mokim090724_1.jpg

Кимпо онгоцны буудлаас Сөүл Кангнам хүртэлх метроны 9дүгээр шугам 24ны өдрөөс анхны аялалаа эхэллээ.

Энэ өдрийн өглөө 7цагаас явж эхэлсэн бөгөөд Кехуа буудлаас Кимпогоор дайрч Шиннунхёнь хүртэлх нэгдүгээр шатны дамжлага нь 25,5км байх юм байна.

Ашиглалтанд орохоос өмнө үнийн хувьд маргаантай байсан ч одоохондоо бусад шугамтай адилаар 900воноор тогтсон байна. Мөн үүнтэй холбоотойгоор Шичоноос Кимпо буудал хүртэлх метроны үнэ 100 воноор буурлаа.

9дүгээр шугамын метрогоор үйлчлүүлэгчид урьд нь хэрэглэж байсан тээврийн картаа хэрэглэж болох юм байна.

Өнөөдрөөс явж байгаа энэхүү метро нь 9 буудалд л зогсох хурдны хэлбэрийн шугамаар явах юм байна.

Кимпо буудлаас сольж суувал Инчонь олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 1цаг зарцуулагдах юм байна.
Сөүл метро компани нь өнөөдөр 1дүгээр шатны дамжлагаа ашиглалтанд оруулсан боловч 2дугаар шатны дамжлага нь Чамшил буудал хүртэлх шугамыг 2013онд ашиглалтанд оруулж, 3дугаар дамжлага болох Бани дун хүртэлх шугамыг 2015онд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.