Бичлэгийн тоо 2,391

B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR"

Уншсан 1927 vote 0 2009.06.27 21:11:15
Чихэр идэхээ больсон Энхбаяр
 

Энхбаяр, Элбэгдорж хоёр халз үзэлцлээ. Ард түмний нүдэн дээр. Улаан халз авалцлаа. Сүүлийн 40 хоног биенийхээ тухай пиарчдаар дамжуулан үнэмшмээрээс авахуулаад үнэмшмээргүй хүртэл хэлэлцэн хэрэлдсэн хоёрын шовхыг харахаар манай ард түмэн бараг бүгдээрээ зурагтынхаа өмнө суужээ. Гудамж ч эл хуль.

    Харин зурагтынхан ёстой гунзай асуултууд цуглуулжээ. “Ажилгүйдлийг арилгах уу?”, “Ард түмнээ харж үзэх үү?” Юмыг шудрага зөв болгох уу?”  Тэгээд юу гэж хариулах болж байна? Арилгахгүй, харж үзэхгүй, шудрага болгохгүй энэтэр гэх юм уу? Асуулт ч ер нь Энхбаяр янз янзын юм санаачилж суудгийг илрүүлэхэд чиглээ юу гэлтэй. Уг нь хүмүүс эдний сүүлийн бүтэн хагас сар маргалдсан сэдвийг л сонирхож байгаа болохоос тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хамаардаггүй асуудлаар хэн нь илүү бүлтрэхийг харах гээгүй юм л даа.

 Содон хариултууд байсаан. Хаа очиж Элбэгдорж дайрч довтолсонгүй. Энхбаяр үгийн далим алдалгүй өрсөлдөгчөө байн байн жийж байлаа. Архангай гэсэн үг сонсонгуутаа шууд өөртөө хамрууллаа. Өөрийнхөө цэвэр цусны, төвийн төв, хав халх гэдгээ тодотгохын зэрэгцээ өрсөлдөгчийгөө дарж авах хамгийн гол дархан мэх нь болох “бохир цусны онол”-оо тодотгож буй бололтой. Энэ ажиллагаа их эрт эхэлсэн юм. Элбэгдоржийн Солонгост ярьсан үгийг нь “хүний нутагт хонь хариулж явахдаа” болгон засаж байхад эцсийн хариуг ингэж гаргахаар тооцжээ. Төрсөн хоёр өдөртэй, нүд нь бүлцгэр гээд л байн байн бичээд орилоод байхаар нь ямар жижиг юмаар хөөцөлддөг юм гэж гайхаж байтал, үнэндээ “том” мэс ардаа нуусан байжээ. Харин Энхбаяр “эцсийн үг” хэлэхдээ “өрсөлдөгчөө би нэг ч удаа гүтгээгүй” гэж огт нүдээ цавчилгүйгээр наадгийн! Ховдын Барсболд хэвлэлийн бага хурал зохиож Элбэгдорж шинжаан хүн болох асуудалд МАХН ямар ч хамаагүй гэж мэдэгдэхдээ нүд нь цавчих байтугай томорч байхым. Сэтгүүлчийн л асуудал гэнэ. Ерээд оны эхээр Оросоос плутон зөөж гаргадаг сүлжээ үүсчээ. Харин үүнийг мөнгөнд дуртай тэнэгээр гүйцэтгүүлнэ. Ахиухан мөнгө өвөртлүүлээд л онц аюултай цацраг идэвхит бодисыг пламастраар биед нь нааж өгөөд явуулчихана. Өнөөх нь хоёр зөөгөөд л чөмөг нь задарч үхдэг юм байгаа биз дээ. Захиалагчид цогцосны хармаанаас түрүүн өгсөн мөнгөө эргүүлж сугалаад л болоо. Энхбаяр нүдээ цавчихгүй байгаа шалтгаан нь үүнийг плутон зөөгчөөр гүйцэтгүүлсэн. Үнэхээр түүний амнаас “Элбэгдорж шинжаан хүн” гэсэн үг огт гараагүй. Уг нь Шинжаан гэдэг нь “шинэ зааг” гэсэн утгатай газрын нэр болохоос тийм үндэстэн огтоос үгүй л дээ.

    Бороо гоулдын гэрээнээс болж Монгол Улс толгой эргэм мөнгө алдсан, түүнийг Элбэгдорж хийгээд авилга авсан гээд улайм цайм авдагийн! Гарын үсэг зурсан хүний хувьд би сайн мэдэх юм. 1997 оны ашигт малтмалын хууль, 1997 оны 12-р сард гарсан Тогтвортой байдлын гэрээ хийх Засгийн газрын тогтоолын дагуу энэ гэрээ хийгдсэн. Үүнийг мэдээллийн хэрэгслэлийг бүгдийг нь урьж баяр ёслолын байдалтай гүйцэтгэсэн. Гэрээг тэр үед Английн компанитай хийсэн. Гэрээ ёсоор хоёр жилийн дотор хөрөнгө оруулж ирэхгүй бол хар аяндаа хүчингүй болох байлаа. Харин 2001 оны 12-р сард Энхбаярын санаачлага, гишүүн Содхүүгийн уншсанаар алтны онцгой татварыг хүчингүй болгох хууль гарсны дараа буюу уг гэрээ хүчингүй болсноос олон жилийн дараа анх гэрээ хийсэн Английн компани биш Канадын Сэнтэра гоулд гэдэг өөр компани Бороогийн ордыг эзэмшихээр боллоо. Алтны онцгой татвар хүчингүй болгоход хүчин зүтгэсний шан болгож Гунгаадорж, Алтай нарын хотын уугуул гишүүдэд Монголбанкны ажиллагсаддаа зориулсан байрнаас тус болгонд нь 4 өрөө байр өгсөн юм. Ордын хамтран эзэмшигч нь тэр үеийн Гадаад яамны дэд сайд Батболд байлаа. Миний тооцсоноор онцгой татвар хүчингүй болгосноор Монголд 100 сая долларын алдагдал учиржээ. 2003 оноос Монголд хөрөнгө оруулж эхэлсэн Сэнтэра гоулд компанийн сайтад байгаа тайланд тус компани Монголд хөрөнгө оруулж эхлэхээсээ хоёр жилийн өмнө буюу онцгой татварыг хүчингүй болгодог 2001 онд Монголд 30 сая доллар оруулсан гэж байдаг. Бороо гоулдын нээлтэн дээр Ерөнхий сайд Энхбаяр тууз хайчлан зүсэн зүйлээр магтаад малиганаад явж буй кино дүрс нэгэнт үлджээ. Энэ тухай би мөн ч олон бичлээ. Энийг нэг талд нь гаргах юмсан. Надад бүх баримт нь бий. Энэ шүүх цагдаа прокурорынхон ирж надтай уулзаач. Хаана нь гэмт хэргийн шинж агуулагдаж байгааг нэг тодотгооч. Сонгуулиар биенээ ялладаг тоглоом биш шүү дээ, гэмт хэрэг ярьж байна.

    Монголын бүх төрийн өндөрлөг дамжин зайдалсан хүн одоо болтол хувьцаа гээч юмыг ойлгоогүй өдий хүрсэн гэдэг харин намайг гайхашрууллаа. Хувьцаа ярихаар 1990 оны өмч хувьчлах тасалбартай холиод байх юм. Тэр үед улсын өмч хувьчилсан механизмын ядахнаа үндсэн санааг ойлгосонгүй. Улсын өмчөөс хүртэх эрх олгосон тасалбар, хувьцаа хоёр ялгаатай гэдгийг энэ талаар огт ойлголтгүй хүнд яажшүү тайлбарладаг ч юм билээ.

Надад ёстой үнэн таалагдсан яриа бол Энхбаярын Неругаас авсан сургамж!! Хүүхэд нь чихэр идээд байхаар ээж нь Ерөнхий сайд Неруг загнаад өгөөч гэж гуйжээ. Төрийн тэргүүн түүнийг долоо хоноод ир гэж. Ирэхээр нь битгий чихэр идэж байгаарай гэжээ. “Долоо хоногийн өмнө хэлэхгүй яав?” гэж эхийг асуухад “Долоо хоногийн өмнө би өөрөө чихэр иддэг байсан, одоо больсон учраас бусдыг битгий чихэр ид гэж хэлэх эрхэй болсон” гэж тэндэхийн Үндэсний удирдагч өгүүлжээ. Ураа, тэндэхийн үндэсний удирдагчаас манай үндэсний удирдагч сайхан сургамж авчээ! Одоо манай хүн бас чихэр идэхээ больсон. Юутай ч сүүлийн долоо хоног. Ямар сайхан юм бэ?  Одоо Энхбаяр маань юутай ч бусдыг “авилга битгий ав” гэж хэлэх эрхтэй боллоо! Сайн үйлс дэлгэрэг!

 


profile HEN CH OILGOHOORGUI GAJ
                                           SETGE!
HUN BUHEN OILGOHOOR ZUW 
                                       GUITSETGE!
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1870512/db7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26806
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1086 accessories mgldevochka 2009-07-01 2816
1085 Тэргүүн хатагтай нар mgldevochka 2009-07-01 1578
1084 Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү? [2] mgldevochka 2009-07-01 1979
1083 Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2096
1082 Монголд ганц байдаг машин микроавтобустай мөргөлдөв [1] lollipop976 2009-07-01 1964
1081 Социйн үеийн тоглоомнууд [2] mgldevochka 2009-07-01 1486
1080 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1713
1079 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1925
1078 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44219
1077 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1076 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2485
1075 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
1074 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1348
1073 Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна lollipop976 2009-06-30 1253
1072 Компьютерээс шалтгаалах өвчин mgldevochka 2009-06-29 1345
1071 Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/ mgldevochka 2009-06-29 1548
1070 солонгос хэлний хичээл [1] soracsan 2009-06-29 1286
1069 TS.HYAMDORJ zurgaa 2009-06-29 1348
1068 BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2] zurgaa 2009-06-27 1966
1067 BAABARIIN ''ZAHIDAL'' zurgaa 2009-06-27 1927
» B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR" zurgaa 2009-06-27 1927
1065 BIRD zurgaa 2009-06-27 1318
1064 R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU? zurgaa 2009-06-27 1812
1063 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
1062 Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа” mgldevochka 2009-06-26 1301
1061 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10395
1060 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2222
1059 Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах) Маралгоо 2009-06-26 1848
1058 Солонгос ба Монгол сэтгэгдэл [1] Munkh-munkh 2009-06-25 1839
1057 МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3] Munkh-munkh 2009-06-25 2067
1056 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1055 Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг Маралгоо 2009-06-24 1112
1054 4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1] Маралгоо 2009-06-24 1583
1053 Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2] 1932 2009-06-24 1755
1052 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
1051 АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1] daruuhan01 2009-06-23 4152
1050 Хэл сурахад авьяас хэрэггүй Маралгоо 2009-06-23 1550
1049 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2271
1048 1941 оны энэ өдөр [2] Munkh-munkh 2009-06-22 1506
1047 Өнөөдрийг хайрла. mgldevochka 2009-06-22 1231
1046 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1045 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2237
1044 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9092
1043 Ноён хутагтын сургаалаас [3] mgldevochka 2009-06-21 1526
1042 хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1] MUZZ 2009-06-21 2003
배너신청
자생병원

배너신청