Цээжээр нэг бахдал бялхаад цэлмэтэл шуранхай хадаамаар, цэлгэр талдаа цуурайттал орилмоор, цэнхэр улаантай далбааныхаа алтан соёмбод омогшмоор,
Би АЛТ-тай Монгол, АЗИ-ийн Монгол…
Шигшмэл олон хөвгүүдийн шилдгийн шилдэг нь миний Монголынх, хараа мэргэн буучдын хамгийн онч нь миний Монголынх. Ертөнц донсолгож Төрийн дуулал минь эгшиглэж байна, ерөөл заяат Монгол түмэн түрлэг өргөн уухайлж байна. Дээлтэй Монголын үр садын өмнө дэлхийн дэвжээ хотолзож, тэнгэрлэг ард олны минь тэнүүн заяа түшиж байна.
Би АЗ-тай Монгол, АД-тай Монгол…
Зуун дамнан хүлээсэн Олимпийн аварга төрлөө, зүүрмэглэх төдийд амсхийсэн хаан түүх сэрлээ. Эв нэгдлээ эрхэмлэдгээ миний ард түмэн нотоллоо, хэний ч үл дуудлагаар нэгэн үдшийг донсолголоо.
Би ЧИНГИС-ийн Монгол, ДЭЛХИЙ-н Монгол.
Улирч одсон саарыг угааж үлдээх ухаарал, урд зурайх харгуйг цагаанаар тосох итгэлцэл, нэг үзүүр сэтгэлээр нэгдэж чаддаг гүрэн, нэрээ дахин дуурсгаж шашдир дагуулах түмэн.
Би ЭВ-тэй Монгол, ХҮЧ-тэй Монгол…
Бичлэгийн тоо 2,391
AZ JARGAL HUSIE