Бичлэгийн тоо 2,391
Хотын гудамжаар "Тоёота приус" хэмээх автомашин vзэгдэх болсоор хоёр гурван жилийн нvvрийг vзэж байна. Хамгийн сvvлийн vеийн загвар нь болох час улаан өнгийн машинаар УИХ-ын гишvvн З.Энхболдын гэргий Т.Бат-Өлзий гангардаг. З.Энхболдын эхнэрийн унадаг энэ гибрид машиныг vйлдвэрлэхэд 50 кг зэс хэрэгтэй. Ердийн машинд бол дунджаар 25 кг зэс ордог байна. Өнгөрсөн автын vзлэгт 130 мянган машин тоологдсон гээд бодохоор манай улсад гурван тонн 250 мянган килограмм зэс "сvнгэнэж" явдаг байх нь. Ирээдvйд бvх машин Өлзий хатагтайн унаа шиг гибрид болно гэдгийг машин vйлдвэрлэгч компаниуд мэдэгдэж, "Ниссан" "Тоёота"''-гаас лицензийг нь худалдаж авсан билээ."Форд", "Хонда" аль хэдийнэ гибрид автомашин хийгээд эхэлчихэж. Зөвхөн "Тоёота" гэхэд л нэг жилд vйлдвэрлэх гибрид машиныхаа эд ангид зориулж 600 мянган тонн зэс худалдаж авдаг гэсэн тооцоо бий. Авах зэс нь хамгийн ойроос буюу тодруулбал Оюутолгойгоос нийлvvлэгдвэл тэдэнд ашигтай. Мөн Оюутолгойн ордоос олборлох никель, кобальтууд ч уг машины аккумуляторыг хийхэд зайлшгvй хэрэгтэй бvтээгдэхvvнvvд ажээ. Энэ бол Чингис хаан гутлынхаа улыг эргэтэл, гоо хатдаа гундтал тэмцэж байж бидэнд vлдээсэн дэлгэсэн тэрлэг шиг газар нутгийн минь нэг хэсэг Оюутолгойн ордын зах зээл хангалттай байгаагийн энгийн жишээ. Биднийг битгий хэл эзэн Чингисийг сураг ч vгvй байхад Оюутолгойг ашиглаж байсан гэнэм. Одоогоос зургаа долоон мянган жилийн өмнө бидний өвөг дээдэс 4-5 метр гvн нух ухаад эрдэс гарган загийн галд хайлж зэсийг нь ялгаад хvрэл зэвсгээ хийж байсны ул мөр олдож, ухаж төнхдөг багаж нь археологич нарын гарт оржээ.
Манай эрдэмтдийн боловсруулж байсан бэлэн материалыг ашиглан гаргаж ирсэн хэд хэдэн орд газар байдгийн нэг нь Оюутолгой. Энэ талаар Оюутолгойг нээхэд гол vvрэг гvйцэтгэсэн эрдэмтэн, геологич Д.Гарамжав ч хэлсэн байдаг. Говийн ард тvмэн төр засагтаа хандаж "Энэ толгойг нэг ирээд vзээдхээч, эрдэнэс байгаа юм биш vv?" хэмээн мэдээлснээр 1957 онд Оросын геологич Петрович Оюутолгойд очиж одоогийн Эрдэнэттэй зvйрлэх хэмжээний орд байж магадгvй, зэсийн илрэл байна гэж тэмдэглээд явжээ.
Харин 1995 онд АНУ-ын "Магма кvvпер", "Эрдэнэт" vйлдвэрийн хамтарсан "Эрдэнэт магма" компани байгуулагдан Оюутолгойг ахиж нэг "эргэсэн" байна. Энэ vед Монгол, АНУ, Оросын хамтарсан геологийн экспедицэд хэлмэрч хэрэг болж физик техникийн хvрээлэнд ажиллаж байсан А.Мөнхбат "Айвенхоу"-тай холбогджээ. 1996 онд "ВНР" АНУ-ын "Магма кvvпер"-ийг худалдаж авснаар хамтарсан компани татан буугдаж шинэ эзэн дангаараа хайгуул хийж эхлэв. Гэвч булчин задрах тахлаас болж хайгуулын ажлаа хойшлуулсан "ВНР" 1997 онд ер нь бvтэхгvй нь гээд Англи, АНУ-ын хоёр ч том компанийг авчирч лицензээ зарах гэж оролдоод татгалзсан хариу авчээ. Харин "Алибаба ба дөчин дээрэмчин"-д агуйд буй эрдэнэсийг зааж өгсөн билгийн мэлмийтэй хvн нь Дак Керон гэгч байлаа. Тэрээр "Айвенхоу майнз"-д "Vvнийг ямар ч vнээр хамаагvй ав" гэсэн vнэт зөвлөгөөгөө өгчээ.

Энэ тавхан vг л ноён Фрийдландыг юмны эзэн, сумны занги болгосон юм. Элсэн дунд эрээн майхантай хэвтэж байсан хvн 2001 онд дэлхийн уул уурхайн салбарын бага хуралд vг хэлэхдээ Брунейн султантай зvйрлэсэн ч болохоор баян гэдгээ зарлажээ. Монголын говьд барьсан есөн жижиг майхнаас өөр юу ч vгvй байсан Фрийдландын азын од гийж Торонтогийн биржээс мөнгө босгож эхлэх нь тэр. Уул уурхайн салбарынхан, хувьцаа сонирхогч хөрөнгөтнvvдийн өмнө газрын зураг барьсан Фрийдланд "Энэ бол шөнийн Сингапур, би энд амьдардаг, Энэ Бангкок, Тайвань, Хонгконг, Энэтхэг, Хятад, Япон, хоёр Солонгос. Бvгд язганаж байна. Харин энэ Монголд бол хэн ч байхгvй. Энэ бол Оюутолгой. Энэ хавьд хvнгvй. Газар нь тэгшхэн, энд жунгли vгvй. Янз бvрийн төрийн бус байгууллагууд байхгvй. Тэгсэн хэрнээ Хятадын хилээс 70-хан километрийн зайтай. Хогоо асгах газар ихтэй, бидэнд хvмvvс садаа болохгvй" хэмээн ярьж байв. Энэ цаг хугацаа бол 2005 он. Тэрээр Невада, Чили, Австралийн хөдөө гэх зэрэг зэлvvд газарт уул уурхайн компаниуд асар их амжилт олсон нөхцөл байдалтай Монголыг харьцуулан жишээлж байжээ. Тvvгээр ч зогсохгvй "Хэрвээ чи уул уурхайн бизнес хийх санаатай байгаа бол хvмvvс олноор амьдардаг газарт, зах зээлийнхээ хажууд байх ёстой, тийм vv. Гэхдээ чи өөрийнхөө орд газрын хажууд хvн амьтан байхыг хvсэхгvй, мөн vv" гэсэн байдаг. Дэргэд нь хvмvvс олширвол олз ашигт нь асуудал vvснэ гэж ихэд болгоомжилсон бололтой."Айвенхоу майнз" дангаараа Оюутолгойг хvчрэхгvйгээ мэдээд дэлхийд салбартаа хоёрт бичигддэг "Рио Тинто"-д 9.9 хувийн хувьцаагаа 300 сая доллараар зарсан. Харин 40 тэрбумын өрд орж зэсийн аккаритивуудаа зарж эхэлсэн "Рио Тинто"-гийн 19 хувийг Хятадын "Чайналко" худалдан авч 19 тэрбумын өрийг нь төлөхөөр болсон юм. Ингэж "Тио Тинто" Оюутолгойд орж иржээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах дээрээ тулаад буй энэ vед урд хөрш тус компанийн нөлөө бvхий хvмvvсийг баривчлав. Энэ нь манайд өрнөөд буй улстөрийн нөхцөл байдалтай шууд бус ч гэлээ холбоотой байж мэднэ гэж хардах хvн ч гарав.
Р.Фрийдланд ядуу буурай Монголыг минь байтугай дэлхийн тэргvvлэх гvрэн АНУ-ын баялгийг хоосолчихоод байгалийг нь сvйтгэж хаяад явж чадсан "хvнд гap". Тvvнийг дэлхий даяараа "Хорт Боб" гэж хочилдог нь ч учиртай. Чихэнд тийм ч таатай сонсдоггvй энэ нэрээрээ Канадын нэвтэрхий тольд бичигдсэн зартай эр. 1990-ээд оны эхээр АНУ-ын татвар төлөгчдийн нуруун дээр дарамт vvрvvлээд алга болсон хvн бол тухайн vедээ Канадын компани болох "Галактик Ресурс"-ын захирлаар ажиллаж байсан мөнөөх Р.Фрийдланд байв. АНУ-ын Колорадо мужаас ашиглалтын лиценз авснаасаа хойш найман жилийн дараа гэнэт дампуурал зарлаж, ердөө долоохон хоногийн дотор Саммитвилл дахь алтны том уурхайгаа хаагаад ажилтнуудаа орвонгоор нь халж, орон нутагт их хэмжээний татвар төлөлгvй, байгаль орчныг бохирдуулсан талбайгаа тэр чигт нь хаяад алга болжээ. Жилдээ 32 фут хур тунадас ордог уулын цас явснаас нь хэдэн сарын дараа хайлахад цианит ашигласан хаягдал, овоолгоных нь системийн хамгаалалт задарч Аламоса голд цутган орж, 29 километр талбайд цианит тархан амьтай бvхнийг устгасан байна. "Айвенхоу майнз" тvvн шиг биш юмаа гэхэд 30 жилд жирийн ажлын бvтээмжээ хоёр дахин нэмэгдvvлээд зvтгэчихэд л бvх баялгийг маань шавхаж дөнгөнө. Зөвхөн мөнгө санхvvгээ босгоход хоёр жил хэрэгтэй гэж гэрээнд тусгаад байгаа энэ компани цаанаа ямар ч санаа агуулж байж мэднэ. Бид мөнгө нь бостол хоёр жил, vйлдвэр нь баригдтал долоон жил, хөрөнгө оруулалтаа нөхөөд ашгаа манай улстай хуваатал нь 16 жил хvлээнэ. Нөгөө 30 жилийн тал нь явчихаж байна. "Бороо гоулд" тавхан жилийн дотор "гялалзуулчихсаныг" мартаж болно гэж vv?
Ийнхүү 6жил яригдаж байсан Оюутолгойн гэрээ Засгийн газарт шилждэг юм байна.УИХ-аар тогтоол батлуулж "виз" даруулсан манай Засгийн газар ийм л хуншгvй. Монгол Улсыг улс гэж vздэггvй, хvн ардыг нь хvн гэж тоодоггvй, газар нутгийг нь хогийн сав мэтээр санадаг этгээдvvдтэй гэрээ байгуулна. Манайхан авахаа л бодож сурсан улс. Энэ гэрээнээс яавал илvv ашиг хvртэх вэ гэж толгойгоо гашилгахаас илvv манай улсыг "хогийн сав" болгох гээд байгаа нөхдийн ирээдvйд учруулж болзошгvй хор хөнөөлийг урьдчилан тооцож нөхөн сэргээлтдээ анхаармаар санагдана.
"Хөзөр тоглож байхдаа хоёр хvн дундаас нь тоглоомын дvрмээ өөрчилдөггvй биз дээ" хэмээж байсан С.Баяр одоо УИХ-ын тогтоосон дvрмээр тоглохоос аргагvй байдалд орлоо. "Буян"-гийн Жагаа Vйлдвэр худалдааны сайд байхдаа "Р.Фрийдландыг дийлэхгvй бол надад энэ яаманд хийгээд байх ажил алга" гэж хэлээд цул алтаар хөшөө босгуулахаа шахаж байсан удаатай. С.Баяр ч гэсэн ийм зориг гаргаж чадахгvй бол Засгийн газарт тvvнд хийгээд байх ажил алга болох тийшээ л хандана. Тэрээр долдугаар сарын эхээр хэвлэлийнхэнтэй зангиагvй уулзахдаа, УИХ-аас Засгийн газарт гэрээ байгуулах эрхийг бушуухан батлаад өгөөсэй хэмээж байсан. Одоо эрх мэдэл С.Баярын гарт очлоо.Юу хийхийг бид таашгүй

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1970061/5b8/trackback

profile

BaaGii_Pc_Serv

2010.01.28 15:55:51
*.125.184.66

одоо С.Баяр саналаараа хусагдлаа. Оронд нь гарсан хүн гайгүй хүн байна гсэн

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청