Бичлэгийн тоо 2,391
   11:26:18
Америкийн нэр нөлөө бүхий "Нью-Йорк Таймс" сонины цахим хуудаснаа "Чингис хаан дахин Монголыг удирдана" нэртэй нийтлэл гарчээ. Америк сэтгүүлчийн нүдээр монголчууд эзэн Чингис хаанаа хэрхэн хүндэлж биширдэг болохыг тайлбарлан бичсэн энэхүү нийтлэлийг уншигч та бүхэнд толилуулъя.
Улс орон бүрт тухайн газрын бахархал болсон хүмүүсийн хөшөө дурсгал мөнхжин байдаг билээ. Есүсийн хамгийн өндөр хөшөө Рио Де Жанейро хотод сүндэрлэж, АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчийн дүр төрхийг Рашморе ууланд чулуугаар сийлбэрлэн, Лениний хөшөө Санкт Петербург хотод босгожээ. Аварга том хөшөөн хүн бүхий энэ төрлийн тэмцээнийг дэлхий даяар явуулбал Монгол Улс тэргүүлж болох юм.
XIII зуунд дэлхийн тэн хагасыг эзэлсэн морьт баатар гэгдэх Монголын эзэн гүрний Чингис хаан Монголын өргөн уудам тал нутагт эргэн иржээ. Монголын сааралтсан нийслэл Улаанбаатар хотоос автомашинаар цаг гаруй явсны эцэст Чингис хааны дүр төрх зэрэглээ мэт гялтганан харагдаж байлаа. 40 гаруй метр өндөр мориндоо мордсон Чингис хааны хөшөөг босгоход 250 тонн зэвэрдэггүй ган төмөр оржээ. Зочид, гийчид шатаар дээш авиран хөшөөний оройн хэсэгт гарч, Монголын өргөн уудам нутгийг харах боломжтой юм.
"Эзэн хааны хөшөөгөөр бүх монголчууд бахархдаг. Чингис хаан бол бидний баатар, бидний эцэг, бидний бурхан" гэж Япон сумо бөхөөр хичээллэдэг 26 настай Э.Санчир ярьж байв. Тэрбээр энэ аяллын үеэр мөн хөшөөний өмнө дурсгалын гэрэл зургаа авахуулжээ. Монголын хамгийн алдартай хүний аварга том энэ хөшөө 20 жилийн өмнө коммунист дэглэмийг түлхэн унагасан тус улсад бүтээсэн Чингис хааны хамгийн сүүлийн үеийн бүтээл юм. Одоо энэ улсад нисэх онгоцууд «Чингис хаан» олон нисэх онгоцны буудалд газардаж, оюутнууд нь Чингис хаан их сургуульд элсэн орж, гадна дотны жуулчид «Чингис хаан» зочид буудалд буух болжээ. Үүнээс гадна Чингис хааны хөргийг ундаа, архи, тамхи дээр буулгаснаас гадна хааны дүрстэй мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийдэг байна.
Үүнээс гадна улс төрчид хааны талаар сонирхолдоо хөтлөгдөн 2006 онд Америкт байдаг, сууц буй Авраам Линкольний хөшөөний адил Засгийн газрын ордныхоо гадна Чингис хааны өөр нэг хөшөө босгожээ. Тус улсын парламентын гишүүд Чингис хааны дүр төрхийг ашиглахад зөвшөөрөл шаардаж байх хэрэгтэй гэж үзэн хууль тогтоомж гаргах талаар ярилцсан ч энэ тогтоомжийг хараахан батлаагүй байгаа аж.
Монголчууд эзэн хааныхаа гадаадын орнуудад хийсэн цуст аллагын удирдагч, тоо томшгүй хүний амь насанд хүрсэн хүн гэсэн ойлголтыг арилган түүний талаар шинэ ойлголт бий болгох арга замыг хайж байгаа билээ. Олон жилийн турш Орос, Хятад гэсэн хөрш орны сүүдэрт дарагдсан их хааны сүр хүчийн талаар дэлхий даяар түгээн дэлгэрүүлж байгаа юм.
Үүний хүрээнд Чингис хааны хөшөө цогцолбор байгуулж байгаагийн нэг хэсэг нь энэ аварга том ган хөшөө билээ. Женко тур Брью компани хөшөөний ажилд 4,1 сая доллар зарцуулсан байна. Одоог хүртэл бүрэн баригдаж дуусаагүй цогцолборт 200 гэр босгох юм. Энэ цогцолбор нь XIII зууны нүүдэлчин овог аймгийн аж амьдралыг тусган харуулах зорилготой. Хоёр давхар болгосон хөшөөний доод суурины барилгад гийчид Чингис хааны домогт алтан ташуурыг харж, уламжлалт хоол ундаар үйлчлүүлж, билльярд тоглох зэрэг нүүдэлчдийн бус зан үйлийг ч сонирхож болно. Хэдийгээр баттай нотолгоо байдаггүй ч «Чингис хаан» хөшөө байгуулсан газраас ташуураа олсон гэж ярьдаг байна. Ташуур олсон нь Чингис хааны ирээдүйн байлдан дагууллыг сайнаар зөгнөсөн билэг тэмдэг байжээ. Үүнтэй адил Женко Тур Брью компани ч үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм. Хөшөөнөөс хэдхэн метрийн зайд XIII зуун гэдэг үндэсний хүрээлэн бий болгожээ. "Энэ бол үндэсний бахархал. Монголчууд Чингис хааныхаа хөшөөг харахдаа сэтгэл хангалуун байдаг. Одоо дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс энд ирж, Монголчуудын түүхэнд оруулсан хувь нэмрийг талаар мэдэх болно" гэж Женко Тур Брью компанийн захирал Дэлгэрмаа хэлжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн энэ хөшөөнд одоогоор 40 мянга гаруй хүн зочлоод байна. "Гадаадын жуулчид үнэндээ бол Чингис хаан гэж хэн бэ гэдгийг мэддэггүй. Тэд толь бичгээс л бага зэргийн мэдээлэл авдаг" гэж аяллын хөтөч Ганболд хэлж байв.
Одоо Чингис хааны тухай PR-ийн дайн өрнөж тэр хэрээр нэр хvнд нь ч улам өсч байна. Хоорондоо тэрсэлдэгч овог аймгуудыг нэгтгэж, дэлхийн хамгийн том эзэнт гvрнийг байгуулсан цэргийн гайхамшигт удирдагч Чингис олон улсыг захирсан хаан байв.
"Монголын Энциклопедиа ба Монголын эзэнт гvрэн" номыг бичсэн АНУ-ын Индиана их сургуулийн Төв Евроази судлалын профессор Кристофер Этвуудын хэлснээр монголчууд Чингис хааны дүр төрхийг дахин нээн илрүүлж, XX зуунд түүнийг дайчин тэмцэгч гэж үзэж байсан бол энэ үзэл өөрчлөгдөн түүнийг үндэсний билэгдэл болгосон. 1949 онд ЗХУ болон Монголын улс төрийн эрх баригчид Чингис хааны талаар үзэл суртал нэвтрүүлэхийг хориглож байсан юм. Харин одоо бол Чингис хааныг зvгээр нэг vндэсний баатрын хэмжээнд тавихыг монголчууд хvсэхгvй байгаа гэж хэлж байна.
С.Отгонбаяр
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2108936/5aa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11160
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청