Бичлэгийн тоо 2,391
Уг нь шинэ бизнесээ босгож, хєл дээрээ зогсчихвол та мєнгєний гачаалаас үүрд гарна. Одоо бол та тогтмол ажилтай, гэхдээ хуримтлалтай болж чаддаггүй. Цалин чинь хоол хүнс, орон сууц, замын зардал, аар саар зардал гээд гэр бүлийн сарын зардлаас бараг хэтэрдэггүй. Иймээс єєр арга сийлье. Ухаалаг хэмнэлт Та бусдын адил сайн, муу олон зуршилтай. Дандаа л нэмэлт зардал шаарддаг муу зуршлаа хаявал бие эрүүл болохоос гадна бєєн мєнгє хэмнэнэ. Үүнд: -тамхиа хая. Єдєрт 1000 тєгрєгийн үнэтэй нэг хайрцаг тамхи татдаг бол сард 30000 тєгрєг үрнэ. -шар айраг (архи) уухаа боль. Хагас, бүтэн сайнаар уудгаа боливол сард дор хаяж 40000 тєгрєг хэмнэнэ. Илүү ч байж магад. -замын зардлаа хэмнэ. Таксигаа больж, троллейбус, автобусанд суу. Хоёр зээрдээрээ шогшвол бүр сайн. Явган явах эрүүл мэндэд тустай. Ингээд та сард 30000 тєгрєг хэмнэнэ. Хэрэггүй юмсаа зар Хүн ямар нэг юм эзэмших дуртай, учир нь мэдээж хоосон орчинд амьдарч чадахгүй. Гэтэл бид яваандаа эд юмсынхаа боол болдог. Жишээлбэл манайх сүүлийн долоон жилд есєн удаа нүүхдээ тухай бүр улам их новш зєєх болсныг би анзаарлаа. Анх ердєє хоёр чемодантай байсан. Одоо бол ачааны машинаас наашгүй. Уг нь єєрийн орон гэргүй хүнд тавилга, ахуйн элдэв хэрэгсэл, баахан хувцас хунар ямар хэрэгтэй юм бэ? Иймээс та; -зурагтаа зар. Бизнес хийхэд шаардлагатай компьютер байвал болох нь тэр. Телевизор бол цагны "алуурчин". Харин цаг хугацаа бол хэний ч булааж авч чадахгүй бидний цорын ганц капитал билээ. - хуурцаг, дискүүдээ ялга. Санхүүгийн хямралтай байхад юун түүнтэй манатай. Амрахад зориулсан сайхан хєгжим, аутотренинг болон амжилт хэрхэн олох тухай зєвлєгєєтэй хуурцгаа үлдээ. Бусдыг зах дээр, сонинд зар єгч, эсвэл найз нєхєддєє зар. - хүний үзэл бодол амьдралын нь туршид уншсан ном дээр суурилдаг гэдэг ч та уран зохиолын, лавлах бичиг, нэвтэрхий толь зэргээ хуучин, ховор номын дэлгүүрт аваач. - гэрээ онгич, эмээгийн авдраас хуучны ховор эд зүйлсийг хай. Энэ бүхэн мєнгє. - тагт болон пингээр дүүрэн тємрийн хогоосоо одоо л салдаг цаг. - алт, эртний зоосоо бушуухан зар. Танд энэ бүхэн ашиг орлого авчирдаггүй биз дээ? - хэрэв хєлсєє дуслуулж олсон бүхнээ зарахыг хүсэхгүй байгаа бол түрээслүүл. Машин, ном, диск, нэг єрєєгөє, хааяа компьютераа түрээсэлвэл сард багаар бодоход 200000 тєгрєг оллоо гэж бод. Давхар ажил хий Зурагтаа зарчихсан, шар айраг уухаа больсон учраас та одоо чєлєє зав ихтэй. Цаг бол таны гол капитал. Тэгэхээр давхар, ажил хай. - сайн программчин, дизайнер, зураач нарт халтуур зєндєє олдоно. - реферат, курсын ажил хийнэ гэж дээд сургуулийн ойролцоо зарлал хад. Харин дипломын ажил их цаг, хүчин чармайлт шаардахыг анхаар. - гуанзанд аяга угааж, айлын гэр цэвэрлэж, шил цуглуул. Дандаа биш шүү дээ, түр зуур, хэрэгтэй мєнгєє цуглуултлаа л. Энэ бүхнээс сард дор хаяж 100000 тєгрєг олсон байг. Хэрэгтэй мєнгєє хэр богино хугацаанд олох нь таны ур чадвар, самбаа, хүсэл тэмүүллээс хамаарна. Найз маань яг ийм байдлаар 4 000 000 тєгрєгийг 10 сард л олсон. Та туршаад үзэхэд юу саад болох юм? | |