Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тухай тогтоолыг баталлаа
Уншсан 1739 vote 0 2009.07.16 22:49:26Зургаан жил шахам үргэлжилсэн гацаа өнөөдөр 18.00 цагийн орчимд тайлагдаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах гарц нээгдэж байгаа юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр томъёолсон “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэхийг хөрөнгө оруулагчидтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэсэн заалтыг хүлээн авснаар тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Энэ саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батбаяр нар гаргасан юм.
Харин Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тухай тогтоолыг дагалдуулан гаргах байсан Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад нь буцаалаа.