Бичлэгийн тоо 2,391


ХХI зуун

Бид “хоёр толгойн” гэрээг байгуулах гэж байгаа. Оюутолгойн гэрээ эхнийх нь болох гэж байгаа учраас анхаарууштай дараа дараагийн гэрээнүүддээ үлгэр болох юм. Энэ гэрээний төсөлд тусгаснаар бол Монголчууд 34 хувиа худалдаж авахаар болжээ!
Гэрээний төслөөр бол төсөлд оруулсан зардлаа 30 гаруй хувиар өсгөж нөхсөний дараа Монголд өгөх татвараасаа суутган байж Монголын хөрөнгө оруулалтыг тооцно гэжээ. Тэгэхлээр энэ төсөлийн 34% -ийг эзэмшихийн тулд 2 дахин илүү үнээр хэрвээ хүүг нь тооцох юм бол тэрнээс илүү үнээр Монголчууд Монголынхоо хөрсөн доорхи баялагийг худалдаж авах ажээ. Ер нь тэгээд тэдний оруулсан хөрөнгө оруулалтыг хэн, яаж, ямар аргачлалаар тооцсон юм бол?

Үг:
1. “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”
гэж Үндсэн хуульд зааснаар бол Оюутолгойн газрын хэвлий доорхи
баялагийн 34% -ийг Монголчууд дээрхи үнээр авч болж байгаа юм
уу?

2. Бид яах гэж тусгаар улс байгуулж, бидний өвөг дээдэс ямар учраас газар шорооны төлөө цусаа урсгаж байсан юм бэ? Одоо үед яах гэж зардал мөнгө гарган бидний залуу насыг үрж, мөрдөс зүүлгэн буу үүрүүлэн байж өвлийн хүйтэнд нусаа хацартаа наалдтал зогсож байв.
Энэ бүгд чинь бидний Монгол талаас оруулсан хөрөнгө биш үү?

Мөн төсөлд зааснаар 30 жилийн дараа Монголын өмчийг 50% -д хүргэх ажээ.
Орчин үеийн технологи маш өндөр хөгжсөн өнөө үед 30 жилийн дотор олборлоод дуусгаж чадна шүү! Цаашилбал энэ хугацаанд технологи асар хурдан хөгжинө! Иймд 30 жил маш урт хугацаа юм аа.

За тэгвэл нөгөө талаас нь бодоод үзье.

Монголчууд Австралид уул уурхайн бизнес хийсэн тохиолдолд 10-20% -ийн ашиг хийж чадах юм бол дээдийн заяа. Энд хамаг мөнгөө татвар, янз бүрийн даатгал, байгаль хамгаалах болон нөхөн сэргээх, цалин хөлсөнд өгдөг юм. Энгийн жишээ татахад инженер мань мэт нь татвар, тэтгэмжийн сан зэрэгт мөнгөө татуулсаар байгаад 40% -ийн өгчихөөд 60% -ийг нь авдаг байтал энэ төсөл ёсоор бол Монголын баялагийг ашиглаж хөрөнгө оруулалтын зардлаа 30% гаруй хувиар давуулж нөхсний дараа 30% -ийн татварыг төлөх юм гэнэ.

Тэгээд бас Үндсэн хуулийн 2-р бүлгийн 2-т заасан

“Хүнийг үндэс угсаа хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”

Энэ заалтыг зөрчиж төслийг хэрэгжүүлэгч тал маань Монгол хүнийг ялгаварлан гадуурхаж өөрсдөөсөө бага цалин өгчихөөд шүү дээ!

За тэгээд бага бандиудаа би та нарт баяртай сайхан хоёр үлгэр ярьж өгье!

Үлгэр номер нэг: Нэг удаа говьд байдаг ядуувтар айлынд холын гийчин ихэд өлсөж орж иржээ. Их өлснөөс болсон ч юм уу хамар томтойн ачаарч юм уу гийчин маань тэр айлын авдарт эмэг ээжийнх нь хадгалаад мартчихсан ул боовыг үнэртээд олоод авж гэнэ. Тэгээд тэрийгээ ганцаараа идэх гэтэл гэрийн эзэн дургуйцэхэд гийчин ” Чи идэхийг хүсвэл надаас гуравны нэгийг нь худалдаж ав. Би харангатаж үхэж магадгүй. Чи миний уух усыг бэлдэж намайг хахаж үхэхгүй байх баталгааг гаргаж өг, тэгээд би идэж цадсаны дараа чи гуравны нэгийн худалдан авч идэж болох юм” гэсэн гэдэг. Мөн “би идээд барахгүй бол чамд тал хүртэл хувийн маргааш өгч болно” гэжээ.

Үлгэр номер хоёр: Нэг айлын хувийн хашаанд олон жилийн өмнө өвөг аав нь цагийн хатууд хэрэг болно гээд алт, мөнгөө нуужээ. Гэтэл цаг үеийн байдлаас болоод хүүхдүүддээ нуусан газраа зааж амжилгүй зуурдаар нас барчихаж гэнэ. Гэтэл энэ айлын нэлээн дэггүй дураараа банди нь металл хайгчтай зальтай панзчинд очоод тэр баялагийг олбол хямдхан өгье гээд дагуулж ирээд олчихож. Тэгээд панзчин гэрийнхэнд нь “би танай энэ хүүтэй гэрээ хийгээд олсон тул энэ эд юмс минийх” гэхэд гэрийн эзэд “та ядаж гуравны нэгийг нь бид нарт өгөөч” гэж гуйсан гэдэг.
За ингээд энх баяртай, очир бат оршиж үлгэрийг жаргаая!

“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж үгийг санаад бодож үзэхэд манай Монголын цэцэн баавартай туулайнуудын жишээ татаад байгаа гадны хөрөнгө оруулалтаар хөгжсөн орнууд байдаг нь үнээн. Гэхдээ тэд бүгд байгалийн баялагт оруулсан гадны хөрөнгө оруулалтыг дэмжих бус харин техник, технологийн үйлдвэрлэлтэд оруулсан хөрөнгө оруулалтаар боссон. Жишээ нь, Монголд хөрөнгө оруулсан зарим компаниуд Хятадад уул уурхайгаар бизнес хийх гэж оролдоод амаараа шороо үмхээд л гарсан түүхтэй билээ.

Ер нь уул уурхайгаар гадныхан Монголд мөнгө хийгээд Монголын баялагийг өсгөөд байгаа мэтээр эдийн засгийн тооцоогоор харагдавч нөгөө өнцгөөс нь харвал Монголын баялаг хорогдоод л байгаа юм шүү дээ! Юу гэвэл газар доорхи баялагийг маань зөөж гаргаж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд барууны ертөнцөд ярьдагаар аливаа бизнест хоёр тал хоёулаа ханамжтай байж л бизнес амжилттай явагддаг юм. Нэг талдаа ашиг ихтэй нөгөө талдаа ашиггүй бол яаж бизнес амжилттай явах вэ?
Хөгжиж байгаа оронд үймээн самуун дэгдээд улс орон тогтворгүйтээд байдаг нь иймэрхүү шударга бус явдлаас үндэстэй! Тэгэхлээр ямарч тогтвортой байдлын гэрээ тус болохгүй шүү! Алсдаа Монгол орны маань ардчилал, хөгжилд ч хортой нөлөөтэй билээ. Гадаад түншүүд маань энэ аюулыг олж харна гэдэгт найдаж байна.

Жич: Хэрвээ гэрээ энэ загвараар байгуулагдах юм бол энэ төслийг оруулж ирсэн засгийн тэргүүн нь болох С. Баяр луу гутлаа шидсэн эхний хүнд нэг мянган AUS$ доллар амалж байна. Энэ мөнгө нь шударга хөдөлмөрөөр олдсон бөгөөд Австралид ажиллаж, амьдардаг жирийн инженер цалингаасаа өгөх учир найдвартай бөгөөд та ичиж зоволгүй авч болно. Энэ шалтгааны улмаас гадаад дахь түншээрээ дамжуулан намайг дарамтлах юм бол арга ядсан би Монголд очиж үнэнхүү хатуу юмыг илгээх болно гэдгээ тангаргалаяа!
                             
$1000 өгнө шүү! ТОГЛООГҮЙ ШҮҮ


Ёндон Гантулга                                          
Australia  2009-03-03



gntga@yahoo.com

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1403629/d82/trackback

profile

Munkh-munkh

2009.03.09 20:41:03
*.185.0.148

За энэ ч зоригтой л алхам байна.
За тэгээд хэнд нь итгэх бол доо. С.Баяр & Ё.Гантулга.
За гутлаа шидлээ гэдэг нь яг Иракт хэблэлийн бага хурал  дээрхи шиг шидсэн үед үү? Эсвэл зүгээр л хаана ч явсан шидхэд үү? Тэгээд яаж батлагаажуулах бэ? 10 хүн, 100 хүн шидвэл яах бэ? хэн нь түрүүлж шидсэн болох бэ? Энэ уралдааныг явуулах арга  нь хэт бүрхэг учир шидсэн хүн шоронд ороод мөнгө  ЛӨӨЛӨӨ болчих вий.
profile

Munkh-munkh

2009.03.09 20:51:04
*.185.0.148

Уралдаан  нь утга  муутай ч бичсэн нь юм бодогдуулсан болно.
Монгол шиг үнэндээ үйлдвэрлэл байхгүй улсад энэ хямрал сайнаар нөлөөлөх юм шиг байгаа юм шүү. Мэдээж ухаантай ажилбал  л даа. Түүнээс Цэс-н үнэ галзуурч байхад тансагласан шигээ сэтгээд ажилбал ...ккк.
Цэсийн үнэ 50% дээрээ иртэлээ унажээ. Гэхдээ нөгөө их галзуурхаас өмнө  бол одоо энэ байгаа үнийн ойролцоо л байсан. Машин, болон техникийн үйлдвэрлэл борлуултаасаа болоод уул уурхайн түүхий эд унасан ч ,нугуу манайкхний авдаг бараа чинь 50%-с ч илүүгээр унаад байна. Тоног төхөөрөмжийн үнэ  ч унасаар байна.
Бидэнд мах, гурил, ногоо  байвал 1990 оны үеийх шиг болохгүй. Гэхдээ хямдарсан бараа  гээд  Эрээний хог  чирээд байвал блай юм болно. Сайн бод Монголд санхүүгийн хямрал эдийн засгийн сэргэлтийг бий болгох 100% магадлал байна.
profile

Цэргийн бодол

2009.03.09 22:45:54
*.195.227.135

Minii shidsen gutal odoo niseed ochij bga baihaa kkk
profile

Маралгоо

2009.03.09 23:36:59
*.254.49.142

Шидлээ шүү
profile

Munkh-munkh

2009.03.10 01:46:43
*.185.14.16

za  tiim baikh aa. unene  baikh  oo
profile

chups

2009.03.13 00:44:11
*.158.97.40

maralgoo shidee ted nar chine bultchihdagiinshdee kkk
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
681 web mastert [1] T_logen 2009-03-23 1246
680 Гуравдагч, илүүдэл биш гэж үү? [6] Маралгоо 2009-03-23 3649
679 Амьдралын гайхамшигт түүх- “Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг [1] finepix 2009-03-22 2611
678 "Myanganii barimt bichig "-doktor / P.Nergui , Ninj / [1] omogshlol 2009-03-22 2192
677 30-хан секундын сонирхолтой сонжоо [4] Маралгоо 2009-03-19 6469
676 Тунгалаг далавчит эрвээхэй [1] Маралгоо 2009-03-19 1937
675 Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 2009-03-19 2232
674 Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон Маралгоо 2009-03-19 3152
673 Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг [1] finepix 2009-03-18 1911
672 АНУ-ын эдийн засаг энэ онд хямралаас гарна [1] Маралгоо 2009-03-18 1738
671 Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 2009-03-17 2723
670 Хайрын домог(англи) [2] Маралгоо 2009-03-17 3426
669 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
668 2009 оны 3-р сарын 17-ны Монгол банкны ханш [1] bolor2 2009-03-17 2356
667 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 2009-03-17 2113
666 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes 2009-03-16 7030
665 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: 2009-03-16 4843
664 Цаг бол алт [1] Маралгоо 2009-03-15 2223
663 Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель daruuhan01 2009-03-14 2307
662 Итгэл Хамбийн Тайлагдаагүй Нууц... [1] daruuhan01 2009-03-14 2363
661 Монголчууд Хятадын вэбүүдийг хакдажээ [3] Маралгоо 2009-03-14 2055
660 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
659 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо 2009-03-14 7566
658 8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна [4] Маралгоо 2009-03-14 2747
657 mglclub chuudee [3] yzorigoo 2009-03-13 2155
656 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
655 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2143
654 Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн түүхэнд бичигдлээ. [1] Levi`s 2009-03-13 2792
653 Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр [2] Маралгоо 2009-03-13 3737
652 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо 2009-03-13 3426
651 Юу буруутай юм бол? [1] Маралгоо 2009-03-12 2009
650 Үнэн гэж энэ л байх дөөө [1] Маралгоо 2009-03-12 1864
649 Дүрэм"-ээ зөрчицгөөх үү [4] Маралгоо 2009-03-12 2593
648 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо 2009-03-12 3645
647 Хүн хүнээрээ үлдэх сайхан [1] Маралгоо 2009-03-12 1671
646 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо 2009-03-12 2119
645 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 2009-03-10 8057
644 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 2009-03-10 9530
643 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 2009-03-10 9848
642 Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг [1] Маралгоо 2009-03-10 3376
» Ерөнхий сайд руу гутлаа шидээд aus $1000 ав [6] finepix 2009-03-09 2780
640 Өмнөд Корё улсаас арай дээр газар амьдраад нэг үзмээр бол. Munkh-munkh 2009-03-09 2015
639 Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ Munkh-munkh 2009-03-09 1833
638 Хөлөн дэх урлаг оймс [2] Цэргийн бодол 2009-03-08 3968
637 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 2009-03-08 7483
배너신청
자생병원

배너신청