Бичлэгийн тоо 2,391
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Ким Дэй-жун мягмар гаригт зүрхний өвчнөөр нас баржээ. Тэрээр 83 настай байжээ.
Ким 1998-2003 оны хооронд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан юм. Тэрээр 2000 онд Хойд, Өмнөд Солонгосын харилцаанд гаргасан нааштай өөрчлөлтийнхөө төлөө Нобелийн шагналыг хүртэж байсан нэгэн.
Ким Дэй-жун монгол хүний төлөө болон монгол улсад хэрэгтэй зүйлс хийсэн хүн учир Солонгост өнгөрүүлсэн бидний амьдралын минь алтан дурсамж болгонд сайн, сайхнаaр дурсагдах биз ээ.
Ум Маны Бад Мы Хум
БНСУ-д ажиллаж сурч байсан монголчуудаас
Ulaanbaatar - Mongolia
Хойд Солонгосоос Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дэй-жуны оршуулгын ёслолд оролцох төлөөлөгчдийг илгээхээр болжээ. Учир нь Ерөнхийлөгч Ким Дэй-жун хоёр орны харилцаанд хамгийн их анхаарал тавьж байсан хүн билээ.
Ким Дэй-жун 2000 онд Ерөнхийлөгч байхдаа Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон II-той уулзсан нь 1953 оноос хойш Өмнөд Солонгын талаас санаачилсан анхны уулзалт болж байсан юм.
Энэхүү үйл явдлын дараа Ким Дэй-жунийг Нобелийн Энхтайвны шагналаар шагнаж байсан билээ.