Бичлэгийн тоо 2,391
                                                                                                            
Түүхэн энэ өдрүүдэд 70 жилийн тэртээx Монгол ард түмний ялалтыг Монгол Улс нь төрийн дээд хэмжээнд гүн хүндэтгэн, бахархалтайгаар тэмдэглэж байна.
Ахмад үеийхэний маань гавьяаг хуваалцан баярлах эрхтэй Монгол Улсын иргэд болон монгол хүн бүхэнд баярын мэндийг хүргэж, эрүүл энх, авхаалж самбаа, эрэлхэг зориг, хийморь юугаа өндөрт өргөж явахыг ерөөе!

Улс төрчид юу гэх нь яах вэ? Ази тивдээ бид Японы имперлистуудыг (50 жил хэрэглэсэн хэллэгийг авлаа) тогтоон барьж улмаар ялалтанд хүргэсэнд эргэлзэх хэрэггүй биз ээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2143650/fb4/trackback

profile

Monh-monh

2009.08.26 19:02:35
*.56.54.126

Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ
Халх голын байлдааны 70 жилийн ойд оролцогчдод

Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчин цэрэг эрс ялалт байгуулсаны 70 жилийн ойг Монгол Улс энэ өдрүүдэд ёслон тэмдэглэж байна.

Бид өнөөдөр дарийн утаа маналзаж, дайсны сум исгэрсэн  аймшигт тулааны дүр зургийг сэтгэлдээ сэргээн санаж, аав, ээж, ах дүүсээ эгнэгт орхин одсон олон олон баатар хөвгүүдээ эргэн дурсаж байна. Өдгөө энэ гарамгай ялалтын гэрч болон амьд сэрүүн яваа ахмад дайчиддаа өнөөдөр бид гүн хүндэтгэл үзүүлж, үгийг  нь сонсож, гавьяагаар нь бахархдаг юм.

Иргэн нь болсондоо ямагт бахархдаг эх орны минь өнөөдрийг бидэнд авч үлдээхийн тулд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дахин дуурсгах их гавьяа байгуулсан ахмад дайчид, ялсан баатрууддаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа ялалтын баярын сэтгэл догдлом энэ мөчид халуун мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхний эрэлхэг үйлс, дайчин замнал Монголын ард түмний үе үеийн залуучууд, хүүхэд багачуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд үлгэрлэсээр байх нь эргэлзээгүй.
    
Эх орны минь газар шороо, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Зөвлөлтийн зоригт дайчин цэрэг эрсээ Монгол түмэн үеийн үед эргэн эргэн дурсаж, бахархаж байх болно.

Даян дэлхий энх амгалан орших болтугай.
        

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр
profile

Monh-monh

2009.08.26 19:06:29
*.56.54.126

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ахмад дайчидтай уулзахдаа хэлсэн үг
Өнөөдөр 15 цаг 25 минут

Эрхэм хүндэт ахмад дайчид аа

Одоогоос 70 жилийн тэртээх Халх голын хайр найргүй ширүүн тулалдаанд эх орон, ард түмнээ өмгөөлөн, аймшиггүй зориг гарган эрэлхэгээр тулалдан ялалтанд хүргэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн ахмад дайчин та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа ялалтын баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

ХХ зууны Монгол Улсын түүхийн онцлогтой үйл явдлын нэг бол харийн түрэмгийлэгчдийн өдөөсөн 1939 оны Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчид ялалт байгуулсан явдал юм.   

Өнгөрсөнийг түүх болгон үлдээхгүй яагаад дурсан санаж, ойг ёслол төгөлдөрөөр өнөө үеийнхэн бид дурсан тэмдэглэж байна вэ? Юуны  өмнө энэ нь Монголчууд дайныг эсэргүүцэн энх тайвныг эрхэмлэхийг урьтал болгож  байдагийн яруу тод илэрхийлэл, нотолгоо юм. Аливаа дайн аюулт хохиролтой учир үзэн ядах сэтгэлийн ул мөрийг оюунтай хүн бүрийн зүрх сэтгэлд үлдээж, жигшилийг төрүүлж байдаг юм. Ийм байдал олон арван сая хүний амийг залгисан Дэлхийн хоёрдугаар дайн бүхэлдээ, түүний төгсгөл дэхь Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөгийн уршгаар хоёр зуун мянган хүнээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн сүйрэл, 1939 онд Монголын халх голд Монгол, Оросын олон арван мянган дайчид амиа алдсан баримтууд харуулах тул эргэн санахгүй байхын аргагүй юм.

Хэцүү бэрх үед бие биедээ ийнхүү туслаж байсныг хойч үе мартахгүй байх үүднээс Халх голын ялалтын 70 жилийн ойг Оросын ард түмэнтэй хамтдаа тэмдэглэж байна. Цаг хугацаа өнгөрөн, өнөө үе өөр болсон ба ирээдүй бүр өөр болно гэдгээр түүхэн энэ явдлыг хэзээ ч булж чадахгүй, хойчийн хойч өдөрт ч мартахгүй байх болно.

Ийм санамж, сургамж болсон түүхэн үйл явдалд оролцож эх орон, газар шороо, улс орныхоо бүрэн бүтэн байдлыг батлахын төлөө залуу нас, алтан амиа эрсдэхэд бэлнээ илэрхийлэн тэмцсэн ахмад дайчид Та бүхэнд болон манай нийт ахмад үеийнхэнд гүн талархал илэрхийлье.

Таван сар хүрэхгүй хугацааны энэ тулалдаанд 80 мянган монгол, орос дайчид алтан амиа эрсэдсэн мэдээ бий. Тэдний баатарлаг үйлс мөнх болохыг зарлан бас төрөл садан, үр хойчийн бүх хүмүүст энх тунх Монгол амьдралыг бидэнд үлдээснийх нь гавъяаг үеийн үед бид хүндэтгэж байх болно гэдгээ мэдэгдэж байна.

Мянга мянган танк, хуягт машин, байлдааны нисэх онгоц тал талаас оролцсон тухайн үедээ “хүн алах” хамгийн их техник төвлөрсөн хүнд хэцүү энэ тулалдаанд өөрөөс нь шалтгаалах өчүүхэн ч буруугүй, зөвхөн “бодлого” ба “тушаал”-ын нэрээр олон мянган Япон цэрэг, болон өдөөн хатгагчдын турхиралтанд орсон Барга, Цахар олон Монголчууд амь үрэгдсэн нь нэн харамсалтай. Алив дайнд цэрэг эрс буруугүй. Харин дайн өдөөгчид, хонзогногчид, бусдын газар нутаг, баялагт шунагчид, ийнхүү бохир санааны үүднээс бодлого боловсруулагчид буруутай бөгөөд цаашдаа ч ийм байж болохгүй гэдгийг сануулж ялалтын ойгоо Монголчууд бид тэмдэглэж байна.

Халх голын ялалт нь Монголын зэвсэгт хүчний тухайн үеийн чадавхи, хамтрагчидтайгаа харилцан ажиллах ур чадвар ямар болохыг харуулаад зогсохгүй, 1930-1940-өөд оны дэлхий дахины геополитикийн үйл явцад Монгол Улсын баримталсан бодлогын байр суурь зөв болохыг нотолсон билээ. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд дан ганц ЗХУ төдийгүй АНУ, Английн зүгээс Монгол Улсын идэвхтэй гадаад бодлогыг дэмжиж “гадаад Монголыг тусгаар тогтносон субьект мөн” хэмээн Ялтын зөвлөлгөөнөөр шийдвэрлэж, дайны дараа Хятад улс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, улмаар 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэх болсоноос үзэхэд энэ бүх үйл явцад Халх голын ялалт суурь нөлөө үзүүлсэн нь тодорхой. Ийнхүү бодлогыг боловсруулан үр дүнд хүргэснийг тухайн үеийн эрх баригч улс төрийн хүчин МАХН-тай холбон үзэх бүрэн үндэстэй. Ахмад үеийнхэний түүхэнд оруулсан хувь нэмрийг үе үеийнхэн бид үнэлэн, ахмад үеээ халамжлан хүндэтгэж эх орныхоо төлөө гэсэн  үзэл,  шаргуу хөдөлмөрч үлгэр дууриалаар залуу үеийнхний үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд  төр байнга анхаарч ирсэн, анхаарах ч болно.  

Сүүлийн жилүүдэд ахмад настныг нийгмийн зүгээс халамжлах, хамгаалах, тэтгэвэр, тэтгэмж, төрөөс үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх талаар дэс дараатай арга хэмжээ авсан юм. Ахмад дайчдад орон сууц олгож, нэг удаа үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүллээ. Энэ нь эх орон, газар нутаг, төр улс халдашгүй, бүрэн бүтэн байх ёстой хэмээн тэмцэлд оролцсон бүх Монголчуудад хамаатай бөгөөд тэдний эх орноо хамгаалах эр зоригийн нь илэрхийлэлийн үнэлэмж юм. Эдүгээ ч дэлхий дахинд энхийг сахиулах, Зүүн хойт азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаар Монголын төрөөс явуулж буй бодлого нь дайны зовлонг амссан дээрх сургамжаас улбаатай юм.

Халх голын байлдаанд Зөвлөлтийн дайчид шийдвэрлэх үүрэгтэй оролцсон. Харийн түрэмгийллийн эсрэг  улс орнууд хамтран зогсч алив хар хүчийг түрэн зогсоож, ялж болдогийн нэг тодорхой жишээ энэ биш гэж үү.  Ийм боломж,  сургамжийг эргэн санах л хэрэгтэй болно. Амиа алдан, цусаа дуслуулан мөр зэрэгцэн тулалдсан цэрэг эрсийн энэ тулалдаанаас хойш Орос, Монголын ард түмнийг “ах дүү” гэх ба “ахан дүүгийн найрамдал”-ыг ярих болсон юм. Хоёр орны хамтын ажиллагаа, харилцаа, бие биендээ туслах нь цусаар гагнагдсан болохоор ингэж ярих нь бодит байдалд бүрэн нийцэж байна.

Энх тайвнаар оршин байхын учир утгыг Монголчууд бид амьдралаараа бүрэн мэдэрсэн хүмүүс билээ.  

Ахмад дайчид Та нартаа урт насалж, улс эх орон, үр хүүхэд, ач гучийнхаа халамж ивээлд байж, эх орныхоо хөгжил дэвшлийг нүдээр үзэж аз жаргалтай амьдрахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

profile

Monh-monh

2009.08.26 19:18:31
*.56.54.126

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж :

“Халхын голын байлдааны ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголын ард түмний эрх чөлөөг хамгаалахын төлөө, нийтийн дайны эсрэг хийсэн хамтын тэмцлийн нандин түүх мөн. Энэ ялалтанд хүрэхэд ЗХУ, оросын ард түмний зүгээс үзүүлсэн цэрэг-техникийн тусламж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг монголын ард түмэн хэзээ ч мартахгүй...Монгол орны тусгаар  тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь,  бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавъяа байгуулж, амь насаа зориулсан монгол, зөвлөлтийн дайчид, түүнчлэн өдгөөг хүртэл бидэнд үлгэр дууриал, амьд түүх болж яваа азай буурал ахмад дайчид Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд гүн хүндэтгэл илэрхийлье. Халхын голоос 1939 онд гэртээ буцаж ирээгүй монгол, орос цэрэг эрсийн гэгээн дурсгал монголын ард түмний сэтгэл зүрх, Халхын голд мөнхөд хадгалагдан үлдэх учиртай” гэлээ.

profile

Monh-monh

2009.08.26 19:20:16
*.56.54.126

Ерөнхийлөгч Д.А.Медведев хэлэхдээ:

“ Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн баярт оролцож байгаадаа би баяртай байна...Богино хугацаанд болсон ширүүн тулалдаанд эх орноо баатарлагаар хамгаалж чадсан түүхийг манай хоёр орны ард түмэн мартахгүй. Энэ бол гуйвуулшгүй үнэн түүх. Халхын голын тулалдаанд бид ялснаар, зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч чухал гэдгийг дэлхий дахинд харуулсан билээ...Өнөөдрийн баяр бол хоёр ард түмний баатарлаг гавъяаг эх орон ард түмэн нь нандигнан  хадгалж байгаагийн илрэл” гэлээ.

profile

Monh-monh

2009.08.26 19:23:50
*.56.54.126

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД  Л.БОЛД:

Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчид, алдар гавьяатнуудаа аа. Эх орныхоо тусгаар тогтнол,
эрх чєлєєний тєлєєх эрхэм vйл хэрэгт хєдєлмєр зvтгэлээ зориулсан vе vеийн эх орончид, бэлтгэл болон чєлєєнд байгаа дайчид аа ! Зэвсэгт хvчний генерал, офицер, албан хаагчид, гадаадад vvрэг гvйцэтгэж буй цэргийн албан хаагчид аа ! Монгол Улсын нийт иргэдээ ! Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Та бvхэнд ойг зохион байгуулах хорооны нэрийн ємнєєс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшvvлье.

Халхын голын тvvхт ялалт нь манай улсын тусгаар тогтнолыг бататган бэхжvvлэхэд тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн билээ. Тvvнчлэн уг ялалт Алс Дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, улмаар Евро-Азийн эх газарт дайн дажны тvймрийг хоёр талаас нь нэгэн зэрэг дэгдээх гэсэн эвслийн тvрэмгий тєлєвлєгєєг тасалдуулсан юм.

Халхын голын байлдааны ялалтын ой бол манай ард тvмний эрх чєлєє, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжvvлэхийн тєлєєх хамтын тэмцэлд Оросын ард тvмний vзvvлсэн тусламж, дэмжлэг, цэрэг-дайчдын байгуулсан гавъяа, Монгол-Оросын ард тvмэн, Зэвсэгт хvчний дайчин нєхєрлєл, хамтын тэмцлийн vл балартах тvvхийг хамтран дурсах тэмдэглэлт vйл явдал мєн билээ.

Эдvгээ Халхын голын байлдаанд оролцсон талууд уг тvvхэн vйл явдлын сургамжийг vнэлэн цэгнэж, харилцан ойлголцон, дэлхий дахины энх тайван, бие биенийхээ хєгжил дэвшлийн тєлєє ойртон нєхєрлєж, эв найрамдал, хамтын ажиллагаагаа улам бvр хєгжvvлсээр байгааг баярын энэ єдєр цохон тэмдэглэхэд таатай байна. Халхын голд тулалдаж байлдааны талбарт алтан амиа єргєсєн Монгол, Оросын эрэлхэг дайчид, тvvнчлэн энэ байлдаанд оролцож эгнэгт мартагдашгvй гавъяа байгуулсан ахмад дайчид та бvхний суу алдрыг бахархан дурсаж, vнэлэн хvндэтгэж байна.

Та бvхний минь ариун vйлс, байгуулсан гавъяа залуу хойч vеийнхэнд маань vлгэр дууриалал, бахархал, тэдний эх оронч vзэл, хvмvvжлийн vнэтэй сурвалж болно гэдэгт итгэл тєгс байна. Халхын голд ялалтын тєлєє мєр зэрэгцэн тулалдаж явсан баатарлаг дайчдын алдар гавъяа ашид мєнх мандан бадарч байх болтугай. Сайн vйлс дэлгэрэх болтугай.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШVVН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ОЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Л.БОЛД
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11160
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
» ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청