Сураггүй болсон 100 гаруй охидоос одоогийн байдлаар 8 охин олдоод байна. Дорнод аймгаас Манжуур болон Хятад руу сургуульд сурахаар ирээд сургуульдаа оролгүй хүмүүсийн гарт үрэгдэн цогцос нь олдсон юм уу олдсоныхоо дараа нас барсан юм уу өөрөөр хэлбэл зодуулсаар байгаад гэмтлээ даагаагүй байна. Эдгээр охидын тухай хэргийн баримтыг цуглуулж байна. Үүнд Өвөрмонголын иргэн Насаа/сургуулийн хүүхдийг хүлээж авах/, Монгол талаас А.Тулгаа /Монгол талаас хүүхэд бүртгэж авч явуулах/ хүүхдүүдийг гаалиар зөөдөг С.Болдбаатар, Ч.Саранчимэг эдгээр хүмүүс тогтоогдоод байна. Энэ бүлэг нь олон удаагийн үйлдлээр гаргасан тогтоогоод эрүү үүсгэн шалгагдаж байна.
Хүний наймаа хийдэг сүлжээ бий болсон талаар өмнө нь ярьж байсан. Гэмт хэрэгтнүүдийн талаар ямар нэг мэдээлэл байна уу нэг том сүлжээ байна уу эсвэл олон жижиг сүлжээ байна уу. Хичнээн сүлжээ байгааг хэлж мэдэхгүй ямар ч байсан манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн нарийн сүлжээ бий болсон байна. Дүүргүүдэд гэхэд л Булган, Тамирийн, Ким духаны, Онондоогийн бүлэг гэх мэтчилэнгээр нэртэй устай бүлгүүд байдаг талаар хохирогчид ярьж байна. Зохион байгуулалттайгаар гудамжинд явж байгаа насанд хүрээгүй охидыг хүчээр машинд суулгаж бэлгийн мөлжлөгт өртүүлэх нь жирийн үзэгдэл болоод байна.
Хүний наймааны хохирогч 17 настай охин болоод 12 хоногийн дараа Дархан уул аймгаас олдсон байна. Хүний наймааны цаана эд эрхтэний наймаа байгаа гэдгийг баттай хэлэх байна. Монголын нийгэм траншейнд байгаа хүүхдүүдийн тоог гаргаж чадахгүй байгаа үүний ард хүний наймаа эд эрхтэний наймаа байж л байгаа. Энэ тэгш бус тогтолцооны цаана маш их мөнгө нулимс байгаа юм шүү.
Монголын нэг өдөр |