Аав, ээж хоёр нь визийн зєрчилтэй амьдарч байсны хариуцлагыг тєрєєд дєнгєж гурван cap болж байгаа бяцхан охинд нь солонгосууд давхар vvрvvлжээ."Ганц худаг"-ийнх шиг хорих байрт эх, хvvхэд хоёрыг хоёр хонуулсан солонгосуудад охины эцэг, эх гомдолтой байна. Тэд энэ асуудлаар Монгол дахь хvний эрхийн байгууллагууд болон Олон улсын хvний эрхийн хороонд хандаж байгаа юм. Солонгосын хорих байрт хоёр хоносон охины бие євдєж, эх орондоо ирснийхээ дараа эмчлvvлснээр уржигдраас байдал арай дээрджээ. Охины аав Д.Отгонжаргалтай ярилцлаа.
-Хэзээ Монголд ирцгээв? -Эхнэр, хvvхэд хоёр маань зургадугаар сарын 30-нд, би энэ сарын 3-нд ирсэн.
-Тухайн vед яг юу болсон юм вэ? -Єнгєрсєн зургадугаар сарын 28-ны орой 22.00 цагийн vед би ажлаа тарчихаад эхнэртэйгээ хамт дэлгvvр орж хvнсээ цуглуулчихаад харьсан юм. Гэрийнхээ гадаа ирээд цагдаатай тааралдсан. Тэр миний машины бичиг баримтыг шалгачихаад яваад єгсєн. Тэгснээ эргэж орж ирээд "Ерєєсєє паспортыг чинь шалгаадахъя" гэлээ. Vнэнийг хэлэхэд, би визээ сунгуулаагvй байсан болохоороо паспортоо vзvvлээгvй. "Байхгvй, манай ажил дээр, захиралд байдаг" гээд. Гэтэл "Зvгээр та нарыг авч явж хэдэн зvйл тодруулчихаад эргvvлээд хvргээд єгье" гэлээ. Эхнэр, охин, бид гурав тvvнийг дагаад явсан. Учир зvйгээ олчих байх гэж бодсон юм. Цагдаа дээр очоод тэр биднээс нэг их зvйл асуусангvй. Харин нэг хvн рvv утсаар ярьснаа "За, ийшээ нэг газар руу орчихоод ирье" гээд биднийг дагуулж гарсан. Биднийг дагуулж очсон газар нь Гадаадын иргэн харьяатын газар байсан учраас би "Ийшээ оруулах гэж байгаа бол миний хvvхдийг ээжтэй нь vлдээчих" гэлээ. Гэтэл нєгєє хvн чинь "Vгvй ээ, зvгээр л та нараас юм лавлачихаад гаргана" гэсэн хэрнээ оронгуут хувцас солиод бид гурвыг хорьчихсон.
-Та нарыг хорьсон газрын орчин нєхцєл ямар байсан бэ, тэнд олон хvн байсан уу? -Орон, орны олон хvн байсан. Орчин нєхцєл нь манай "Ганц худаг"-рхуу тэгээд шээс, шивтэр ханхалсан муухай газар.
-Эхнэр, охин хоёрыг чинь тэгээд тийм олон хvнтэй цуг хорьчихсон хэрэг vv? -Тэр хоёрыг тусад нь, эзэнгvй байсан єєр нэг єрєєнд хорьчихсон. Тэр нь хvнгvй л болохоос бусад єрєєтэйгєє адилхан. Тэр єрєєнд дєнгєж ормогцоо, шєнє 01.00 єнгєрч байхад охин маань уйлаад унтаж байсан хvмvvсийг сэрээчихсэн. Тэд "Юун хvvхэд вэ" гэж гайхацгаагаад. Тэнд гарч байсан жижvvрийн ажилтан нь хvртэл "Яагаад хvvхэд аваад ирсэн юм бэ" гэж гайхаж байлаа.
-Тэгэхээр та эхнэр, хvvхдээсээ тусдаа хоригдсон байх нь? -Намайг тусад нь нєгєє олон хvнтэй єрєєнд оруулчихсан. Єглєє нь би уурлаад, "Даргаа дууд" гэхэд сандарцгаагаад эхнэр, хvvхэд хоёртой цуг оруулчихсан.
-Эхнэр, хvvхдийг чинь хорихгvй бол алдчихна гэж тэд болгоомжилсон юм болов уу? -Биднийг хорьсных нь дараа би хоёр танилаа дуудсан. Нэг нь солонгос нєхєртэй, нэг жилийн хугацаатай визтэй. Нєгєєх нь Монгол, Солонгосын хооронд чєлєєтэй зорчих эрхтэй. Тэдэнд батлан даалтаар эхнэр, охин хоёроо єгчихье, энд хориулаад яах вэ гэсэн ч хvлээж аваагvй. Аргаа бараад "Охин маань нэмэгдэл хоол иддэг. Живх энэ тэр нь гэрт байгаа, авчруулмаар байна" гэсэн ч vгийг маань тоогоогvй. Маргааш нь би тэдэнд "Тэгвэл ядаж манай Элчин сайдын газарт мэдэгдээдхээч" гэсэн. Элчин сайдад мэдэгдсэн юм уу, vгvй юм уу, бvv мэд. Нэг ч хvн ирж уулзаагvй. Сvvлдээ "Ерєєсєє больё, та нарт онгоцны тасалбар байна уу, эхнэр хvvхдээ хурдан явуулъя" гэсэн юм. Тэд надад 378000 тєгрєгийн vнэтэй тасалбарыг 972 мянгаар дамласан. Хvvхдээ тэнд олон хонуулахгvйн тулд тэрийг нь аваад єєрєє vлдсэн. Тэгээд ч хоёр дахь хоногоос нь эхлээд охин муухай vнэртэй юмаар гулгиад эхэлсэн. Бид нарт ямар усыг нь цэвэршvvлээд єгєх биш. Ус нь сонин амттай. Энэ хоёрыгоо явуулчихаад би єєрєє vлдээд гурав хоносон. Надад дахиад л vнэтэй тасалбар санал болгоцгоосон.
-Тэгээд тэрийг нь бас аваа юу? -"Би энд хэд ч хоносон хамаа байхгvй, vнэтэй тасалбар л худалдаж авахгvй" гээд аваагvй. Надад 568 мянгаар єгєх гээд байсан юм. Vнэнийг хэлэхэд би их хохирсон. Эхнэр бид хоёр ємсч байгаа хувцастайгаа л ирсэн. Айл болсон юм чинь эд хогшилтой байна. Ажиллаж байсан гурван ч газраасаа цалингаа аваагvй ирсэн. Бас нэг байранд нvvж ороод 650 мянгыг тєлсєн байсан. Зургаа ч хонож чадаагvй наашаа ирсэн дээ. Баригдчихаад найзаараа дамжуулж байрны эзэнд учир байдлаа хэлvvлтэл 220 мянгыг нь эргvvлж єгсєн байсан.
-Хvvхдийг тусгаарладаг зориулалтын єрєє тэнд огт байдаггvй юм уу? -Байхгvй.
-Тэгэхээр ер нь хvvхдийг ингэж хориод сурчихсан юм биш vv, солонгосчууд? -Ой гарантай нэг хvvхдийг хоёр жил гаруйн ємнє тав хоног хорьсои байсан. Тэр хvvхдийн аав надад хэлсэн юм. Ер нь тэнд хvvхэдтэйгээ байдаг монголчууд цєєхєн л дєє. Хэрэв ийм тохиолдол дахиад гарлаа гэхэд солонгосууд хvvхдийн эрхийг энэ мэтээр зєрчсєєр байх нь тодорхой байна шvv дээ. Хєгжилтэй Солонгост битгий хэл, буурай орнуудад ч хvvхдийг хорихыг хориглосон байдаг биз дээ. Энэ арай хэтэрнэ. Тэнд нэг тайланд эр байсан. Эхнэртэйгээ цуг явж байгаад баригдсан юм байна лээ. Гэтэл эхнэр удахгvй тєрєх гэж байгаа, том гэдэстэй байсан. Эхнэрийг нь тулд оруулахгvй гаргачихсан. Нєхєр дээрээ ирж уулзаад л байсан. Тэгсэн хэрнээ хvvхдэд болохоор ингэж хандаж байгаа юм. Эсвэл монгол хvний хvvхэд болохоор нь ингэж байгаа юм уу, бvv мэд.
-Энэ асуудлаар та хvний эрхийн байгууллагынханд хандаж байгаа гэсэн? -Энд ирээд Монгол дахь ЭСЯ болон ГХЯ-нд єргєдєл єгсєн. Хvний эрхийн комисс, Хvvхдийн тєлєє vндэсний тєвд хандсан. Удахгvй Солонгос дахь Монголын ЭСЯ-нд хандана.
-Монголд суугаа ЭСЯ-наас хариу ирсэн vv? -ЭСЯ, ГХЯ-ны алинаас нь хариу ирээгvй 20 гаруй хонож байна.
-Охины чинь биеийн байдал одоо ямар байна вэ? -Тэнд байхдаа муухай, ялзарсан vнэртэй юмаар гулгиж эхэлсэн. Энд ирээд эмчилгээ хийлгэж гулгих нь гайгvй болонгуут шингэн алдаад эхэлсэн. Тэр нь их хортой, бєгсийг нь аймаар улайлгачихна. Уржигдраас л арай гайгvй болж байна. Єдєрт сvv, талхнаас єєр юм єгч байгаагvй болохоор эхнэрийн маань хєхний сvv татарчихсан. Ёстой л нэг муугаа vзсэн дээ, миний муу охин. Миний охины камерт авахуулсан зураг бидэнд бий. Бvр торны цаана байгаагаар нь авах гэсэн чинь тэндэхийнхэн тэгж даруулаагvй. Баримттай гэж бодоод зургийг нь дарах гэж байсан санаатай юм л даа. Охины аав Д.Отгонжаргал ингэж ярилаа. Харин Д.Отгонжаргалын эгч энэ vеэр бидний ярианд оролцож, Солонгост суугаа Монголын Элчин сайдад гомдож байгаагаа илэрхийлсэн юм. "Хvvхэд хоригдож байгаа нь манай Элчингээс бас их хамаарч байгаа. Визийн зєрчилтэй хvмvvс баригдлаа гэхэд аль ч улсын ЭСЯ-нд "Танай улсын тэдэн хvн баригдлаа" гэж мэдэгддэг шvv дээ. Тэд "Нялх хvvхдийг хорьж болохгvй. Ээж, хvvхэд хоёрыг бид нар мэдээд явуулъя" гэсэн бол солонгосууд vгvй гэхгvй ч байсан юм бил vv. Манай ЭСЯ бол тэнд анхаарал тавиагvй нь харагдаж байна. Солонгосын тал визийн зєрчилтэй хvмvvсийг нь барьснаа ЭСЯ-руу нь мэдэгдэхгvй байна гэж байх ёсгvй. Визээ сунгуулаагvй нь миний дvvгийн буруу. Гэхдээ тэд амьдрах гэж л яваа хvмvvс шvv дээ. Худлаа хэлж, хулгай хийгээгvй. Ингэлээ гээд хvvхдийг нь шийтгэж болохгvй биз дээ" гэсэн юм.
Х.Хулан Дугаар 175/3247/ <SCRIPT language=JavaScript> function copyit(theField) { var tempval=eval("document."+theField) tempval.focus() tempval.select() therange=tempval.createTextRange() therange.execCommand("Copy") } </SCRIPT>
|