Монгол түмний баяр их наадам Их Монгол Улс тунхагласны 803 ой, Ардын хувьсгал ялсны 88 он жилүүдийг өлзийтэй сайхнаар өвлөн ирсэн энэ өдрүүдийг дохиолдуулан БНСУ-д амьдаран ажиллаж, сурч байгаа Монгол хүн болон Их монгол улстай түүхэн холбоотой хүмүүн болгонд аз жаргалтай байж амьдралын зорилго өөдрөг, сэтгэл хангалуун, элэг бүтэн, эрүүл энх байхыг хүсэн ерөөж мэндчилье.
2009 OHд Их Монгол улсаас улбаалсан түүх үл тасран Бүгдээрээ Найрамдах Засаглалтай Чөлөөт Ардчилсан Монгол Улсын иргэд гэдгээ баталсан сайхан жил болж бүх нийтийн олонхоор Ардчиллаар овоглосон ерөнхийлөгчтэй боллоо.
Хэрхэн цааш амьдрал цэцэглэн хөгжихийг сонгосон бидний өвөө эмээ, аав ээж, ах эгч,эхнэр нөхөр, хүү охин, анд нөхдийн сонголт нь түүхийн шаргал хуудасанаа үл балрах тод хэсэг болох Их Монгол улсын зүүн зах, орчин цагийн БНСУ-д амьдарч байгаа бидэнд үүлэн цоорхойн нарны гэрэл бус мөнх хөх тэнгэр лугаа мэдрэгдэх болно.
Хүний нутагт хүний хүн шиг биднийг хүлээн аваагүй Солонгосын ард түмнээс боломжтой сайныг нь боломжоороо сурч, болохгүйг нь эргэлзэлгүй гээх ухаан мөнх хөх тэнгэрийг шүтэн амьдрагч агуу ард түмний үр сад та бүхэнд бий билээ.
Эвдрэлээс эх орноо алдаж байсан гашуун ч үнэн байгааг үл огоорон, эндээ эвтэй, авхаалжтай, ухаалаг байж сайн сайхан их зүйлийг багтааж ядан авчирахыг эх орон, энэ төр улс нь Буянт-Ухаан дахь Их эзэн богд Чингис хааны нэрэмжит олон улсын нисэх буудал дээр хүлээж байгаа.
Төрсөн нутаг монголд нь хуртай, нартай сайхан наадам болох бөгөөд та бүхэнд ч нутгын тань хур тунадас энэ өдрүүдэд бууна гэдэг итгэж байна.
Хэнээр ч хэлүүлж заалгаагүй миний зоригт монголчууд та бүхэн өвөг дээдсийн ерөөл буян хишигийг санан, нэрээ, төрөө дээдлэн солонгын өнгөт энэ сайхан улсд сайхан наадаарай.
БНСУ-д амьдарч ажиллаж сурч байсан монголчуудын төлөөлөл
2009-07-11 ULAANBAATAR, MONGOL