Бичлэгийн тоо 2,391
Үнэгүй бясалгийг зөвхөн хавханд тавьдаг Ц.Доржготов /Төрийн шагналт зохиолч/ 2009 оны 05-р сарын 22 ОХУ-ын “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В. Якунин манай сэтгүүлчийн, “АНУ-ын Мянганы Сорилын корпорациас төмөр замын салбарт багагүй хөрөнгө \188 сая доллар\ зарцуулахаар болсон. Гэтэл үүнийг буцаахаар болоод байгаа. Үүн дээр Оросын тал ямар байр суурьтай байгаа вэ?” гэсэн асуултад хариулахдаа, “Орост “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэсэн зүйр үг байдаг” гэж цэцэрхээд, -Та бүхэнд үнэгүй бэлэг авахгүй байхыг зөвлөж байна гэж зааварлав. ImageТанхимд зөвлөлт ахын танил уур амьсгал хуралдаж, Якунингаас сургагчийн үнэр ханхлах шиг. Монгол хүн харахаараа орос хүн, яадаг юм бэ, ингэж омогшдог. Биеэ барьж бүр чаддаггүй болтой. Тэр зан нь хэвээрээ аж. “Чаддаг нь, донгио монголыг дээрэлхэж чадна” гэж ахдаа гомдмоор. Якунин “Би хэзээ ч, хэнээс ч үнэгүй бэлэг авч үзээгүй” гэж ярваганав. Сайрхаж буй нь тэр. Үнэгүй бэлэг байтугай, олон орны хүн зоний нь хядаад, эх орны нь самраад, эд баялгий нь хуурайлсан түүхээ Якунин харанхуй биднийг мэдэхгүй гэж онгирсон нь энэ. Оросын аймаар луйврыг манай эрдэмтэд Эрдэнэтээс илчилжээ. Эрдэнэтийн ордыг хэдийгээр зэс молибдений орд гэж нэрлэсэн ч агуу их алтны агуулгатай орд. 30 жил энэ ордыг ашиглахад оросууд 24 мянган тонн алтыг нууцаар үнэгүй авчээ. Эрдэнэтийн ордоос жил бүр 4 тэрбум алтан рублийн валютийн орлого ууталсан бөгөөд үүний 5-хан хувь нь буюу 200 сая нь Монголд тусгагдаж, үлдсэн 3,8 тэрбум нь Орост орж буйг манай эрдэмтэд 70-аад оны эцсээр мэджээ. Тэдний судалгааг харахад, 51, 49-н хувийн хувьцаа гэдэг нь манийг залилсан өнгөн тал агаад хэрэг дээрээ бид, 5,1, тэд 4,9 хувийг илээр хувааж, үлдсэн 90 хувийг ах нар далдуур залгидаг байна. 24 мянган тонн алтаа ингэж хоосон алдсан ба одоо 32 мянган тонн алт үлдсэн бөгөөд үүнийг мөн үнэгүй хусах далд зорилгоо оросууд өвөрлөсөөр буйг эрдэмтэд ардчиллын буянд эх орончоор дэлгэжээ. “ЗХУ-ын дээд удирдлага Эрдэнэтийн ордоос жил бүр 4 тэрбум рублийн валютийн орлого олдгоо биднээс тас нуусан. Тэр ч байтугай, манай удирдагч Батмөнх, Содном, Жасрай нар хэт хомс мэдээлэлтэй асан” гэж тэд мэдэгдэв. Уламжлалт луйвраа идэвхжүүлэхээр Путин Монголыг тоож айлчилжээ. “Баяжмал” гэх үнэт эрднэсийн тунамал, мэлтэлзэн солонгорч, гол горхи аятай урсаж буйг бид телевизээр хараад, “дан зэс молибден” гэдэг худал гэж хардах авч “наад амаа” гэж сануулна. Сүүлийн хориод жил Эрдэнэтээс 25 сая тонн хүдэр олборлож буй. 25 саяас 875 тонн алт, 1700 тонн мөнгө гардаг байна. Үүнийг оросууд үнэгүй завшсаныг “үнэгүй бэлэг авч үзээгүй” ноён Якунинд айлтгая. Зэсээ хайлуулж, алтаа тунгаах үйлдвэр байгуулбал, Оросын бүх паян илэрнэ гэж эрдэмтэд амлаж байна. Миний орос багш нар, миний уран бүтээлийн орос андууд, “Манайх хөөрхий муу Монголыг арай дэндүүлэх юм даа” гэж байсан сан. Ийм бүлээн үгс орос хүний амнаас унахыг амьдралдаа нэг бус удаа сонссоон. Ядарсан хүн амьтанд Бурхан үнэгүй хишиг хүртээж, Чөтгөр хавханд бяслаг тавьдаг нь мэдээж! Дэлхийн мухарт мал мэт хашигдаж, “Эрдэнэтийн аргаар” 70 жил бүх баялгаа шулуулсан хамгийн буурай ард түмэн биднийг, “Оросын савраас яаж нэг юм мултрав даа” гээд баян гүрнүүд нинжин сэтгэлийн угаас буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, “эдийн засгаа өөд тат” гэж хайралдаг. Манайд гар сунгадгаараа Япон тэргүүлдэг. Японы тусламжийг бас болиулчих вий. Бид бусдын үнэгүй бэлгээр дагнаж амьдрахыг хичээгчид биш. “Ленинизм” хэмээх бяслагтай, “социализм” гэсэн шошигтой том улаан хавханд хавчуулж, 70 жил тэр улаан дөнгийг чирж, их дор орсон бид, одоохондоо гадны дэмжлэггүйгээр сэхэхэд хэцүү байна. Биднийг коммунизмын лай ланчгаас бүрэн салтал буяны сэтгэлгээг битгий бүрэн хорьчихоосой. Уг нь бид Оросоос үнэгүй бэлэг гуйгаагүй юмсан. Өөрөө үнэгүй буян үйлдэж тэвчдэггүй мөртлөө өрөөлийн үйлдэх гэсэн буяныг хорих, монголоор бол нүгэл. Хайран 188 сая ам. доллар гэж гаслаж сууна. Бяслагаар хуураад хүзүүг минь хуга хавхдахаар завдсан аюулыг зайлуулж өгсөнд Якунин танд гялайлаа. Ах нар ямагт бидний амийг аварч байдаг юм чинь, Америк биднийг хавхдах гэж байсан нь яг үнэн байж таарна. Ах нарт мэдэхгүй юм гэж байх биш. Манай бүх баялагт, төмөр замд хяналтаа тогтоо. Цаашлаад бидний эрх чөлөөнд ч хяналтаа тогтоож болно. С. Баяр бодвол ийм намек өгөө биз. “Чадвал тус бол, чадахгүй бол, бүү гай бол” гэсэн монгол үг байдгийг зүрхлэн хэлье. Ер нь яагаад бид “орос ах” гэсэн юм бол? Братьство гэдэг ах дүүс гэсэн утгатай. Гэтэл бид орос ах гэж онцолж ирлээ. Ямагт тусалдаг болохоор нь “Ах” гэж аргадсан биз ээ, чааваас. “Ах” нь юм болохоор томрохоос ч яахав, даврахаас ч яахав. Хачин юм, “ах дүү оросын ард түмэн” гэвэл, бид бүгд дуртай. Харин “ах дүү японы ард түмэн” гэвэл, “чи юу хэлэв ээ?” гээд бид бүгд цочирдоно. “Америк ах” гэвэл, хувьсгалт намд хүргэлгүй, наана нь, хорооны ахмадын холбоо наддаа зөв. Ийм хөгийн сэтгэл зүй арилах болов уу? Байрны гадаа нарлаж суусан чавганц голдуу миний үеийнхэн, над руу омойрч, “Чи хар! Ах нар бидэнд 300 сая ам. доллар, зөндөөн трактор комбайн, будааны үр бэлэглэж, төмөр зам тавьж өгөх гэнэ. Орос ах нар бидэнд дандаа тусалж байдаг яасан сайхан ард түмэн бэ?” гэж давшлав. Путин Японоос шинэ технологи авахаар болж, хуучин орос технологиор үйлдвэрлэсэн учиргүй олон хоцрогдсон трактор комбайнаа хаяхын оронд манайд тусламж нэрээр шахахдаа, дэлхийд байхгүй өндөр хүүтэйгээр шахлаа гэж би чавганц голдуу найз хөршүүддээ хэлэх гэснээ, тэднээс айгаад зориглосонгүй. Сонгуулийн үеэр орос ах нарыг шүүмжилбэл, тэд намайг амархаан хөнгөлчих нь. Цацраг идэвхт хаягдлаа манай нутагт булах гэнэ гэвэл, бүр ална. Атар онгон тархи шарын шашныг судлалгүй сохроор итгэж, мухар сүсэгтэн болсон шигээ Оросыг танилгүй бас сохроор шүтсэн. Хоосон тархи итгэхдээ амархан агаад тэнэг итгэл нь тэр чигтээ чулуужаад, өөр ямар ч ухаан нэвтрэх сүвгүй битүүрчээ. Ах нар минь, та нар бусад гүрэнтэй харилцдаг шигээ бидэнтэй хүний ёсоор ханилаач. Бид хариуд нь хүн шиг байж чадна шүү.
profile


  мөнх  тэнгэрийн  дор  мянга  мянган  хавар

  монголын  сайхан  оронд  жил  жил  дэлгэр


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2129778/a4f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청