Бичлэгийн тоо 2,391
Бичсэн: Сэрүүлэг, 2009 он

<META content=Word.Document name=ProgId jQuery1247230228796="67"> <META content="Microsoft Word 12" name=Generator jQuery1247230228796="68"> <META content="Microsoft Word 12" name=Originator jQuery1247230228796="69"> <STYLE type=text/css jQuery1247230228796="73"> </STYLE> </META jQuery1247230228796="74"></META jQuery1247230228796="75"></META jQuery1247230228796="76"></META jQuery1247230228796="77">

-Ерөнхийлөгчийн сонгуулиар олны танил хүмүүс хэвлэлээр санаа оноогоо хэлээд л байсан. Гэтэл та харагдахгүй байсны шалтгаан нь юу вэ? Арай сонгуулийн дүн санаанд тань хүрээгүй юм биш биз?

-Надгүйгээр сонгууль болчих байх гэж үзээд гаднаас нь үйл явцыг анхааралтай ажиглалаа. Цаашдаа хэрхэхийг цаг хугацаа л харуулах байх. Сонгуулийн өдрүүдэд хоёр намын сурталчилгаа цэвэр байж чадсангүй. Урьдын л адил хуучин хэв загвараараа хар тал нь дийлсэн үйл явц харагдлаа. Энэ хоёр хүн хоёулаа л манай нийгмийн шилдэг сэхээтэн, чадварлаг улс төрчид гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Үнэндээ сонгуульд ямар нэгэн улс төрийн хүчин ялах нь чухал биш хамгийн гол нь ард түмний эрх ашиг тэдний ялалт байх ёстой. Баянмөнх гэдэг хүн АН-ын гишүүн учраас ингэж ярьж байгаа юм биш. Өнөөдөр ардчиллыг дэлхий нийт байгуулаад хөгжиж байна. Ардчиллын замаар явж байгаа улс гүрнүүд бие биенээсээ суралцаж байгаа шүү дээ. Тэгээд ч ганц олдох энэ насандаа болж л өгвөл бүгдийг хийх хэрэгтэй. Харин хууль зөрчиж болохгүй. Би хэлэх үгээ хэлчихээд хийх ёстой ажлаа хэнээс ч айхгүй хийчихээд амар амгалан, тайван эрх чөлөөтэй амьдарч явна. Сонгосон сонголтоосоо эр хүн буцаад байвал тэр юу болох билээ. Би өдийг хүртэл ардчилсан намыг дэмжсэн хэвээрээ л яваа.

-Элбэгдорж гуайн 2,5 сая, оюутнуудад сар бүр 108 мянган төгрөг, хүүхдийн мөнгийг 20 мянгад хүргэнэ гэж амласан. Энэ бүгдийг нь нэмээд үзвэл нэлээн их тоо гарах нь тодорхой. Та үүнийг иргэн хүний хувьд юу гэж бодож байна?

-Ардчилсан намынхан тэгж хэлэхээс өөр арга байхгүй. Цаана чинь бүх оюутныг үнэ төлбөргүй сургана. Эх орны хишиг 1,5 саяыг өгнө энэ тэр гээд байхад чинь нэгэнт л өрсөлдөж байгаа хүн давж л амлана биз дээ. Миний хувьд Элбэгдоржийн яриад байгаа сар бүрийн 108 мянган төгрөгийг ойлгохгүй байгаа. Дэлхийд газрын баялгаараа дээгүүрт орох бидэнд 2,5 сая төгрөг хангалттай хүрнэ гэж үзэж байна. Сая таван зуун мянгыг бэлнээр нь өгөөд үлдсэнийг нь хүмүүст хэрэгтэй байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг байгуулж, материал баялагийг бүтээж ажиллахад төрийн хяналттайгаар өгөөсэй гэж бодож байгаа. Магадгүй бэлэн мөнгө өгсөн тохиолдолд манайхан худалдаа хийх гэж үзэх байх л даа. Гэвч манайд худалдаа явахаа болиод удаж байна.

-Хувьсгалт намын ялагдлыг хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байсан. Таны хувьд тэдний амжилтгүй сонгуулийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Би муулж байгаа юм биш. Хувьсгалт намын нөхдүүд буруу ажилласан. Энэ удаагийн сонгуулийг намын хурал шигээ санасан байх. Дэлхий ертөнц хөгжөөд, монголчууд дэлхийн ард түмнээс суралцаж байгааг мартсан. Хуучин цаг үе ард түүх болоод үлдсэнийг андуурсан хэрэг. Өөрөөр хэлбэл хувьсгалт намын сурталчилгаа цагаа олоогүй хоцрогдсон арга барилаар явсан. Нөгөө талаар тэр намыг удирдаж байгаа хүмүүс одоо тахимаа өгөх цаг нь болсон. Хувьсгалд намд шинэчлэлийн салхи хэрэгтэй гэдгийг өнгөрсөн сонгуулиар тодорхой харууллаа гэж ойлгож байгаа. Одоо хувьсгалт намд олон зүйлийг бодогдуулж байгаа биз. Хамгийн гол нь тэд хуучин зүйл ул болж, шинэ юм шижир болсон гэдгийг сайн тунгаах л үлдэж гэж хэлэх байна.

-Та өнөөдөр монголын үндэсний бөхийн хөгжил ямар түвшинд явна гэж бодож байна. Монгол бөхийн ирээдүй ямараар харагдаж байна?

-Үнэнийг хэлэхэд монгол бөх гэдэг үндэсний гайхамшиг мөхөж байгаа. Яагаад мөхөж байна гэхээр бидний амьдралын орчин шинэчлэгдэж байх ёстой биз дээ. Шинэчлэл байгаа газарт хөгжил дагаж ирэх нь ойлгомжтой. Хуучин бодлогоор ажиллаад байвал ямар ч байгууллага дотроосоо эхлээд ялзарч эхлэх нь гарцаагүй хэрэг. Үүнтэй адил монгол бөхийн барилдаанд хийх ёстой өөрчлөлт шинэчлэлийг хийлгүй Нямдорж гэдэг хүн хорин жил дарлаа. Өнөөдөр монгол бөхийн барилдааны бүх зүйл хоцрогдсон байна. Нямдоржийг хоолоо хармалдаг нохой шиг бүх зүйлээ хав дарж байх хооронд цаана чинь дэлхийн монгол бөхийн холбоо байгуулагдчихлаа. Өөрөөр хэлбэл бидний үндэсний бөхийн соёлыг зэргэлдээ улсууд булаагаад авчихсан гэж ойлгож болно. Гучин жилийн өмнө чөлөөт бөхийн хөгжил уналаа гэж хэлэхэд чи худал хэлж байна гээд тоогоогүй. Одоо миний хэлсэн батлагдаагүй яасан юм бэ. Манай чөлөөтийн тамирчид зургаан олимпоос нэг ч медальгүй зогсож байгааг бид харж байна. Саяхан монгол бөхийн барилдааны тухай засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгааг харлаа. Ярьж байгаа асуудлууд нь надад таатай санагдсангүй. Үндэсний бөхөд төр засгийн эрх мэдэл хэрэггүй гэж хэлмээр байна. Муу менежменттэй төр өөрийн мэдэлдээ авсан бүх зүйлийг үгүй хийдэг муухай талтай болохоор төр үндэсний бөхөөс хол байвал нь зүйд нийцэх байх. Засгийн газар үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталж байна. Ингэхээ болих хэрэгтэй. Тэдэнд өөр хийх ажил олдохгүй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл үндэсний бөх гэж юуг хэлдэг, ямар ёс жаягтай байдгийг нь мэдэхгүй цагаан гартай засгийн газрын гишүүний баталсан дүрмээр би барилдах болж байгаа нь санаанд нэг л бууж өгөхгүй юм. Нөгөө талаар монгол бөхийн барилдааны менежментийг сайжруулахгүй бол өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэгтэй адил юм болох гээд байгааг хараад дуугүй өнгөрч чадахгүй нь. Бөхийн өргөөнд барилдаан болохоор билетийг нь ивээн тэтгэж байгаа байгууллагуудаараа дамжуулан шахаж өгөөд л хагас дутуу хэдэн хүн цуглуулсан болоод амь зогоож өдөр хоногийг өнгөрүүлж байгааг харсаар байж зарим хүмүүс дуугүй байгаад би хувьдаа их гайхдаг. Үнэндээ үндэсний бөхийн барилдаан зохион байгуулаад билет зарж эхлэвэл бөх үзэх хүн олдохгүй гэхэд арай худал хэлсэн болохгүй байх. Үндэсний бөх ард түмний сонирхлоос хасагдсан. Бид өнөөдрөө биш маргаашаа харж амьдрах хэрэгтэй. Эрт цагаас уламжилж ирсэн энэ соёлоо агуулгыг нь алдуулахгүйгээр үндсэн чанарыг нь орхихгүй цаг үетэйгээ шинэчлэх ёстой. Миний хувьд монгол бөхийн төлөө үхтлээ ажиллана гэж боддог. Тийм ч учраас мэргэжлийн бөхийн холбоо байгууллаа бөхчүүдийг барилдуулж үзлээ. Оролдвол болдог гэдгийг харууллаа. Гэтэл монгол бөхийн холбоо гэдэг байгууллага арван жил зүгээр суулаа. Үндэсний бөхийн төв байгууллага байтал хурлаа ч хийлгүй арван оныг үдэж байна. Нямдорж гэдэг хүнийг бөхийн холбооны тэргүүн биш гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан байхад өөрийгөө бөхийн холбооны дарга гээд ичихгүй зарлаад энэ тэндэхийн арга хэмжээнд оролцоод явж байгаа нь надад таалагдахгүй байгаа. Ийм нөхдүүдээс болж монгол бөхийн ирээдүй бүрхэгтээсэй гэж л залбирч сууна. Бид бөхийнхөө ирээдүйг хүчирхэг болгохын тулд өнөөдрөөс эхлээд бодлогын түвшинд дараа нь бөхчүүд дээрээ ажиллах хэрэгтэй.

-Хэрвээ та монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн байсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах байсан бэ?

-Энэ тэргүүнд шагнал урамшууллыг нэмнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн наадам арга хэмжээнд очоод ямар шагнал өгнө тэрний төлөө ясныхаа хөлсийг гаргаад үхтлээ барилдаж байдаг хүн одоо байхгүй. Тэр цаг үе өнгөрсөн. Нөгөө талаас цол хэргэмд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бөхийн цолыг хаах биш нээх нь зүйд нийцнэ. Тэгээд барилдааны технологийг өөрчлөх шаардлагатай. Бөхийг сонирхдог олон хүмүүс байгаа. Тэднээс их сайхан санаанууд гарна гэж бодож явдаг.  Мөн бөхчүүдийнхээ санал бодлыг сонсож байж сая асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр бөхийн холбоог бөх мэдэхгүй хэдэн хүмүүс эзлээд суучихсан, үг хэлнэ тоохгүй. Төр засагт нь хандахаар бас л авч үзэхгүй. Монгол бөх түүний гол байгууллага өнөөдөр урсгалаараа гэлдэрч байна. Энэ юуг хэлээд байна гэхээр дампуурч байгааг илтгэж байгаа хэрэг. Гол багана нь 5 см хазайсан ч тэр надад хэрэггүй. Гай болж нурууд унавал хогийг нь цэвэрлэх гэж л бөөн лай болно биз дээ. Миний нас дээр гарсан учраас би хэзээ ч бөхийн холбооны дарга болохгүй гэж боддог.

-Монгол бөхийн дэлхийн холбоо байгуулагдаад манайхны хийж чадаагүй зүйлийг гадныхан хийж байна гэж та сая ярьлаа. Тэгэхээр монгол бөхийн дэлхийн холбоонд та ихээхэн найдвар тавиад байна гэж ойлгож болох уу?

-Саяхан энэ байгууллагын хүмүүс манайд ирээд сонирхолтой барилдаан зохион байгуулаад түрүүлсэн бөхөд нь 20 сая төгрөг өгөөд л явлаа. Энэ чинь өөрөө монгол бөхийг шинэчилж болно гэсэн санааг хэлээд байгаа хэрэг. Манайхныг сандал ширээтэйгээ зууралдаад сууж байх хооронд гадныхан аваад аль хэдийнэ хийгээд эхэлсэн байна. Бөхийн холбооны нөхдүүд ийм мэтийн ажлыг тийм л сүрхий байсан юм бол хийхгүй яасан юм. Үнэнийг хэлэхэд тэнд бөх мэддэг нэг ч хүн байхгүй учраас тэд хийж чадахгүй. Мэддэггүйд эрээн цоохор гэдэг шиг л сууж байгаа биз. Өөр юу хэлэх билээ.

-Таны хувьд Монголчууд сумод амжилт гаргаж байгаагийн нууц нь юу вэ?

-Японы мэргэжлийн сумо гэдэг чинь бөх л болохоос жинхэнэ бөхийн барилдаан биш байхгүй юу. Сумод яадаг вэ гэхээр хүмүүсийн сэтгэлийг татах нэг төрлийн арга явагддаг. Бөхчүүдийг оролцуулах дэг журам нь их хатуу чанга юм шиг санагдсан. Нөгөө талаас маш их мөнгөөр барилдаж байгаа. Сумочид ганцхан менежментийг онцгой сайн хийж чадаж байна. Сумогийн бас нэг давуу тал нь бөхчүүдийнхээ сахилга бат, хариуцлагыг өндөрдүүлж түүнийгээ хүмүүст сайтар хүргэж байгаа явдал. Сумод мэх гээд байх юм бараг байхгүй. Манай бөхчүүд очоод үндэсний бөхийн мэхийг хийгээд япончуудад гайхагдаж байна. Үнэндээ сумо өндөр хөгжилтэй орны менежмент сайтай үзвэр гэж хэлмээр байна.

-Тэгвэл Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж нарыг бөх биш гэж хэлэх гээд байна уу?

-Энэ хүүхдүүд үндэсний бөхөөр барилдсан бол шал өөр хүмүүс байх байсан. Сумо бөхийг дэвжээн дээрээ нэг минут хөөцөлдөхөд япончууд удсаныг нь гайхаад л бөөн юм болж байхад манай үндэсний бөх талбай дээр бүтэн 5 цаг ноцолдох үе байдаг шүү дээ. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж нарыг бөх биш гэж хэлээгүй. Тэдний барилдаж байгаа барилдаан нь цэвэр бөх биш гэж хэлэх байна.

-Таныхаар үндэсний бөхөд Баянмөнх, Мөнхбат, Бат-Эрдэнэ гэдэг шиг цагийг эзэл-сэн аваргууд төрж байна уу?

-Одоогийн манай бөхчүүд улсын баяр наадамд төрүүлчихээд дараа жил нь өвдөг шороодож байгааг нь харахад ичиж байна. Идэр залуу аварга бөх тавын даваанд унаж байна. Би ийм явдлыг хараагүй, сонсоогүй өдий хүрсэн. Харин одоо харж байгаадаа гайхаж байгаа шүү. Бөхийн холбооны нөхдүүд сүүлийн үед залуучууд их гарч ирлээ гэж яриад байгаа нь олон түмнийг хошгируулж байгаа хэрэг. Ойрын хугацаанд чадал чансаатай сайн бөхчүүд гарч ирэхгүй л болов уу гэж айж байна.

-Таныг нийтийн тээврийнхний бизнесийг булааж хотын төвөөс Гачуурт хүртэл машинаараа хүн тээвэрлэдэг гэж сонссон. Бүтэн уулын амыг эзэмшихийг тулд нэлээдгүй мөнгө зарах хэрэг гарсан байх даа?

-Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хүмүүс янз бүрийн аргаар мөнгө олдог. Тэр бол бичигдээгүй хууль шүү дээ. Миний хувьд бусдын хэлээд байгаа шиг хүн тээвэрлэж мөнгө хийдэг хүн биш ээ. Хотоос гараад явж байхад зам дагуу зогсож байгаа хүмүүсийг монгол хүний ёс жудагаа бодоод дөхүүлж өгдөг. Харин нэг удаа Улиастайд хоёр хулгайчийг санаандгүй дөхүүлж өгчихөөд цагдаагаас анхааруулга авч байсан. Хүн хорвоод ирээд ганц л амьдрах учраас харамсахааргүй амьдрах хэрэгтэй. Чиний хэлснээр уулын ам хашаалсан нь үнэн. Би энд үйлдвэр байгуулж хувьдаа ашиг олох гээгүй. Байгалиа хамгаалж байгаа хэрэг. Монгол эх орны энэ сайхан онгон байдлыг хүний гараар хамгаалж болдог гэдгийг хүмүүст ойлгуулах л гэж ийм ажил хийсэн.

-Таны хүү Гантогтох гарьд сүүлийн үед яагаад барилдахгүй байна вэ? Хүмүүс танаас болоод барилдахаа больсон гэж яриад байгаа.

-Шууд хэлэхэд улсын наадамд гурав үзүүрлэсэн бөх арслан цол аваагүй тийм түүх байхгүй. Манай Гантогтохыг бөхийн холбоо их хэцүү байдалд оруулж байсан. Давсан бөхөд цолыг нь өгөөд л явах ёстой. Гэтэл бөхийн холбооныхон бодлогоор баахан заваан юм хийчихээд тэрийг эргээд над руу тохож байгаа нь увайгүй явдал. Бөхийн холбооныхон Гантогтоход золигийн зан гаргаагүй бол тэр хүүхэд өнөөдөр барилдаж л байх байсан.

-А.Сүхбат аваргыг зодог тайлахад нь таныг бас нөлөөлсөн гэж хүмүүс ярьдаг?

-Сүхбатыг хаана хэрхэн барилдаж зодог тайлах энэ тэрийг нь би ч мэддэг юм биш. Тэр хүн чинь өөрийн гэсэн бодолтой хийхээ хийгээд явдаг хүн. Гэнэт наадмын талбай дээр зодог тайлна гэдгийг сонсоод бусдын адил гайхаж байсан. Сүхбатыг зодог тайлах ажлыг үнэндээ бөхийн холбооны тэргүүн Нямдорж хийсэн. Даян аварга цолыг нь хэргээр өгөөгүй. Сүүлд нь ерөнхийлөгчид хандаад цолоо авсныг хүмүүс мэдэж байгаа байх. Монгол бөхийг Нямдорж гэдэг хүн үгүй хийж үзэл сурталжуулж нэг байшинг эрэмдэг барьж түүгээрээ ашиг олж амьдралаа залгуулдаг нөхрийн хийсэн гай их бий. Бөхийн холбооны өгөөгүй цолыг улсаас авч болдог гэдгийг манай Сүхбат харуулсан.

-А.Сүхбат аваргыг гэргийгээсээ салсан тухай их яригдах болсон.

-Анх энэ хоёр хүнийг хоорондоо хайр сэтгэлтэй болоод гэр бүл болж байхад нь миний оролцоо нэгээхэн ч байгаагүй.  Харин амьдралд нь аавын үүднээс зөвлөгөө өгч, зөв зүйтэй яваасай гэж бодож явдаг. Сүүлийн үед сонин хэвлэл, олны салхинаас Сүхбат авгайгаасаа салжээ гэсэн мэдээлэл сонсоод гайхаж л байна. Амралтын өдрүүдэд манай хоёр хүүхдүүдээ дагуулж ирээд гурилтай шөлөө хийлгэж идээд л, хөзрөө тоглоод хонож өнжөөд явдаг. Аль завандаа гадуур хүн амьтантай явалдаад байгааг нь би хэлж мэдэхгүй. Ямар өдөр болгон дагаж явдаг биш. Тийм хариуцлагагүй зүйл ерөөсөө байхгүй. Сая манай гэр бүлийн хүн гавьяат авахад манай хоёр хүүхэд бөөн баяр болж ирээд баахан бужигнаж байгаад явсан. Хүүхдүүдийнхээ тухай өөрийн мэдэхгүй зүйлээ  сүүлийн үед олон түмэнтэй адил сонин хэвлэлээс л олж мэдэж байна даа.

-Монголчууд цагийг эзэлсэн хоёр мөнх гэж ярьдаг. Гэхдээ та хоёрын таагүй харьцаа олонд илт мэдрэгддэг гэлцдэг. 

-Мөнхбат бид хоёрыг 40 гаруй жил үймүүлж байгаа гэж хэлж болно. Бид хоёрыг нэгэн цагт тамирчин, бөх хүний хувьд өрсөлдөгч явсан болохоор хүмүүс мөнхийн дайснууд мэт ойлгож ярьдаг юм шиг санагдсан. Амьдрал дээр бид хоёр сайхан найзууд, анд нөхдүүд хэвээрээ үлдсэн. Мөнхбатыг Мексикийн олимпоос мөнгөн медаль авахад нь би хажууд нь хувцсыг нь тэврээд баярын нулимстай орилоод л зогсож байсан цаг үе бидэнд бий. Хамгийн гол нь хүмүүс биднийг хоёр талд хуваагаад бичээд, яриад байдаг. Бид хоёр хааяа нэг уулзахаараа цаадуул чинь сурснаараа биднийг сөргөлдүүлж байна даа гэсэн юм яриад нэг их тооддоггүй. Сүүл рүүгээ байдаг л зүйл болж хувирсан байна. Хүмүүсийн яриад байгаа шиг хэрэлдээд байгаа юм байхгүй. 1960-аад оны үед хорин хэдтэй идэр залуу явах үедээ бид хоорондоо нэг их муудалцаж ам мурийж байсан. Гэхдээ тухайн үедээ учраа олоод явсан. Одоо бид хоёр хоёулаа өвгөн болжээ. Урт насалж удаан жаргахыг л бодож сууна.

-Танай гэр бүлийн хүнийг гавьяат авахдаа ардчилсан намаар дамжуулж авсан. Үүнд таны нөлөө их байсан гэж яриад байх юм.

-Би гэр бүлийн хүнээ гавьяат авах ёстой хүний нэг гэж боддог. Бид хоёулаа багш мэргэжлийг сонгож улмаар энэ ажлаа одоог хүртэл хийж явна. Хамтдаа Шонхор дээд сургуулийг байгуулж хорин жилийн босгон дээр Монголын боловсролын зах зээлд 1300 гаруй боловсон хүчин бэлтгэж нийлүүллээ. Шавь нар маань ихэнх нь багшилсан. Гадаадад амьдарч байна. Миний хүүхдүүд бүгдээрээ амьдралаа олчихсон сайхан л явж байна. Хөгшин бид хоёр тэднийхээ амьдралыг хараад баярлаж явдаг. Миний хувьд Дэжинбээгийн тодорхойлолтыг хийгээд л явуулсан. Дараа нь боловсролын яаман дээр очиж ийм тодорхойлолт ирсэн байх ёстой, юу болж байна гэж асуусан. Өөрөөр ямар нэгэн улс төрийн намаар дамжуулаад байсан явдал огт байхгүй. Харин би ерөнхийлөгч Н.Энхбаяр гуайд маш их баярлаж байгаа. Тэр хүн хувийн журмынхаа дагуу юм бодож болно. Н.Энхбаяр гуайг МАХН-ын дарга байхад нь би хувьсгалт намаас гарсан. Энэ талаас нь авч үзсэн бол хориг тавьж болох л байсан. Нөгөө талаар тэр хүн их гүн гүнзгий сэтгэсэн байх. Би түүнд баярлаж явдаг.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1920052/1db/trackback

profile

~eri~

2009.07.10 23:19:48
*.117.250.200

Ёстой сайхан ярилцлага байна. Би Баянмөнх гуайг ийм ухаантай ингэж яридаг хүн гэж бодож байгаагүй юм байнаа.

мунга

2010.12.21 00:28:55
*.160.62.130

"This is a secret article."

:

мунга

2010.12.21 00:33:20
*.160.62.130

батэрдэнэ бол адгийн шаар монголд зуд болж байхад хятад руу өвс гаргаж  байсан муу хулгайч шүү дээ. Та нар түүний муу үгэнд бүү итгэ . Гаалийн байцаагч би мэдэж байна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11160
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청