгнэж болохгүй. Мансууруулах бодис хэрэглээгүй. Одоо Лхагваад ч их хүнд байгаа. Бид буян хийж, үзэгчиддээ бэлэг барихаар  энэ аялан тоглолтыг эхлүүлсэн шүү дээ.

-Мэдээж танай тоглолтууд хойшилж байна уу?
-Тийм ээ. Тодорхой  бус хугацаагаар хойшилж байна. Гэхдээ бүх зүйлийн учир олдоно байх. “Харанга” хамтлагийнхан  бид талийгаачийн ар гэрийнхэнд  эмгэнэл илэрхийлж байгааг уламжилж өгнө үү хэмээн Та бүхнээс хүсэж байна. Маш их харамсалтай байна.

Жич: Энэ талаар Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Амарбаясгалангаас тодруулахад “Тухайн үед дуучин Х.Лхагвасүрэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас хуулийн дагуу үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулсан юм.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2166910/682/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11160
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
» Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청