Бичлэгийн тоо 2,391
Улс орон бүрт өөрийн гэсэн ёс заншил, зан үйл байдаг. Энэ бол тухайн үндэстний яах аргагүй бахархал. Гэхдээ зарим оронд зэрлэг балмад, хүний эрхийг зөрчсөн аймшигтай, харанхуй байдал одоо хүртэл байсаар. Үүнд эмэгтэйчүүд өртөх нь элбэг.

Охидыг “хөнгөлдөг” зэрлэг ёс

Иудей, лалын шашинтнууд ариун цэврийн үүднээс багад нь хөвгүүдийнхээ бэлэг эрхтэний хөвчийг тасалдаг тухай бүгд ярьдаг. Гэтэл зарим оронд охидод хүртэл ийм төрлийн мэс ажилбар хийдэг гэнэ. Энэхүү мэс ажилбарыг ямар зорилготой, яах гэж хийдэг юм бол…
Омдурман (Судан) хотын бага ангийн багш, дунд зэргийн насны эмэгтэй “Намайг таван нас хүрэхэд ээж маань нэг танихгүй айлд дагуулж ирсэн юм. Аймаар үрчлээтэй, муухай царайтай тэр эмэгтэйг хараад би айсандаа уйлж эхэлсэн. Ээж тэр авгайтай нийлэн намайг орон дээр хэвтүүлж, гар хөлийг минь хүлсэн. Тэгээд эмгэн сахлын хутаг гаргаж ирсэн…” гэж ярьжээ. Өвчин намдаах ямар ч эм тариагүйгээр таван настай охинд мэс засал хийсэн эмгэн ч, охины ээж ч олон зууны турш дагаж мөрдөж ирсэн уламжлалаа биелүүлж байгаа нь энэ.
Эмэгтэй хүний бэлэг эрхтэнд мэс засал хийх нь эрэгтэй хүнийхтэй харьцуулахад илүү хэрцгий бас өөр зорилготой аж. Охидын бэлэг эрхтэний хэсэгчлэн юм уу эсвэл тэр чигээр нь зүсч авдаг энэ уламжлал зүүн өмнөд Ази, Африкийн орнуудад хадгалагдан ирсэн. Гадна талын уруулыг нь аваад зогсохгүй, бэлэг эрхтэнийг битүүлэн оёж, зөвхөн бие засахад зориулсан жижигхэн нүх үлдээдэг. Энэ хэрцгий, бүдүүлэг уламжлалын эцсийн зорилго нь ирээдүйн нөхөрт илүү их таашаал өгч байх. Харин эхнэр нь сексээс ямар ч таашаал авахгүй, улмаар нөхрөө араар нь тавих хүсэлгүй болно гэсэн үг. Олон улс үндэстний дунд төгс эхнэрийн тухай төсөөлөл чухам ийм байдаг ажээ. Гэтэл айлын авгай болохоосоо өмнө олон бяцхан охид энэ зэрлэг балмад уламжлалаас болж нас бардаг. Өвчин намдаах ямар ч эм тариагүйгээр, гэрийн нөхцөлд хийдэг “мэс заслаас” үүдсэн өвдөлт, цус алдалтыг дөрөв, тавхан настай хүүхдүүд яаж даах билээ. Бас мэс заслын хутаг нь ариутгаагүй зүгээр л шилний хэлтэрхий, сахлын хутаг байдаг гэнэ. Азтай нэг нь энэ тамлалыг дааж амьд гарсан ч насан туршдаа өвдөж шанална. Хэрвээ мэс заслын үеэр Ази, Африкд элбэг тархсан ДОХ-ын халдвар авдаггүй юмаа гэхэд бүх амьдралынхаа туршид сарын тэмдэг нь ирэхэд аймшигтай өвдөж, төрөхдөө байтугай , бие засахдаа их хүндрэлтэй байдаг аж.
Гайхалтай нь эхчүүд өөрийн хүүхдээ санаатайгаар ингэж эрэмдэглэдэг. Зарим газар энэ “мэс заслыг” олны нүдэн дээр хийн ирээдүйн сүйт бүсгүйн үнэ цэнийг мэдрүүлж өгдөг гэнэ. Мэс заслын дараа охин, сүйт бүсгүй гэж тооцогдох болно. Өөрөөр хэлбэл нас нь бага ч гэсэн охид “том” хүний бэлэг авч, гоёж гоодох, хувцаслах эрхтэй болдог. Харин ийм мэс засал хийгээгүй охид, тэдний эцэг эх бусдын нүдэнд шившиг мэт үзэгдэнэ. Үе тэнгийнхэн нь мэс засал хийлгээгүй охидыг “цэвэр биш” гэж шоолон гадуурхдаг байна. Хүмүүс энэхүү зэрлэг уламжлалыг зөвтгөх олон тайлбар хийдэг. Тухайлбал, Нигерт эмэгтэй хүний бэлэг эрхтний уруулыг зүсч авахгүй бол төрөхөд хүндрэлтэй, хүүхдийн амь насанд аюултай гэж үздэг. Африкийн зарим оронд хэрвээ ингэж зүсч хайчилж авахгүй бол эмэгтэй хүний бэлэг эрхтэн нь яг л эр хүнийх шиг ургана гэж үздэг гэвэл та итгэх үү?
Энэ нь эрт дээр үеэс уламжлалтай. Хэдийгээр соёл иргэншилтэй өнөө үед олон улсын хэмжээнд хориглогдсон боловч Ази, Африкийн зарим орнуудад одоо хүртэл мөрдөгдсөөр байгаа гэнэ. Бидэнд энэ нь дээд зэргийн зэрлэг, хэрцгий, бүдүүлэг үйлдэл мэт санагдаж байгаа боловч тухайн ард түмэндээ хэрэгтэй, зөв мэт ойлгогддог. Гэхдээ ард түмэн бүрт өөрийн гэсэн гоо сайхан, үнэн зөвийн ойлголт байдаг. Бид л гэхэд эмэгтэй хүн туранхай байх нь зүйтэй гэж боддог. Орчин үеийн соёл иргэншилтэй хүмүүс ч гэсэн гоо сайхны ойлголтынхоо дагуу янз бүрийн мэс засал хийлгэж байна. Жишээлбэл, Холливудын од, дуучин Шер 54 удаа гоо сайхны мэс засал хийлгэж байсан. Тэр уруул, хөх, хацар, хамартаа мэс засал хийлгэж, бүсэлхийнийхээ өөхийг соруулж бүр нарийхан бэлхүүстэй болохын тулд хавиргаа хадуулж байсан. Хэдэн жилийн өмнө НҮБ-ын ивээл дор энэхүү зэрлэг уламжлал эмэгтэйчүүдийн сэтгэл санаа, бие махбодид хэрхэн нөлөөлж байгааг судлах тусгай комисс байгуулагдсан. Комиссын бүрэлдэхүүнд НҮБ-ын элч Варис Дирие орсон юм. Африкийн Сомали улсаас гаралтай Дирие алдартай загвар өмсөгч. Гэхдээ тэр ч багадаа энэ уламжлалыг өөрийн биеэр туулжээ.
Судлагааныхаа явцад НҮБ-ын тусгай комисс гайхалтай тоо баримтыг дэлхий дахинд дэлгэж өгсөн. Эмэгтэйчүүдийг “хөнгөлөх” уламжлалыг бүх лалын шашинтнууд мөрддөггүй болох нь тогтоогдсон. Турк, Иранд ийм уламжлал хэзээ ч байгаагүй. Харин Египетийн христийн шашинтан, Эфиопийн ервей нарын дунд түгээмэл тархсан юм байна. Гайхалтай нь Францад суурьшсан Африкийн цагаачдын дунд ч энэ уламжлал хадгалагдсаар байдаг аж. Комиссын судалгаагаар Африкийн зарим орнуудад тун гунигтай дүр зураг гарч ирж байна. Судан Сомалид, охидын 98 хувь, Египетэд 75 хувь нь ийм мэс засал хийлгэсэн гэсэн тоог НҮБ дэлхий нийтэд танилцуулсан. Бас Азийн зарим орнууд, тухайлбал, Пакистан, Индонез, Малайз, Энэтхэгт зарим шашны бүлэглэлд энэ заншил мөрдөгддөг. Энэ аймшигт мэс засалд өртсөн 98 сая эмэгтэй дэлхий дээр бий. Гэхдээ энэ бол албан ёсоор бүртгэгдсэн тоо. Судлаачид энэ тоо үнэн хэрэгт дээрээ 140 сая гэж үзэж байна. Мөн “хөнгөлөгдсөн” эмэгтэйчүүдийн тоо өдөр бүр зургаан мянгаар өсч байгаа гэнэ. Амь бөхтэй, устаж үгүй болдоггүй энэ уламжлал дөрвөн мянган жилийн түүхтэй. Одоо дэлхийн 28 оронд ямар нэг байдлаар хадгалагдаж, хэрэгжсээр байна.

Охидын аллага

Энэтхэгт хүүхдийн хүйсийг урьдчилан мэдэхийг хуулиар хориглодог. Яагаад гэвэл охин хүүхэд гарахыг урьдчилан мэдсэн гэр бүлүүд бараг бүгд үр хөндүүлдэг байна. Энэтхэгчүүд хүү төрүүлэхийг олон зууны турш илүүд үзсээр ирсэн. Энэ оронд газар тариалангийн ажлаар л хоолоо олж идэх нь элбэг. Тиймээс хүү төрүүлвэл өсч том болоод гэр бүлдээ тусалж, тариан талбай дээр ажиллаж чадна. Харин охин бол гарлага л гаргана уу гэхээс өөр ямар ч ашиггүй гэж үздэг байна. Анагаах ухаан техник хөгжсөн өнөө үед ирээдүйнхээ хүүхдийн хүйсийг тодорхойлох нь тийм ч хэцүү хэрэг биш. Харамсалтай нь охин хүүхдүүд төрөхөөсөө өмнө үхдэг. Сүүлчийн 20 жилийн дотор энэ шалтгаанаар жил бүр 500 мянган үр хөндөлт хийсэн гэх тоо байгаа ч “Энэтхэгийн эмч нарын холбоо” энэ тоо бодит байдал дээр арав дахин их гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл жил бүр таван сая энэтхэг эмэгтэйчүүд охин төрүүлэхээс болгоомжлон үр хөндүүлдэг гэсэн үг.
Дэлхийн олон орнуудын адил Энэтхэгт ч мөн эрэгтэй хүүхэд төрүүлэхийг илүүд үздэг. Хүн амын жендерийн ялгаа эрс өөрчлөгдсөний дараа л төр засаг нь энэ асуудлыг анхааралдаа авсан байна. Эм хүйсийн ургыг хөнөөхийг хориглосон хуулийг одоогоос 12 жилийн өмнө Энэтхэгийн эрх баригчид баталсан боловч эрх зүйн тогтолцооны доголдол, авлигаас шалтгаалан төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа. Энэтхэгийн ихэнх эмнэлэгт хүүхдийн хүйсийг тодорхойлсныхоо дараа хэрвээ охин байвал үр хөндөлт хийхийг эмч нар нь өөрсдөө санал болгодог гэнэ. Учир нь энэ бол их ашигтай бизнес. Эмч нар уламжлалаар түрүү барин эмэгтэйчүүдийг дарамталж, орлогоо нэмэгдүүлдэг байна.

Хүүхэн оргуулдаг ёс

Бүсгүйчүүдийг хулгайлан, хүчээр авч суудаг зэрлэг уламжлалын тухай бүгд л сонссон. Кавказын нуруун дахь Киргиз, Тажикстан зэрэг улсуудад байдаг аж. Таалагдсан бүсгүйг “сүйт хархүүгийн” найзууд нь хулгайлан залуугийн эцэг эхийнд авчирна. Тэнд залуугийн талын хамаатны хүүхнүүд бүсгүйг ятгаж гарна. Хэрвээ зөвшөөрөхгүй байвал хэдэн хоногоор ч хамаагүй ганцааранг нь хорьж, хянан, сэтгэл санааны дарамт үзүүлнэ. Хулгайлагдсан бүсгүйн аз таарч ямар нэгэн аргаар зугтдаг юм аа гэхэд залуугийн талынхан түүнийг “бузар эм” мэтээр цууран нэр төрийг нь гутааж улмаар тэр эмэгтэй хэзээ ч нөхөрт гарч чадахгүй болох нь бий. Тиймээс хулгайлагдсан бол зугтсанаас, дургүй байсан ч суусан нь дээр гэдгийг кавказын эмэгтэйчүүд гадарлах болжээ. Энэ бол бас л төр засгийн хараа хяналтаас мултарсан асуудал. ТББ-ын явуулсан судалгаагаар 2005 оны байдлаар Киргизийн нөхөрт гарсан дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ийм замыг туулж, хувь заяатайгаа эвлэрсэн хүмүүс байдаг аж. Ийм гэр бүл аз жаргалтай амьдардаг эсэх талаар ярих нь илүү биз ээ.
Эмэгтэйг хулгайлж, хүчээр авч суусан хэрэгт Киргизийн хуулиар торгууль ногдуулах юм уу эсвэл таван жил хүртэл хорих ёстой. Гэхдээ хэн нэгнийг ийм гэмт хэрэгт буруутган ял сонсгосон тохиолдол Киргизийн түүхэнд маш цөөхөн.
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1890784/a40/trackback

ji he

2009.07.03 08:57:03
*.32.157.35

profile

jaalhuu

2009.07.03 11:27:13
*.74.23.119

Burhan min yamar azaar Mongold emegtei hun bolj turuu ve....
profile

lollipop976

2009.07.03 11:40:25
*.222.101.134

kkkk manai mgliin ohid hvvhnvvd uursdiiguu aztaid toots aan kkkkk
profile

sarmisxan...

2009.07.03 17:23:48
*.131.230.130

hehehe.....................neereel  aztai  yumaa...hehehe
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
1131 Зөвхөн та-ганцхан би... [1] 1932 2009-07-08 1564
1130 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1445
1129 Амьд үлдсэндээ баярладаг ч дөрвөн мөч өө тайруулан хүний гарт орсондоо гутардаг lollipop976 2009-07-08 1770
1128 PR??! [2] Munkh-munkh 2009-07-08 1807
1127 Хайяаа шайн найжаа.... Могол улсын Дорнод аймаг mgldevochka 2009-07-07 1892
1126 Харьд хямдарсан залуу нас" [1] mgldevochka 2009-07-07 1389
1125 dargiihaa itgeliig olson humuus sanaa aw!!!!!!!!!!!!!!!!!!!! zurgaa 2009-07-07 2045
1124 friend mgldevochka 2009-07-07 2031
1123 АЛТ-тай Монгол, АЗИ-ийн Монгол [1] mgldevochka 2009-07-07 1553
1122 Ш.Гүрбазар: Зутруухан явахад минь намайг гуйх хүн байгаагүй. Одоо бол ондоо lollipop976 2009-07-06 1683
1121 munkh-munkhd [5] lollipop976 2009-07-06 1514
1120 Horgogch Mandal_MM 2009-07-06 1284
1119 Munkh-munkhd [2] Sarah3 2009-07-06 1528
1118 Топ модель Д.Пүрэвсүрэнгийн эротик зураг өндөр үнээр зарагджээ lollipop976 2009-07-06 3591
1117 МАРТСАН БОЛ МӨНГӨӨ ОДООНООС АВААРАЙ МОНГОЛЧУУД АА. [1] Munkh-munkh 2009-07-06 1795
1116 ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВ Munkh-munkh 2009-07-05 1588
1115 ИРГЭДИЙН АНХААРАЛД [2] Munkh-munkh 2009-07-05 1770
1114 NOAT--iin alban tatwar gej yu we? zurgaa 2009-07-05 5491
1113 bukan zurgaa 2009-07-04 1445
1112 ТӨРИЙН СҮЛД ТУГ mgldevochka 2009-07-04 7926
1111 Тусгаар тогтнол чамайг ... mgldevochka 2009-07-04 1336
1110 Халхын голын тулалдааны түүхэн бодит үнэнийг хэлэлцэнэ 1932 2009-07-04 1520
1109 УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ИРГЭДДЭЭ ИЛГЭЭЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ [1] Munkh-munkh 2009-07-04 1703
1108 ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ ХӨНӨӨГӨӨД УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫН ТУЛД ШАТААЖЭЭ [1] lollipop976 2009-07-04 1620
1107 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1468
1106 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1444
1105 МОНГОЛДОО ҮНЭЛЭГДДЭГГҮЙ МОНГОЛ XҮН [1] DANTES 2009-07-03 1725
1104 НААДАМ [3] Munkh-munkh 2009-07-03 2666
1103 Солонгос киноны онцлогууд [5] mgldevochka 2009-07-03 2016
1102 Монгол хүний үнэлэмж ба бүтээмж [2] Munkh-munkh 2009-07-03 3920
» Охидыг хөнгөлж амьдаар тамлагчид [4] mgldevochka 2009-07-03 2355
1100 Донтолт-тархаж буй тахал mgldevochka 2009-07-03 1651
1099 Дэнж хотойлгосон монгол наадам айсуй mgldevochka 2009-07-03 1396
1098 БАЯРЛАЛАА [3] Munkh-munkh 2009-07-02 1269
1097 Мэрайя Кери олныг гайхшруулжээ [5] mgldevochka 2009-07-02 1375
1096 Майкл Жексоныг маргааш оршуулна mgldevochka 2009-07-02 1079
1095 Солонгос дахь Монгол Бэрvvдийн Байдал [1] mgldevochka 2009-07-02 1663
1094 ЭМГЭГ АНАТОМИЧДАД АЙДАС ТЄРVVЛЖЭЭ [1] mgldevochka 2009-07-02 1585
1093 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав lollipop976 2009-07-02 1260
1092 tsusnii bulgeer hunii zan aashiig todorhoiloh [2] sarnai1 2009-07-01 2976
1091 БОЛОМЖ [1] Munkh-munkh 2009-07-01 1407
1090 АПУ-гийн сүүг ууж хордсоор байх уу? [4] Levi`s 2009-07-01 2083
1089 УУЧЛААРАЙ [4] Munkh-munkh 2009-07-01 1975
1088 "Номин"-гийнхон Монгол охидоор Япончуудад бэлэг барьдаг уу? Levi`s 2009-07-01 1559
1087 Хувцас бурхан бие чөтгөр mgldevochka 2009-07-01 2476
배너신청
자생병원

배너신청