Бичлэгийн тоо 2,391

SHUDRAGA HUN SHUU NOYON B.BAABAR

Уншсан 1861 vote 0 2009.08.15 02:35:32
Итгэл үнэмшил, эх оронч байх зэрэг бол арай дээгүүр зэрэглэлийн мэдрэмж
2009 оны 8 сарын 11

-“Айвенхоу майнз Монголиа инк” компани УИХ-ын гишүүдэд захидал бичсэн асуудал сүүлийн үед их шуугиан тарьж байна. Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс орлоо, Үндэсний аюулгүй байдалд аюул занал учирлаа ч гэх шиг. Та тэр захидлыг нь уншсан уу?

-Харин би гайхаад л байна. Захидал нь интернэтэд гарсан. Ердөө 3-4 өгүүлбэрээс бүтсэн захидал байна билээ. Гурван өгүүлбэр хэлэхээр л сүйрээд унадаг хэврэг тусгаар тогтнолтой улс орон ч юм шиг. Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь уурлахаараа “п...”-ын орноос хэлдэг үг биш, маш тодорхой ойлголт юм шүү дээ. Улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, төрийн институциүдийн тасралтгүй функционал ажиллагаа, хүн амын амьдрах аюулгүй нөхцөл болон орчинг Үндэсний аюулгүй байдал гэдэг, энэ нь хуульчлагдсан. Хүн амын хэтэрхий олон хувь нь ядуу зүдүү, хүмүүс эмнэлгийн маш муу үйлчилгээтэй, хил хязгаараар байнга тонуулчин дээрэмчин халддаг, гэмт хэргийн орчин нөхцөл улам хүндэрч байгаа, нийгэмд архидалт хавтгайрсан, дээр нь хар тамхины асуудал цэцэглэж байна, хуулийн гажгаас болоод төрийн институциүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хүнд суртал авилгад идэгдлээ. Энэ бүхэн чинь л манай улсын Үндэсний аюулгүй байдалд ноцтой байтугай аюул учруулж байна.

    Айвенхоу ч айвенхоу, өчнөөн олон жил монголчуудтай харилцсан мөртөө монгол хүний омогтой, хийрхүү, бардам, биеэ тоосон аашийг ойлгохгүй гал дээр тос нэмж явдаг нь!  Гэхдээ гол нь энд дургүйд хүчгүй гэгчээр нэг муу жижиг захиагаар гул барьж шуугиан үүсгэж тодрох гэсэн санаа гол хөдөлгөгч хүч нь юм болов уу даа.

-Та Монголын байгалийн баялгийг өрнийн хөрөнгө оруулагчтай хамтарч ашиглах нь зүйтэй гэдэг дээр хатуу зогсдог, энэ талаар олон бичсэн?

-Би сүүлийн хориод жилд маш олон зүйл бичжээ. Бичсэн зөвхөн өгүүлэл гэхэд мянга хол гарсан байхаа. Хөндөөгүй сэдэв ч ховор бололтой. Түүнээс өмнө ч бичдэг байсан. Социализмын үед бичгийн машинаар бичсэн зүйлээ тараадаг байв. Энэ бол тун аюултай тоглоом байсан юм шүү. 1978 оны 8-р сарын 10-нд би бичиж тараасан зүйлээсээ болж баривчлагдан шоронд сууж байсан. Яг гучин жил өнгөрч. Би тийм л үзэл бодолтой байсан. Юун мөнгө төгрөг, алдар нэр байхав - амь амьдралдаа аюултай юмаар оролдож байсан. Үзэл бодол, итгэл үнэмшил маань л ийм юм руу түлхэж буй хэрэг. 1990, 1993 онд буй болсон Үндэсний аюулгүй байдлын номлол хууль зэргийн боловсруулалтад би оролцсон, миний олон санаа туссан. Энэ бол миний итгэл үнэмшил. Сүүлийн 400 шахам жилд зөвхөн хоёр хөршөөсөө хамаарч байсан энэ буурай орон 1990 оны хувьсгалаар буй болсон бололцоог ашиглан дэлхийн бүх оронтой, түүний дотор Өрнийн орнуудтай ойртон нягтарч, хүчний харьцаа буй болгосноор тусгаар тогтнол бие даасан байдлаа хамгаалах бол миний яс маханд шингэсэн итгэл үнэмшил.

1990 онд бид нийгмийн байгууламжийн хувьд сонголт хийсэн. 1990 оны хувьсгал бол ардчилал зах зээлийн төлөөх сонголт гэхээсээ үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөөх сонголт байсан юм шүү дээ. Тэр үед хэн зах зээл, ардчилсан төрийн тогтолцоо гэж байсан юм бэ? Бүгдээрээ л харанхуй, учраа олохгүй байсан. Ардчилал гэдэг чинь 10-дугаар дэлгүүрийг хаах, дарга нарын хүүхэд дарга болдог нь буруу, улаан ноймортой машиныг цагаан болгоё гэх мэт ахуйн хүрээнд л эргэлдэж байлаа. Энийг буруутгаж байгаа юм биш, үүгээр дамжиж бид нийгмийн маш том хувьсгалын эргүүлэгт татагдан орсон юм. Гэхдээ 1990 оны хувьсгалын гол хөдөлгөгч санаа нь гадны хүчирхэг гүрэнд хэт автан хамааралтай болсон, өөрийн шийдэх эрхтэй юмгүй болсон гэсэн тусгаар тогтнол бие даасан байдлын мэдрэмж байсан юм шүү. Хэдэн арван мянган хүн гудамжинд “бид өргүй” гэж хашгиран жагсаж явсныг эрхбиш зарим нь санаж л байгаа байх.

-Айвенхоугийн захиалгаар мөнгөөр бичдэг ч гэх шиг, тогтмол цалин авдаг ч гэх шиг өнөө хэд чинь зурагтаар яриад л байна билээ.

-Би тоолж үзлээ, Оюутолгой, Тавантолгойн талаар нийтдээ 12 өгүүлэл бичжээ. Тэнгэр харж үзээд бидэнд гэнэт ийм их баялаг олж өглөө, энэ бол Өрнө рүү хандсан сонголт хийх хамгийн том бололцоо, нөгөө талаас энэ ядуу зүдүү байдлаасаа үтэр түргэн гарах, хүн шиг амьдрах бололцоог монголчууд бидэнд цөмд нь олгож гэж л бичсэн байна. Энэ бүхнээ дэлхий нийтээр хүлээж ойлголцдог олон улсын стандарт жишгээр ашиглая л гэж. Энэ нь зарим хүнд таалагдахгүй байгаа л даа. Би ямар тэдэнд таалагддаг 100 долларын дэвсгэрт дээр байдаг Франклины хөрөг биш. Би хэзээ ч хэний ч захиалгаар бичдэггүй. Хүн хүнд янз бүр л байдаг байх, гэхдээ ийм юмыг би гутамшиг гэж боддог шүү. Өөрөөсөө урвах шиг адгийн юм гэж үгүй. Би хөдөлмөр хийж амьдардаг. Улсад татвараа зохих ёсоор нь төлөөд. Би нийгэм дэх өөрийн байр суурь, эзлэх жингээ сайн мэднэ. Энэ хорвоогоос хүн юу ч авч явахгүй шүү дээ. Гэтэл хэлсэн үг чинь үлдэнэ. Хэдэн цаасны төлөө юм сарчиж явбал тэр баримт үлдэнэ. Үхсэн хойноо тэгэж муугаа дуудуулж явах хэрэггүй гэдгээ мэднэ ээ. Хоол бол хаана ч олдоно оо. Тэр дундаа над шиг мэдлэг боловсролтой, өөрийн зах зээлтэй хүн хэнээс ч юу ч гуйхгүйгээр энэ чөлөөт нийгэмд хэний ч дор оролгүй гэр орноо болгоод явалгүй дээ. Өөрсөд шигээ л бодож байгаа байхгүй юу. “Би оронд нь байсан бол тэгэх л байсан, тиймээс тэгсэн байж л таараа” гэсэн тэдэнд бол яаж ч бодоод ойлгохын аргагүй хавьгүй дээгүүр мораль, итгэл үнэмшил, баримтлал л даа. Итгэл үнэмшил гэдэг бол нэлээд дээгүүр зиндааны ойлголт шүү дээ. Эрхэмсэг оршсоор энэ хорвоог бардам барна даа, би.

-Фортуна гишүүн таныг Айвенхоугоос сар бүр 11 мянга 650 долларын цалин авдаг учраас эрх ашиг гэлүү, сонирхлын гэлүү зөрчилтэй гэж зурагтаар яриад л байна билээ?

-Бичиг үсэггүй шахам хүнтэй маргалдаж явах ч хаашаа байдаг юм. Сонирхлын зөрчил гэж шийдвэр гаргах төвшинд ярьдаг ойлголт л доо. Тухайн шийдвэр гаргах гэхээр өөрөө тэнд ямар нэг эрх ашгийн сонирхолтой тохиолдолд нийтийн эрх ашигт зохисгүй болохоор  ингэнэ. Би шийдвэр гаргагч биш шүү дээ. Нөгөөтэйгүүр наад мөнгөний хэмжээ чинь жилдээ 200 сая төгрөг болж байна. Иргэн хүн орлогынхоо 10 хувийн татварт өгөх ёстой. Би гадаадын компаниас цалин авлаа гэж нэг төгрөг ч татварт өгөөгүй. Ингэхээр татварын газар матаж орхиход л би шоронд суух ёстой. Намайг далд хийх сонирхолтой хүн нэг бус байгаа байх. Ингээд нийлж байгаад чадаж орхивол матаас бичингээ үсэг тайлагдана, тэгээд бүтэн нойртой хононо шүү дээ. Дэмий чалчиж явахаар холбогдох газар нь матаасай билээ.

-Хэрвээ энэ гэрээ хийгдэхгүй бол Айвенхоу Хятадын компаниудтай түншлэнэ, ингэснээр Монгол дахь Хятадын эдийн засгийн нөлөө дор хаяж 90 хувь болно гэж та бичжээ.

-Энэ ч илэрхий болчихсон зүйл л дээ. Айвенхоу бол Монголд асар их буян болсон компани. Бидэнд дэлхийд дээгүүр орох эрдэнэсийг манай газар шороон дороос олж өглөө. Үүнийг нь мэргэжилтнүүд геологийн түүхэнд гарсан том амжилт гэж үнэлдэг юм билээ. Нөгөөтэйгүүр тэд бидний бие даасан, ардчилсан, нээлттэй тогтолцоог ойлгоогүй учраас төрийн эрх мэдэл эзэмшиж байгаа ганц хоёр феодалтай тохиролцоод энэ баялгийг ашиглана гэж том эндүүрсэн. Монгол бол Казахстан биш. Би тэр Фридланд гэдэг хүнийг амьдралдаа хараагүй. Гэхдээ мөн ч олон удаа шүүмжилсэн дээ. Авилга өгөгч, биржийн спекулант гэх мэтээр. Бат-Үүл нэг гоё санаа УИХ-д хэлдэг юм, Авилга хээл хахууль өгөх гэсэн гадны компанийн энэ үйлдэл нь нотлогдвол шууд гэрээг нь  хүчингүй болгох хэрэгтэй гэж. Бид сүүлийн арав гаруй жилд мөн ч муухай юмнууд сурч дээ. Одоо ч бүр мэргэшиж. Одоо энэ цээжээ нүдсэн эх орончдын хичнээн нь 2006 он буюу Рио Тинто орж ирэхээс өмнө шантааж, сүрдүүлэг, долигонол, хий сүржигнэлээр мөнгө салгасан гэж санана. Экспертийн дүгнэлт хийж байна гэж тус болгондоо 50 мянган доллар авсан хэд хэдэн нөхөр бий. Хувийн сургуулиа тохижуулуулсан этгээд ч бий. Ингэхээр зүгээр өгдөг юм бол намайг ялгаварлалаа гэсэн асуудал дараа дараагийнх нь босгож ирэх нь ойлгомжтой. Түрүүчийн авсан нь мөнгөө дуусчихлаа гээд л ичих нүүргүй дахиад хүрээд ирж байгаа юм.    

-Манай шийдвэр гаргагчид заавал хятадуудтай хамтарч эдгээр ордыг ашиглана гээд байгаа хэрэг үү?

-Үгүй байхаа. Зүгээр тэдний логикоор бодож үзье л дээ. “Тэгтэл бас хаа байсан юм, сүүлд нь хулхидаж орхино л биз” гэсэн шүү юм бодож байгаа болов уу. Сүх далайтал үхэр амар гэдэг шүү дээ. Далайж л байна биз, цавчаад алтал өдий байна л гэж бодож байгаа. Үнэндээ хятадууд тийм ч амар ороод ирж чадахгүй. Одоо байгаагаас хавьгүй олон шантаажчингууд гарч ирнэ. Ингээд мөддөө бүтэхгүй л дээ. Өрнийнхөн бол орж ирэхгүй. Айна.

-Япончууд ирэх гэж байгаа, Солонгос 234 тэрбум доллар өгнө гэсэн гэх мэтээр ярих юм.

-Манайд тоо л нэг хамаагүй байх юм даа. Солонгосын Үндэсний нийт үйлдвэрлэл 600 тэрбум доллар. Хагасыг нь нааш нь өгөхнээ дээ?  Томоохон хэмжээний уул уурхайн төсөл хэрэгжүүлэх чадвартай компани дэлхий дээр хуруу дарам цөөн бий. АНУ, Орос, Хятад, Австрали, Чили, Канад, Өмнөд Африк гээд хэдхэн оронд бий. Энэ дэлхийд чинь хөдөлмөрийн хуваарь гэж нэг юм тогтсон. Япон дэлхийн хоёр дахь эдийн засаг боловч нэг талаас уул уурхай нөгөө талаас чүдэнз үйлдвэрлэдэггүй л байхгүй юу даа.  Тэгсэн мөртөө хөрөнгө оруулахдаа бол дуртай. Ганц жишээ хэлье. Дэлхийн цөмийн түлшний реактор үйлдвэрлэлийн ихэнхийг гүйцэтгэдэг Америкийн “Вэстин хаус” гээч компани байна. Тэдний хувьцааны 65 хувийг “Тошиба” компани авчээ. Энэ япончуудынх уу? Үгүй гэнээ. Тэд бол зүгээр хөрөнгө оруулагч. Түүнээс биш технологи болон менежментийг нь тэд чадахгүй, америкчуудгүйгээр юу ч хийж барахгүй. Одоо энэ зэсийн уурхайд блоклох арга гэж өндөр технологи байна. Газрын маш гүнд концентраци ихтэй хүдрийг нь блоклож байгаад гаргаад ирдэг. Энэ бол бараг л газар дор хүдрээ баяжуулчихлаа гэсэн үг. Байгаль орчин болоод ашигт үйлийн хувиар ямар хэмнэлттэй болж буй нь ойлгомжтой. Үүнийг ердөө Рио Тинто, Англоамерика, Би Эйч Пи гурав л чаддаг юм гэнэ.

-Гэрээ батлагдана гэж бодож байна уу?

-Мэдэхгүй дээ. Би үүнийг ажиглаж, батлагдаасай билээ гэж харж залбирч байгаа мянга мянган иргэдийн нэг. Судалгаагаар хүн амын 80 орчим хувь нь ингэж бодож байгаа юм билээ. Бид одоогийн энэ гуйлгачин байдлаасаа үтэр түргэн гарах хэрэгтэй байна. Хямралаас болоод манай эдийн засаг сүйрч байна. Одоо улам хүндрэнэ. Хэдэн арван мянгаараа ажилгүй болж үйлдвэр компаниуд хаалгаа барилаа. Банкуудын байдал нүд хальтрам боллоо. Зөвхөн барилгын үйлдвэрлэлийн том жижиг 380 компанийн 90 хувь нь он гарсаар хаалгаа барьсан гэж статистик мэдээ байна. Магадгүй энэ хэдэн хэнээтээсээ болж бид хэцүү юм үзэж болох юм. Оюутолгойн гэрээ хийгдэхгүй бол Тавантолгой бүр бүтэхгүй. Манай газар дор буй асар их баялаг юутай ч бидний үеийнхэнд ашиглагдахгүй өнгөрнө. Хөгжил дэвшлийн тухай мөддөө ярилтгүй болно. Хэдэн лиценз зарж үрсэн болж цөөн хэдэн хүн жипний мөнгөтэй болсноор асуудал шуудрах байх. Гэхдээ энэ болгоныг туулж байж ойлгодог юм гэнэлээ. Юуг ч алгасаж болдоггүй юм гэсэн. Манай нийгэм бүрэн тогтворжиж, дэлхийн хандлага чиглэл бүхий сэтгэлгээний болон моралийн төвшингөөр зэрэгцэхийн тулд дахиад 20-30 жилийн зай байна гэж би боддог. Социализмын эрэмдэг бүтээгдэхүүнүүд шүү дээ, бид. Бид байтугай зүүн германчууд сэтгэлгээний асар хоцрогдолтой явсаар. Хорин жил өнгөрчихөөд байхад шүү.           -Эх оронч үзэл дутаж байна гэж бодож байна уу?

-Эх оронч байна гэж юу гэсэн үг вэ? “Чанга хашгирснаар хэрэг бүтдэг бол илжиг өдийд хэдийнээ бүтэн хот босгочих байсан” гээд нэг перс үг санаанд орчихлоо. Сонин баримт хэлье. Дөрвөн онд Тайваны хэвлэлд “Монголын говиос сонгогдсон парламентийн хоёр гишүүн Хятадад Монголыг нэгтгэх тухай санал ирж гаргажээ” гэсэн мэдээ гарсан. Хэргийн мөрөөр хөөвөл тийм юм болох нь болж. Гэхдээ арай ч шууд тэгэж гуйгаагүй юм билээ. Өвөр Монгол, манай тусгаар Монгол улс хоёрыг эдийн засгийн хувьд бүрэн интегралчилж нэг системд оруулах санал тавиад хэдэн хятадтай нийлж машинаар бүхий л Өвөр Монгол болон манай Монголын урд хэдэн аймгаар олон хоног аялан “интеграчлах” газар нутгаа үзэж давхисан байдаг. Зургаан оны эцсээр Хятадад айлчилсан мөн өөр хоёр гишүүн алсдаа тусгаар Монгол улс Хятадын бүрэлдэхүүнд нэгдэн орох бололцооны тухай ярьсан байдаг. Бодлоо, арай ч дээ, монгол хүний амнаас ийм үг яаж багтаж гарч байнаа? Гэхдээ би цайруулж ойлгохыг хичээсэн. Арай ч үнэн санаанаасаа ингэж бодоогүй байлгүй дээ, хятадуудыг хошгируулж байгаад хэдэн цаас салгачихая, нэгдэж барих дээрээ тулбал тэр болтол хаа байсан юм гэж монгол логикоор сэтгээ биз.

Цэнддоогийн “Зөрөө” гээд нэг өгүүлэл байдаг, надад их зөв гярхай ажиглалт шиг санагдсан. Эх орны тухай, эх оронч байх тухай  бидний ойлголт суурьшмал хүмүүсийнхээс асар их зөрөөтэй. Тэд энэ ойлголтыг газартай нягт холбодог. Тэд газраасаа зугтаадаггүй. Амьдрал нь газартайгаа холбоотой. Газраасаа зугтааж чаддаггүй болохоор эзнээсээ зугтааж чаддаггүй. Иймээс төрийн эргэлт, узурпаци, путч, хувьсгал гэсээр сүүлдээ шудрага сонгууль гэх мэт эзнээ солих аргыг бодож олжээ. Нүүдэлчдийн хувьд өвс ургасан бол манай эх орон, өвс ургаагүй бол танайх. Эзэн таалагдахгүй бол зүгээр л хаяад явчина, түүнээс зууралдаад байхгүй. Монголыг хятадууд нэг бус удаа эзэлж авсан байдаг. Монголчууд малаа туугаад л зугтаачина, хүн эзэнгүй, хот суурингүй, хөдлөх эс хөдлөх хөрөнгөгүй хоосон тал тэдэнд хэрэггүй учраас эргээд гараад явчихна. Түүхэнд тэмдэглэгдсэнээр сүүлийн хоёр мянган жилд ийм тохиол олон гарсан. Манай талийгаач Цогтсайханы нэг хөөрхөн үг байдаг юм: “Газраа архинаас өгөөд уучихдаг индианчуудыг монгол гаралтай гэж дэмий нэг хэлээгүй байхаа!” гэж.  Саяхан болтол “Өмнөговио япончуудад 100 жилээр түрээслэе. Яг Хонконг шиг” гэж үгүй мөн их ярьдаг бичдэг байж билээ. Бараг үүнийг хэрэгжүүлэх иргэний хөдөлгөөн үүсэхтэй шахаж байсан. Өвсгүй учраас тэр. Одоо өвстэй болсон учраас “манай эх орон!”.

-Шийдвэр гаргагчдаас олон хүн асуудлыг ойлгохгүйдээ зүгээр харамын сэтгэл гаргаад байгаа юм биш үү? Үүнийг бас цайруулж ойлгож болно шүү дээ.

-Зургаан жил яриулаад, яриад ойлгоогүй байна гэж үгүй байхаа.  Жишээ нь тэр гудамжны орилоочид чинь мэргэжлийн муухан геологич, менежер болтлоо асуудлыг ойлгосон байдаг юм билээ. Монгол улс Оюутолгойгоос буй болох ашгийн 70 гаруй хувийг авна гэдгийг цээжээрээ мэдэж байгаа. Өрнийн технологи харьцуулшгүй дээрийг мэдэж байгаа. Хийгдэж байгаа гэрээ олон улсын стандартынх гэдгийг мэдэж байгаа. Энэ бол ганц Оюутолгой биш Монгол орон цаашдын хөгжлийн хандлагаа тодорхойлж байгааг мэдэж байгаа. Тэгсэн мөртөө л зурагтаар “үүнийг өөрснөө хүрзээр 5 метр ухаад л үүрээд зөөчиж болно” гэж яриад байдаг улс шүү дээ. Ингэхээр асуудал өөр юманд байгаа юм л даа. Үнэхээр ойлгохгүй ганц нэг хүн бий байхаа. Гишүүд эртүүд чуулган дээр ярьж байгааг нь харахад үнэхээр ч “энэ амьтанд юу ч хэлээд яаж ч ойлгох юм билээ” гэхээр амьтас харагддаг юм. Ямар сайндаа “хоол гуйх юм биш, байж л байг” гэж наадаг байгаа. Үнэхээр тэгэж бодож байгаа байхаа, зайлуул. Хар буруу санаагүй байх.

Ярилцсан “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Отгонжаргал

2009 оны 8 дугаар сар 9

 

profile HEN CH OILGOHOORGUI GAJ
                                           SETGE!
HUN BUHEN OILGOHOOR ZUW 
                                       GUITSETGE!
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2087738/12b/trackback

profile

daruuhan01

2009.08.17 16:12:15
*.130.17.223

Тэгээд ч бас ноён Баабар саявтархан "Ерөнхий сайд Цэрэндорж хятадын эрлийз хүн байсан, насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ?" (Монголчуудын гарал үүслийн тухай. Өдрийн сонин. Дугаар 078. 2001.04.03) хэмээн их л ялархаж туньсан, бас ихэд бахдан гайхуулах өнгө хослуулан бичсэн нь монгол дахь хятад эрлийзүүдийн хамгийн том лидер, өмнөө барьж, нүүрээ тахалдаг гол ганц энэ хүний монголын улс төрийн түүхэнд үлдээсэн мөрийг дахин шинээр шинжин үзэхэд түлхэц болсон нь мэдээж.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청