Улаанбаатар хотод үер болсон тухай мэдээ, мэдээллийг үзээд урьд нь Нийслэлийн удирдлагыг буруу томилдог, сонгодогоос болсон гэж бичсэн юм( Монгол Улсын Ерөнхий сайд шиг).
http://www.mglclub.com/?mid=forum7&search_target=user_id&search_keyword=munkhmongol&document_srl=1974240Түүнээс тэр дарга нь хэн гэдэг хүн байх нь гол биш байсан юм шүү.
БНКазакстан улсын хуучин нийслэл Алмата хотод уулын үерийн усыг хотоосоо гаргах ашигтай бөгөөд энгийн арга хэрэглэдэг юм байна.
Багадаа элсэн дээр тоглож элсэн дундуур олон салаа ус урсган тоглож байсан хүүхдийн тоглоомыг л орчин үеийн инженерийн тооцоогоор хэдэн мянга томруулсан гээд л бодчих.
Энэ хотын урд байрлах мөнх цаст уулын ус хур тунадастай нийлээд хотын дундуур урсан гардаг бөгөөд тухайн уулын болон хурын усыг хадгалаад олон салаа сувгаар усны хүчийг саармагжуулан урсгасаар хотooc гаргачихдаг юм байна.
Уулын аманд байгаа даланд хадгалагдсан уулын болон хурын усыг хур бороогүй үед мөн жигд хувиарлан хотыг чийгшүүлэх болон цэцэрэлгт хүрээлнгүүдийг усалдаг юм байна.
Хот дундуур урсах усны жижиг салаа сувагууд авто замын доогуур бус хоёр хажуугаар нь байх юм.
Энэ суваг нь ил байх учир бөглөрөх гэсэн ойлголт байдаггүй.
Авто замын эвдэрэлд бага нөлөөтэйг бүү мартаарай.
Мөн замын хажуугаар суваг байх учир манайхан шиг замын хашлага дайрдаг жолооч нарт бол ямар ч шанс алга болгочих бас нэгэн сайн талтай юм.
http://www.freewebs.com/nominsan/apps/videos/videos/view/4401774-uuiin-usiig-hotoos-gargahdaa-hurtel-ashigla-
Баянзүрх дүүрэгээс эхлээд үүнийг хэрэгжүүлж болох юм гэж бодлоо л доо.
Д.Мөнх
(Солонгос дахь усны сувгийн талаар бичээрэй.)