Бичлэгийн тоо 2,391

http://img.news.yahoo.co.kr/picture/2009/b0/20090225/20090225124112953b0_124511_0.jpg

Солонгос, Хятадын соёлын довтолгоонд манайхан өртөөд нилээн хэдэн жил боллоо. Анх ганц нэг кино үзчихдэг байсан юм аа. 3 дахь киноноос эхлээд л явцгүй болж ирсэн юм. Гэтэл улам лавширан тахин шүтэгчид нэмэгдээд байх юм. Харамсалтай юм аа. Тэгээд би бодож үзлээ.

Монголчууд Солонгосчуудыг сайн мэддэг болсон байх. Ямар хүмүүс байдаг, ямар зан араншин, соёл шүтлэгтэй гээд л. Тэгээд доор сийрүүлэн бичвэл ийм байна.

1. Солонгосчууд нэр цээжлэх дургүй улс

Хэрэв та солонгосд очоод хэдэн хүнтэй найз болвол зөвхөн нэгнийх нь нэрийг нь цээжилсэн байхад л хангалттай юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө найзыг нь дуудах хэрэг гарвал тэрний найзаа гээд л болоо. Жишээ нь Үнжээ (энэ нэрийг гүй ээ мөн олон сонсож байнаа. Ямар хүн байдаг юм болоо нэг харах юмсааан). Үнжээгийн найзаа, Үнжээгийн найзын найзаа гэх мэт. Хэрэв энэ хүний гэрт нь зочилбол аав ээжийнх нь нэрийг мэдэх бүүр ч шаардлага байхгүй. Үнжээгийн ааваа, ээжээ, дүү, ахаа, эгчээ. Ганц хүний нэрийг мэддэг байхад танил бүх хүмүүсийг нь хэнээ гэхгүйгээр дуудчиж болж байгаам. Гэтэл бүүр хамгийн гайхалтай нь энэ Үнжээ гэгчийн аав ээж нь нэг нэгнийгээ Үнжээгийн ааваа, Үнжээгийн ээжээ гэж дууддагт байгаам. Одоо манайхаар бол өвгөөн, хөгшөөн, ханиа, хайраа гэхгүйгээр хүүхдийн ээжээ, ааваа гээд л дуудах нь байна шдээ. Хэрэв манайд хэн нэгнийг Балдан гуайн бага охины хуучин найз залуугын шинэ найз охион гэж дуудвал яах болоо? Аягүй бол зодоон болно шүү.

2. Солонгосчууд өөрөө өөртэйгөө их ярьдаг хүмүүс

хэрэв та Солонгосд очвол хэн нэгэн баян хүнийг ол. Тэгээд сайн дага. Ялангуяа ганцаараа байх мөчийг нь тэсэн ядан хүлээ. За ганцаараа тэр хүн нэг газар байгаа бол хаана ямар мөнгө, хадгаламжийн дэвтэр, үнэт цаас, хувьцааны бичиг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гээд бүх зүйлээ нууснаа ярьна. Тэгээд мэдэж аваад, хайж олоод, барьцаа болгож тавиад зээл ав. Тэгээд л баяжлаа гэсэн үг.

3. Солонгосчууд ухаж ойлгохдоо муу хүмүүс

За бүхэл бүтэн улсын бүх хүмүүсийг ингэж хэлсэн нь болж байна уу гүй юу. Гэхдээ хийсэн кино болгон дээр нь энэ зүйл ажиглагдаж байна. Нэг хүн ярина, сонссон нэг нь “Тэр чинь тэгээд тэгнэ гэсэн үг үү?” гээл маанаг царайлаал заавал асууна. Жишээ нь “Би чамайг цаазаар авахаар яллаж байна” гэж нэг түшмэл хэлвэл ялтан этгээд “Би одоо тэгээд үхнэ гэсэн үг үү?” гээл маанаг царайгаа гаргаад л асууна гэх мэт.

4. Арчаагүй хүмүүсээ хүндэлдэг хүмүүс

За юу гэх гээд байна вэ гэвэл кино болгон дээр нэг мэдрэл муутай (голдуу эрэгтэй хүн байна) хүн заавал байна. Тэр нь тэгээд нүүр амаа сонин сонин болгож харна, хэн нэгэнд байнга зодуулна(жишээ нь эхнэртээ), үглүүлнэ. Миний ойлгосноор бол уг дүрээр л киногоо чимэх гээд байгаа бололтой. Гэхдээ яаж сэтгэхээрээ дандаа доожоогүй, мэдрэл муутай, архичин голдуу хүмүүсээр киногоо чимдэг байнаа.

5. Солонгосчууд их яргачин хүмүүс

Юув гэхлээр, хэрэв хэн нэгэн хүн кинон дээр үхэж байгаа харагдвал хажууд нь байгаа хүн туслая гэж заяа нь бодохгүй. Ядаж түргэн дуудна гэсэн ойлголт ч байхгүй. Үхэх гээд тарчилж байгаа хүнийг нэрээр нь дуудаж сэгсэрнэ, цохино, алгадна, амьсгалж ядаж байхад нь чанга тэврэнэ. Ядаж өрөвдөөд тайван үхүүлчихнэ гэж байхгүй шүү. Тэгээд нээх манжаа, үхсэнийх нь дараа үүрч гүйгээд эмнэлэг дээр авчирна. Лаг HERO болох бөөн хүсэл дүүрэн хүмүүс юм шиг ээ.

6. Солонгосчууд ижил хүйстэн хүнийг дэмждэг

За энэ бол ижил хүйстэн хүмүүст тун сайхан мэдээ шүү. Mgld хүн хавчиж гадуурхаад амьдрахад хэцүү байвал Солонгос явж тайван амьдар гэж зөвлөх байна. Учир юу гэвэл Солонгосын ямарч кинон дээр, бүүр хаа байсан хэдэн зуун жилийн өмнөх түүхэн кинон дээр хүртэл заавал нэг гомо залуугийн дүрийг байлгана. Орчин үеийн кино байтугай хаан маантай түүхэн кинон дээрээ хүртэл гомо залуугийн дүрийг байлганаа гэдэг чинь нэг юм хэлээд байнаа манайхаан.

Тэгээд эцэст нь хэлэхэд их хэрүүлч, өшөөч хүмүүс. Суваг солиол явж байх хооронд заавал нэг хэрүүл хийж байгаа үе юм уу хэн нэгэн “Би хэзээ ч өршөөхгүй” гээд хөмхийгөө зуугаад хэлж байгаа үетэй тааралдана.

Тэр Эхнэрийн Урхи гэдэг киног ам барьж байгаа жүжигчид яг галзуурч байгаа байхаа. Удахгүй мэдрэлийн тасагт хэвтэх байх шүү хөөрхийс.

За тэгээд эцэст нь хэлэхэд бүсгүйчүүд, охидууд, зарим залуус, хайрт эхнэрүүд минь магадгүй нөхөр/эхнэр чинь ажлаа тараад ядраад ирсэн байх, ажил дээрээ асуудалтай байгаад түүнийгээ зохицуулах гээд их ч стресс-дсэн байх. Гэртээ ирээд нэг тайван амрах гэхэд нь битгий хэрүүлийн буг шингэсэн солонгос кино үзэх гэж суваг булаацалдаж зовоогооройдоо.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1893185/57f/trackback

ji he

2009.07.03 20:39:53
*.32.157.35

kkkkkkkkkkkk tiim neeree shuu zov heljee emoticon

jecho

2009.07.03 22:58:36
*.37.57.201

kkk, gehdee yag bas tiim bish l dee...
profile

1932

2009.07.04 13:37:30
*.30.16.130

kkkkkkkkkkk  unen l  helsen  bna  doo

Sarah3

2009.07.05 23:38:15
*.111.176.148

.....цэцэрлэг,ясли нь 10 жилийн тvvхтэй шvv дээ.....emoticon 

eegi 2008

2009.12.03 16:06:58
*.85.26.232

ZARIM  NI  VNENII  HYVITAI  L  UM
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청