Бичлэгийн тоо 2,391
ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ ХӨНӨӨГӨӨД УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫН ТУЛД ШАТААЖЭЭ
Уншсан 1620 vote 0 2009.07.04 12:40:58Хог түүж, хулгай хийн хорвоогийн нэг өдрийг өнгөрөөдөг Ням-Очир өөрийнх нь гэр орон болсон траншейндаа үд болтол унтаад хармаа ухаж, мөнгө олох ажлаа хийхээр эргэн тойрноо хулгайн нүдээр харсаар гадагшаа гарчээ. Түүнийг гудмаар алхахад нь зөрсөн хүмүүс сэжиглэн харж, зарим нь илт айсан мэт холуур тойрон зөрнө. Харин тэр үүнийг огт тоосон шинжгүй зөрж өнгөрөх хүмүүсийн цүнх халаасан дээр нүд нь унасаар нэг мэдэхэд зах дээр ирсэн байлаа. Жинхэнэ үндсэн ажил дээрээ ирсэн Ням- Очир өөрийнхөө баруун, зүүн гар хэмээгддэг Дөөдөө, Гааний гэх хоёр хулгайн хамтрагчтайгаа нийлэн ээлжит андаа гарчээ. Цүнх саваа урдаа барьсан хүмүүс тэднээс дөлсхийн зөрсөн хойноо гартаа барьснаа бүрэн бүтэн эсэхийг шалгаж байгааг нь тэд мэдсэн ч өөрсдөд нь огт хамаагүй мэт явсаар цүнхээ хайнгадуухан барьсан нэгэн хүнийг хараандаа буулган дагаж эхлэв. Удахгүй санасандаа хүрч тэр хүний түрийвчийг нь чимээгүйхэн суйлаад мөнгийг нь үзвэл их биш ч тэдэнд өнөөдөртөө хүрэлцэхүйц мөнгө байсан байна. Өнөөдрийн ажлаа амжилттай бүтээсэн тэд найз охид болох Оогий, Нина хоёрыг траншейндаа урьж хоёр шил архи худалдан аваад тэрүүхэндээ хөөрхөн тансаглах ажиллагаагаа эхэлжээ. Уусандаа халамцсан Ням-Очир Дөөдөө, Гааний хоёртоо атамандаж “би та хоёрыг тэжээж байгаа шүү, та нар шиг юмнууд намайг байхгүй бол толгой хоргодох байр сав ч үгүй гэдсээ тэжээж ч чадахгүй амаараа шороо үмхэх байсан шүү дээ. Над баярлаж яв” хэмээн агсам тавьж, тэр хоёроо балбаж траншейн дотроо хэрүүл үүсгэжээ. Гэтэл траншейнд уригдсан хоёр охины нэг Нина Ням-Очирт талтайгаа харуулах гэж түүнийг тайвшруулахаар энгэрт нь наалдан нялуурч эхлэв. Дэргэдээ хүн байгааг ч юман чинээ бодохгүй Ням-Очир Нинагийн гадуур хувцсыг тайлж эхлэх үест Оогийгийн уур бухимдал гал дээр тос хийхийн адил асаад ирэв.
Анх хоёр жилийн өмнө хойд аавдаа хөөгдөн гудманд гарч, толгой хоргодох газаргүй зүдэрч явахад нь Ням-Очир таарч багтаа элсүүлсэн билээ. Тэр цагаас эхлэн Ням-Очир түүнийг халамжилж дотно хандах болжээ. Харин энэ өдөр зангаа хувирган Нинатай аальгүйтэж эхлэх нь тэр. Энэ бүхнийг харж тэвчээгүй Оогий ухасхийн босч Нинаг үсдэн авав. Хоёр охин хашхиралдан үсдэлцэж траншейн дотор дээр доороо орон ноцолдож эхлэлээ. Зугаа цэнгэлд нь саад болон гэнэт дундуур орж ирэн үймээн үүсгэсэн Оогийд Ням-Очир уурсаж түүнийг барьж аван яах ийхийн зуургүй хэвлий тус газар нь хутга дүрж орхив. Улангассандаа “муу пизда” хэмээн хашхираад дахин нэг удаа хутгаа гэдсэнд нь гүн гэгч дүрээд авлаа. Цусандаа хутгалдсан Оогий нүд нь хялайн газар өнхрөн унахад хамт байсан бусад нь тэрхэн зуурт юу болж байгаад итгэж ядан нүд нь орой дээрээ гарчээ. Харин Ням-Очир юу ч болоогүй мэт гарынхаа цусыг арчих зуураа газар нулиман сөөнгө хоолойгоор “хүнд хэлэх юм бол та нарыг ч бас ална шүү” хэмээн шүдэн завсраа сийгүүлэн бөвтнөв. Тэгээд цустай хутгаа нөгөө дөрвийнхөө гарт бариулан “одоо та нар надтай хамт алуурчин боллоо” хэмээн хашхичив. Нүд нь хилэнтэйеэ гялалзан агсрах Ням-Очироос сүрдсэн Нина, Дөөдөө, Гааний гурав аль хэдийнээ амьгүй болсон Оогийгийн цогцсыг ширтэн зогсоно. Гэнэт нам гүмийг эвдэж, “одоо үүнийг яах вэ” гэх Дөөдөөгийн дуу гарав. Нэгэнт хамсаатан болсон тэд хийсэн хэргээ яаж ул мөргүй баллах вэ хэмээн бодож эхэлсэн байна. Гэтэл Дөөдөө “үүнийг энэ дотор нь юу ч үгүй шатаачихъя” гэсэн санаа дэвшүүлсэн нь Ням-Очирт хамгийн зөв санаа мэт сонсогдож, охины цогцсыг шатаахаар болжээ. Ингээд тэд цусандаа хутгалдан хэвтэх цогцсон дээр хогийн цаас, гялгар уут гэх мэт шатамхай зүйлсийг цуглуулан овоолж, гал тавив. Охины гадуур хувцас тэр дороо л шажигнан шатаж, юу ч үгүй өмрөн унаж мах нь шарагдаж эхлэх үест хүн байхын аргагүй үнэр траншейгаар нэг тархав. Хамар цоргисон эхүүн үнэр, нүд хорсгосон утаанаас зугтан тэд дээш гарцгаалаа. Энэ бүхнийг дэргэдээс нь харсан хэний ч нүд дальдарч, сэтгэл өмөрмөөр ажээ. Хоолой хорсгосон гашуун утаанд хахаж цацан траншейний аман дээр уралдан гарцгаасан тэд цэвэр агаараар амьсгалан амсхийв. Дээш олгойдон гарах битүү хар утааг харж зогссон Ням-Очир ямар ч байсан мөрөө баллачихлаа гэж бодох зуур “за, одоо эндээс зайлцгаая, бүгдээрээ явж мөнгө олъё” хэмээн мэргэн санаа дэвшүүлэв. Тэд ч санаагаа тэр дор нь хэрэгжүүлж хулгайлж олсон мөнгөөрөө архи, жаал идэх юм аваад буудалд хоноглон тансаглажээ. Харин нөгөөх траншейнаас өдөр шөнийн турш багшран гарах утааг харсан тэр хавийн оршин суугчид цагдаагийн газарт мэдэгджээ. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг хийхэд танигдахын аргагүй шатсан цогцос байсан ба гарын зарим хуруу, гутлынх нь ул, толгойнх нь тал хэсэг дутуу шатан үлдсэн байж. Удалгүй цогцсыг хэн болохыг тогтоосон бөгөөд хамт амьдарч байсан хүүхдүүдийг нь эрэн сурвалжилж эхлэв. Траншейгаар хоноглон тэнүүчлэгч Ням-Очир нар баригдсан даруйдаа эхний мэдүүлгээрээ охиныг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ хэрэгт хавтаст хэрэг үүсгэн шалгаж байх явцад талийгаач Оогийгийн ар гэрийнхэн гэж нэг ч хүн гарч ирээгүй байна.