Бичлэгийн тоо 2,391

Дуучин Минжээ

Охидын анхны хамтлаг “Спайк” нь рок попын ертөнцөд шинэ үзэгдэл байсан гэж урлагийнхан дүгнэдэг юм билээ. Үнэхээр ч өөрийн гэсэн өнгө төрхийг зоригтойгоор харуулж чадсан “Хадаас”-ынхан гэвч төд удалгүй тарж орхисон. Хамтлагийн гишүүн Минжинсор бие даан уран бүтээл хийхээр болж хамтлагаасаа гарсан бөгөөд бууриа сахиж үлдсэн гурваас нь хоёр нь гадаадад сурахаар замд гарцгаасан. Охидын хамтлагийн түүх нэг иймэрхүү үргэлжилдэг. Өөрийн гэсэн хэд хэдэн цомгийг гаргасан Минжээгийн хамгийн сүүлд UB паласт хийсэн бие даасан тоглолт нэг их амжилт авч ирээгүй. Гоо сайхны хагалгаагаар хамраа өндөрсгөн, арьсаа борлуулсан түүний шинэ стиль тэр үедээ бас л шуугиан тарьсан. Гэвч удаа ч үгүй Минжээ залуусын жишгийг даган холын Америкт ажиллаж амьдрах болж, наашаа хаа нэг sms нисгэсэн шиг суух болсон тэрээр Грек эрийн цайг чанах болоод багагүй хугацаа өнгөрч байна. Хөөрхөн ихэр охидын ээж болсон Минжээг нөхөр нь анх монгол бүсгүй гэдэгт итгээгүй гэдэг. Түүний охидыг Жессика, Виктория гэдэг.

Хөтлөгч Д.Халиунаа

Хувийн телевизүүдийн анхдагчдын нэг “25-р суваг”-ийн өөр өнгө төрх Үндэсний TV-ээр ертөнцийг хардаг байсан бидний хувьд шинэ зүйл байсан. Тэдний олон сайхан нэвтрүүлгүүдийн нэг “Теле шоп”, “Байна уу байна уу”-гаар Д.Халиунаа хоромхон хугацаанд олны танил болж амжсан ч төдөлгүй “тайзнаас” буучихсан. Хожмоо “Байна уу байна уу” хөгжмийн нэвтрүүлгийг “Камертон” хамтлагийн дуучин Ганаагийн эхнэр Халиунаа хөтлөх болсон бөгөөд үзэгчид тэднийг том, жижиг Халиун гэж ялгадаг. Том Халиуны хувьд Япон хэлний орчуулагчийн мэргэжилтэй бөгөөд Японы урлаг соёлын тухай олон сайхан нэвтрүүлэг, киног орчуулж үзэгчдэд хүргэсэн. Д.Халиунаа 2003 онд олон насны зөрүүтэй Солонгос эрийн гэргий болж хуримаа ёс төртэй хийгээд авсан. Тухайн үедээ залуусын орох дуртай “Жулиана” баарны эзэн байсан гэх Солонгос эр өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд том болсон нэг хүүтэй гэдэг. Халиунаагийн сонголтыг гэр бүлийнхэн нь хүлээн авсан ч өвөөгийн зөвшөөрсөн хариу хамгийн хэцүү давааны нэг байсан ажээ.

Ийнхүү Солонгос эрийн өрхийг татах болсон Халиунаа “Жулиана”-гийн захирлаар ажиллах болсон ч удалгүй үүдээ барьж өнөө Солонгос нөхөр нэг хэсэгтээ л шүүх цагдаагийн хаалга татах дээрээ тулсан. Удалгүй “цагаан зээр, бүсгүй хүн хоёр нутаггүй” гэгчээр Д.Халиунаа нөхрийн хамт Солонгосыг зорьсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ.

Загвар өмсөгч Оюунтуяа

Монголын топ модель О.Оюунтуяа, монголын мистер Баянхүү нарыг сайхан хос гэж тухайн үедээ шагшиж байсан ч тэдний дурлалын түүх тэгсхийгээд л дууссан. ОУХДС-ийг төгссөн О.Оюунтуяа нь “Хээрийн галуу нисэн үл газраас эрдэм өвөрлөн ирэх”-ээр Германыг зорьсноос хойш даруй тав зургаан жил өнгөрчээ. Ийнхүү тусдаа амьдрах болсон дурлалт хосын түүх нэг хэсэгтээ л сонины хуудаснаа залрах болж нутгаа сахиж үлдсэн дурлалт хархүү Баянхүүг тойрсон дуулиан 2003 оны чихнээс чихэнд дамжих хов живний нэг байлаа. Удаа ч үгүй топыг герман хижээл эрийн гэргий болсон гэх яриа гарч үрийн зулай үнэрлэсэн мэссэж ниссэнээр заяаныхаа ханийг гадаад эрээр сонгосон сайхан бүсгүйчүүдийн тоо нэгээр нэмэгдсэн юм.

Жүжигчин О.Энхтуул

Монголын дэлгэцийн ертөнцөд бүсгүй хүнд баймгүй зоригтой алхам хийж “Бүлээн нурам” кинонд гоо сайхныг жинхэнэ утгаар нь харуулж чадсан жүжигчин О.Энхтуулыг харах гэж тухайн үед залуус нүдээ өгөхөөс ч буцахгүй байсан гэлцдэг. Жүжигчин бүсгүйн анхны нөхрийг Ариунболд гэдэг бөгөөд тэд нэг охинтой. Гэсэн ч тэдний залуу насны хайр дурлал удаан үргэлжлээгүй юм. Ариунболдын хартай зан хэрээс хэтэрч хааяа гар хүрчихдэг байсан царайлаг жүжигчин бүсгүйг салахад хүргэсэн гэдэг. Хэдийгээр анхны амьдрал нь бүтэлгүй болсон ч тэрээр уран бүтээлээ орхиогүй бөгөөд харин ч олон сайхан дүрийг бүтээж драмын тайзнаа амилуулсан. Харин түүний хоёр дахь сонголт герман эр байлаа. Олны танил сайхан бүсгүйтэй суусан азтай герман эр Клаус одоо эхнэрээсээ дутахааргүй олны танил болоод амжсан. Европ школыг илүүд үзсэн Клаусынхан хэсэгтээ Германд амьдрах бололтой.

Загвар өмсөгч Цэрмээ

Солонгосын топ модель Д.Цэрмаа гэх бүсгүйг загварынхан андахгүй. Хааяахан эх орондоо үдлээд буцдаг энэ бүсгүй Монголын загварын тайзнаа тун ч ховорхон үзэгддэг. Солонгосын топ арван загвар өмсөгчийн нэг Д.Цэрмаагийн энэ амжилтын цаана уйгагүй хөдөлмөрч шургуу зан байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь хүний нутагт өөрийн гэсэн школыг бий болгож амжилт гаргахад амаргүй байсан гэдэг. Ямар сайндаа л Солонгос загвар өмсөгчдөөс дутахгүй гэхдээ нойр хоолоо умартан хэлтэй болох гэж зүтгэсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл байсан гэх юм билээ. Тэрээр өнөөдөр Солонгосын хамгийн өндөр ханштай загвар өмсөгчдийн нэг бөгөөд өөрийн гэсэн нэлээд олон шавьтай юм байна. Аав ээж олуулаа Д.Цэрмаа өвөөгийн амин охин байсан гэдэг. Тиймдээ ч Солонгос эртэй дэр нэгтгэх болсон хайртай ачаа тун ч харамлаж байж хадамд гаргаж байжээ.

Дуурийн дуучин Урнаа

Ерээд оны эхээр сурагчийн дүрэмт хувцас гангарч, гитар барьсан эгч дүү Урнааг үеийнхэн нь андахгүй сайн мэднэ. Хар нялхаасаа л урлагийн амтыг мэдэрсэн эгч дүүсийн удам судрыг сөхвөл бурхнаас заяасан урлагийн авьяастнууд байсан гэлтэй. Тэдний нагац ах нар нь олны хайртай “муухай” Пүрвээ, Сүхбаатарт тоглодог Дашнамжил нар гэдгийг урлагийн хорхойтнууд андахгүй. Гурван Урнаагийн дунд Урнаа нь дуурийн эх орон Италид амьдардаг. Дуурийн дуулаач мэргэжилтэй, дэлхийг хөндлөн гулд туулсан бүсгүй бий. Монгол бүсгүйн гайхамшигт хоолойг хөгшин Европынхон дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм билээ. Түүний гэр бүлийн хүн Итали эрхэм байх бөгөөд тэд Монголд анх танилцсан гэдэг

Хийлч Дээгий

Монголын Ванесса Мей хийлч Дээгийгийн олон сайхан хийлийн аялгууг бид мэднэ. “Ирээдүйн идэх талхаа өнөөдөр барина” гэж ярьдаг Дээгийг тун ч хөдөлмөрч бүсгүй гэж болно. Америкт хөгжмийсн сургуульд яваад ирсэн тэр үед түүнээс жинхэнэ мэргэжлийн үнэр ханхийж байсан. Ялангуяа Равжаагийн “Үлэмжийн чанар”-ыг хийлийн аялгуугаар амилуулж үсээ хуссан түүний клип үнэхээр олонд хүрсэн сайн бүтээл болсон гэдэг. Өнгөрсөн онд өөрийн бие даасан тоглолтоо хийх үедээ Дээгий хөл хүнд байсан гэдэг. Ямартаа ч “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана жил”-д охинтой болсон Дээгий харийн бэрийн тоог нэгээр нэмээд авсан юм. Түүний нөхөр Америк эрхэм байдаг бөгөөд хувийн амьдралынхаа тухай хийлч бүсгүй ам нээх тун дургүй.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2102932/251/trackback

madahbadrah

2009.08.18 19:44:41
*.129.16.173

hunii amidral ruu ingej ongiih yamar heregtei uym be

tuurugsud

2009.08.19 01:00:01
*.172.27.144

ER NI XUWI XVN UURIIGUU YAJ AWCH YAWAX NI UG XVNII L ERX BAILTAI.ENE NIITLELIIG BICHSEN XVN NEGD EREGTEI XVN,2T EMEGTEI XVNII ZOWLON JARGALIIG MEDDEGUI  NEGEN BOLTOI XUURXII.TAWAGNIIX NI XEMJEE MEDEGDEJ BAINA.ER NI YAMAR CH ER XVN XAJUU DAXI XVVXNEE ZUW SAIXAN XAIRLAAD YAWBAL EMEGTEI XVN ILVVG XARAXGUI SHVV DEE ENEXVV AMIDRALAAS.ARCHAAGUI DOOJOOGUI BAIDALDAA EMEGTEI XVNIIG GOMDOOGOOD DARAA NI XARIIN NEGEND ALDCHIXAAD DARAA NI YANZ BVRIIN YUM BICHEED L TENEGTEED SUUDAG ER XVMVVS XUURXIILTEI.ER NI ODOO GLOBAL ERIN VE EXELJ BAIGAA SHVV DEE.XEN YAMAR VNDESTEN GEDGEES VL XAMAARCH GOL NI BIE BIENEE XVNDLEX XAIRLAX UXAGDAXUUNIIG ENE XVNII ERIN XVSEJ BUI GELTEE.

bilgesh

2009.08.21 19:44:06
*.155.99.134

HUVI HVNII ERH GEED EH ORNOOSOO URVAJ HARIIN NUTAG CUSAARAA DENCHIN URGUJ VVRD TEDNII HVVHDIIG GARGAJ CHINGISSIIN MGLIIN CUSIIG DELHII DAHIND TARAAJ, HVVHDVVD N MGL HEL SURAHGVI, GADAADAD NASAN TURSHDAA UUSAJ ALGA BOLJ GAZRIIN HURSNUUS VNDES UGSAAGAARAA ARCHIGDSAN HUURHII MGL BVSGVIG YAH BE. BIDNII MGL ULSIIG DEESHLEESEI HUGJUUSEI GESEN BODOL BOL GADAADIIIN HVNII TOLGOID BHGVIG BI UURIINHUU HUVID HELEH BNA. BIDNEES ASHIG OLOH HULHIDAH GAZRIIN BAYALAGIIG N UHAJ AVAH DOROMJLOH GESEN ULSUUD L BGAA. TEREND NARIIN SHIRIIN YUM MEDEHGVI HVVHNVVD URTUUD DAISANTAIGAA SUUJ VNDES UGSAAGAA ALDAJ BNA ZUVHUN MINII BODOL SHVV BURUU CH BJ MAGADGVI

bilgesh

2009.08.21 20:04:00
*.155.99.134

YAS YUMAN DEEREE MGL HVVHNVVDTEI SUUJ BGAA ERCHVVD UURIINHUU NUTAGTAA BORLOGDOOGVI GOLOGDMOL ARGAA BARAHDAA MGL HVVHEN OLDOHOOR N UURIIN ULSIIN CUSIIG BOHIRDUULJ SUUJ BGAASHDEE DAISANTAIGAA SUUJ UDAM SUDRAA VVRD USTGANAA GEJ

odko

2011.10.18 21:41:01
*.153.190.69

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26806
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청