Одоогийн нарийн төвөгтэй хэрнээ цочимтгой болсон сэтгэл эмзэглэхдээ амархан болжээ. Энэ нь түүний хүлээн авах цар хүрээ нэмэгдэж урьд нь мэдэгдээгүй байсан тийм жижиг цочроогчийг ч мэдрэх болсон хэрэг. Өдөр тутмын амьрал дахь өчүүхэн төдий ч доромжлол нь сэтгэцийг тааламжгүй мэдрэмж, эвгүй сэтгэлээр дүүргэдэг.
Хайр сэтгэлийн амьдрах хугацааг уртасгахын тулд хүний сэтгэлийн эвгүй хөөдөлгөөн ийм “амьралын атомын” тоог үргэлж багасгаж байх хэрэгтэй маргах соёлын гол зорилго нь урьдчилан сэргийлэх явдал учир том төдийгүй, өчүүхэн жижиг маргааныг ч гаргахгүйгээр ойр дотно хүмүүстэйгээ харилцах нь чухал.
Маргаан ялангуяа өчүүхэн маргаанаас зайлсхийх /шаарлагатай тохиолдолд маргах чадварын нэгэн адил/ нь хайр сэтгэл, сэтгэл зүйн соёлын үндэс юм. Өчүүхэн маргаан нь сайн харилцаанд онцгой аюултай гэдгийг бид голдуу ойлгодогүйгээс түүнд өртдөг.
Өчүүхэн маргааныг гаргахгүй байна /өөрөөр хэлбэл ойр дотны хүндээ өчүүхэн ч гэсэн эвгүй сэтгэгдэл үргэлж төрүүлэхгүй байх/ гэдэг нь түүнд таалагддаггүй зүйлийг хийхгүй байх явдал юм. Чиний ариун дүр төрхийг ойр дотны хүн чинь зүрх сэтгэлд тогтоон барьж энэхүү дүрийг баяр хөөрөөр байнга /сайн харилцааны сэтгэл зүйн үндсийг / чимж, гутаахгүйгээр амьдрана гэсэн үг. Тийм л болхоор зарим нэг зүйлийг өнгөрөөж байх хэрэгтэй энэ нь тухайн үедээ л их тэвчээр шаардсан асуудал юм. Харин дараа нь болсон явдлыг эргүүлж бодход асуудал их төвөгтэй хэрнээ амархан санагддаг