mokim20090622-1.jpg 

<2010оны орон нутгийн сонгуулиар гадаад эмэгтэй гишүүн бэлтгэх сургалт>

Солонгос улсын Эмэгтэйчүүдийн Яамнаас “2010 оны орон нутгийн сонгуулиар солонгос иргэнтэй гэр бүл болсон эмэгтэй гишүүн бэлтгэх” сэдэвт төслийн дор явагдаж буй 2 дахь удаагийн сургалт 22ны өдөр 10цагаас Дебан дун “Ёсон  плаза” 4 давхарт явагдлаа.

Энэхүү сургалтын эхний шат нь 2008оны 11сард явагдсан ба 6сарын дараа буюу өнөөдөр 2дахь удаагийн сургалт явагдаж байгаа юм.

Энэ удаагийн сургалт нь 2 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрийн сургалтыг “Гадаад эмэгтэй ба улс төрийн оролцоо”, “Солонгосын эмэгтэй улс төрчийн өчигдөр ба өнөөдөр” сэдвээр улс төрийн ШУны доктор мэргэжилтэнгүүд лекц уншлаа.

Гадаад эмэгтэйчүүд яагаад заавал улс төрд оролцох хэрэгтэй болж байна гэсэн хэлэлцүүлгийн хариулт нь “гадаад иргэд өөрсдийнхөө төлөө тэмцэгч байх ёстой” юм байна.

Гадаад иргэдийн тоо 1саяаас хол давж Солонгос улс АНУын нэгэн адил олон соёлт нийгэмтэй болон хувирч буйтай холбоотойгоор гадаад иргэдийн хувьд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гол хүчин бол гадаад хүн өөрөө байх ёстой гэж өнөөдрийн лекц уншигч, улс төрч Чан Хаг Гю багш ярьж байлаа.


Энэ удаагийн сургалтанд хамрагдагч гадаад эмэгтэйчүүдийг улс төрд сонирхолтой болгон 2010 онд орон нутгийн сонгуульд өрсөлдөх хурлын гишүүн гадаад эмэгтэйг бэлтгэх, мөн хувь хүн хэрхэн улс төрд оролцох тухай ойлголтыг гадаад эмэгтэйчүүдэд олгоход энэ сургалтын зорилго оршино. 

Энэхүү сургалтанд Монгол, Грузин, Япон, Хятад, Шри-Ланк, Непал зэрэг орны солонгос гэр бүлтэй 30гаруй гадаад эмэгтэй оролцож байна гэж төслийн удирдагч Солонгосын эмэгтэй улс төрч - судалгааны төвийн захирал Ли Ин Жү доктор ярилаа.

Сургалтанд хамрагдаж буй нэгэн монгол бүсгүйтэй бид уулзаж ярилцсан юм.

 mokim20090622-2.jpg

<Сургалтанд оролцогч С.Боргилмаа>

Түүний нэрийг Боргилмаа гэх бөгөөд солонгос улсад ирээд 5 жил амьдарч буй эмэгтэй юм.

Тэрээр сургалтын талаархи мэдээллийг интернетээс олж уншаад оролцохоор шийдсэн бөгөөд солонгос ээжүүдтэй хөл зэрэгцэн алхаж, бид бүхэн өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо илэрхийлж байх нь чухал юм. Энэ сургалтанд хамрагдсанаар урьд нь бид бүхэн сонсож байдаг ч учрыг нь сайн олдоггүй улс төрийн талаархи мэдлэгээ цэгцтэй болгох боломж олдож байна.

Заавал монгол хүн биш гэлээ ч хэн нэгэн гадаад эмэгтэй улс төрч гарч ирвэл бид бүхэн хамтдаа ажиллан бие биенээ дэмжээд явж байх нь миний хувьд эрхэмлэх зүйл юмаа гэж ярьж байлаа.

Уг сургалтанд оролцогч эмэгтэйчүүд сургалтын талаар сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа.