БНАСАУ, БНСУ энэ хоёр хуучны бидний мэдэх БНАГУ, ХБНГУ-с арай өөр юм аа.
За гэтэл монголчууд нэг улс мөртлөө дотроо хэд ч хуваагдаад байгаа юм дээ. Үхэхдээ мөнгө алтаа аваад үхэх ч юм шиг доошоо ач зээдээ сургуульд сурах мөнгө хийсэн бол болоо биш үү ч гэж бодох л юм. Гэтэл өөрөө өсөөд байгаа мөнгийг ч яалтай билээ...гэх шиг төрөөс төрсөн тэрбүмтангүүд.
За мэдэхгүй юм даа баячууд л мөнгөний хойноос үхэн хатан гүйж нэр төр, улс орноо ч зарчих гээд байх шиг.
Хойд Солонгост ийм л байна даа
http://www.freewebs.com/nominsan/apps/videos/ daraad uzeerei
Манай улс ардчилсан нээлттэй улс гэхэд ийм байдал ч бий шүү дээ. Ядахдаа ном их уншдаг бол ч гэж бодох л юм.
сонирхолтой нь БНМАУ буюу Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд БНАСАУ нь дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс орон юм байна. Харин БНСУ бол 1990 онд буюу 105 -т юм байна. Миний сонсож мэдэхээр Түвд улс хэрэв тусгаар байсан бол (байсан бөгөөд одоо ч байгаа гэж үздэг улс орон бий учир Далай лам тэргүүтэй, Түвдийн засгийн газар БНЭУ-д үйл ажиллагаагаа явуулсаар байгаа) ОХУ(хуучин ЗХУ)-с ч өмнө Богд хаант монгол улсын тусгаар тогтнол болон БНМАУ-н тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс юм гэсэн. Богд хаант монгол улс ч гэсэн Түвдийг бас хүлээн зөвшөөрсөн дэлхийн ганц орон юм байна лээ.