Өмнөд Солонгос улс руу зорчих визийг 90 хоногийн хугацаатай болгосныг нь зарим хүн 90 хоног визгүй зорчино гэж ташаа ойлгосон байна. Өмнө нь Солонгос руу 30 хоногийн хугацаатай визээр зорчдог байсныг 90 хоног болгож хуулинд өөрчлөлт оруулсныг иргэд визгүй зорчино хэмээн ойлгож хил гаалийн байгууллагуудад хүндрэл учруулах болжээ. Энэ талаар Хилийн цэргийн гаалийн ажилтан Н.Мөнхнасангаас тодруулсан юм.
-Хүмүүс Өмнөд Солонгос улс руу визгүй зорчдог болсон гэж ирэх болсон гэсэн. Гадаад паспорт болон визтэй холбоотой зөрчил хэр гарч байна вэ?
- Хуурамч визний зөрчил одоогоор илрээгүй байна. Харин манай улсын Засгийн газар урьд нь Өмнөд Солонгос улс руу 30 хоногийн визтэй зорчуулдаг байсан. Гэтэл одоо 90 хоног болж хугацаа нь сунгагдсан байгаа. 90 хоногийн хугацаанд визтэй зорчих юм. Иргэд үүнийг визгүй зорчино гэж ойлгоод визэнд орохгүй “цагаан” паспорттайгаа ирж хүндрэл учруулаад байна. Гэр бүлээрээ онгоцныхоо тийзийг авчихсан хүртэл ирсэн. Үүнийг нь тайлбарлаж хэлэхээр 90 хоног визгүй зорчихоор болсон гэж хэлсэн гээд зүтгээд байдаг. Би 90 хоногийн хугацаатай Өмнөд Солонгос улс руу визтэй зорчино гэдгийг иргэдэд анхааруулж хэлмээр байна.
Б.Ганаа