Бичлэгийн тоо 2,391
Уул нь би гадаадад амьдардаг. Сүүлийн хэдэн жил ер нь ажил, сургалтынхаа шаардлагын дагуу англи дээр л юм бичээд байлаа. Одоогоос хэдэн сарын өмнөөс  Монгол дээр юм бичиж эхлээ л дээ. Яахав, зүгээр чат болон емайл-ээр латин үсгээр Монгол хэлээрээ юм бичиж байсан. Харин кириллээр бичихгүй ямар их удснаа, яагаад алдаагүй бичихгүй байж чадахаа болисноо эргүүцүүлэн бодсноор Монгол кирилл бичгийн дүрмэнд асуудал байгааг мэдэрч билээ. 


Ингээд өөрийн санал бодлоо бичье.

Хамгийн түрүүнд “Щ”  гэж нэг шог үсэг байна. Дуудахдаа Ш,Ч гэж дуудна. Би анх энэ үсэгтэй нэгдүгээр ангидаа бичиг үсэг сурахдаа л тааралдсан. Щорс гэдэг украйны иргэний дайны баатрын тухай л бичсэн байдаг шиг санагдах юм. Улааны талын мундаг баатар учраас л энэ хүний дурсгалд зориулан “Щ” үсгийг Монгол хэлэнд оруулсан юм уу хаашаа юм. Дахиад хэзээ ч Монгол дээр бичигдсэн бичиг баримт байтугай, Монгол хүний амнаас ийм үсэг хэрэглэсэн авиа сонсоогүй юм.

Бас нэг гайхалтай нь авиа ерөөсөө тэмдэглэдэггүй “Ь”,”Ъ” тэмдгүүд байна. Физик шинж чанараар нь ангилаад зөөлөн, хатуу тэмдэг гээд нэрлэчихсэн харин ч нэг сайхан будилааны эд дээ. “Ярь” гэхэд байж байсан мань зөөлний тэмдэг уг үйл үг ялимгүй уртсаж өөрчлөгдөхийн төдийд шууд л “И” болчихсон харайлгаж явна. Үүний оронд хуучин Монгол бичгийнхээ уламжлалын дагуу  “И” үсгээ хэрэглээд явж болоогүй юм байхдаа гэж боддог юм. Жишээ нь: “морь” гэхийн оронд “мори” гээд хатуугийн тэмдэгийн “харъя” гэхийн оронд “харая” гээд явж болох шиг санагддаг. Өнөөгийн Монгол кирилл чинь авиа зүйн бичиг үсэг болохоос Хятад ханз шиг дүрс үсэг биш биз дээ? та минь ээ?

“Я”- “j+a”, “Е”-“j+e”, “Ё”-“j+o”, “Ю”-“j+u”,” j+y” гээд хоёр авианаас бүтсэн, уншихаар хэн нэгэн хүн зодуулаад, шанлаад, ёолоод байгаа юм шиг үсэгнүүд байна. Ялангуяа “Ю” үсэг нь хоёр янзаар дуудагдахыг яана! Дүйнгэтсэн хэн нэгэн юу?, юү? гээд нэг  асуултаа дахиж давтаж асуугаад байгаа янзтай. Үсэг болгон нэг авиаг тэмдэглэвэл яасан юм бэ?

“Й” хагас “и” гэж хачин юм байна. Хагасаар “и” авиаг яаж хэлэхийг би ерөөсөө учрын ойлгохгүй байгаа юм. Тэгээд  “Ы” жаран нэгийн “и” гэж сонирхолтой “нөхөр” байна. Эр, эм үгэнд ялгаатай урт эгшиг хэрэглэнэ гээд ойлгоод явахад гадаад үг дээр ёстой толгой эргүүлнэ дээ. Гадаад үгэнд тэр, эр эм үсэг нь цуг “нааж” явдаг байхгүй юу. Хуучин Монгол үсгийн дүрмээ харахад ингэж ялгадаггүй л юм байна лээ. Тэгээд надыг 80-аад онд сурж байхад гадаад үгэнд урт “ий” хэрэглэнэ гэдэг байсан бол 90-ээд онд гадаад үгийн өргөлтөөс хамаараад урт эм “ий”, эр “ы” хэрэглэн гээд байдаг болсон бололтой. Бодоод байхад Монгол хүн тэр гадаад үгүүдийн өргөлт хаана байгааг яаж тэр болгон мэдэх вэ дээ. Ер нь энэ урт эгшгийг ганцхан эр үгийн “ы” –гээр бичиж болдоггүй юм байх даа? Тэгвэл “Й” гэдэг үсэг хэрэгцээгүй болж, цагаан толгойн баяраа урьдчилан тэмдэглэн, хүүхэд цээжлэх хэдэн үсгийн нэг нь хорогдоно биз.

Дахиад нэгэн хачирхалтай үйлдэл нь зүгээр байж байсан нэг үгэнд урт эгшгээр эхэлсэн дагавар залгасны төлөө эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшгийн “хойтохыг” унших хэрэг гарна. Тэгээд мөрөөрөө явахгүй оноосон нэрэн дэх тэрхүү эгшиг, бас үйлт нэрийн “Х”-ийн өмнөх эгшиг энэ тэрийг хасч хяргахгүй  гээд хэдэн монгол үгээ ялгаварлан гадуурхаж бөөн будлиан үүсгэнэ.  Жишээ нь: Дүрмээр бол “баатар” гэдэг үгэнд урт эгшигтэй дагавар залгахаар “баатраар” гээд сүүлийн эгшиг гээгдэгийг дээр өгүүлсэн билээ. Гэтэл амьдрал дээр хэлээд үзэхээр энэ “а” эгшиг гээгдээгүй л байгаа байхгүй юу. Хэлээд үзэхэд “баатараар” гээд сүүлийн “а” –тай л хэлээл байна. “Баатар” гээд хүний нэр болохоор “Баатараар”-аа л үлдэнэ.

Тэгсэн мөртлөө “хоёулаа” гэдэг үгийг “хоюулаа” гэж ярьдагаар бичихгүй яагаад гэвэл үгийн үндэсийг өөрчлөх гээд байна гээд онолдоод явчихна. Ер нь зүгээр байгаа үгийн үндсийг дагавар залгаж өөрчлөх ямар хэрэг байдаг юм бол? Улам л Монгол хэлний дүрмийг төвөгтэй болгож байгаа бус уу!

Бас тэгээд хэзээ Монгол хэл тийм олон гийгүүлэгч  давхцуулаад хар няр, тас няс гэдэг байсан юм болоо. Эгшиг гийгүүлэгч олон байх тусмаа Монгол хэл уянгалаг сонсголонтой сонсогдох болно гэж би үздэг. “Жимст”- “жимэст”, “элст”–“элэст”, “санаарх”–“санаарах” гэх мэтчилэн эгшиг оруулж хэлдэг байтал баахан гийгүүлэгч давхардуулан тавьж Монгол хэлээ гутааж байгаа юм биш үү?

Гэтэл “Г” авиа маань угийн болон биш, “Н” хэлний үзүүрийн , угийн гэж илэрхий ялгаатай авиагаар дуудагддаг мөртлөө нэг л үсгээр тэмдэглээд л давхичихна.  Энэ “Г” үсгийн хоёр өөр авианаас болж яг ижилхэн  бичигдсэн хоёр үг утгаасаа хамаарч өөрөөр дуудагдах болдог. Жишээ нь: “багаар”-“бага”;“баг” гэсэн хоёр утгатай байж болно. “Багаар тоглоод оноог багаар цуглуулья.” гэж оруулбал баг болж тоглоод бага оноог цуглуулах тактиктай тоглоё гэж ойлгох уу? Эсвэл хүмүүс нь бага хувийн тоглолт хийгээд баг нь (хүн болгон) оноогоо цуглуулах тактиктай тоглоё гэж байна гэж ойлгох уу?

Өөр нэг будилааны эх үүсвэр нь 1990 оны дундуур хийсэн дүрмийн өөрчлөлтүүд.
Жишээ нь: “Эрвээхэй” гэж бичдэг байснаа “эрвээхий” гэх зэргээр өөрчилсөн байгаа юм. Хаана тэгж “эрвээхий” гэж ярьдаг юм болоо? Зөвхөн тэр эрдэмтийн хүрээнд тэгж ярьдаг юм бол уу? Өвөрхангайхан “хашаа” гэхийг “гашаа” гэдэг тул ингэж бичихээр боллоо гэвэл арай үндэстэй сонсогдох байх!   

Энэ бүхнээс үндэслээд би эрдэмтдийн зохиосон бичгийн хэл гэдгээс илүү аман яриаг дагаж хэл бичиг өөрчлөгдөх ёстой гэсэн үзэл бодлыг барьдаг л даа. Тэгэх болно гэсэн бодолтой байгаа.

“Шогших”-“шогшох” , “таньдаг юм  уу?”- “танидагийм уу?”, “таньдаггүй”- “танидгүй”, “ажиллагаа”-“ажилагаа”, “амлаж”-“амалж”, “өшиглө”-“өшгөл”, “эхлэлээ”-“эхэллээ” гээд л явчихвал зөв аман яриандаа ойр, хэн ч ойлгоно гэж боддог.

Ингэхэд гадаад хэлний үгс, нэр томъёог яаж буулгах вэ? гэсэн асуулт гарна аа. Бичдэгээр нь Монгол дээр бичих үү? Дуудлагаар нь дуудаж бичих үү? гэж. Austin гэдэг хотын нэрийг Аустин гээд бичдэгээр нь бичихгүй  Остин гээд дууддагаар нь бичвэл танигдахгүй болчих гээд байдаг.
 
Дахиад л нэг “болдоггүй” санаа гэвэл Монгол хэлэнд байхгүй байсан үгнүүдийг заавал орчуулах гэж байснаас шууд тэр чигээр нь хэрэглээд хэлээ Англи хэлний жишгээр баяжуулаад явбал яадаг юм бол?

Энэ мэтчилэн нөгөө дуунд дуулдаг шиг энэ олон салаа замын алинаар (алиугаар) нь явах вэ та минь ээ (таминээ)?

Эцэст нь яагаад би энэ асуудлуудыг сөхөвөө гэвэл:
 
1.    Монгол хэл, бичгийн дүрэм боловсронгуй биш түүнчлэн хэд хэдэн удаа өөрчлөгдснөөс хойш бөөн будилаан үүссэн.
2.    Энэхүү будилаан нь орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд маш их саад болж техник талын асуудлаасаа илүү хэл зүй, үсэг зүй, авиа зүйн асуудал нь энэ талаар судалгаа шинжилгээ хийж буй хүмүүст ихээхэн төвөг бэрхшээл үзүүлж байна. Тэд техник, технологийн судалгаандаа бус, Монгол хэлний асуудалдаа илүүгээр цаг заваа харамсалтайгаар алддаг.

Бид Монголчууд орчин үед Монгол хэлээ аварч, хамгаалая гэвэл өнөөгийн шаардлагын дагуу мэдээллийн техник, технологид оруулснаар одоо бий болж байгаа хиймэл оюун ухаан, ухаалаг сүлжээг Монгол хэл дээр нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хүн яахав дээ алдааг гүжирдэж ойлгоод яваад болно. Техник, технологи дээр энэ чинь бөөн асуудал болдог юм.  Ирээдүйд хүн компьютерийн гараас илүүгээр хэл яриагаараа техник хэрэгсэлтэй харьцдаг болно. Түүнчлэн хараагүй хүмүүс таниас ирсэн емайлийг сонсох хэрэгтэй, бичих чадваргүй хүмүүс хэлж ярьснаа емайл болгох шаардлагатай байдаг гэх мэт олон жишээ дурдаж болох байна.  Хойшдоо мэдээллийн багтаамж, хэмжээ урсгал ихсээд ирэхээр тэр их текст мэдээллийг хүн унших болон ялгах бололцоогүй болон хиймэл оюун ухааны туслалцаатайгаар шалгах, ангилахаас өөр аргаүй цаг үе ирнэ. Тийм үед одооноос бэлдэж, Монгол инженерүүд, эрдэмтэд суурь судалгаагаа, эхлэлүүдээ тавьж байна. Энэ шаардлагаар бид дүрмээ эргэн харах хэрэгтэй болжээ. Гэхдээ хэлний эрдэмтэд маань дангаараа сууж өөрчлөхгүй, энэ талын техник, технологийн судалгаа хийж буй, байсан инженерийн шинжлэх ухааны эрдэмтэдтэйгээ хамтрах хэрэгтэй болов уу!


Ё. Гантулга     

2009 оны 7 дугаар сар 6

Австрали

http://gantulga.wordpress.com

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1914198/b18/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26806
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청