Бичлэгийн тоо 2,391
АНУ эдийн засгийн хямралаас энэ оны эцэс гэхэд гарна гэж Холбооны нєєцийн дарга Бен Бернанке “CBS” телевизэд ярилцлага єгєхдєє мэдэгдлээ. Холбооны нєєцийн дарга сvvлчийн 20 жилд телевизэд ингэж ярилцлага єгч байсан удаагvй. Б.Бернанке ховорхон ярилцлагадаа АНУ-ын эдийн засаг энэ оны эцэс гэхэд хямралаас гарч, ирэх онд хэвийн байдалдаа орж эхэлнэ гэж хэлсэн байна.
Дэлхий нийтээр 2010 оны эцсээс л хямралаас гарч магадгvй гэж шинжээчид таамаглаж байхад тvvнээс ємнє яаж АНУ энэ бvхнийг ардаа орхих вэ гэсэн асуултад Б.Бернанке “Бид 1930 онд хямралд орж байсан туршлагатай. Тиймээс хямрал удаан vргэлжлэхээс сэргийлж чадна. Ганцхан бидэнд улс тєрийн зориг л дутаад байна” гэсэн байна. Гэхдээ хямралын уршгийг арилгахад цаг хугацаа хэрэгтэй, банкны системийг тогтворжуулах нь хямралаас бvрэн гарах гол тvлхvvр гэж тэрээр хэлжээ.
Єнгєрсєн есдvгээр сард АНУ-ын “Lehman Brothers” банк дампуурснаар дэлхийд тэргvvлэгч эдийн засаг хямралд орсон нь олон нийтэд тодорхой болсон. Дэлхийн томоохон банкны нэг “Lehman Brothers”-ийг тєрєєс аварч болоогvй юм уу гэхэд “Холбооны нєєцийн газарт тус банкийг аврах чадал хvрээгvй. Хэрэв тєрийн мєнгийг энэ банкинд зарцуулсан бол эргэж олоход хэцvv байсан” гэжээ.
Татвар тєлєгчдийн мєнгєєр арилжааны банк, хувийн хэвшлийг аврах нь сайн арга биш ч АНУ-ын Засгийн газарт єєр сонголт байгаагvй. Гэхдээ хэрэв Уолл Стритийг харгалзаж vзэхгvй бол бусад нь дагаад хямрах учраас AIG гэх мэт зарим томоохон компанийг аврахаас єєр аргагvй гэдгийг Холбооны нєєцийн дарга учирласан байна. Тэрээр ярилцлаганыхаа тєгсгєлд “АНУ хямралыг давж чадна, манай эдийн засаг дахиад хvчирхэгжиж, дэлхийн хамгийн том эдийн засаг хэвээр vлдэнэ” гэж итгэлтэйгээр мэдэгджээ. Хэдийгээр АНУ-ын эдийн засгийн бодлого тєлєвлєгч ирээдvйг ийм єєдрєгєєр харж байгаа ч тус улсын ажилгvйдлийн тєвшин энэ оны эцэс гэхэд 10 хувьд хvрнэ гэсэн таагvй мэдээ гарсан. Б.Бернанкегийн энэ ярилцлага ч эдийн засагт vл итгэх гутранги vзэл тархахын эсрэг Б.Обамагийн засаг захиргаанаас явуулж буй PR гэж ажиглагчид vзэж байна