Бичлэгийн тоо 2,391
МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ...
Диломат ёсонд дуугүй байхыг..
Дэлхийн олон улс орны байгаа байдал болон аливаа үйл явдлуудын улмаас гарч болзошгүй бэрхшээлүүдийг зэрэглэн ангилдаг юм байна л даа. За та бүхэн мэдэх байх сая тэр гахайн ханиад гээд НҮБ-с хүртэл сэрэмжлүүлэг гаргаад л, тэр ангилалд нь ийм ийм зүйл хамаарна, ингэх ёстой ингэх ёсгүй гээд хийх болон хийж болохгүй үйлдлийг заахыг. 
          монголчууд аа! та бүхэн Солонгосын хойгын энэ асуудлаас болоод АНУ (28 000 цэрэг БНСУ-д байрлаж байгаа), БНСУ, Япон улс (арал тэр чигээрээ), АНУ-н баруун эрэг байлдааны бэлэн байдалд байгаа  юм гэж ойлгож байгаа. Харин БНСУ-д буюу халуун цэгт Монгол улсын 30 000 орчим иргэн( монгол улсын нийт гэр бүлийн 5%) байгаа. Японд ч бас нилээн хэд бий. БНСУ, Японы ард түмэн болон удирдлага бол ойлгомжтой эх орон тусгаар тогтнолынхоо төлөө гэсэн байр суурьнаас агаарын болон бусад болзошгүй занал хийлтээс хамгаална гээд бэлэн байдалд орсон. Харин тэнд байгаа монголчууд яах вэ? За тэр хөдөлмөрийн гэрээгээр байгаа хэд ч яах вэ? яах вэ ч юу ч байх вэ дээ, ТҮН хийвэл юун гэрээний ажилчин биз дээ. Визгүй хэд бол тэгээд мэдэхгүй ээ ёстой л дайн болохгүй юм чинь гээд сууж байдаг байх даа.
За тэр дайн болох болохгүй ч дүүр ч. Дайн тулаангүй манай улсад байгаа АНУ-н иргэд (Монгол БНСУ-н засгийн газар хооронд хийсэн гэрээт ажилчинтай адил бол бүр нарийн) монгол улсад хүнсний бараа худалдан авах, хөдөө гадаад оронд зорчих гээд нарийн журамтай байдаг юм. Дайн байлдааны нөхцөлтэй улс оронд бол бүр нарийн Афган, Ирак, Изриль гээд одоо БНСУ ч орсон л байх.
Гэтэл бид хөдөлмөрийн чадвартай 30 000 орчим иргэдээ  дэлхийн халуун бүсэд албан болон албан бусаар байлгаж байгаа мөртлөө БНСУ, Японы (тэдэнд ухрах газар байхгүй шүү дээ) байдал тайван байна гээд л ёстой нөгөө ТЭМЭЭ гэдэг шиг хээв нэг байж байх юм даа.
Монгол улсын гадаад хэргийн яамнаас хийсэн мэдэгдэлд монгол улс зүүн хойд азийн бүсэд байдаг гэсэн үүднээс мэдэгдэл хийхдээ Солонгосын хойгт байгаа иргэдэдээ хандаад ганц ч үг ган хийгээгүй. Үнэхээр л тайван байсан (бодит аюул байхгүй бол) бол иргэдийнхээ төлөө биш юун том юманд санаа зовж мэдэгдэл хийсэн юм.
  Тиймээ үнэхээр томруулж болохгүй бас жижиг гэж болохгүй асуудал юм байна тэгвэл БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас мэдээлэл гарах болов уу гэтэл байдаггүй. Сайн ч  гэдэг гүй муу ч гэдэг гүй. Таг. Дэлхийн нөлөө бүхий том улсууд мэдэгдэл гаргаад л байдаг манайх тэдэнтэй бар;цаад бас мэдэгдэл хийсэн, харин барьцаат жирийн иргэд хэрэв.. хэрэв шүү дээ... гээд заавар, за болий л доо заавар гаргадаг зоригтой, хариуцлага үүрэх хүн байхгүй бол зүгээр л нэг мэдээлэл хийгээч ээ л гэсэн юм. Ийм зүйл болж байгаа нь үнэн үүнийг мaнай улс харж байна, танадаж байна та бүхэн амар амгалан ажил, сургуульдаа явцгаа гээд. Сард нэг удаа ядаж. Д.Мөнх
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1858744/6a1/trackback

profile

Munkh-munkh

2009.06.25 12:46:16
*.185.30.7

LABOR ATTACHE
2009.06.24 19:15:45 (*.117.203.189)
173

ИргэнТАНАА


БНСУ-ын гадаад, дотоод улс төр , эдийн засгийн байдлыг танд сонордуулахад
 

1. Сүүлийн хоёр сарын хугацаанд Умард Солонгос алсын тусгалтай пуужин хөөргөж, цөмийн хоёр дахь туршилт хийсэнтэй холбогдон тус улстай цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон талт яриа хэлэлцээ тасалдаж, хоёр Солонгосын харилцаа хурцдан, Хойгийн байдал түгшүүртэй болж байна.

 Өнгөрсөн 5 дугаар сарын 25 өдөр хийсэн газар доорх туршилтын дэлбэрэлтийн хүч 4500TNT /рейхтрийн шаталбараар 4.4 балл/ байсан нь 2006 оны туршилтаас 5 дахин хүчтэй гэж шинжээчид тооцоолов. Умард Солонгосын тал туршилтыг цөмийн технологийг хөгжүүлэх шинжлэх ухааны ач холбогдолтой болсноос гадна тэслэлтийн болон техник, технологийн талаас аюулгүй байдал хангагдсан байсныг онцлон тэмдэглэжээ. 

 Нөгөөтэйгүүр энэ удаагийн туршилт цөмийн зэвсгийг тээвэрлэхэд тохиромжтой байдлаар овор хэмжээг багасгах, хөнөөх хүчин чадлын технологийг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд энэ нь цаашид цөмийн хошуу болгох үйлдвэрлэлийн шатанд шилжих боломжийг бүрдүүлэхэд бас нөлөөлсөн нь гарцаагүй гэнэ. Түүнчлэн АНУ-ын судлаачдын үзэж байгаагаар бол Умард Солонгост одоогоор 40 кг плутониумын нөөц байгаа бөгөөд үүгээр 10 цөмийн хошуу хийхэд хүрэлцээтэй тул тэд бага-дунд оврын цөмийн зэвсэгтэй орон болж, цөмийн хариу цохилт өгөх чадвартай байх юм байна. Энэ удаагийн цөмийн туршилтад ойролцоогоор 300 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гарч байна.

 
Умард Солонгосын цөмийн асуудлаас үүдэн ЗХА, Солонгосын Хойгт аюулгүй байдал, хүчний харьцааг эргэж хянах асуудал хөндөгдөх, АНУ, Япон, БНСУ-ын цэргийн хамтын ажиллагаа өргөжих нь зайлшгүй болж байна. Тухайлбал, тус бүс нутагт пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байршуулах, Японы өөрийгөө хамгаалах асуудал, үүнтэй холбогдон Хятадын гадаад бодлогын чиг хандлагад зарим өөрчлөлт орох төлөвтэй байна.

2. Дэлхийн санхүүгийн хямралтай холбогдуулан 2008 оны 9 сараас Санхүүгийн тогтворгүй байдлыг намжаахаар БНСУ-ын Засгийн газар эдийн засгийн хямралыг хохирол багатай гэтлэх зоримог, шийдэмгий, эрчимтэй арга хэмжээ байнга авч явуулж ирсэн нь үр дүнд хүрлээ хэмээн Олон Улсын байгууллага, эрдэмтэд, судлаачид дүгнэж байна.

2008 оны 9 сараас 2009 оны 2 сарын хооронд л гэхэд БНСУ-ын Төв банк зээлийн хүүг зоригтой, эрсдэлтэй хэдий ч 6 удаа 5.25%-аас 2.0% хүртэл бууруулсан нь зөв алхам байсан гэдэг нь нотлогдож байна.

Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь зээлийн хүндрэлийг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал:

-       Төв банкнаас санхүүгийн чадавхийг сайжруулахад 6.5 триллион байсан хөнгөлттэй зээлийг 10 триллион хүртэл нэмэгдүүлсэн,

-       Хөрөнгийн зах зээлийн урсгалыг нэмэгдүүлэх үүднээс банкууд болон төрийн өмчит агентлагийн бонд, Засгийн газрын нэмэлт бонд, Засгийн газраас баталгаа олгосон бонд, санхүүгийн тогтвортой байдлын бонд зэргийг уян хатан болгосон,

-       Валютын солилцооны зах зээлд 12 санхүүгийн байгууллагыг нэмж оруулсан

 Банк, санхүүгийн бүтцийг шинэчилснээр санхүүгийн зах зээлийг тогтвортой болгож чадсан. Үүнд Банкийг дахин хөрөнгөжүүлэх сан байгуулсан /20 триллион вон/, Солонгосын Хөрөнгийн Менежментийн корпорациас Corporate restructuring fund хэмээх 40 триллион воны сан байгуулсан явдал нь чухал нөлөө үзүүлсэн байна.


ЖИЧ: Иргэн Мөнх болон иргэд та бүхэнд тодорхой мэдээлэл хэрэгтэй бол 
           тодорхой нэр хаягаараа манай ЭСЯ-нд хандаж болно.

profile

Munkh-munkh

2009.06.25 12:50:29
*.185.30.7

2009.06.24 19:01:00 (*.129.187.137)
183

 

ЭСЯ нь суугаа оронд онцгой байдал үүссэн үед БНСУ-ын зарим байгууллагатай
хамтран ажиллах тохиролцоотой.
Энэ тохиролцооны дагуу Солонгост амьдарч буй
өөрийн орны иргэдийн аюулгүй байдлыг хангах, сонор сэрэмжтэй холбогдолтой
мэдээлэл өгөх шилжин байршуулах арга хэмжээг авах үүрэгтэй.

Байдал хүндрэх тохиолдолд БНСУ-ын ГХХЯ болон хүчний байгууллагуудаас
туслалцаа дэмжлэг авч бусад орны Дипломат Төлөөлөгчийн Газруудын нэгэн адил
өөрийн иргэдийг нутаг буцаах нэгдсэн төлөвлөгөөг ханган ажиллана.

 

Харин энэ зорилгыг биелүүлэхэд БНСУ-д байнга болон түр хугацаагаар оршин сууж
буй өөрийн орны иргэдийг нэгдсэн бүртгэлд оруулах шаардлага байдгийн дагуу
бүртгэлийг хийдэг.
Иргэд БНСУ-д оршин сууж буй газрын хаяг, холбоо барих
утасны дугаар зэргийг ЭСЯ-нд өгч бүртгүүлэх шаардлагатай байдаг.

Энэ нь суугаа оронд онцгой байдал зарлах тохиолдолд иргэдтэйгээ яаралтай
холбоо барих, урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх, тухайн үед биеэ хэрхэн
авч явах талаар зааварчилга өгөх боломжийг өгөх юм.

Онц байдал /дайн, мөргөлдөөн/-ын журам улсын нууцын зэрэглэлтэй байдаг болно.

 


Онц байдал ба Хэвлэл мэдээлэл
 

БНСУ-ын Онцгой байдал тогтоох тухай 2008 оны 2 дугаар сарын 28-нд
шинэчлэн найруулсан  хуулинд зааснаар  дайн, олон нийтийг хамарсан онц ноцтой
байдал, гамшгийн үед  иргэний засаг захиргааны  шугамаар  улс орон, тухайн хот,
бүс нутгийн байдлыг  бүрэн зохицуулах боломжгүй нөхцөлд тус улсын
Ерөнхийлөгч  Онц байдлыг хэсэгчилэн болон улсын хэмжээнд тогтоож,
үүнийг зохицуулах онц эрхийг Онц  байдлын штабт олгодог.

 

Энэ штаб онц байдал зарлагдсан тухайн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг
сахиулах болон бусад бүх үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд  тогтоосон
хэв журмыг зөрчсөн, олон нийтэд аюул занал, хор хөнөөл учруулах зэрэг
 12 төрлийн /үндэсний аюулгүй байдалд харшлах бүх төрлийн гэмт хэрэг,
батлан хамгаалахад саад учруулах гэмт хэрэг, гадаад харилцаанд хор хөнөөл
учруулах гэмт хэрэг, тэсэлж дэлбэлэх, хорлон сүйтгэх гэмт хэрэг, үндэсний болон
гадаад валютын гэмт хэрэг г.м./ гэмт хэргийг цэргийн шүүхийн шугамаар
шийдвэрлүүлдэг байна.

 

Мөн дээрх штабаас онц байдалтай холбогдуулж гаргасан бүх төрлийн мэдээллийг  
төв, орон нутгийн үндэсний болон хувийн хэвшлийн зөвшөөрөл бүхий бүх радио,
телевиз, мэдээллийн агентлагуудаар дамжуулан ард иргэд, олон нийтэд шуурхай
мэдээлж, сонордуулдаг юм байна. Үүнээс гадна хүмүүс олноороо байрласан
газруудад штабын мэдлийн тусгай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг ч ашиглаж болдог аж.  

 

Харин олон нийтийг төөрөлдүүлэх, сөрөг мэдээлэл цацагдахаас сэргийлж,
штабын зүгээс онц байдлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулж буй
нэвтрүүлэгт  шаардлагатай гэж үзвэл  хяналт тавьдаг  байна.    

profile

Munkh-munkh

2009.06.25 13:18:34
*.185.30.7

Солонгоын хойг дээр үүсээд байгаа өнөөгийн байдал болон дэлхийн эдийн засгийн хямралын үед БНСУ-н хийж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн албанд баярлалаа.
2009 оны 06 сарын 15-нд БНСУ-д суугаа монгол улсын элчин сайдын яамны цахим хуудаснаа асуулт хариулт буланд дээрх захидлын эхний хэсгийг бичсэн бөгөөд 3 өдөр хүлээгээд хариу ирээгүй учир 2-р хэсгийг нэмж бичсэн юм. Гэвч хариу байхгүй байсан учир гуравдахь хэсэг буюу сүүлчийн хэсгийг бичсэн юм шүү. Элчин сайд, болон элчин сайдын яам, консулын үйл ажилагааны талаар мэдээлэл багатайгаас миний бие буруу мэдээлэл, буруу аргаар хүссэн бол хүлцэл өчье.
  Хэн нэгнийг үймээн самуунд уриалсан зүйл үгүй бөгөөд олон улсын болон монгол улсын хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээлэл үнэн эсэх бөгөөд үнэн бол дайны байдалтай гээд байгаа газарт монгол улсын иргэн хэрхэх юм бол гэдгийг болон монгол улсын төрийн төлөөллөөс л Солонгосын хойгын цаг үеийн мэдээ өгч байхыг хүссэнг ойлгоно биз дээ.
Үнэндээ Солонгос хэл мэдэхгүй хэдэн мянган монгол иргэд бий нь миний сэтгэлийг улам ихээр тавгүйтүүлсэн учир дээрх бүгдийг бичих болсон юм.

Жич: дээрх асуудлаар санал сэтгэгдлээ хуваалцсан монгочууддаа баярлалаа. Солонгосын хойгын асуудлаар сэтгэгдэл бичихээс илүүтэй Элчин сайдын яамны ажилтан болон ажиллах журмын талаар гомдол байсныг БНСУ-д Монгол Улсаас суугаа элчин сайдын яамны ажилтан ажилчид тунгаан бодно гэдэгт итгэж байна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
1086 accessories mgldevochka 2009-07-01 2816
1085 Тэргүүн хатагтай нар mgldevochka 2009-07-01 1578
1084 Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү? [2] mgldevochka 2009-07-01 1979
1083 Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2096
1082 Монголд ганц байдаг машин микроавтобустай мөргөлдөв [1] lollipop976 2009-07-01 1964
1081 Социйн үеийн тоглоомнууд [2] mgldevochka 2009-07-01 1486
1080 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1713
1079 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1925
1078 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44219
1077 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1076 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2485
1075 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
1074 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1348
1073 Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна lollipop976 2009-06-30 1253
1072 Компьютерээс шалтгаалах өвчин mgldevochka 2009-06-29 1345
1071 Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/ mgldevochka 2009-06-29 1548
1070 солонгос хэлний хичээл [1] soracsan 2009-06-29 1286
1069 TS.HYAMDORJ zurgaa 2009-06-29 1348
1068 BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2] zurgaa 2009-06-27 1966
1067 BAABARIIN ''ZAHIDAL'' zurgaa 2009-06-27 1927
1066 B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR" zurgaa 2009-06-27 1927
1065 BIRD zurgaa 2009-06-27 1318
1064 R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU? zurgaa 2009-06-27 1812
1063 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
1062 Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа” mgldevochka 2009-06-26 1301
1061 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10395
1060 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2222
1059 Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах) Маралгоо 2009-06-26 1848
1058 Солонгос ба Монгол сэтгэгдэл [1] Munkh-munkh 2009-06-25 1839
» МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3] Munkh-munkh 2009-06-25 2067
1056 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1055 Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг Маралгоо 2009-06-24 1112
1054 4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1] Маралгоо 2009-06-24 1583
1053 Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2] 1932 2009-06-24 1755
1052 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
1051 АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1] daruuhan01 2009-06-23 4152
1050 Хэл сурахад авьяас хэрэггүй Маралгоо 2009-06-23 1550
1049 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2271
1048 1941 оны энэ өдөр [2] Munkh-munkh 2009-06-22 1506
1047 Өнөөдрийг хайрла. mgldevochka 2009-06-22 1231
1046 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1045 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2237
1044 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9093
1043 Ноён хутагтын сургаалаас [3] mgldevochka 2009-06-21 1526
1042 хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1] MUZZ 2009-06-21 2003
배너신청
자생병원

배너신청