Бичлэгийн тоо 2,391
Баярлалаа, баяртай гээд хэлчихээр бүх тооцоо ингээд дууслаа гэсэн юм шиг санагдаад байдаг юм. .
Азийн орнуудад хүнд гомдсон ч баярласан ч баярлалаа гэж хэлдэг юм болов уу гэж бодох юм. Бараг л хүн гомдомоор юм болж байхад баярлалаа гээд байх нь холгүй, хийх ёстой зүйлээ хийсэн хүнд баярлалаa л гээд.
Баярлалаа гэдэг энэ шидэт үг маш их үнэ цэнэтэй үг шүү. Нэг ёсны төлбөрийн оронд ямар ч валютыг орлох чадвартай үг.Эх орон ард түмнийхээ төлөө амь насаа үл хайхран тэмцэж ирсэн ахмад үедээ бид баярлалаа л гээд хэлчихэд болоо. Тэгээд урамыг бодоод төр засгаас зохиосон гоё нэртэй одон, медаль, тэмдэг, цол гээд төмөр зүүгээд өгчихөөр өөдөөс нь төр засагтаа баярлалаа гэхээс өөр аргагүй болдог бололтой юм шиг байгаа юм. Төийн шагнал одон медалийн нэр хүнд үнэ цэнэ унаад байгаа юм биш хүн хүндээ сэтгэлээсээ туслах, сэтгэлээсээ ажиллах юм хийхийн утга учир үр дүн түүний дүгнэлт унаад байгаа юм болов уу гэж бодох юм. Ингээд бодохоор ямар ч зүйлийг орлож чадахгүй манж үг ч юм шиг. Ямар сайндаа баярлалааг барьж идэх биш дээ гэх хэллэг бий болсон байх вэ дээ.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөөд очвол. Би ямар сургуульд сурч байгаа юм уу гэж бүү яаран дүгнээрээ. Солонгост жаал жуул цуглуулсан мөнгийг чинь үрж хэрэглэх үр хүүхдүүдийнхээ орчин, хүмүүсийн харьцаа нь БАЯРЛАЛАА байлгавал хэн хүнгүй баярлана даа гэж.
Гадаад хэлийг орчинд хурдан сурдаг гэх үгийг үнэн болохыг та бүхэн мэдрээ биз дээ. Харин та БАЯРЛАЛАА гэдэг үг сурсан бол сурсан бол ч гэж дээ хэрэглэж сурсан бол монголчууддаа хайрлахгүй хэлж байгаарай.
Уучлаарай, таньд хэрэгтэй хэрэггүй зүйл уншуулж алтнаас илүү цагийг үрсэнд. БАЯРЛАЛАА.
zgr ee...........bayarlalaa..
ㅋㅋㅋ 고마워요~~