Бичлэгийн тоо 2,391

А.Ганбаатар: Хитмений өчил /үргэлжлэл/

“Үндэсний шуудан” сонины 7 сарын 17 – ны дугаарт Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай болон зохиогчтой Америкийн радио, телевизийн нэрт сэтгүүлч Эми Гудманий хийсэн ярилцлагын эхний хэсгийг нийтлүүлсэн билээ. Энэ ярилцлагыг интернетээс бичмэл, аудио болон видео хэлбэрээр бараг хүссэн хэл дээрээ олж үзэж, сонсож, уншиж болно. Google.com-оос Amy Goodman, John Perkins гэсэн нэрүүдээр хайхад л хангалттай. Мөн ярилцлагад өгүүлэгдсэн хүмүүс, үйл явдлуудыг интернетээс дор нь хайгаад олоод үзчихэж болно. Перкинсийн туулсан амьрал, Хитменээр ажилласан газруудыг тоочвол бараг дэлхий тойрчих байх. Түвдэд хүртэл очиж ажиллаж байж. Хитменүүд хэзээ ч Америкийн төрийн ямар нэгэн байгууллага, тухайлбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /NSC/, эсвэл Тагнуулын Төв Байгууллага /CIA/-ийн нэрэн дор ажилладаггүй. Тэд сонголты нь хийдэг, бэлтгэдэг тэгээд өөрийн эрхшээл доорхи хувийн консалтингийн компани юмууу банк, санхүү эсвэл төрийн бус байгууллагад шилжүүлэн ажиллуулдаг аж. Перкинсийн хувьд хувийн консалтингийн Чес Мэйн компанид ажиллах болсон. Манайд ийм байгууллагууд, төлөөний газрууд цөөнгүй бий. Хэрэв үйлдэл дээрээ баригдаж, шуугиан үүсвэл хувийн компани, сайн дурын байгууллага л буруудахаас жинхэнэ захиалагч цаад эзэд нь нэр цэвэр хоцордог аж.

Ярилцлагын эхний хэсэг хэвлэгдсэний дараа /GoGo.mn сайтад тавигдсан/ олон хүн надтай ярьж Монгол дахь үйл явдалтай холбон ойлгож буйгаа илэрхийлсэн. Хэн яаж тусгаж авах нь тэр хүний хэрэг. Миний хувьд ч энэ номыг унших явцдаа л сүүлийн арваад жилд Монголд болж өнгөрсөн үйл явдлууд өөрийн эрхгүй бодогдоод байсан. 2000 оноос хойш эдийн засаг албан ёсоор байнга л өсөөд, зарим үед огцом өсөлтүүд ч гарч байлаа. Гэтэл албан ёсны статистик болон судлаачдын гаргаснаар ядуурал улам бүр өсөн нэмэгдээд байдаг. Мөн харсаар байтал хийсэн бүтээсэн нь үл харагдах зарим хүн боловсрол, мэдлэг тэрчлэн тархины хэмжээнээс үл хамааран огцом баяжаад байдаг. Эндхийн төсөл л гэнэ, тэндхийн төсөл л гэнэ, хаа сайгүй л сайхан нэртэй төслүүд хэрэгжинэ, хэрэгжих гэж байна, хэрэгжүүлж байна гэсэн мэдээ хэвлэл мэдээлэлийн гол мэдээ болсон. Зарим улс төрчдийн яриагаар бид үсрэнгүй хөгжлийн замд бараг орчихоод байгаа. Гэтэл газрын доорхи баялаг үсрэнгүй хөгжилд биш харин үе дамжсан гай гамшиг дуудаж болохыг ард түмнээс эрх авч тамга атгасан эрхмүүд мэдэх учиртай. Баялагийн эзэд нь хэмээгдэх ард түмэн маань ч мэдэх хэрэгтэй.

Ингээд Жон Перкинсийн ярилцлагын үргэлжлэлийг толилуулья.

Э.Г: Эквадорчууд Шеврон Тэксако /Chevron Texaco/ компаний эсрэг үүсгэсэн шүүхийн заргын тухай асуудал руу орьё?
Ж.П: Наадах чинь үнэхээр чухал ач холбогдолтой асуудал. 1968 онд анх би Энх тайвны корпусын сайн дурынхны нэгээр Эквадорт очих тэр үед Тексако компани тэнд үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Тексако, Дэлхийн банк болон тэндхийн авилгач улс төрчид “зөвхөн нефтийн баялаг л энэ улсыг ядуурлаас гаргана” /манайхаар бол үсрэнгүй хөгжүүлнэ/ хэмээн амалцгааж байлаа. Нутгийн иргэд ч үүнд итгэсэн, мөн би ч ялгаагүй. Гэтэл яг үүний эсрэг үр дагаварт хүрсэн. Нефть нутгийн ард түмнийг улам ядууруулж, харин Тексако ер бусын их ашиг олсон. Энэ явцад Амазонкийн ой ширэнгийн үлэмж хэсэг сүйтгэгдсэн. Тооцоогоор Эквадорын ой ширэнгэд 18 миллиард галлон /68 137 412 куб метр/ хорт шингэн хаягдал урсгасны үр дагаварт Амазонк мөрний дагуу амьдарч асан олон хүн хорт хавдрааар болон өөр бусад хордлогоор өвчилж үхсэн буюу одоо ч үхсээр байна. Үүнээс үүдэн Эквадорын 30000 иргэн, тэндхийн хуульчид мөн Нью-Йоркийн нэрт хуульч Стийв Донзигер /Steve Donziger/ Нью-Йоркийн шүүхэд Тексакогийн эсрэг хохирол барагдуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хэмжээ нь 6 тэрбум доллар бөгөөд урьд хожид ийм хэмжээний хохирол шүүхэд нэхэмжилсэн тохиолдол байхгүй. Энд нэг зүйл нэмж хэлэх хэрэгтэй. Нэхэмжлэл гаргасан хуулийн компани сайндаа ч энэ хэргийг үүсгээгүй харин шүүх дээр ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байсан ба тэгснээрээ өөрсөддөө үлэмж ашиг олно гэж тооцоолсон байгаа юм. Үүний зэрэгцээ тэд хуулийн бусад компаниудыг өөрийн жишгээр Нигери, Индонез, Боливи, Венесуэл гэх мэт өөр олон улс оронд хохирогсдын нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах сонирхлыг өдөөж, нэгэн төрлийн шинэ хар бизнесийг хөгжүүлсэн. Тодруулбал ядуу хохирсон, зовсон хүмүүсийн нэрийн өмнөөс тэмцэж мөн чанартаа том компаниудыг шантаажилж ихээхэн хэмжээний авилга авах бизнес юм. Мэдээж том компаниуд дураараа аашилж алдаа гаргадаг байсан. Тэгээд нэгэнт шүүх дээр ялагдах учир өмгөөлөгчид хуульчдыг хахуульдахаас өөр аргагүйд хүрдэг байлаа.

Э.Г: Эквадорын Ерөнхийлөгч /1979-1981/ асан Хайми Ролдосын тухай та номондоо дэлгэрэнгүй бичсэн байсан?
Ж.П: Хайми Ролдос ер бусын хүн байсан. Түүний өмнө Эквадорт олон жилийн турш Америкийн гар хөл бологсдын цэргийн дэглэм ноёрхож байлаа. 70 – аад оны сүүлчээр анхны ерөнхийлөгчийн ардчилсан сонгууль болж Хайми Ролдос үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэрээр Эквадорын баялаг, тухайлбал нефть Эквадорын ард түмний тусын тулд ашиглагдах ёстой гэсэн уриан дор ялсан. Хайми Ролдосын хувьд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа ард түмэндээ амалснаа хэрэгжүүлэх бодлого явуулж эхэлсэн. Тэрээр нефтийн компаниудаас авбал зохих татвараа авах шаардлага тавив. Хэрэв тэд ашиг орлогоосоо Эквадорын ард түмэнд илүү ихийг өгөхгүй бол нефть олборлох салбарыг нийгэмчилнэ хэмээн мэдэгдэж байлаа. Ийм нөхцөлд бидний хэдэн Хитменүүдийг Эквадор болон Панамд илгээсэн юм. Панамд Торрихостой яриа хэлцээ хийхэд би гол хүн нь байсан, харин Эквадорт хоёрдугаар зэргийн үүрэг гүйцэтгэж байлаа. Биднийг илгээсэн зорилго бол мэдээж эдгээр Ерөнхийлөгчдийг буулгаж авах, бодлогоо өөрчлөхий нь ятгах, сонгуулийн амлалтаасаа татгалзахад хүргэх явдал байлаа. Тэдэнд хэлдэг үгний гол санаа нь “Бидний захиалсан хөгжмийн дагуу бүжиглэх юм бол та болон танай гэр бүл энх амгалан байх болно. Асар их баяжина гэдгийг ч амлаж байна. Харин эсрэгээр бидний захиалсны дагуу бүжиглэхгүй, ард түмэндээ амалснаа хэрэгжүүлнэ гээд зүтгэх юм бол Чилийн Алле /Salvador Allende/, Гватемалийн Арбенц, /Jacobo Arbenz/ Конгийн Лумумб /Patrice Lumumba / нар шиг дуусна шүү гэх мэтчилэн бидний хүссэнийг биелүүлээгүйгээс болоод алуулсан болон түлхэн унагаагдсан ерөнхийлөгчдийг сануулна”. Хайми Ролдосын хувьд сүрдүүлэг, амлалт, ятгалга ямар ч нөлөө үзүүлж чадахгүй байлаа. Яг л Омар Торрихос шиг хатуу байр суурьтай хүн байсан. Хитмений хувьд даалгавраа биелүүлж чадахгүйгээ ойлгохын зэрэгцээ бидний араас цөөвөр чононууд /шакалууд/ ажиллагаанд орж эсвэл эднийг түлхэн унагана, эсвэл амь насанд нь халдана хэмээн түгшиж байлаа. 1981 онд хоорондоо хоёр сарын зайтайгаар хоёр Ерөнхийлөгч онгоцны ослоор амь үрэгдсэн. Тэднийг шакалууд алсан гэдэгт би эргэлздэггүй. 5 сард Хайми Ролдос онгоцны ослоор амь үрэгдсэний дараа Омар Торрихос гэр бүлийнхэндээ “Дараагийнх нь цохилт надад тохиолдох юм шиг байна. Би цохилтыг хүлээж авахад бэлэн. Сувгаа нэгэнт өөрийн болгоод авчихсан учир айх юм алга” гэжээ. Тэрээр Жимми Картертай хийсэн гэрээний дагуу Панамын суваг Панам улсын мэдэлд шилжих болсон юм. Цааш нь “Би хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, одоо юу л болбол болог гээд онгоцтойгоо уул мөргөж байна хэмээн зүүдэлснээ” ярьсан байдаг. Үнэхээр ч Ролдос амь үрэгдсэнээс хоёр сарын дараа онгоц нь осолдсон билээ. Би Торрихостой албан ёсоор болон хувиараа олон удаа уулзалдаж ихэд дотноссон байсан. Тэгээд ч өөрт нь тулгаад байгаа саналыг хүлээж авахгүй бол аюул учирч болохыг анхааруулж байлаа. Миний хэлсэн хэлээгүй юу тохиолдож болохыг тэр мэдэж байлаа. “Амьд байгаа цагтаа чадах бүхнээ хийнэ” хэмээдэг байв. Миний өчил хэвлэгдсэний дараа Хаймигийн охин Марта Ролдос надтай уулзахаар Америкт ирсэн. Эцэг, эх нь осолдож амь насаа алдахад 17 настай байжээ. Омар Торрихосын гэр бүлийнхэндээ дээр өгүүлсэн яриаг ярьж байхад тэднийд байсан бөгөөд хожим нь Торрихосын эгчийн хүүтэй гэр бүл болсон ажээ. Дараа нь би Эквадорт түүнтэй хэсэг хугацаанд хамт байсан, одоо Эквадорын парламентийн гишүүн болсон байгаа. Тэдний амьдралын түүх бас их сонирхолтой.

Э.Г: Тухайн үед та нар буюу Хитменүүдийн хоорондын харилцаа ямар байсан бэ?
Ж.П: Бид даалгагдсан үүргээсээ гадна эдийн засгийн судалгаа хийх албан ёсны даалгавартай байлаа. Жишээ нь бид Панама зочид буудалд хамтарч сууж байгаад тухайн улс бидний зээлийн төслийг хүлээн авснаар нийт эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд өсөх вэ гэх мэтчилэнгийн тайлан бэлддэг. Бидний бэлдсэн тайлан ёсоор дотоодын нийт бүтээгдэхүүн борооны дараах мөөг шиг л өсөөд ургаад өгнө гэдгийг дэлхийн банк болон Омар Торрихост батлах ёстой. Математикийн ч юмуу, эконометрийн үүднээс үзэх юм бол тайлан маань утга агуулгатай үнэмшилтэй байдаг. Олон тохиолдолд тухайн зээлийн төсөл хэрэгжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн нь үнэхээр өссөн дүн гардаг. Гэтэл үүний нөгөө талд эдийн засгийн ерөнхий дүн эерэг сайн гарах боловч зээлийн үр дагаварт ядуус нь улам бүр ядуурч байлаа. Ийм үр дагаврыг Омар, Торрихос нар мэдэрч байсан. Үнэндээ нутгийн олигархууд, баячуудад л хамаг ашиг нь тусч, ядуусын олонхид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэмээх тоон үзүүлэлт ач холбогдолоо өгдөггүй. Ямар ч орлогогүй хүний тоо маш их. Жижиг сажиг аж ахуйгаас л амьдралаа залгана. Асар их төлбөрөөс болж улс орон нь ядуустаа байнгын эмнэлгийн үйлчилгээ, боловсрол болон бусад нийгмийн арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхигүй болно.

Э.Г: Одоо Конгийн тухай өгүүлээч?
Ж.П: Бүхэл Африкийн болон Конгийн түүх бол сэтгэл өвдмөөр гунигтай зүйл. Энэ түүхийг нууцалдаг юм. Америкт Африкийн сэдвээр ярихыг ч хүсдэггүй, ер нь энэ тухай боддог ч үгүй. Конгод колтан /колумбит ба танталын холимог/ хэмээх эрдэсийн баялаг орд байдаг бөгөөд энэ бодисын тухай танай сонсогчдын ихэнх нь сонсоо ч үгүй дуулаач үгүй биз. Гэтэл энэ эрдэс бидний хэрэглэдэг гар утас болон лаптоп компьютерт хэрэглэгддэг. Сүүлийн хэдэн жилд энэ бодисоос чинь болж хэдэн сая хүн тэнд амь насаа алдлаа. Яагаад гэвэл чи бид хоёроос эхлээд их наймын /G8/ улс орнуудын бүх хэрэглэгчид хямд гар утас, хямд компьютер хэрэглэхийг хүсч байна. Энэ салбарын өрсөлдөөнд “манай компаний утас бусдынхаас 200 доллараар хямд” хэмээн рекламдацгаана. Үнэхээр хямд байхын тулд Конгийн колтан олборлогч уурхайн ажилчдыг боолчилж, амь насы нь хөнөөж байна. Бидэнд аль болох хямд колтан нийлүүлэхийн тулд цус асгаруулсан дайн болж байна. Хэрэв бид тайван ертөнцөд амьдрахыг хүсч байгаа бол гар утас, лаптоп мэтийн бүтээгдэхүүний үнийг өсгөж, орлогын ихээхэн хэсгийг колтан олборлогчдод өгөх хэрэгтэй юм. Зөвхөн колтан ч биш бас нефть болон бусад эрдэс баялагт бид зохих үнийг нь төлдөггүй. Үр дагаварт нь дэлхий даяар сая сая хохирогчдыг бий болгосон. Өдөр бүр ойролцоогоор 50000 хүн өлөн хоосноос юмуу эсвэл үүнтэй холбоотой өвчлөлөөр үхэж байна. Эм эмчилгээ авч чадахгүйгээс үхэж байна. Тэд маш бага цалин ухамшуулалтай, цаг наргүй боолын хөдөлмөр эрхэлсний үр дүнд нь бид хямд бүтээгдэхүүн эдэлж байгаа хэрэг. Бидний бий болгосон системийн хор хөнөөлийн хамгийн тод илэрхийлэл бол яах аргагүй Конго болно.

Э.Г: Их найм гэснээс G8 буюу наймын бүлэг гээч чухам юу юм бэ? Маргааш Германд Их наймын уулзалт болох гэж байна. Энэ уулзалтын үеэр эсэргүүцлээ илэрхийлэхээр хэдэн зуун мянган хүн цугларч, Германы цагдаагийн байгууллага хамгаалалтанд нь зориулж 18 сая доллар зарцуулж буй.
Ж.П: Америк тэргүүтэй дэлхийг удирдаж буй хамгийн баян найман улсын бүлгийг Их найм гэдэг. Үнэн чанартаа түүний цаана аварга корпорацууд байгаа юм. Манайд ерөнхийлөгчийн сонгууль боллоо гэхэд Бүгд найрамдах намынх ч бай, Ардчилсан намынх ч бай нэр дэвшигч ойролцоогоор хагас тэрбум доллар зарцуулна. Тэр мөнгийг нь та ч өгөхгүй, би ч өгөхгүй. Санхүүжилт нь нөгөө том том корпорацуудаас гарна. Тэгэхээр үнэн чанартаа G8 гэдэг чинь дэлхийн улс дамжсан том корпорацуудын төлөөний, тэдэнд үйлчилдэг, тэдний эрх ашгийн төлөө бүлэг өөрөөр хэлбэл корпоратократ /корпорацийн засаглал/ гэсэн үг. Европт болон Латин Америк өөр бусад улс оронд өрнөж буй G8 – ийн эсрэг тэмцэл хөдөлгөөн бол бидний байгуулсан глобал их гүрнийг л эсэргүүцээд байгаа хэрэг. Энэ их гүрэн маш ухаалаг байгуулагдсан учир түүний оршин буйг хүмүүс анзаарч мэддэггүй. Түүнийг цэрэг дайны хүчээр бий болгоогүй харин бидний мэтийн Хитменүүдийн ажлын үр дүнд үүссэн. Ихэнх америкчууд өөрсдийн амьдарч буй ер бусын амьдралын хэв маяг, тансаглал нь чухамхүү бид энэ аймшигт Их гүрэнд хамаарагддаг тулдаа л ийм байгааг ухаардаггүй. Бид дэлхийн бусад ядуу орнуудыг боолчилж, мөлжиж, тэдний зовлон дээр жаргаж байгаа юм.

Э.Г: Вьетнам болон Иракт ялагдал хүлээсэн гэсэн. Корпорацуудын хувьд энэ ялагдал яаж тусав?
Ж.П: Та ч бай би ч бай ялгаагүй бид үүнийг үнэхээр ялагдал, гамшиг, гутамшиг гэж хүлээж авч байна. Ялангуяа эдгээр дайнд үр хүүхдээ, хань ижлээ, ойр дотныхоо хүнийг алдсан хүмүүсийн хувьд бүр аймшигтай байгаа. Харин корпорацуудын хувьд асар их ашиг олсон. Одоо Иракт ч тэд маш их ашиг олж байгаа. Тэгэхээр корпоратократ манай залуусыг Ирак руу дайнд илгээж түүн дээр асар их мөнгө хийхийг л хүсэж байгаа. Тэдний хувьд дайны ялагдал бол үнэн чанартаа мөнгө, эдийн засгийн үүднээс ялалт, амжилт болж хувирч байгаа юм.

Э.Г: Та бас шаманизмийн тухай ном бичсэн байх юм. Түвдийн тухай ч бичиж. Таны амьдрал үйл ажиллагаанд Түвд яаж холбогдох болов?

Ж.П: Хэдэн жилийн өмнө төрийн бус байгууллагын 30 – аад хүн дагуулан Түвдэд очсон юм. Их сонирхолтой аялал болсон. Өнөөгийн Түвд үнэхээр өрөвдмөөр. Хятадын эрхшээл дор Түвдийн соёл иргэншил боомилогдож, Хятадын ноёрхол хүчтэй мэдрэгдэж байлаа. Тэнд байх бүхий л хугацаанд хятад цэрэг, тагнуул ойр орчимд байгааг мэдэрч байсан. Надтай хамт явсан олон хүн тэнд байдал үнэхээр аймшигтай болохыг биеэрээ мэдэрсэн. “Түвдэд эрх чөлөө” хэмээх уриаг бид бүгд сайн мэднэ. Харин урьд өмнө надтай хамт Амазоны ширэнгэд явж байсан нөхөд “Энэ чинь өөр улс оронд бидний хийснийг сануулаад байна” , “ манай арми, манай нефтийн компаниуд яг л ингэдэг” гэцгээж байв. Бид “Түвдэд эрх чөлөө” хэмээх уриа лоозон хашгирцгаадаг мөртлөө бидний улан дор гишгэгдсэн бусдын эрх чөлөөний тухай боддог ч үгүй. Өнөөгийн Ирак Түвдээс ч долоон дор байдалд байгаа. Түвдэд бидний үзэж харсан бүхэн бидний дэлхий даяар бий болгосон системийн загварыг санагдуулж байлаа. Ихэнх америкчууд үүнийгээ ухаардаггүй. Хятадууд тэгж байна, ингэж байна гэдгийг мэдэх хэрнээ бид ч бас ялгаагүй тэдэнтэй адил үйлдэл хийдэг, хийх хийхдээ тэднээс үлэмж өргөн цар хүрээнд хийдгээ мэддэггүй.

Үүгээр нэрт сэтгүүлч Эми Гудман Америкийн чөлөөт радио-телевизийн “Democracy Now!” нэвтрүүлгээрээ Жон Перкинстэй хийсэн ярилцлагын хоёр дахь хэсгийг өндөрлөе. Орчуулагчийн зүгээс зарим нэгэн товчлол, логик холбоосны үүднээс зарим асуулт, хариултын байршлыг сольсон болно.


profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1969082/1df/trackback

profile

Munkh-munkh

2009.07.21 18:36:30
*.218.0.98

А.Ганбаатар: Хитмений өчил

 

Хэдэн жилийн өмнө интернетээр элдвийг сонирхож яваад Жон Перкинсийн бичсэн  “Эдийн засгийн алуурчны өчил” /”Confessions of an Economic HitMan”/ хэмээх номын тухай олж мэдсэн юм. Цааш сонирхвол алдарт New York Times – ийн шилдгийн шилдэг номоор нэрлэгдэж олон долоо хоног бестселлеррийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Америкийн радиогийн “Өнөөгийн ардчилал” нэвтрүүлгийн сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь олж уншлаа. Уг ярилцлагыг телевизээр нэвтрүүлсэн бичлэгийг нь ч үзлээ. Ийнхүү ямартай ч энэ ном зүгээр нэг адал явдалт зохиол биш харин их гүрэн ядуу буурай орнуудад явуулж ирсэн эдийн засгийн хөнөөлт бодлогыг илчилсэн үнэн бодит түүх юм гэдэгт итгэсэн билээ. Улс төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж явсны хувьд, эрдсээр баялаг боловч буурай орныхоо ирээдүйн төлөө санаа зовж явдгийн хувьд эл номыг олж орчуулж, өөрийгөө байтугай эх орноо ч худалдахаас буцахгүй шуналт этгээдүүдээс сэрэмжлүүлэх, үнэнч чин сэтгэлтэй түшээдэд санамж болгохыг хүслээ. “Исповедь   экономического убийцы” хэмээн нэрлэгдсэн орос орчуулгыг нь зориудаар Москвагаас олж авчраад монголжсон орос найздаа уншуулж, зөвлөгөө авахаар өгсөн боловч эргэж өгсөнгүй алга болов. Магадгүй Монголд явуулж ирсэн Их Оросын бодлого ч харагдсан юм билүү. Олон улсын банк, санхүүгийн асуудал сайн мэдэх  ангийн найздаа уг номыг олоод уншаадахаач гэж хүслээ. Тэр маань ч уг номыг эх хэлээр нь захиалан уншаад орчуулах сонирхлы маань улам өдөөсөн юм.

Монголд маань өрнөж буй улс төрийн үйл явдлууд ч энэ номыг даруйхан гаргах хэрэгтэй гэж бодогдуулах болов. Яагаад улс төрийн эрх мэдэлтнүүд, бүлгүүд ард түмэндээ хишиг хүртээх нэрийдлээр Оюу толгой, Таван толгойн гэрээ хэлэлцээрийг яаравчлуулах болов гэдэг нэг л сэжигтэй. Яагаад эрх баригчид маань үндэсний нийт бүтээгдэхүүнээсээ давсан их хэмжээний өр зээл тавих гэж чармайх болов. Магадгүй түүний хариу энэ номноос олдох ч юм билүү. Тиймээс хэдийгээр орчуулга маань дуусаагүй ч гэсэн номын оршил хэсгээс болон зохиогчийн нэрт сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагаас цаг алдалгүй толилуулах хэрэгтэй мэт санагдлаа.

20 гаруй жилийн тэртээ Жон Перкинс номоо эхлэхдээ:
 “Бохир ажлын эдийн засагч /Economic Hit Man, цаашид “Хитмэн” гэж товчлох болно/ нар нь дэлхийн янз бүрийн улс орнуудаас тэрбум тэрбумаар нь доллар салгадаг, маш өндөр цалинтай нарийн мэргэжлийн хүмүүс юм. Тэд Дэлхийн банк, Америкийн Олон Улсын Хөгжлийн Сан болон эдийн засгийн зээл тусламж үзүүлдэг бусад олон улсын байгууллагуудаас гарч буй асар их мөнгийг том том корпорациудын дансанд болон дэлхий дээрх байгалийн баялагийг эзэмшиж байдаг тоотой хэдэн гэр бүлийн түрийвчинд оруулдаг байна. Тэдний ажлын зэвсэг нь хуурамч тайлан, сонгуулийн бульхай, авилгал, албадлага, секс тэрчлэн аллага зэрэг болно. Тэд их гүрэн үүссэн цагаас л ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөгийн дэлхийчлэлийн үед тэдний үйл ажиллагаа орчин үеийн, маш аймшигтай түвшинд хүрсэн байна. Өгүүлж байгаа маань үнэн бодит зүйл, яагаад гэвэл би тэдний нэг нь байсан юм” гээд цааш нь хэрхэн Хитмен болсон болоод хаана хаана ямар үйл ажиллагаа явуулж байсан тухайгаа баримттайгаар өгүүлжээ.

Тэрээр: “Энэхүү номыг би анх 1982 онд бичиж эхэлсэн юм. Дээрх өгүүлбэрээр эхэлсэн номын маань анхдагч нэр “Эдийн засгийн алуурчны ухаарал” /Conscience of an Economic Hit Man / гэж байлаа. Би энэхүү номоо өөрийн харилцагч байсан ба улмаар миний хүндэтгэлийг хүлээж, үнэн сэтгэлээр холбогдсон Эквадорын ерөнхийлөгч асан Джейми Рольдос /Jaime Roldos/ болон Панамын ерөнхийлөгч асан Омар Торрихос /Omar Torrijos/ нарт зориулж бичсэн юм. Аль аль нь нисэх онгоцны ослоор нас барсан. Тэгэхдээ тохиолдлын биш ослоор. Тэрээр глобал их гүрэн байгуулахыг санаархагч том том корпорацууд, банкуудын эзэд болон төрийн өндөр албан тушаалтнууд нэгдсэн бүлэглэлийн эрхшээлд автагдахыг хүсээгүйнхээ төлөө амиа алдсан юм. Бидний Хитмэнүүд Рольдос, Торрихос нарын эсэргүүцлийг яаж ч зөөлрүүлж чадаагүй учраас ажиллагаа дараагийн шатанд шилжиж бохир ажлын өөр нэг төрөл оролцож эхэлсэн юм. Энэ нь бидний ойр орчинд байгаагаа байнга мэдрүүлж байдаг америкийн Тагнуулын Төв Агентлаг /CIA/-д хамаарах мэргэжлийн алуурчдын ажиллагаа.
Тухайн үед намайг номоо бичихээ болихыг ятгаж дөнгөсөн юм. Тэр цагаас хойшхи 20 жилийн хугацаанд номоо шинээр эхлэх дөрвөн ч удаагийн оролдлого хийсэн билээ. 1989 оны америкийн зүгээс Панамд явуулсан түрэмгийлэл, Персийн булан дахь анхны дайн, Сомалийн асуудал, Осама Бин Ладен гэгч гарч ирсэн зэрэг үйл явдлууд номоо бичих хүслийг минь ахин дахин сэргээж байсан боловч тухай бүр айлган сүрдүүлэг юмуу эсвэл өөрөө хахуульд автагдан үүнийгээ хойш тавьж байлаа….
Миний амьдралын түүх заавал өгүүлэгдэх ёстой. Бид нэг талаас аймшигт хямрал, нөгөө талаас асар том боломжийн үед амьдарч байна. Миний мэт нэгэн Хитмэний туулж өнгөрүүлсэн түүх бид яагаад өнөөгийн ийм  байдалд орчихов, яагаад давж гаршгүй мэт хямралтай тулах болов гэсэн асуултын хариу болно. Дахиад хэлэхэд миний амьдралын түүх заавал өгүүлэгдэх ёстой. Яагаад гэвэл бид өөрсдийхөө өнгөрсөн алдааг ухаарсан тэр цагт ирээдүйн боломжуудыг ашиглаж чадна. Яагаад гэвэл 9 сарын 11-нд алан хядагч нарын гарт 3000 хүний амь үрэгдэж улмаар Иракт хоёр дахь удаагаа дайн эхэлсэн. Яагаад гэвэл өдөр бүр 24 мянган хүн өлсөж үхэж байна.

Эцэст нь энэ түүх өгүүлэгдэх гол учир нь өнөөдөр түүхэнд анх удаагаа энэ нөхцөл байдлыг өөрчилж чадах бүхий л арга хэрэгсэл ганцхан улсын мэдэлд төвлөрч байна. Энэ бол миний төрсөн Америкийн Нэгдсэн Улс бөгөөд би түүнийхээ төлөө Хитмэнээр ажиллаж байсаан.
Тэгээд чухам юу намайг хатгаж,  энэ сүрдүүлэг, хээл хахуулийн эсрэг зогсоход хүргэв гэсэн асуултанд хариулах хэрэгтэй байх.  
Хамгийн энгийн тайлбар бол миний цорын ганц хүүхэд болох охин Жэссикатай холбоотой. Тэр маань коллежоо төгсөөд бие даан амьдрах цаг нь ирсэн тэр үед энэхүү номоо хэвлүүлэхээр завдаж байгаа боловч үүний үр дагавараас эмээж байгаагаа хэлтэл тэр: “Ааваа битгий ай. Хэрвээ танд үүнээс болж ямар нэгэн муу юм тохиолдвол таны эхлүүлснийг би дуусгах болно. Бид үүнийг таньд удахгүй бэлэглэх үр, ач нарынхаа сайн сайхны төлөө хийх хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Хоёр дахь нэлээн дэлгэрэнгүй тайлбар бол миний төрж, өссөн эх орондоо үнэнч сэтгэлээс үүдэлтэй. Мөн америкийн бүгд найрамдах улсыг Үүсгэн Байгуулагчдын тунхагласан зарчмыг эрхэмлэн сахидаг, тэдний дэлхийн бөмбөрцгийн бүх хүмүүст “амьдрал, эрх чөлөө, аз жаргалтай байх эрх”-ийг хангахаар амласан амлалтад итгэдэг болон улс орныхоо үйл хэрэгт гүнзгий автагдсан маань ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн.  Эцэст нь хэлэхэд 2001 оны 9 сарын 11-ний дараа Хитмэнүүд манай улсыг дэлхийн глобал гүрэн болгон хувиргаж байхад цаашид нэг ч хором зүгээр сууж болохгүй гэж шийдсэн юм. Энэхүү дэлгэрэнгүй тайлбар маань номны араг яс нь болох бөгөөд, түүний их бие, цус нь дараа дараагийн бүлгүүд байх болно.

Энэ бол номын эхлэл. Харин одоо нэрт сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь толилуулья.

Э.Г: Манай ээлжит зочноор Жон Перкинс уригдаад байна. Тэрээр АНУ-ын эрх ашгийн тулд Латин Америкийн улсуудад болон дэлхий даяар триллион триллионоор тоологдох эргэж төлөгдөх зээл тусламж олгуулах ажлыг зохион байгуулалцаж явсан бөгөөд цаад улсууд нь зээлээ эргэн төлж чадахгүйн улмаас эдийн засгийн гүн хараат байдалд ордог байна. Жон Перкинс 1971-ээс 1981 онууад Чес Мэйн /Chas Main/ хэмээх олон улсын консалтингийн компанид ажиллаж байсан. Өөрийгөө эдийн засгийн алуурчин /Economic HitMan/ байсан гэх бөгөөд “Эдийн засгийн алуурчны өчил” нэртэйгээр түүхэн дурсамж номоо бичиж гаргажээ. Түүнийг студидээ урин ярилцахдаа эхлээд CIA /Америкийн Тагнуулын Төв Байгууллага/-гаас ч хүчирхэг NSC /Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/-д хэрхэн элссэн болон олон улсын консалтинг компани болох Чес Мэйн-д яагаад ажиллах болсныг сонирхсон юм.

Ж.П: Энэ бол 60 – аад оны сүүлч буюу 1968 онд болсон явдал. Менежер болохоор суралцаж байсан үе. Тэр үед л намайг ҮАБЗ өөртөө элсүүлсэн. Хувийн зан чанарыг тодорхойлох шат дараатай тестүүд авч, үнэн худлын хамгийн мэдрэмжтэй детектор дээр хамаг нарийн ширийнээ шалгуулсны эцэст тэд намайг эдийн засгийн хөлсний алуурчинд онцгой тохирох хүн хэмээн үзсэн юм. Тэд миний зан чанар дахь хамгийн сул талуудыг ч илрүүлсэн. Миний сул талууд бол манай нийгэм дэх хамгийн түгээмэл өвчин болох мөнгө, эрх мэдэл, секс гурав байлаа. Би номондоо энэ тухай олонтаа өгүүлсэн. Эхлээд намайг сайн дурынхны Энх тайвны корпуст /Piece Corp/ орж ажиллахыг шаардсан. Би гурван жил Эквадорт Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар нутгынхны дунд ажиллаж, амьдарлаа. Өнөөдөр тэр нутгийнхан маань нефтийн компаниудтай эрх ашгаа хамгаалан тэмцэж байна. Уг үйл явдлын эхлэлийг тухайн үед бид тавьсан юм. Миний анхны ажлын гараа, анхны практик алхам маань тэр байсан юм. Эквадорт байх үед маань ҮАБЗ болон тагнуулын байгууллагуудтай ойр дөт ажилладаг, Бостоны Чарльз.Т Мейн хувийн консалтинг компаний дэд ерөнхийлөгч надтай биечлэн уулзаж өөрийн компанид ажиллахыг санал болголоо. Тэгээд Энх тайвны корпусаас гарч тэдний компанид ажилд орсон. Ингээд Бостонд ажиллах болж, шинэ мэргэжилд минь сургахаар Клодин гэх үнэнхүү гайхалтай чадварлаг үзэсгэлэнтэй эмэгтэй томилогдов. Тэр үнэхээр ухаантай, маш өндөр боловсролтойн дээр хүнийг урхидахдаа гаргуун нэгэн байлаа. Намайг ч урхидсан. Хэрхэн намайг эрхэндээ оруулах аргаа тэр маш сайн мэдэж байлаа. Миний өгч байсан тестүүдтэй өмнө нь танилцсан байсан учир миний сул талуудыг ашигласан хэрэг. Ийнхүү тэр намайг эдийн засгийн хөлсний алуурчны ажилд татан оруулах үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Гэхдээ тэр надад урьдчилан миний хийх ажил бол бохир бизнес гэдгийг сануулж, нэгэнт шийдсэн бол өөрийгөө үйл хэрэгт бүрэн зориул, эсвэл Индонезид гүйцэтгэх анхны даалгавраасаа бүрмөсөн татгалз гэж билээ.             

Э.Г: Сонсогчид эдийн засгийн хөлсний алуурчин Хитмен гэж юуны тухай яриад байнаа гэж асуух байх. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

Ж.П: Ерөнхийд нь хэлэх юм бол сүүлийн 30-40 жилд бид буюу өөрөөр хэлэх юм бол Хитменүүд хүн төрөлхтний бүхий л түүхэнд байгаагүй тийм том их гүрнийг бий болгосон юм. Бидний арга барил янз янз байдаг л даа. Хамгийн нийтлэг арга бол эхлээд бидэнд ирээдүйд хэрэг болох баялаг бүхий гурав дахь ертөнцийн улс орныг олох. Одоо бол нефть бүхий улс илүү сонирхолтой, харин Панамын хувьд түүний эзэмшлийн суваг байсан. Аль ч тохиолдолд бид тухайн улсад очиж олон улсын санхүүгийн байгууллагуудаас асар их зээл олгуулах ажлыг зохион байгуулдаг. Энэ процессыг голчлон Дэлхийн банк удирдан явуулна. Жишээ нь бид тухайн оронд тэрбум долларын зээл олгуулья. Энэхүү зээлийн нэг нөхцөл нь нийт мөнгөний ойролцоогоор 90 хувь нь Америкийн аварга корпорацууд болох Бештель /Beshtel/, Халлибертон /Halliburton/ зэргийн дансанд орох ёстой. Эдгээр корпорацууд нь өнөөх сонгосон буурай оронд аварга цахилгаан станц, зам гүүр, усан боомт, үйлдвэрийн парк гэх мэтчилэн дэд бүтцийн шинжтэй том том төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэхүү том төслүүд үнэн чанартаа тухайн улсын баян чинээлэг хэсэгт л ашиг тусаа өгнө. Харин ядуу болон дунд хэсгийнхэн хохирол амсч, тэрхүү зээлийн ашиг тусыг үзэхгүй. Нийгмийн шинжтэй арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилт санхүүжилт зээл, хүүгийн төлбөрөөс болж эрс муудна. Эцсийн бүлэгт тухайн улс асар их өрөнд тунаж төлбөрийн чадваргүй болно. Жишээ нь өнөөдөр Эквадор ийм байдалтай байна. Хитменүүдийн ажлын үр дагаварт өнөөгийн Эквадорын гадаад зээлийн хэмжээ нийт төсвийн 50 хувьтай тэнцэж байна. Одоо тэр улс өрөө барагдуулах чадваргүй болсон. Ийм нөхцөлд гуравдагч ертөнцийн олон улс орон орчихоод байгаа. Одоо бидний ажил бол тухайн улсад очиж “Бид та нарт зээл өгсөн. Та нар эргүүлж төлж чадахгүй юм байна. Тэгэхээр зээлийнхээ төлбөрт нефтийн компаниа манайд хямд үнээр өг гэнэ”. Ийм байдалд орсон олон улс орны хувьд үр дагаварт нь байгал орчин сүйдэж, нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, ёс заншил устахад хүрдэг. Үүний жишээ бол Эквадор. Энэ бол бидний ажлын үр дагавар. Дэлхийн 2-р дайн дөнгөж дууссанаас хойш л энэ ажил эхэлж өнөөдөр бараг бүх дэлхийг хамран ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа шат дараалан ахисаар өнөөдөр тоймлохын аргагүй хэмжээнд хүрсэн. Хэлэх юм бол дэлхийн бараг бүх баялгийг бид хяналтандаа байлгаж байна.

Э.Г: Та одоо Панамд болсон явдлын талаар ярихгүй юу. Та Панамын Ерөнхийлөгч асан Омар Торрихос алагдахаас өмнө түүнтэй учирч явсан.

Ж.П: Тухайн үед Панам улс онцгой ач холбогдолтой улс байсан бөгөөд Омар Торрихос тус улсын Ерөнхийлөгч нь байлаа. Түүнээс өмнөх Ерөнхийлөгчид нь олигархийн төлөөлөл болсон дарангуйлагчид, Америкийн утсан хүүхэлдэйнүүд байлаа. Панамыг эрхшээлдээ оруулсны дараа тэднийг бид бий болгож, хянадаг байсан юм. Омар Торрихос бол энэ уламжлалыг эвдсэн анхны хүн төдийгүй улс орондоо асар их нэр хүндтэй Ерөнхийлөгч байлаа. Дотооддоо төдийгүй олон улсын тавцанд ч нэр төртэй нэгэн байв. Олон хүн түүнд Нобелийн шагнал олгох ёстой гэж үздэг , хэрэв амь насаа алдаагүй бол хэрэв түүнийг алчихаагүй бол тэр шагналыг авах л байсан. Хаа явсан газраа эрх нь зөрчигдөгсдийг хамгаална. Тухайн нөхцөлд Америкийн Ерөнхийлөгч Картер Торрихосыг урьж Панамын сувгийг ашиглах шинэ гэрээ байгуулахыг санал болгосон ба эцсийн бүлэгт гэрээ нь батлагдсан. Шинэ гэрээ Конгресст ганцхан хүний саналаар хүлээн зөвшөөрөгдлөө.  Гэхдээ л тэр манай улсад маш их саад тотгор учруулж байлаа. Гэрээ хэрхэн батлагдахаас үл хамааран, ерөөсөө гэрээтэй холбоотой үйл явцаас ч үл хамааран бид Панамыг буулгаж авах аргыг хайж олох хэрэгтэй болсон юм. Би Панамд 1972 он хүртэл буюу гэрээ батлагдах хүртэл байсан. Торрихосын арга эвийг олох гэж, түүнийг урхинд оруулах гэж хичээсэн. Бусдыг эрхшээлдээ оруулсан бүхий л аргаа хэрэглэж үзсэн. Тэр нэгэнтээ надтай хувиараа уулзах уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтын талаар номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Ерөнхийд нь түүний хэлснийг дамжуулахад тэрээр “За чи сонсож бай. Та нарын яаж тоглох гээд байгааг  мэдэж байна. Юу гээчийг найруулаад байгааг чинь ч мэдэж байна. Биднийг асар их өрөнд унагах, тэгээд өөрсдөөсөө бүрэн хараат болгож аваад яваандаа намайг авилга руу түлхэнэ. Би энэ тоглоомыг мэднэ. Тэгээд ч ийм тоглоом тоглодоггүй. Та нарын мөнгө надад хэрэггүй. Ийм тоглоомоор хувьдаа ашиг хонжоо олох хүсэл сонирхол надад байхгүй. Би өөрийн ард түмэндээ тус хүргэхийг хичээж байна. Та нар энэ яриад байгаа бүтээн байгуулалтаа эрх мэдэлтэн, олигархуудад биш харин ашиг тус нь ядууст хүрэх төсөл болго. Хэрэв чи үүнийг зохион байгуулж чадах юм бол та нарт, танай компанид ашигтай олон гэрээ контрактийг манай улс хийх болно. Манай ард түмэнд тус болох сайн ажил хэрэгтэй байна” гэлээ. Хөлсний эдийн засагчийн хувьд уул нь түүнийг би урвуулах учиртай. Түүний сул талыг олж торонд оруулах ёстой. Голлох эдийн засагчаар нь ажилладаг өөрийн компанидаа төсөл олж авахыг үнэхээр хүсэж байлаа. Гэтэл энэ хүнтэй уулзсанаараа миний дотоод зөрчил намайг идэх болсон юм. Хөлсний эдийн засагчид яаж ч оролдоод энэ хүнийг нугалж чадахгүй нь тодорхой болсон. Тэгээд би түүний тавьж буй нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Үүний зэрэгцээ Торрихосын өмнөөс айдас маань хүрч байлаа. Учир нь бидний тогтолцоо анхнаасаа Торрихосын адил зиндааны удирдагчид дэлхийн хаана ч бай ялгаагүй авилгад автагддаг гэсэн тулгуур ойлголтон дээр суурилж бий болсон учир энэ тохиолдолд яах бол гэхээс айж байсан юм. Хэрэв хэн нэгэн тогтсон системийг Торрихос шиг сөрвөл нэг талаас бид хүссэнээ авч чадаагүйн улмаас Панам улсад занал учраад зогсохгүй энэ нь бусад улс орнуудад муу үлгэр дууриал болох учир өөр ч үр дагавар үүсгэж болох байв. Торрихосын жишээгээр өөр нэгэн лидер системийг сөрөн зогслоо. Энэ бол Эквадорын Ерөнхийлөгч Жейми Рольдос / Jaime Roldos /  байлаа. Тэр хоёр хамтдаа Америкийн засгийг нэг ёсондоо тулаанд дуудсан юм. Тэд хөлсний эдийн засагчид, нефтийн мангасуудаас улс орноо хамгаалж байсан бөгөөд энэ нь миний айдсыг төрүүлж байлаа. Ийм байдлаар цааш үргэлжилбэл ямар нэгэн муу юм тохиолдоно доо гэсэн совин надад байсан. Үнэхээр ч миний бодсончлон тэд амь насаа алдсан. Хоёр Ерөнхийлөгчийн амь насыг CIA –ийн санкцитайгаар хөлсний алуурчид, бидний нэрлэдгээр /шакалууд/ цөөвөр чононууд  хөнөөсөн юм.

Үргэлжлэлийг дараагийн дугаарт

finepix

2009.07.21 22:10:05
*.50.240.162

Монгол хэл рүү орчуулж байгаа Ганбаатарт талархаж байна.хэвлэлтнээс гарахлаар нь олж уншнаа сайхан ярилцлага цагаа олсон орчуулгын ном байх шиг байна шүүү
profile

BaaGii_Pc_Serv

2010.01.28 15:52:24
*.125.184.66

сонирхолтой л юм

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11160
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청