ХОГ
Орцны үнэр гэхээр санаанд чинь одоо бууж байна уу?
Миний Улаанбаатарын соёлтой байж болох орон сууц.
Орцны үнэр хогны үнэр хоёр ихэр төрсөн юм шиг санагдах.
Өөр хэд хэдэн улсаар явж үзлээ.
Үүргэвчтэй аялал биш шүү, үүргэвчтэй амьдралаар нь шүү. Гэтэл орцны үнэр хогны савны үнэрээс өөр байдаг юм байна. Өөр үнэртэй байж болгодог юм байна гэж мэдлээ, ойлголоо.
Монголын орос загварын нийтийн орон сууц нь айл, өрхүүд хогтойгоо хамт амьдархаар зохион бүтээгдсэн байдаг юм байна л даа.
Мэдээж ЗХУ-н инженерүүд монголд муудаа ингэж зохион бүтээгүй юм шүү. Ерөөсөө л байгаа байдал нь тэр юм байна лээ.
Одоо энэ ОХУ болон хуучиун ЗХУ-н бүгд найрамдах улс байсан бүх улсад манайхны тав,ес, арван хоёр давхарууд байж л байна.
Гэхдээ тэндээс нөгөө орцны үнэр алга.
Тэд хогоо өөрсдийн доор буюу хогны бункерт хийхээ больсон байна.
Гадаа хүйтэн -40хэм, халуун +40 хэм ч гэсэн тэд байрнаасаа хол орших хогийн цэг дээр хогоо асгадаг болж.
Хогоо ангилаад хаячихвал бүр гадаа ч үнэр танар эрс багасна гэдгийг Солонгост ажиллаж амьдарч, сурч, аялаж үзсэн хэдэн зуун мянган монголчууд батлаад өгнө.
Зориг гаргаад хогын саваа гадаа болгоод ,давхар болгонд байдаг хогийн бункерээ хаачих.
Хогон дээрээ эрүүл амьдрахгүй байлгүй дээ.
гэрэл зураг болон бичлэгийг бэлдэж байгаа болно