Зөвхөн та-ганцхан би...
Хүн гэж их сонин юмаа, аав ээжийн тухай сайхан бичлэг оруулахаар нэг их тоохгүй байх шиг, тэгсэн хэрнээ шаааааааааааалллллл хэрэггүй зөндөө юмыг л сонирхоод л..., за за хүн хүний сонирхол өөр гэж тэр байх даа. Би ээжийгээ санаж байгаа олон хүн байгаа байх гэж бодоод л үүнийг оруулчлаа шүү, гэхдээ Бялзуух миний дотоод ертөнц болохоор энэ блогийг заавал олон хүн үзэх албагүй ээ, энд огт өөр өөр төрхийн хүмүүстэй хийсэн миний хэдэн ярилцлага, ганц хоёр нийтлэл, сурвалжлага байдгийн. Харин сэтгүүлчийнхээ хувьд өөрт байгаа боломжоороо хүмүүсийг үзэх юмтай байлгая гэж Факт-ыг нээсэн, удахгүй Гоё гээд Факт-ын шаааааааллл эсрэг блогоор бэлэг баринаа.
Зөвхөн Та-Ганцхан Би
Саалийн хувин барьсан ээжийгээ тосч очоод
Сүү шингэсэн хормойд нь сүүдэр мэт чаргууцалдан
Ариун балчир насандаа очлоо гэж зүүдэллээ
Алдаж онохын зааган дээр таныгаа л үгүйлж шаналлаа
Ажлын цөөхөн хөлсөөрөө гоёлын даашинз ч авалгүй
Ааштай бор охиндоо тэвэр номтой ирдэг
Ачтай сайхан ижийдээ үнсүүллээ гэж зүүдэллээ
Арга тасрахын цагтаа таныгаа л үгүйлж уйллаа
Хормой дэрвэсэн дээлтэй зургийг минь үзээд
Хол явнаа, миний охин сайн хүн болно гээд
Жаргалын нулимс унагасан жаахан ижийгээ зүүдэллээ
Заяа төөрөг хатуудахын үест таныгаа л үгүйлж саналаа
Төгс жаргал гэж хэрвээ энэ орчлонд байдаг бол
Түүнийг амтлах хүн нь зөвхөн Та л юм шүү, ээж ээ
Эхийн ачийг хэн ч хариулж бардаггүй гэдгийг
Эвдэж чадах нь ганцхан охин үр чинь л юм шүү
“Ээж ээ, миний ухаан таны сэтгэлийн гүнээс ундаргатай”
Жаргалсайхан