Бичлэгийн тоо 2,391

ТӨРИЙН СҮЛД ТУГ

Уншсан 7926 vote 0 2009.07.04 16:21:52
              Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг бөгөөд энэ удаа төрийн туг хийгээд туг цэнгүүлэх дэг жаягын тухай сонирхоё. Монгол Улсын төрийн туг нь Монгол нутагт төр байгуулагдан ирсэн түүхтэй нягт холбоотой ба. төрийн тугийг эртний Хүннү улсын үеэс хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд хамгийн их сүрлэг боловсронгуй болсон үе нь 13 дугаар зууны үе ажээ.

           Уламжлалт туг сүлдний хэлбэр нь дээд талд нь монгол угсаатны овог, аймаг, улсын эрхэмлэдэг зүйл болох нар, сар, гал, зэр зэвсгийн дүрсийг үйлдэн доор нь монгол хүний эрхэм хүлэг болсон адууны хялгасыг туглан цогцлуулж бас торгомсгоор чимэглэн, голоор нь ишинд бэхэлсэн байдаг билээ.

Сүлд тугийг улс гэр, цэргийн хүчийг бадруулах цог хийморийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг байна.Цагаан сүлдийг төрийн туг хэмээж, хар сүлдийг цэргийн туг болгон, алаг сүлдийг энхжин ба дайны үед хэрэглэж байжээ.

          Монгол улсын төрийн  үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.
         Төрийн их  цагаан сүлдийг  мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө  барьж  байх  бат  бэхийг бэлгэджээ. Сүлдний дээрх гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн шармал дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагираг унжуулжээ. Энэ цагиргууд нь бат бэхийг бэлгэдэн шигширэг болдог зориулалттай. Сүлдэндээ их цагаан өргөөгөө дуурайлган бүрхүүл хийн цагаан хялгасаар торлон гэрийнхээ ханыг төлөөлүүлжээ. Есөн цагаан торгон бүч хийж түүнээс хөх манжлага /цацаг/ зүүжээ.
Их цагаан сүлд төрийн ордонд байнга байх учиртай ажээ.Есөн цагаан туг нь гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг.

         Догшин хар сүлдийг Чингис хааны эцэг Есүхэй баатраас эхлэн Мандухай Цэцэн, Батмөнх  Даян хааныг хүртэл цэргийн сүр хүчийг бэлгэдэн хэрэглэж иржээ. Түүнийг мянган хээр азаргын хөхлөөр хийдэг нь сүр хүчийг илтгэдэг бөгөөд  сүлд орой дээрээ ганц хурц илдтэй байдаг нь "Дайсныг ялъя гэвэл нэгэн үзүүрт сэтгэл бодлоор тэмцье" гэсэн санаатай. Доор нь байгаа ган дөрвөн цэцэг нь "Ган мэт бат, цэцэг мэт дэлгэрч байг "гэсэн утга санааг бэлгэджээ. Сүлдний туурга нь ес есөөр  байрлуулсан 81 сүвэгчтэй ба энэ нь 81 сүвэгчээр дайсныг оруулахгүй гэсэн утгатай. Бидний дөрвөн зүгт ямар санаатан байна гэдгийг харахыг бэлгэдсэн дөрвөн тийшээ харсан тольтой. Энэ сүлд нь дайны талбарт цэргийн сүр хүчийг бадраана.
        Энхжин ба цэргийн аль алинд хэрэглэдэг нэгэн сүлд нь алаг сүлд болно.Дээрх сүлдүүдээс ялгаатай нь гэвэл  жадан хэлбэр бүхий оройд нь долоон бурхан одны дүрсийг шингээс урласан байдаг. Хар цагаан өнгийн дэл сүүлээр алаглуулан хийсэн байдаг бөгөөд энэ сүлд нь найрамдлын бэлгэ тэмдэг болдог. Төр цэрэг хоёр найрамдалтай байх гэсэн санааг илэрхийлдэг байна. Төрийн их цагаан сүлдүүд төр түвшин, бат бэх байхын бэлгэдэл болж ирсэн уламжлалтай.

            Төрийн туг цэнгүүлэх ёслол тун дэг жаягтай болдог. Энэ талаарх видео бичлэгийг дараа оруулах болноо.
Их Монгол Улсын
800 жилийн ойн баяр наадмаар эзэн Чингисийн есөн хөлт цагаан тугийг 32 морьтон баатар төв талбайд залсан билээ. Төрийн тугийг цэнгүүлснээр ард иргэд амар тайван байхыг билэгддэг байна. Урьд жилүүдэд төрийн тугийг зөвхөн баяр наадмын өглөө л цэнгүүлж байсан бол 2006 онд бүтэн нэг өдрийн турш ард түмэнтэй цэнгүүлэхээр төв талбайд ёслол төгөлдөр залсанаар төрийн тугандаа мөргөж, хүндэтгэл үзүүлэх боломж монголчуудад бий болсон юм. Төрийн туг цэнгүүлэх ёслолыг монголчуудаас гадна гадаадынхан ч хошууран сонирхдог билээ. 

            Дашрамд сонирхуулахад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр дэлхийг донсолгон байлдан дагуулж байсан Эзэн Чингисийн хөшөөний нээлт давхар болсон бөгөөд Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогийн шороо чулуу, Онон гурван нуурын ус, Бурхан халдуны хөрс шороо гээд түүхт газруудынхаа рашаан, хөрс шороог шингээн байж төрийн ордны өмнө шав тавьж,. Уг шав дээр нь манай ур ухаантай уран бүтээлчдийн оюун ухаан шингэсэн сүрлэг хөшөө сүндэрлэжээ.
Эзэн Чингисийн хөшөөг суумал байдлаар дүрсэлсэн бөгөөд урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Болд тэргүүтэй монголын урдаа барьдаг уран бүтээлчид Эзэн Чингисийн хөшөөг бүтээсэн билээ. Чингисийн хөшөөний нээлтээр дэлхийд гайхагдсан 2 чавхдаст морин хуураар эртний сайхан монгол аялгуу хөг эгшиглүүлж, уртын дуу, морин хуурын эгшгээр орчинг цуурайтуулсан билээ.

                Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд заахдаа:

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн гэжээ.


  ...Төрийн сүлд туг хийморьлог байж, монгол төрийн үйл ариун байх болтугай.  

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1896381/8e7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1131 Зөвхөн та-ганцхан би... [1] 1932 2009-07-08 1564
1130 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1445
1129 Амьд үлдсэндээ баярладаг ч дөрвөн мөч өө тайруулан хүний гарт орсондоо гутардаг lollipop976 2009-07-08 1770
1128 PR??! [2] Munkh-munkh 2009-07-08 1807
1127 Хайяаа шайн найжаа.... Могол улсын Дорнод аймаг mgldevochka 2009-07-07 1892
1126 Харьд хямдарсан залуу нас" [1] mgldevochka 2009-07-07 1389
1125 dargiihaa itgeliig olson humuus sanaa aw!!!!!!!!!!!!!!!!!!!! zurgaa 2009-07-07 2045
1124 friend mgldevochka 2009-07-07 2031
1123 АЛТ-тай Монгол, АЗИ-ийн Монгол [1] mgldevochka 2009-07-07 1553
1122 Ш.Гүрбазар: Зутруухан явахад минь намайг гуйх хүн байгаагүй. Одоо бол ондоо lollipop976 2009-07-06 1683
1121 munkh-munkhd [5] lollipop976 2009-07-06 1514
1120 Horgogch Mandal_MM 2009-07-06 1284
1119 Munkh-munkhd [2] Sarah3 2009-07-06 1528
1118 Топ модель Д.Пүрэвсүрэнгийн эротик зураг өндөр үнээр зарагджээ lollipop976 2009-07-06 3591
1117 МАРТСАН БОЛ МӨНГӨӨ ОДООНООС АВААРАЙ МОНГОЛЧУУД АА. [1] Munkh-munkh 2009-07-06 1795
1116 ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВ Munkh-munkh 2009-07-05 1588
1115 ИРГЭДИЙН АНХААРАЛД [2] Munkh-munkh 2009-07-05 1770
1114 NOAT--iin alban tatwar gej yu we? zurgaa 2009-07-05 5491
1113 bukan zurgaa 2009-07-04 1445
» ТӨРИЙН СҮЛД ТУГ mgldevochka 2009-07-04 7926
1111 Тусгаар тогтнол чамайг ... mgldevochka 2009-07-04 1336
1110 Халхын голын тулалдааны түүхэн бодит үнэнийг хэлэлцэнэ 1932 2009-07-04 1520
1109 УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ИРГЭДДЭЭ ИЛГЭЭЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ [1] Munkh-munkh 2009-07-04 1703
1108 ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ ХӨНӨӨГӨӨД УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫН ТУЛД ШАТААЖЭЭ [1] lollipop976 2009-07-04 1620
1107 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1468
1106 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1444
1105 МОНГОЛДОО ҮНЭЛЭГДДЭГГҮЙ МОНГОЛ XҮН [1] DANTES 2009-07-03 1725
1104 НААДАМ [3] Munkh-munkh 2009-07-03 2666
1103 Солонгос киноны онцлогууд [5] mgldevochka 2009-07-03 2016
1102 Монгол хүний үнэлэмж ба бүтээмж [2] Munkh-munkh 2009-07-03 3920
1101 Охидыг хөнгөлж амьдаар тамлагчид [4] mgldevochka 2009-07-03 2355
1100 Донтолт-тархаж буй тахал mgldevochka 2009-07-03 1651
1099 Дэнж хотойлгосон монгол наадам айсуй mgldevochka 2009-07-03 1396
1098 БАЯРЛАЛАА [3] Munkh-munkh 2009-07-02 1269
1097 Мэрайя Кери олныг гайхшруулжээ [5] mgldevochka 2009-07-02 1375
1096 Майкл Жексоныг маргааш оршуулна mgldevochka 2009-07-02 1079
1095 Солонгос дахь Монгол Бэрvvдийн Байдал [1] mgldevochka 2009-07-02 1663
1094 ЭМГЭГ АНАТОМИЧДАД АЙДАС ТЄРVVЛЖЭЭ [1] mgldevochka 2009-07-02 1585
1093 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав lollipop976 2009-07-02 1260
1092 tsusnii bulgeer hunii zan aashiig todorhoiloh [2] sarnai1 2009-07-01 2976
1091 БОЛОМЖ [1] Munkh-munkh 2009-07-01 1407
1090 АПУ-гийн сүүг ууж хордсоор байх уу? [4] Levi`s 2009-07-01 2083
1089 УУЧЛААРАЙ [4] Munkh-munkh 2009-07-01 1975
1088 "Номин"-гийнхон Монгол охидоор Япончуудад бэлэг барьдаг уу? Levi`s 2009-07-01 1559
1087 Хувцас бурхан бие чөтгөр mgldevochka 2009-07-01 2476
배너신청
자생병원

배너신청