Бичлэгийн тоо 2,391
Би хөгжим, дуу сонсож бүжиглэх дуртай хүүхэд байсан тэр үед зөгнөлт зохиолын амьд баатар мэт байсан Michael Jackson үхнэ гэж зүүдлээ ч гүй байлаа. Долдугаар сарын 13-нд Англид хийх тоглолтууд нь түүнийг амьд домог болгох юм гэж сурталчилж байсан нь үнэн байж дээ.
Би олсон мөнгөнөөсөө мөнхийн юм шиг хорвоог санаад Michael Jackson -н тоглолтыг үзэх боломжоо алдаж байснаа одоо л ойлголоо.
Michael зүгээр л манай гэр бүлийн нэгэн гишүүн мэт миний чиний амьдралд нэвтэрч чадсанг энэ үед ойлгодог юм даа.
Та бид маш их боломыг алдах юм даа. Мэдсэн мэдээгүй алдсаар л байна. Бидэнд бүх боломж байдаг ч харин тэр боломжоо тоодоггүй, өөр бүр өөр боломжыг хүсдэг юм шиг байна.
Боломжоороо хангалуун амьдраx боломж хүн бүрт бий ч ухаарахгүй боломжноосоо илүүг хүсэн хүлээсээр олон сайхан алтнаас ч илүү боломжоо алдсаар.
Солонгост ч мөнгө хийх боломж байна монголд ч бас байна.
солонгост ч мөнгө хийх боломжгүй болж ээ гэвэл монголд ч бүр худлаа болж ээ гэх.
Боломж бүрийг бүү алд гэхдээ эхлээд амьд л байх хэрэгтэй. Амьдрана гэдэг боломжоороо боломжтой боломжоо ашиглахыг хэлэх болохоос уулыг нурааж усыг ширгээгээд Жийп унаж өдөрт 100 летр түлш шатааж агаар бохирдуулан олны зовлонгоор жаргахыг ч, зуу гаран айлын өдрийн талхны мөнгөөр мэгжүү ууж, сэтгэлээ шаналгаж Солонгост жаргалтай нэртэй зовохыг хэлэхгүй биз ээ.
Боломжыг аз ч гэж ойлгож болно эз ч гэж ухаар ч болох юм даа.
Michael Jackson -н амьд тоглолтыг үзэх мөнгө ч цаг ч байсан юм даа гэж харуусан бодох энэхэн зуураа нэгэнт боломжгүй болсон бүгдийг дахин дурсалгүйгээр шинэ шинэ боломжоо л алдахгүйг ойлгох юм.
Michael Jackson нас барлаа гэдэг мэдээ намайг хөгширж байна даа гэх шиг болсон. Боломж байна шүү энэ хорвоогоор дүүрэн. Залуусаа!
Түүний дуулж бүжиглэх шиг цоглог байцгааж боломж олдвол хүртэж бай.