Бичлэгийн тоо 2,391

Хувцас нь хүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг юм. Хүн амьдралдаа сэтгэл хангалуун байхын хамгийн эхний шат нь гадаад үзэмж билээ. Хүн өөрийнхөө бусдаас давуу гэдгийг мэдрэхийг, түүнийгээ хувцсаараа дамжуулан илэрхийлэхийг хичээж байдаг учир  хувцас нь  гадаад үзэмжээрээ  сайхан бөгөөд чанартай байхаас гадна практик талааса биед эвтэй эрүүл ахуйн шаардлага хангасан гадны нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй байдаг. Хувцас нь харааны урлаг учир гаднаас авах мэдээллийн ихэнхийг хувцсаар өгч болно. “Зигмунд Фрейд” –ийн онолыг авч үзвэл хүний хийж буй бүх үйлдэл нь зөвхөн 2 хүсэл эрмэлзэл дээр тогтдог.
1. Өөрийн бусдаас онцгой гэдгийг мэдрэх
2. Эсрэг хүйсийн хүндээ таалагдах
Хувцаслах соел  Хүний өмссөн хувцас нь хэл яриа, дохио зангаа, зан араншингийн нэгэн адил уг хүний тухай бодит, багц мэдээллийг өгдөг. Тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соел боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэнчинг нь хүртэл хувцсаар нь тодорхойлж болно. Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ. Бид хэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг нь тэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан боддог. Хэрэв бодол санаанд ургасан тэр дүр зураг нь бидний харж сонсож буй төрх байдалтай тохирох буюу авцалдаж байвал “аятайхан, нүдэнд дулаан” гэсэн дүгнэлт хийдэг бол тохироогүй тохиолдолд дургүйцэл, сөрөг сэтгэгдэл төрж эхэлдэг.
Хэрэв поп дуучин асар том теле-шоунд өвдөг нь уранхай жинс өмсчихөөд дуулж байх нь ердийн зүйл байдаг бол дарга нь ажилтнаа ийм байдалтай ажилдаа ирвэл тааламжтайгаар хүлээн авахгуй нь лавтай. Иймээс “Юу өмсөх вэ?” гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирох естой юм. Мөн үүнээс гадна тогтсон уламжлал,  зан заншил ёс зүйн хэм хэмжээний дагуу оролцож буй арга хэмжээ, нөхцөл байдал, онцлогт тохируулан хувцаслах бичигдээгүй хууль үйлчилсээр байна.  
Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын төлөө тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Мэдээж энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, хамгийн мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй.
Стиль нь нийгмийн тогтоц, эдийн засаг, улс төр хүн тус бүрийн сэтгэл зүйн нөлөөллөөс урган гардаг дүрслэх урлагийн бүх төрөлд орших ба стиль бүхэнд өөрийн гэсэн утга санаа дүр төрх сэдэв зохиомжийн аргууд байдаг. Хүний соелын түвшин өндөр байх тусам моодны золиос болох нь төдий чинээ бага байх ба энэ нь тухайн хүний үзэл бодол, гоо зүйн таашаалын тогтворжилтой холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн онцлогтой байж моодыг сохроор дагаж хэт автагддаггүй  бөгөөд энэ хүн стилийг илүүд авч үзнэ. Стиль гэдэг нь ямар ч дүрийг тодорхойлж болох дүр төрх, шинж чанар онцлогуудыг хэлнэ. Мода нь хүнийг гайхуулах дуурайлгах бусдаас хоцрохгуй байх чанарыг агуулж байдаг бол стиль нь өөрийн өвөрмөц хосгүй шинж чанараар бусдаас ялгарах зөвхөн хувцасны сайхнаар биш дүр төрхөөрөө онцлог байж биеэ авч явах байдлаараа бусдыг өөртөө татах зэрэг шинжүүдийг агуулж байдаг байна.
Мода  гэдэг нь нийгэм болон соёлын хүрээнд тодорхой хэсэг хугацаанд зонхилж буй сонирхол гоо зүйн таашаалын ноерхол юм. Түүхчид моод үүссэн цаг үеийг яг тодорхой тогтоогоогүй ч гэсэн олонхи мэргэжилтэнүүд XIV  зууны  сүүл XV зууны эхэн үед үүссэн гэж үздэг. Мода гэдэг үг нь “Modus” гэсэн латин үгнээс гаралтай.
Хувцасны түүхээс үзэхэд шинэ мод, шинэлэг санаа бүхэн өөрийн үгүйсгэлтэйгээ хамт мэндэлдэг.  Дэлхийн улс үндэстнүүд эртний Рим, Грекүүд, Скифүүд ба Энэтхэг, Монгол, Хятад улс түмэн зөвхөн өөрийн гэсэн тодорхой төрлийг хүлээн зөвшөөрсөн хувцас хунарыг бий болгожээ. Хувцасны хэлбэрийг  өөрчлөх өөрчлөлт нь түүхэн цаг үетэйгээ холбоотой байв. Моодны түүх нь маш баялаг үйл явдлаар дүүрэн байдаг. Мода нь төрж эхлэхээс  мөхөх төгсгөлд хүртэл нийгмийн хөгжлөөс хамаарч хэдэн зуун, хэдэн арван жилийн турш ноерхож байсан бол өнөөдөр орчин үед модны амьдрах хугацаа улам багассаар нэг хоер жил бүр улирал улиралаар нь хэмжигдэх болжээ


Сүүлийн үед монголын маань загварын ертөнц хөгжиж байгаа нь хэн бүхэнд харагдаж л байгаа байх. Гудамжинд явж байхад хөөөх гээд эргээд хартал хувцасалсан охид зөндөө. Дэлгүүрүүд ч үй түмээрээ нээгдэж байна.

Миний санаа зовдог зүйл бол яах аргагүй монголд үйлдвэрлэл зогсонги байдалд байгаа нь сэтгэл өвтгөдөг.Монголын загварын хөгжилд зайлшгүй хэрэгтэй зүйл бол Монголчууд нийтээрээ монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн эд зүйлсийг хэрэглэх нь л хамгийн том дэмжлэг юм.  Өнөөдөр монгол улсын хил гаалиар орж ирж байгаа чанаргүй бараа таваарын тоо хэмжээ баримжаагаа алдсан байна. Хоёр том гүрний дунд, Хятад улсын хямд барааны бодлогод цохиулж, та бидний хамгийн хямд үйлдвэрлэх боломжоос хоёр дахин хямд чанаргүй бараанд даруулчихаад байгаагаа бүгд мэддэг.  Үүнийг дагаад ямар их хэмжээний хөрөнгө гадаад руу, нэн ялангуяа хятад руу үр дүнгүй урсаж байгааг бодохоор өөрсдөө дотоодын зах зээлээ хангах чадвартай болох нь хамгийн чухал. Монголд маань бололмж бололцоо маш их байгаа билээ.

Эхнээсээ үйлдвэрүүд сэргэж ч эхэлж байна.Надад ноолуур талаасаа Goyo -ийн загварууд таалагддаг. Говь үйлдвэр маань дэлхийд дээгүүр байранд цохиж яваа нь бахархууштай санагддаг. Үндэсний хувцас талаараа Торго салоныг үнэлдэг. Дезайнерууд дотроос Энхчимэгийг үнэлдэг. Гээд дурдвал монгол маань сайн сайн дизайнер болон үйлдвэрлэл эрхэлж байгаа газрууд ч  зөндөө байна.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1884373/82a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11159
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청