Амьдрал гээч асар том ертөнцийн альхан хэсэгт нь тэр жаргал гээч нь байдаг юм бол...
“-Би жаргалтай амьдарч байна” гэж яагаад цөөхөн хэдхэн хүн л ам бардам хэлж бусад нь тэр үгэнд нь атаархдаг юм бол? Энэ асуултын хариултыг би олсон уу яасан нэг ийм бодол тархинд зурсхийлээ. Зурсхийх бяцхан галыг хөгжөөсөнөө доор сийрүүлвээс:
Жаргал гээчийг ямар нэгэн хэмжүүрээр хэмжих нь учир дутагдалтай тул жаргалыг яг “энэ жаргал мөн” гэж тодорхойлох хэцүү. Иймээс энэ нь идеаль ойлголт болох талтай. Гэвч хүн төрлөхтөн бодитой, биетэй зүйлд л итгэдэг тул одоо байгаа аз жаргалаа жинхэнэ эсэхэд эргэлздэг, тэр ч битгий хэл зарим хэсэг нь жаргаж буйгаа ч анзаардаггүй. Тиймээс өнөөх ойртох тусам холддог яг солонго шиг тэр жаргалруу тэмүүлж, түүнийхээ төлөө өөртэйгөө болон өрөөл бусадтай тэмцэж эхлэдэг. Тэд жаргалд хүрэх замаа ихэвчлэн мөнгө, нэр хүнд, адбан тушаал гэх мэтээр ойлгодог тул тэднийгээ олж авхын тулд муу үйлийн үрийг өөрийн мэдэлгүй тарьдаг ба энэ нь эргээд зовлонгийн ургац болон өөрсдийнх нь амьдралд ирдэг аж.
Жаргалыг эрэлхийлэх хүмүүний сэтгэл зүйг бид “хүсэл мөрөөдөл” гэж нэрлэж болно. Хүсэлд хязгаар байхгүй боловч хясалтай тулгарах тэр зааг дээрээс амьдралын бодит мөн чанар ойлгогдоно. Үүнийг хүмүүс зовлон хэмээн нэрийддэг бололтой юм. Тэр заагт удаан орших хором мөч тутам болон түүнээс гарах гэсэн оролдлого бүр зовлонг зузаатгаж байдаг. Тэгэх тусам өнөөх жаргал маань улам бүүр алслагдсан мэт санагдах болно.
Үнэндээ жаргалд хүрнэ гэдэг нь цаг хугацаа, оронзайтай хамааралтай ойлголт биш бололтой. Харин өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдаг хүмүүс, орчин тойрноосоо эерэг энергийг авч чаддаг хүмүүс л аз жаргалтай байж чаддаг юм шиг. Тиймээс аз жаргалыг та эрж хайгаад хэрэггүй, харин зүгээр л мэдрээд үз... Юмыг яаж мэдхэв аз жаргалыг олчих ч юм бил үү