Бичлэгийн тоо 2,391

Хонь
Хуучин зорилгоо гээж, нєхцєл байдалдаа тохирсон биелэгдэж болохуйц шинэ зорилт тавь. Даваа гаригт сэтгэл  сэтгэл санаа тань тавгvй байх ч уур
уцаараа бусдад гаргах хэрэггvй. Энэ єдєр бичиг баримтад гарын vсэг зурахдаа анхаарал болгоомжтой бай. Мягмар гаригт ямар ч єгєєжєє єгєхгvй, хий дэмий цаг барсан шинэ санал ирэх тул бvv хvлээж ав. Амралтын єдрvvдэд ойр дотнынхонтойгоо vл ойлголцох тул тэвчээртэй бай. Долоо хоногийн эхээр санхvvгийн байдал тvр зуур зогсонги байна. Пvрэв гаригт хvлээж байсан орлого тань саатаж болзошгvй. Хайр дурлалын хувьд толгой эргvvлэм vйл явдлууд болох ч сэтгэлийн жолоогоо цаг тухайд нь барьж сур. Баасан гаригт хайртыгаа дvгнэж цэгнэхийн оронд байгаагаар нь хvлээж ав. Даваа, баасан, ням гаригт худалдаа арилжаанд одтой. Жолооны ард онцын аюул тулгарахгvй ч хурд хэтрvvлэх дуртай хонинуудад асуудал vvснэ.


Vхэр
Энэ долоо хоногт мэдээлэл, ажлын уулзалт гээд олон зvйл давхцах ч цагийн хуваарь гарган ажилла. Мягмар гаригт хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зvйл таны уурыг хvргэх ч тайван байдлаа хадгалснаар ашигтай зvйлийг олж авна. Эсрэг хvйстний тусламжтай амжилтад хvрч, эргэн тойрныхныхоо бахархлыг тєрvvлнэ. Долоо хоногийн сvvлээр эргэн тойрныхон тань таны хувь тавиланд нєлєєлнє. Санхvvгийн хувьд долоо хоногийн эхээр хvндрэл тулгарч, сэтгэлийг тань зовооно. Мягмар гаригт их хэмжээний мєнгє биедээ авч явах хэрэггvй. Ням гаригт алдагдалд орж болзошгvй тул мєрийтэй тоглоомд азаа туршаад хэрэггvй. Хайр дурлалын хувьд хайртдаа єндєр шаардлага тавих хэрэггvй. Баасан гаригт хэрvvл vvсч болзошгvй тул чухал асуудлын талаар хайрттайгаа яриа єрнvvлэхгvй байхыг одод зєвлєж байна. Даваа, пvрэв, баасан гаригт худалдаа арилжаанд одтой. Энэ ордныхны хувьд жолооны ард таагvй. Зайлшгvй шаардлага гарсан тохиолдолд анхаарлаа дээд зэргээр тєвлєрvvлэн яв.


Ихэр
Энэ долоо хоногт бvх хvрээнд аз хийморьтой байна. Зєвхєн єєрийнхєє хvслээр байлгvй, бусдыгаа сонсон буулт хийснээр та амжилтад хvрнэ. Даваа гаригт бодож тєлєвлєснєє хэрэгжvvл. Мягмар гаригт хэрvvл маргаанаас холуур байж, єєртєє ямар нэгэн vvрэг хvлээх хэрэггvй. Лхагва гаригт салхинд гарах, эсвэл бялдаржуулах тєвийг зориорой. Санхvvгийн хувьд асуудалд орсон бол сэтгэлээр унах хэрэггvй. Долоо хоногийн сvvлээр бvх зvйл хэвэндээ орно. Пvрэв, баасан гаригт мєнгєтэй болно. Хайр дурлалын хувьд романтик бєгєєд нууцлагдмал долоо хоног байх тул єєрийнхєє имиждээ анхаарлаа хандуул. Лхагва, ням гаригт худалдаа арилжаанд одтой. Том оврын хvлэгтэй жолооч нарын хувьд энэ долоо хоног ээлтэй.


Мэлхий
Мэргэжлийн тvвшингээ дээшлvvлж, шинэ мэдлэг олж авахад таатай vе. Даваа гаригт дуу шуугиантай vдэшлэг таныг ядаргаанд оруулахаас єєр сайхан зvйл авчрахгvй тул зєвхєн найз нєхдийнхєє хvрээнд єнгєрvvл. Долоо хоногийн дундуур єгєємєр, аливааг олон талаас нь хардаг зан тань танд хэрэг болно. Зєн совин тань ямар ч зvйл тохиолдсон биеэ хэрхэн авч явах, хvнд нєхцлєєс гарах арга замыг зааж єгнє. Санхvvгийн хувьд нэгээр ч зогсохгvй орлогын олон vvд нээгдэх боломж бvрдэнэ. Лхагва гаригт санхvvтэй холбоотой чухал ажил эхлvvлэх хэрэггvй. Баасан гаригт сайн дурын болон сайн таньдаггvй хvний зєвлєгєєг авахгvй байхыг одод зєвлєж байна. Хайр дурлалын хувьд эсрэг хvйстнийхээ анхаарлын тєвд байх тул урьд нь хэзээ ч амсч байгаагvй зvйлээ мэдрэх боломжийг бvv алд. Лхагва, пvрэв, бямба гаригт худалдаа арилжаанд одтой. Баасан гаригт жолооны ард ээлтэй. Харин даваа гаригт жолооны ард суухгvй байхыг одод зєвлєж байна.


Арслан
Энэ долоо хоногт хэрэгтэй, нєлєє бvхий хvмvvстэй харилцахыг хичээ. Магадгvй танаас тусламж хvсч болно. Даваа гаригт шинэ боломжоо ашигла. Энэ єдєр ажлын чухал уулзалт, гэрээ хэлэлцээрт амжилт олно. Пvрэв, баасан гаригт єєрийнхєє хvчинд итгэж чадвал бvх зvйл аяндаа бvтнэ. Ням гаригт хvvхдvvддээ анхаарал, халамж тавь. Санхvvгийн хувьд тогтвортой байдал таны сэтгэлийг амраана. Хvvхдvvддээ болон єєртєє багагvй мєнгє зарцуулна. Хайр дурлалын хувьд таныг баярлуулах, гомдоох vйл явдлаар дvvрэн долоо хоног болно. Пvрэв гаригт хий дэмий хардалгvй тэвчээртэй байж, баасан гариг хvртэл vл ойлголцлынхоо талаар ярихгvй байхыг хичээ. Даваа, пvрэв, баасан гаригт худалдаа арилжаанд одтой. Єєртєє итгэлтэй арслангуудын хувьд жолооны ард онцын асуудал тулгарахгvй. Харин шинэ жолооч бол замын хєдєлгєєнд оролцох хэрэггvй.


Охин
Энэ долоо хоногт тєлєвлєгєє гаргахдаа нєхцєл байдалдаа тохируул. Бvх зvйл танаас шалтгаалах ч бардам зангаа хойш тавьж, бусдын тусламжийг хvлээж ав. Ойрын ирээдvйд тань шалтгаалахуйц мэдээллээс бvv хоцор. Даваа гаригт эрсдэлтэй алхам хийхгvй байхыг одод зєвлєж байна. Пvрэв гаригт єєрєє єєрийгєє эвгvй байдалд оруулахуйц зvйл бvv хий. Яаруу зангаасаа болж бvхнийг нурааж болзошгvй тул тэвчээртэй, хvлээцтэй бай. Бодлогогvй зардал санхvvгийн тэнцвэрт байдлыг vгvй хийнэ. Хайр дурлалын хувьд сэтгэл санаагаа цэгцэл. Даваа, баасан гаригт худалдаа арилжаанд одтой. Жолооны ард бусадтай хvнлэг, эелдэг харилцвал тулгарах асуудлаас тvвэггvй гарна.


Жинлvvр
Энэ долоо хоногт нийгмийн хvрээнд асуудалд тулгарна. Найз нєхєд, ойр дотныхноосоо тусламж хvс. Єєрийнхєє эрхийн тєлєє зоригтой тэмцэхээс бvv ай. Даваа гаригт асуудлыг тань сонирхогч хvмvvстэй танилцана. Долоо хоногийн дундуур хамт ажиллагсаддаа найдах хэрэггvй. Пvрэв гаригт чухал бичиг баримтад гарын vсэг зурахдаа анхаарал болгоомжтой бай. Баасан гаригт бvхнийг хийж дуусгана гэсэн тохиолдолд ямар ч ажил бvтэмжтэй. Ойр дотныхноосоо гэнэтийн бэлэг хvлээж авна. Бизнесийн хувьд шинэ хамтрагчтай болъё гэж бодож байгаа бол хувцаслалтдаа анхаарлаа хандуул. Энэ долоо хоногт таны хувцаслалтаас бvх зvйл шалтгаална гэдгийг сана. Хайр дурлалын хувьд санаандгvй зvйлvvдээр дvvрэн байна. Даваа, мягмар гаригт болзоонд явах хэрэггvй. Даваа, лхагва, ням гаригт худалдаа арилжаанд одтой. Энэ долоо хоногт тємєр хvлэгтээ анхаарал тавь.


Хилэнц
Энэ долоо хоногт ямар нэгэн vйлдэл хийхээсээ ємнє эргэн тойрныхныхоо юу хийх гэж буйг ажигла. Олж авсан бvхнээ эрэгцvvлж бод. Богино хугацаанд ч болов амар. Даваа гаригт олон ажил тєлєвлєн хэрэгжvvл. Мягмар гаригт холын тvнштэйгээ харилцаа тогтоох тул ашигтай хэлэлцээр хийх боломжоо бvv алд. Ням гаригт бvгдийг тавгvйтvvлж болзошгvй тул сэтгэл хєдлєлдєє хяналт тавь. Санхvvгийн хувьд байгаа бvхэн тань чамлагдана. Бизнест тань хєрєнгє оруулалт хийх шаардлага гарна. Пvрэв гаригт хариуцлага єндєртэй ажил хийхээс зайлсхий. Хайр дурлалын хувьд сайтар бодож, сонголт хийх цаг. Баасан, бямба гаригт худалдаа арилжаанд одтой. Тємєр хvлгээ хаа хамаагvй тавихгvй л бол жолооны ард онцын аюул тулгарахгvй.


Нум
Єєрийнхєє хvчинд итгэж, айдас, итгэлгvй байдлаа єєрєєсєє холдуул. Даваа гаригт ирэх сард юу хийхээ тєлєвлє. Лхагва гаригт гэр бvл, найз нєхдийнхєє тусламжид найдаж болно. Ням гариг таны хувьд идэвхтэй байх єдєр. Шийдвэртэй алхам хийх, аливааг олон талаас нь дvгнэж бодох гээд олон ажлыг амжуулах болно. Санхvvгийн хувьд тэнцвэртэй байх ч багагvй зардал гарна. Пvрэв гаригт хэлэлцээр амжилт олох ч урьдаар бvгдийг тооцож, тєлєвлєсєн байх шаардлагатай тул бvv залхуур. Хайр дурлалын хувьд нэгэн vед хайрлаж явсан хvн тань таны сонирхлыг татахаа больж, дахиад єєр нэгнийг эрж байна уу? Хэрвээ цаашид энэ байдлаар явбал та амьдралынхаа хамгийн сонирхолтой бvхнээс хоцорно гэдгийг сана. Баасан гаригаас бусад єдєр худалдаа арилжаанд одтой. Жолооны ард даваа гариг бухимдалтай, аюултай єдєр байх тул тємєр хvлгээсээ тvр салаарай. Харин долоо хоногийн дундуур дураараа уна.


Матар
Тєлєвлєгєєгєє хэрэгжvvлэхэд тань олон саад бэрхшээл тулгарч, орхиход хvргэнэ. Тєєрєгдєлд оруулж болзошгvй тул олж авсан мэдээллээ хэрэгжvvлэх гэж яарах хэрэггvй. Хэрвээ олон сайхан санаа тєрсєн бол шийдвэртэй алхам хийлгvй чухал мэдээ ирэх хvртэл тvр хvлээ. Гэрээсээ хол байгаа матрынхан танихгvй хvмvvсээс болгоомжил. Хэрvvл vvсгэж болзошгvй тул гэр бvлийнхээ асуудалд хэтэрхий оролцох хэрэггvй. Энэ долоо хоногт мєнгє тєгрєгтэй холбоотой асуудалд нухацтай ханд. Ням гаригт мєнгєє єрєндєє єгєх, зээлдvvлэх хэрэггvй. Хайр дурлалын хувьд даваа гаригт таны хувь тавилан шийдэгдэнэ. Лхагва гаригт та хоёрын vзэл бодол зєрчилдєх ч хэрэлдэж маргалдах хэрэггvй. Даваа, пvрэв, баасан гаригт худалдаа арилжаанд одтой. Жолооны ард эргэн тойрноо сайтар анхаарч, том оврын машинаас холуур яв.


Бумба
Зєн совин тань таныг хуурахгvй тул олон цагаар бодож боловсруулахын оронд шууд хэрэгжvvл. Ажилд тулгарсан асуудал найз нєхєд, ивээн тэтгэгчдийн тань тусламжтай шийдвэрлэгдэнэ. Мягмар гаригт ачаалалтай ажиллах ч бvх зvйл таны тєлєвлєснєєр бvтнэ. Пvрэв гаригт найз нєхдийнхєє тусламжид найдаж болно. Баасан гаригт чухал зvйл тєлєвлєх хэрэггvй. Бямба гаригт хамгийн хvнд ажлаасаа эхэлж хийгээрэй. Vр дvнг нь харах гэж яарах хэрэггvй. Ойр дотныхонд тань таны тусламж хэрэг болох тул тэдэнд цаг зав гарга. Даваагаас лхагва гариг хvртэл зайлшгvй шаардлагатай санхvvгийн асуудлаа шийдвэрлээрэй. Баасан гаригт хугацаанд нь єгч чадахгvй тул хvнд мєнгє зээлдvvлэх хэрэггvй. Хайр дурлалын хувьд бvх зvйл сайнаар эргэнэ. Долоо хоногийн эхээр ганцаардал таныг зовоох ч лхагва гаригт сэтгэлийг тань сэргээх зvйл тохионо. Худалдаа арилжаанд одтой. Тємєр хvлгээ vзvvлэх цаг болжээ. Тосолгоонд асуудал байгаа юм биш биз?


Загас
Бvх хvчээ дайчил. Энэ долоо хоногт чухал мэдээлэл олж авах, шинэ боломжоор дvvрэн уулзалт таныг хvлээж байна. Бусдын дутагдлыг шударгаар хэл. Єєртєє итгэлгvй байгаа ч энэ долоо хоногт шинэ ажлынхаа суурийг тавиад vз. Бусдаас суралцаж, бас харилцан бие биенээсээ туршлага судал. Мягмар гаригт анхаарал болгоомжтой бай. Долоо хоногийн хоёрдугаар хагаст найз нєхєддєє тусал. Санхvvгийн хувьд єєрт байгаа мєнгєє зєв зарцуул. Харин бусдын мєнгєнд анхаарал болгоомжтой ханд. Пvрэв гаригт хvлээж байсан зvйл тань бvтэхгvй ч дараагийн єдєр бvтнэ гэдэгт итгэ. Хайр дурлалын хувьд бvх зvйл єєрчлєгдєнє. Пvрэв гариг хамгийн хvнд єдєр байх тул хэрvvл маргаан vvсгэхээс зайлсхий. Даваа, пvрэв гаригт худалдаа арилжаанд одтой. Энэ долоо хоногт тємєр хvлгээ эвдэрч гэмтэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Даатгалд хамрагдсанаар та хэдэн цагаар хvлээн, цаг заваа алдахгvй цаг тухайд нь асуудлаа шийдвэрлэнэ гэдгийг сана.
Ням гариг
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1878051/8da/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1086 accessories mgldevochka 2009-07-01 2816
1085 Тэргүүн хатагтай нар mgldevochka 2009-07-01 1578
1084 Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү? [2] mgldevochka 2009-07-01 1979
1083 Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2096
1082 Монголд ганц байдаг машин микроавтобустай мөргөлдөв [1] lollipop976 2009-07-01 1964
1081 Социйн үеийн тоглоомнууд [2] mgldevochka 2009-07-01 1486
1080 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1713
1079 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1925
1078 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44219
1077 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1076 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2485
1075 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
1074 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1348
1073 Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна lollipop976 2009-06-30 1253
1072 Компьютерээс шалтгаалах өвчин mgldevochka 2009-06-29 1345
» Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/ mgldevochka 2009-06-29 1548
1070 солонгос хэлний хичээл [1] soracsan 2009-06-29 1286
1069 TS.HYAMDORJ zurgaa 2009-06-29 1348
1068 BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2] zurgaa 2009-06-27 1966
1067 BAABARIIN ''ZAHIDAL'' zurgaa 2009-06-27 1927
1066 B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR" zurgaa 2009-06-27 1927
1065 BIRD zurgaa 2009-06-27 1318
1064 R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU? zurgaa 2009-06-27 1812
1063 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
1062 Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа” mgldevochka 2009-06-26 1301
1061 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10395
1060 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2222
1059 Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах) Маралгоо 2009-06-26 1848
1058 Солонгос ба Монгол сэтгэгдэл [1] Munkh-munkh 2009-06-25 1839
1057 МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3] Munkh-munkh 2009-06-25 2067
1056 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1055 Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг Маралгоо 2009-06-24 1112
1054 4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1] Маралгоо 2009-06-24 1583
1053 Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2] 1932 2009-06-24 1755
1052 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
1051 АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1] daruuhan01 2009-06-23 4152
1050 Хэл сурахад авьяас хэрэггүй Маралгоо 2009-06-23 1550
1049 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2271
1048 1941 оны энэ өдөр [2] Munkh-munkh 2009-06-22 1506
1047 Өнөөдрийг хайрла. mgldevochka 2009-06-22 1231
1046 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1045 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2237
1044 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9093
1043 Ноён хутагтын сургаалаас [3] mgldevochka 2009-06-21 1526
1042 хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1] MUZZ 2009-06-21 2003
배너신청
자생병원

배너신청