Бичлэгийн тоо 2,391
G-Mobile-ийн талаарх ХХЗГ-ын албан бичиг өөрөө агуулгын хувьд хууль бус болох тухай нотлохыг хичээе.


 

Сүүлийн үед Жи-Мобайл компани суурин утас руу үнэгүй ярьдаг боллоо гэсэн реклам цацах болсон. Харин энэ нь Монгол Улсын Харилцаа, холбооны зохицуулах хорооноос баталсан Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журмын  10.1.1-10.1.5 заалтууд болон 11.4.4.1 заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ гэжээ.

 

 Миний бодлоор дараахь байдлаар няцааж болох юм.

1. Эхлээд ХХЗГ-н албан бичигт дурьдагдаад байгаа зөрчигдсөн гэх Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журамд мэргэжлийн бус үүднээс өөрийн шинжилгээ дүгнэлт хийхийг оролдьё.

Зөрчигдсөн журам -1 буюу

10.1.1   Гэрээнд оролцогч талууд  харилцан холболтын болон сүлжээнд холбогдох  гэрээнд тусгах харилцан холболтын үйлчилгээний болон сүлжээнд холбогдох үйлчилгээний төлбөрийн,  орлого хуваарилах зарчмын тухай харилцан тохиролцсон эцсийн саналыг , тохиролцоонд хүрээгүй бол тус тусын саналыг үндэслэлийн хамт гэрээ байгуулахаас ажлын 21 хоногийн өмнө Зохицуулах хороонд ирүүлнэ.

 Миний санал:

-энэ журмын заалтыг харахад талууд хоорондоо үйлчилгээний төлбөрийн, орлого хуваарилах тухай гэрээг өөр хоорондоо байгуулах бүрэн боломжтой харагдаж байна. Өөрөөр хэлбэл МЦХ , Жи-Моб ХХК нар үйлчилгээний төлбөрөө 00 төгрөгөөр тогтооход болохгүй гэх үндэслэл харагдахгүй байна.     Үйлчилгээний төлбөр 00 төгрөг байна гэдгийг үнэ төлбөргүй үйлчилгээ гэж үзэж болохгүй. Эдийн засагч хүн бол гадарлах байх аа. 00  төгрөгт нуугдмал  өртөг шингэж байдаг. Энэ бол цэвэр бизнэсийн арга хэрэгсэл юм.  

Харин энд журам зөрчигдсөн гэх асуудал нь тухайн 2 компани гэрээгээ байгуулчихаад Зохицуулах хороонд эцсийн саналаа  хүргүүлээгүй нь техник үйл ажиллагааны зөрчил болчихсон юм уу  даа гэж харагдаж байна.

Гэвч  энэ журам зөрчигдсөн гэх энэ фактыг үгүйсгэж болох дараахь үндэслэл байж болох юм.  Энэ бол Монгол Улсын Иргэний хуулийн Гэрээний ерөнхий зарчим гэсэн үндэслэлээр. Ялангуяа “Гэрээний эрх чөлөө” гэсэн зарчмаар үгүйсгэж болох юм.  Яагаад гэвэл харилцагч гэрээний 2 тал үнээ өөрсдөө тогтоохоос биш ХХЗГазраас баталсан журмын зарчимд баригдаж үнэ тогтоох асуудал байж болохгүй санагдаж байна. 

Хуулиар тогтоосон нийтлэг журмаа мөрдөх үү аль эсвэл аль нэгэн газрын ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болох төрийн байгууллагын баталсан журмыг мөрдөх үү гэсэн асуудал ч энд гарч ирж болох юм.  Тэгээд ч Үндсэн хуулиндаа “манай нийгэм эдийн засаг чөлөөт зах зээл байна”  аа гээд тунхаглачихсан үед төрийн байгууллагаас үнэ тогтооно гэсэн асуудал нь өөрөө зөрчил болох магадлал өндөр.

Зөрчигдсөн журам -2 буюу

10.1.2           Зохицуулах хороо нь энэхүү журмын 10.1.1 заалтын дагуу гэрээнд оролцогч талуудын ирүүлсэн  саналыг тооцооны үндэслэл болон тухайн салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэл, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгын хүрээнд  хянан, шийдвэрлэнэ.

 Миний санал:

-Ок . зөв хөө. Шудрага өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үнэхээр  зорилготой бол  монополь байдлаа ашиглаад байгаа, өөр хоорондоо үгсэн хуйвалдаж өрсөлдөгчөө зах зээлээс арчих гэсэн  МОБИКОМ, СКАЙТЭЛ, ЮНИ гэсэн гурван газраа хазаарлах ёстой одоо Танай ХХЗГазраас. Энүүн дээр жинхэнэ төрийн төмөр нүүрээ гаргах хэрэгтэй гэж бодох юм.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгын хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.  Тиймээ хэрэглэгчдэд хямд үнэ, өргөн боломж олгох  хэрэглэгч татах гээд энэ Жи-Моб, МЦХ ХХК нар чинь  харилцан холболтын үйлчилгээний болон сүлжээнд холбогдох үйлчилгээний төлбөрийн,  орлого хуваарилахдаа  үйлчилгээний төлбөрөө 00 төгрөг болгосон байна.   Харин ч бүүр дэмжмээр үйлдэл биш гэж үү энэ чинь. Хэрэглэгч ЗолбинББ миний эрх ашигт 100 хувь нийцэж байна. Эрхэм төрийн байгууллагаа ийм юм аа дэмжээч ээ.

 Энэ заалт зөрчигдсөн гэх ямар ч үндэслэл алга байна.

 Зөрчигдсөн журам -3 буюу

10.1.3          Зохицуулах хороо нь гэрээнд оролцогч талуудын ирүүлсэн саналыг хянаад үндэслэлтэй гэж үзвэл ирүүлсэн саналыг зөвшөөрсөн тухай шийдвэрийг, хэрэв үндэслэлгүй гэж үзвэл ирүүлсэн саналаа дахин хянан үзэх тухай мэдэгдлийг, дүгнэлтийн хамт талуудад хүргүүлнэ.

 Миний санал:

Нэгэнт гэрээний хуулбараа танайд мэдэгдээгүй болохоор техник зөрчил мөн л байх. Гэхдээ л бас журам өөрөө хуульд нийцсэн байх ёстой гэдгээрээ бол өнөөх л гэрээний эрх чөлөөт байдал энд алдагдаад байна.

Талууд хоорондоо тохиролцчихсон, хэрэглэгчдийн эрх ашиг сонирхолд нийцэхүйц гэрээний зүйл болоод гэрээ нь заавал энэ Харилцаа Холбооны Зохицуулах газрын зөвшөөрлөөр хүчин төгөлдөр болох ёстой юу. 

Энэ төрлийн гэрээ заавал энэ байгууллагаар батламжигдана, зөвшөөрөгдөнө  эс бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус байна аа гэсэн хуулийн үндэслэл хаана байгаа вэ.

 Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Иргэний хуульд байгаа зарчимаа мөрдлөгө болгох уу аль эсвэл  энэ Монгол хүн эх хэлээрээ уншаад ч ойлгоход бэрхшээлтэй, логик утга болоод найруулгын алдаатай , эргэлзээ  бүхий  журмыг үгчлэн дагах уу.

Зөрчигдсөн журам -4 буюу

10.1.4          Гэрээнд оролцогч талууд хорооноос хүргүүлсэн мэдэгдэл, дүгнэлтийг хүлээн авснаас  хойш 14 хоногийн дотор шинэчилсэн саналаа үндэслэлийн хамт ирүүлээгүй эсвэл ирүүлсэн санал нь 10.1.2-т заасан хүрээнд хянан үзэхэд хүлээн авах боломжгүй тохиолдолд зохицуулах хороо нь гэрээнд тусгах харилцан холболтын үйлчилгээний болон сүлжээнд холбогдох үйлчилгээний төлбөр, харилцан холболтын үйлчилгээний орлого хуваарилах зарчмыг тогтоон, шийдвэрийг талуудад хүргүүлнэ.

 Миний санал:

Төрийн байгууллагаас аж ахуйн нэгж хоорондын төлбөр хуваах , үнэ тогтоох гэрээнд шууд ингэж орох нь ер зөв үү.    Хойд Солонгос, Куба –д яахав болж байна. Монгол улс чинь өөрөө чөлөөт зах зээлийн  баримжаат биш бил үү.  Монополь байдлаа ашиглаад үнэ хөөрөгдөх, хэрэглэгчийн эсрэг үйл ажиллагаа явуулсан онцгой тохиолдолд төрөөс энэ харилцаанд орж болох юм аа . бас шууд үгүйсгэнэ ч гэх юу байхав.   

Зөрчигдсөн журам -5 буюу

10.1.5          Гэрээнд оролцогч талууд тухайн сүлжээний төрөл болон онцлогоос үл шалтгаалан гэрээнд тусган мөрдөх харилцан холболтын болон сүлжээнд холбогдох үйлчилгээний төлбөр, харилцан холболтын үйлчилгээний орлого хуваарилах зарчмыг зохицуулах хорооны шийдвэрийн дагуу гэрээнд тусган, гэрээг байгуулна.

Өмнөхтэй яг адилхан тайлбар өгөв.

Зөрчигдсөн журам -6 буюу

 

11.4.4.1 Зохицуулах хороо өөрөөр тогтоогоогүй бол харилцан холбогдогч талуудад ноогдож буй төлбөрийн хэсэг бүр нь сүлжээний төрөл ба онцлогоос үл шалтгаалан ямагт өртгөө нөхсөн байна.

Миний тайлбар

00 төгрөг  гэсэн үнэ  өөртөө өртөг агуулна аа агуулна.

 

бас нэг зүйл ХХЗГазар гэрээг хүчин төгөлдөр бус  болохыг шийдэх газар өөрөө мөн үү. Төрийн байгууллага иргэний эрх зүйн харилцаа, ялангуяа гэрээний асуудалд адилхан эрх тэгш хуулийн этгээд гэж оролцдоггүй юм уу. аль эсвэл онцгой субьектийн хувиар оролцоод байх уу. 

Миний хариулт :

Биш.  ХХЗГазар харин хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандах эрхтэй 3 дагч этгээд гэж миний хувьд үзэж байна.

 

нэгтгээд харахад энэ албан бичиг өөрөө логик болоод хуулийн ерөнхий зарчим, төрийн байгууллагын чиг үүргийнхээ хувьд алдаатай буруу байна аа гэдэг нь тодорхой ч юм шиг ээ хэ хэ хэ

 

нэг зүйл буруу явагдаад байгаан.  Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль дүрмийнх нь дагуу ажиллах ёстой санагдаад байгаан.  

Жи Моб  журам зөрчөөгүй биш зөрчсөн нь тодорхой байгаа . гэхдээ түүнийг нь бусад хууль, хуулийн ерөнхий зарчимаар үгүйсгэж болох тийм л зөрчил.

гэтэл өнөө хууль дүрэм мөрдүүлэх гээд байгаа өрсөлдөгч компаниуд журам биш бүүр хуулиа зөрчөөд шууд тасалж энэ тэр.  

бас энэ Харилцаа Холбооны зохицуулах газар нь  зүгээр санаа амар  аж ахуйн нэгж хоорондын байгуулсан гэрээг хүчингүйд тооцож ч байх шиг.  төрийн байгууллага нь хүртэл хууль дүрмээрээ ажилладаггүй шаасан. 

Хэн эцэстээ хохирох гээд байгааг та нар зүгээр төсөөлөөд үзээрэй.   хэрэглэгч лав биш 

тусгай зөвшөөрөл гэдэг нэрийн дор энэ төрийн байгууллагууд заваан юм их хийж байна аа.

ХАМГИЙН СҮҮЛЧИЙН НЭЭЛТТЭЙ АСУУЛТ:

 ХЯМД ҮНЭ, ИЛҮҮ ӨРГӨН БОЛОМЖ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШИГТ ҮНЭХЭЭР ХОХИРОЛ УЧРУУЛАХУЙЦ ҮЙЛДЭЛ МӨН ҮҮ

Дараагийн удаа тэр интэрнэт телефон гэдгийг нь бичнэ ээ

 

би асар завтаймаа нээрээ бас дээр хэрүүл уруулд асар сонирхолтой хүн юм гэж ха ха ха

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2118332/dd9/trackback

profile

Monh-monh

2009.08.21 13:03:40
*.204.185.172

profile

Monh-monh

2009.08.21 13:13:13
*.204.185.172

Зөөврийн компьютэрээс дуудлага хийх хориотой буюу ХХЗХороо ер нь төрийн байгууллага мөн үү

Жи Мобайль ХХК-тэй тойрсон маргааны явцад миний бие хүртэл тэрүүхэн тэндээ хохирчихоод байгаа учир энэ талаар хальт судаллаа.  Мэргэжлийн бус, техник технологиос хол хүн учир ойлгоход бэрх зүйл нилээдгүй байх боловч нэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирээд байна.

Юу гэвэл Энэ Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гээч агентлаг ер нь төрийн байгууллага мөн үү. Аль эсвэл Мобиком болоод монополь холбоо харилцааны хэвшлүүдийн  албан бус бизнэсийн хамтрагч, адвэртайз хийдэг бүтэц үү.

 

Яагаад ийм асуулт гарч ирэх болсныг доорхи зүйлүүдээс харна уу.

Юуны түрүүнд хэсэгхэн ч гэсэн хугацаанд сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж байсанд Жи Мобайль ХХК –д талархал илэрхийлье.

2009 оны 1 сард анх удаа Монголын үүрэн телефон компани интэрнэт протоколыг өөрийн сүлжээндээ тохируулж интэрнэтээс дуудлага хүлээн авах боломжтой болсоныг мэдэж тухайн компаны онлайн гэрээт борлуулагчаас дугаар худалдан авч Монголд байгаа эмээ рүүгээ боломжтой үедээ залгах завшаантай болсон.  Мэдээж энэ үйлчилгээ надад зөндөө их таалагдаж байсан. Нэг минут нь 55 төгрөг байсан санаж байна.  Төдөлгүй 4 сард гэв гэнэт холбогдохоо байсан ./манай эмээ мобикомтой, хөдөө амьдардаг/

Учрыг интэрнэтээр хайвал ХХЗГазраас хаасан гэсэн сураг сонссон.  Сая энэ монополь 3 –н компаний хийсэн зүйлээр өнөө асуудал дахиад сонирхол татаж яагаад гэдгийг судалтал Сүүлийн үед Жи-Мобайл ХХК-ийн нэвтрүүлээд байгаа 9868, 9867 дугаарлалт бүхий урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн интернэт хувилбар гэж нэрлэсэн интернэтфон үйлчилгээ нь ЗББ-т дурдсан хот, хот хоорондын интернэт телефон үйлчилгээний гадаадаас холбогдох хэлбэр бөгөөд ЗББ-ийн 3.2 заалтыг зөрчин ажиллаж байгаа нь тогтоогдсон тул ХХЗХ-ноос энэхүү үйлчилгээг зогсоох, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах, дахин сурталчлахгүй байх үүрэг өгөөд байна.  гэсэн шалтгаанаар энэ үйлчилгээг хаажээ.

МОНГОЛ УЛСАД ИНТЕРНЕТ ПРОТОКОЛ АШИГЛАСАН  ТЕЛЕФОН ЯРИАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ-ийн 3.2 заалт    гэж  юу вэ ?

3.1        Хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжүүд нь суурин хэлбэрийн байх ба  тухайн интернет телефоны үйлчилгээнд холбогдох боломжтой дурын газраас зөвхөн Монгол Улсын хэмжээнд холбогдож болохыг зөвшөөрнө. Харин гадаад улс орнуудаас холбогдох нөхцөл бүрдүүлэхийг хориглоно.

Whoohoo    gotcha.......

Яасан хөлдүү,  хатуу хахир чанга дүрэм журам гээч вэ энэ.  Яах гэж......  Хэний эрх ашгийг хамгаалсан заалт вэ .

Яг энэ дүрмийн Хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжүүд нь суурин хэлбэрийн байх ёстой” гэсэн заалтын дагуу та өнөөдөр өөрийн зөөврийн компьютэрээс /laptop, notebook with headset/ гадаад ертөнцөд байгаа хүмүүстэй   мээсэнжэрээр ярилцах нь хориотой юм байна. 

 

....тухайн интернет телефоны үйлчилгээнд холбогдох боломжтой дурын газраас зөвхөн Монгол Улсын хэмжээнд холбогдож болохыг зөвшөөрнө.Гэснийг яг үнэндээ сайн ойлгохгүй байна гэхдээ Монголоос гадна өөр байршилд байгаа  ах дүү 2   G-Mobile дугаараараа хоорондоо ярилцах бас л боломжгүй юм байна гэж хальт ойлгов.  Аюултай айн энэ хүмүүс.

 

“.....Харин гадаад улс орнуудаас холбогдох нөхцөл бүрдүүлэхийг хориглоно.”  ЯАГААД ХОРИГЛОНО ГЭЖ.

Энэ заалт яг хэний төлөө, хэнд ашиг авчрах ёстой заалт вэ. Гадаадад байгаа л бол  заавал өндөр төлбөр төлж ярих ёстой гэсэн үеээ өнгөрөөсөн тэнэг бодлоо орхиоч ээ ХХЗГазраа.  Дэлхий хөгжөөд байна,  Энэтхэгт байгаа хүн гэрээсээ америк, Европ-д ажилладаг болчихсон ийм үе шүү дээ. 

Нэмээд хэлэхэд технологи гэдэг зүйл ялангуяа харилцаа холбоо мэдээллийн салбарт  өдрөөр биш цагаар өөрчлөгдөж байна.

Удахгүй та нарын эрх ашгийг нь хамгаалаад үхчих гээд байгаа гар утасны компаниуд чинь ч өөрсдөө хүссэн хүсээгүй энэ технологийн хөгжилд хөл нийлүүлж байж цаашаа явахаас өөр аргагүй болно гэдгээ тооцож үзсэн үү.

 

Ганцхан жишээ аваад хэлэхэд  гар утас гэдэг зүйл чинь улам бүр компьютэртэй адилхан болж байна цаана чинь.  3 жилийн өмнө GPS  гэдэг зүйл тусдаа данхайсан зүйл байдаг байсан бол одоо ердөө гар утасны зүгээр нэг функц болж байна. 

Хүссэн хүн гар утаснаасаа элэктрон шуудангаа,  банкны дансаа цаашлаад өөр өргөн боломжтой болчихож байна.   

Нокиа гээд манайхан ихэнх нь хэрэглэдэг гар утас байдаг. Тэд өөрийн утсандаа Skype  суулгаад эхэлчихлээ.  Гар утас нь интэрнэтэд холбогддог мөн Skype  ашиглах боломжтой болчихсон үед та нар яахийн бэ. Бүх хүний утсыг хянана гээд зогсож байх уу тээ.  Итгэхгүй бол үүнийг унш.

/ February 17, 2009 -- Skype and Nokia today announced a partnership that will bring the world's leading Internet communications experience to the Nokia range of mobile computers. Under the terms of the cooperation, Skype™ will be integrated into Nokia devices, starting with the Nokia Nseries. The Nokia N97 flagship device will be the first to incorporate the Skype experience in the 3rd quarter of 2009.

The Skype experience will be part of the address book of the Nokia N97, enabling presence - seeing when Skype contacts are online - as well as instant messaging. Nokia N97 owners around the world will also be able to use 3G and WLAN to easily make and receive free Skype-to-Skype voice calls, in addition to low-cost Skype calls to landlines and mobile devices./

Call from anywhere¹

You can call friends and family from the bus or while you’re sipping a latte in your favorite coffee shop – wherever they are in the world. Best of all, your phone will work as normal – no WiFi or 3G connection needed – and you won’t need to change operator.

http://gizmo5.com-р ч бас гар утсандаа интэрнэр яриа суулгах боломжтой байгаа

 

   Интернэтэд суурилсан телефон ярианы үйлчилгээг улс орнууд янз бүрээр зохицуулж, зарим улс зохицуулалт хийхгүй байгаа боловч, манай улсын хувьд суурин телефон ярианы үйлчилгээтэй адилтган үзэж зохицуулж байгаа ба дээр дурьдсан хот, хот хоорондын интернэт телефоны гадаадаас холбогдох хувилбарыг улс хоорондын телефон ярианы үндсэн үйлчилгээг орлохуйц үйлчилгээ болж болзошгүй гэж үзэн хориглосон билээ. Үнэхээр ч  сүүлийн 7 сард улс хоорондын телефон ярианы ачаалал сар тутам эрчимтэй буурч байгаа ба 2009 оны 04 сарын дундаж ачааллыг 2008 оны эхний 9 сарын ачааллын дундажтай харьцуулахад 34,2 хувь  буурсан байгаа нь Жи-Мобайл ХХК-ийн үйлчилгээнд шилжсэн байх магадлалтай байна.

"Гадаад улсад гэрээт борлуулагч ажиллуулан дугаар борлуулахыг хориглоно. Учир нь хэрвээ гадаад улсад байнгын ашигладаг дугаарууд олноор бий болбол дээр дурдсанаар уламжлалт улс хоорондын телефон ярианы үйлчилгээг зохицуулалтгүй (unmanaged) интернэт сүлжээгээр дамждаг чанарын хувьд хангалтгүй, хяналтгүй үйлчилгээгээр орлох хэмжээнд хүрэх магадлалтай, цаашлаад салбарын экспортын орлогод сөргөөр нөлөөлж, гадаадын харилцагч компаниудын бизнэсийн эрх ашгийг хөндөж болзошгүй юм."


 Хээе Хээе тайван байгаарай . төрийн байгууллагад улс хоорондын телефон ярианы ачаалал буурах тийм их хамааралтай байдаг юм уу.

Бас гадаадын компанид санаа тавина айн.  дэндүү өгөөмөр байгаам биш үү? хэрэглэгчийн эрх ашиг гэж юм байна уу энэ дүрэмд чинь?

 "Гадаад улсад гэрээт борлуулагч ажиллуулан дугаар борлуулахыг хориглоно." ямар үндэслэл, хууль дүрмийн дагуу хориглох гээд байна аа

"уламжлалт" нь ч юув дээ нээрээ 

"интернэт сүлжээгээр дамждаг чанарын хувьд хангалтгүй, хяналтгүй үйлчилгээгээр орлох хэмжээнд хүрэх магадлалтай,"  хүн өөрөө хүсэж байгаа тохиолдолд миний эрхэнд халдаад байгаам биш үү. өөр байдлаар энэ чанараа сайжруул л даа. зөндөө арга зам бий ш дээ

  Эсвэл та нар  халаас нэгтэй юм уу энэ үүрэн телефоны компаниудтай. Авилгалтай тэмцэх газар нь шалгавал таарна.

Ер нь ямар зорилгоор төрийн байгууллага ийм цөөн хэдэн аж ахуйн нэгжийн эрх ашгийг улайран хамгаалсан журам дүрэм зохиож суудаг юм гэдгийг.

http://orongaran.blog.banjig.net     -s copy paste

profile

Monh-monh

2009.08.21 19:44:08
*.56.25.38

Үүрэн тeлeфоны опeраторуудын дунд үүсээд байгаа асуудлын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар, “Мобиком” корпорацийн олон нийттэй харилцах албаны дарга Д.Болор нар сэтгүүлчдэд хандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хурлын үeэр “Жи-Мобайл” компани Харилцаа холбооны хуулийн хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байгааг онцлоод хэрэглэгчдийг дахин хохироох ёсгүй, үнийг хэт бууруулж байгааг дэмжихгүй гэдгээ ч илэрхийлсэн. Харин хурал зарлагчид хоёр хоног ярих эрхээ хязгаарлуулсан хэрэглэгчдээс уучлалт ч гуйсангүй. Өөрсдийн болон өрөөлийн хэрэглэгчдээс “Жи-Мобайл” компани уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа бололтой. Үүрэн тeлeфоны опeраторууд сүлжээгээ салгаж, хязгаарлалт хийснийхээ бурууг “Жи-Мобайл” компани руу чихсэн. Хэрэглэгчдийнхээ эрхэнд бүдүүлгээр халдсандаа “Мобиком”, “Скайтeл”, “Юнитeл” компаниуд хүний урманд “уучлаарай” гэдэг үгийг амнаасаа унагасангүй, харин өөрсдийгөө хаацайлсан тайлбар хийсэн юм.  Хурлын үeэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар, “Мобиком” корпорацийн олон нийттэй харилцах албаны дарга Д.Болор нарт тавьсан сэтгүүлчдийн асуултыг элдэв тайлбаргүйгээр хүргэe.

-Зөвхөн “Жи-Мобайл” гэлтгүй, “Мобиком”, “Скайтeл”, “Юнитeл” компаниуд өөрсдийнхөө хэрэглэгчдийн эрхэнд халдсан. Хэрэглэгчдэд учирсан хохирлыг хэн барагдуулах вэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ?

 Б.Болдбаатар:

- Хэрэглэгчдийг хүндэтгэлгүй, өөрсдийнхөө үйлчилгээг дур мэдэн хязгаарласанд “Мобиком”, “Скайтeл”, “Юнитeл” компаниудад маш их харамсч байна. Бид ажлын хэсэг байгуулсан. Сүлжээгээ салгах саналыг анх хэн тавьсныг нь шалгаж байна. Ажлын хэсгийн шалгалтын дүнгээс хэнд хариуцлага тооцох нь тодорхой болох байх. Одоогоор хариуцлагыг тэр хүлээнэ гэж хэлэх боломжгүй.

-Хууль зөрчсөн аливаа асуудлыг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн эрх та бүхэнд байгаа. Яагаад ингэж хэрэглэгчдээ золиосолж, асуудлыг шийдэх гэсэн юм бэ. Дахин ийм зүйл гарахгүй гэх баталгаа байна уу?

Д.Болор:

-Бид “Жи-Мобайл” компанид удаа дараа албан бичиг илгээсэн. Гэтэл “Жи-Мобайл” компани бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан. Дахиж ийм зүйл болохгүй байх. Гэхдээ Жи-Мобайл үнийг хэт бууруулаад байвал яах ч арга байхгүй.

-Журам зөрчсөн гэлээ. Тэгвэл ийм журмыг тэгж зөрчвөл тийм хариуцлага хүлээнэ гэсэн заалт Харилцаа холбооны  тухай хуулинд байхгүй юм уу?

Б.Болдбаатар:

- Харилцаа холбооны салбарт ийм зүйл болно гэдгийг урьдчилан тооцоогүй болохоор ажлын хэсэг энэ асуудлыг хуулинд тусгахаар болсон. Одоогоор ийм журмыг тэгж зөрчвөл тийм хариуцлага тооцно гэсэн заалт байхгүй.

-Хэн нэгэнтэй хариуцлага тооцохоос өмнө хэрэглэгчдийн хохирлыг хэн барагдуулах вэ. Энэ асуултад хариулт авмаар байна?

/Хуралд оролцогчид ямар нэгэн тодорхой тайлбар хийсэнгүй/

-Үнийг хэт бууруулахыг дэмжихгүй гэдгээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдэгдэж. Тэгвэл хэрэглэгч заавал үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох ёстой хэмээн тулгаж байна гэж ойлгож болох уу?

Б.Болдбаатар:

-Үнийг хэт бууруулна гэдэг их хортой. Бидний зүгээс үнийг буруулж болно, гэхдээ хэт бууруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Харилцаа холбооны салбар бол үнийг хэт буруулчихдаг салбар биш. Хямдхан үнэ гэдэг чанаргүй, найдваргүй, өрсөлдөх чадваргүй гэсэн үг. Тиймээс үнийг хэт буруулахаа зогсоохыг “Жи-Мобайл”-аас шаардсан.

-Үүрэн тeлeфоны компаниудаас хамгийн өндөр өртөгтэй нь “Мобиком”. Тэглээ гээд сүлжээнд нь байнгын гэмтэл, доголдол саатал гарч хэрэглэгчид цөөнгүй хохирдог шүү дээ. Үнэ дагаж чанар гэдэг ойлголт үүнтэй зохицохгүй байгаа юм биш үү?

Д.Болор:

-Манай компанийн зорилт бол сүлжээгээ шинэчилж, үйлчилгээгээ сайжруулах явдал. Хааяа сүлжээний доголдол гардаг нь үнэн. Тэр тохиолдолд бид хэрэглэгчдээсээ уучлалт хүсдэг. Дахиж ийм явдал гарахгүй байх. Eр нь аливаа юмны цагааныг нь биш цаад харыг нь хараад байх хэрэггүй болов уу.

Ж.ЭРХЭС

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1311 Найрамдлын үнэ цэнэ Monh-monh 2009-08-26 1752
1310 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү [5] Monh-monh 2009-08-26 1937
1309 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
1308 Ким Чен Ир Ємнєдийн ерєнхийлєгч Ли Мен Бактай ойрын хугацаанд уулзах хvсэлтэй Monh-monh 2009-08-24 1419
1307 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож танхайрав [7] Monh-monh 2009-08-24 4170
1306 Үнэгүй бясалгийг зөвхөн хавханд тавьдаг sarmisxan 2009-08-24 2009
1305 hairan eh oron mini............altnii nulims sarmisxan 2009-08-24 1821
1304 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 6 r heseg sarmisxan 2009-08-24 1866
1303 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 5 r heseg sarmisxan 2009-08-24 2133
1302 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 4 r heseg sarmisxan 2009-08-24 2033
1301 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 3 r heseg sarmisxan 2009-08-24 3768
1300 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 2-r heseg [1] sarmisxan 2009-08-24 3266
1299 minii mongoliin gazar shoroo / horiotoi kino / 1 r heseg sarmisxan 2009-08-24 3200
1298 Хойд Солонгосын (БНАСАУ) ерөнхийлөгчийн төлөөлөгч Өмнөд Солонгосын (БНСУ) ерөнхийлөгчтэй уулзлаа [1] Monh-monh 2009-08-23 6289
1297 S.Bayar sarmisxan 2009-08-23 1503
1296 baabariig sonsyo [3] sarmisxan 2009-08-23 1578
1295 68%-ийн татвар Баабарын санаснаар боллоо [4] ss_sniper 2009-08-22 1893
1294 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
1293 00- д ОРОХ Ч ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХАМААТАЙ ЮУ? [1] Monh-monh 2009-08-21 1552
1292 БНСУ-с НӨАТ 10%-аа МОНГОЛ ХҮН БҮР АВЧ ЧАДАХ УУ? БОЛОХ УУ? Monh-monh 2009-08-21 3147
» G-Mobile-ийн талаарх ХХЗГ-ын албан бичиг өөрөө агуулгын хувьд хууль бус болох тухай нотлохыг хичээе. [3] Monh-monh 2009-08-21 3690
1290 Монголд гүний усны нөөц байхгүй. Monh-monh 2009-08-20 2481
1289 ХҮМҮҮСЭЭ???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-20 1985
1288 ...Бахархмаар бас жоохон Харамламаар... [1] daruuhan01 2009-08-19 1741
1287 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [4] Narchig 2009-08-19 2160
1286 -Элбэгээг томрохоор ах нь дагаад томордог- [4] daruuhan01 2009-08-19 2014
1285 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
1284 Why boys need parents... Monh-monh 2009-08-19 1270
1283 ЧИНГИС ХААН МОНГОЛЫГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА Monh-monh 2009-08-19 3621
1282 Жуулчдын гудамж уу? жуулчны гудамж уу? Monh-monh 2009-08-19 3086
1281 ЭМГЭНЭЛ [1] Monh-monh 2009-08-18 1949
1280 АНУ-ЫГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР УСТГАНА ГЭЖ СҮРДҮҮЛЭВ Monh-monh 2009-08-18 1432
1279 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
1278 Харийн эрсийн өврийг дулаацуулах болсон олны танил Монгол хүүхнүүд [5] lollipop976 2009-08-18 3850
1277 Монголын сүмочинд гахайн томууны шинж тэмдэг илрэв [2] lollipop976 2009-08-18 1816
1276 Тэжээвэр нохойноос дор амьдралынх нь өмнө хэн буруутай вэ daruuhan01 2009-08-18 1945
1275 90 саяын Гансүх [1] ~~~*oGoGo*~~~ 2009-08-18 6756
1274 АНУ-ЫН ХАМГИЙН ТОМ БАНК УНАЛТАД ОРЖЭЭ Monh-monh 2009-08-17 1404
1273 Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв? [1] daruuhan01 2009-08-17 2798
1272 <<<МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ ИЙМЭРХҮҮ>>>!!!СЭНСАЦИ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-17 1983
1271 АЛДАРТ БРЭНДҮҮДИЙН УРИА НЭГ ИЙМЭРХVV Monh-monh 2009-08-16 2498
1270 АНУ-Д ОН ГАРСААР 64 БАНК ДАМПУУРЧЭЭ... Monh-monh 2009-08-16 1657
1269 ГАДААДАД БАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗӨВЛӨЛТЭЙ БОЛНО Monh-monh 2009-08-16 2463
1268 МОНГОЛ УЛСЫН ТУГ ДАЛБААГ УРД ХӨРШИД АЛДААТАЙ, ГУЙВУУЛАН ҮЙЛДВЭРЛЭЖ ЗАРЖ БОРЛУУЛЖ БАЙНА Monh-monh 2009-08-16 3299
1267 AIHAVTAR HUGJSUN HVNII NAIMAA bilgesh 2009-08-16 2143
배너신청
자생병원

배너신청