Кёкшюvзаны гэх байранд амьдардаг. Тэдний хоёр хvvхэд барилдаж байгаад ханаа мєргєтєл цємрєєд хєршийндєє орчихсон гэсэн. Б.А: Манай дvvгийн ангийнхан багшийндаа очжээ. Багшийнх нь X хороолол дахь Кёкшюvзаны гэх байранд амьдардаг. Тэдний хоёр хvvхэд барилдаж байгаад ханаа мєргєтєл цємрєєд хєршийндєє орчихсон гэсэн.
Х.Б: Иймэрхvv чанаргvй барилга хаа сайгvй байна. “Бэгдv” хороололд манай нэг эгчийнх байдаг юм. 00-ынхоо єрєєнд сууж байтал нойтон зvйл хvзvvн дээр нь уначихаж. Гайхаад арчтал хvний ялгадас байсан гэсэн.
Б.А: Паах.
Х.Б: Яаж ч угаагаад хэдэн єдєр vнэр нь арилахгvй байсан гэсэн шvv. Б.А: “Эко констракшн”-ы байрны дээд айлынх нь бохирын шугам доод давхрын айлынхаа гал тогооны єрєєгєєр дамждаг. Шугам нь бvр ил гарчихсан байдаг гэж дуулдсан.
Х.Б: Цоорвол манай эгчид тохиолдсон шиг юм болох нь дээ. Иймэрхvv чанаргvй барилгын тухай байнга ярьдаг. Оршин суугчид нь тэр тухай ярихаас цааш хэтэрдэггvй. Яаж ч чаддаггvй юм билээ.
Б.А: Сvvлийн vед чанаргvй барилгуудад хяналт тавьдаг газар байхгvй болжээ.
Х.Б: Баригдаж байгаа орон сууцнуудыг Нийслэлийн болон Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгадаг ч vйл ажиллагааг нь тvр зогсоох, 250 мянган тєгрєгєєр торгох тєдий арга хэмжээ авдаг.
Б.А: Тэдний vйл ажиллагааг бvрмєсєн зогсоож, зєрчил гаргасан компаниудад дахин барилга барих эрх олгохгvй байвал ийм явдал гарахгvй дээ.
Х.Б: Уг нь тийм. Даанч мэргэжлийн хяналтын байцаагч нарт тийм эрх байдаггvй. Тvр зогсоон, дутагдлаа засах шаардлага тавьж торгоод єнгєрдєг. Барилгын компаниуд шаардлагыг нь тэр бvр биелvvлдэггvй гэсэн. Ашиглалтад орж буй энэ олон барилгын чанарыг хэдхэн байцаагч хянаж хvчирдэггvй бололтой. Єнєєдєр нэг барилгыг шалгаад, шаардлага тавьж байхад нєгєє талд нь єєр барилга барьж эхлэх жишээтэй. Шаардлага биелvvлэхгvй байгаа барилгын компаниудын цахилгаан, усыг нь таслах арга хэмжээг саяхнаас Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга бєгєєд улсын ерєнхий байцаагчийн шийдвэрээр авч эхэлсэн.
Б.А: Баруун дєрвєн замд байрлах “Нарантуул” зочид буудлын барилга хазайлттай баригдсан. Хэдхэн баллын хvчтэй газар хєдлєлтєд нурах аюултай юм билээ. Гэтэл саяхан зєвшєєрлийг нь єгчихсєн сурагтай.
Х.Б: Хазайсан хэсгийг нь зассан гэсэн. Тэгээд мэргэжлийн хяналтынхан ашиглалтад хvлээгээд авчихаж. Нэгэнт бариад эхэлсэн барилга чанаргvй байлаа ч олон сая тєгрєгийн хєрєнгє гэдэг vvднээс нурааж чаддаггvй гэж мэргэжлийн хяналтынхан зовлон тоочдог юм.
Барилгынхан ч энэ сиймхийг ашиглаад чанаргvй барилгаа vргэлжлvvлэн барьдаг. Орон сууцны эрэлт хэрэгцээ их байгааг далимдуулан барьж байх явцдаа захиалга аваад орон сууцаа худалдчихдаг.
Тийм байранд орсон хvмvvс нэг хэсэгтээ орон сууцныхаа ордерийг авч чаддаггvй юм билээ.
Б.А: Шинээр барьж буй барилгын эздийн олонх нь “Барьж дууссаны дараа улсын комисст хvлээлгэж єгнє. Тэр болтол байрны ордер єгч чадахгvй. Ордероо авахгvйгээр байрандаа орж болно. Улсын комисст хvлээлгэж єгєєд ордер олготол нэлээд удаж магадгvй” гэж анхааруулдаг.
Х.Б: Уг нь барилгын зураг тєслєє гаргахаас эхлээд барьж дуусах хvртэл бvх явцыг мэргэжлийн хяналтын байцаагч хянах учиртай. Гэтэл манай барилгын компаниуд хаа ч хамаагvй, газар олдвол барилга барьчихаад улсын комисст сvvлд нь хvлээлгэж єгєхийн тулд л мэргэжлийн хяналтын байцаагч нарт ханддаг.
Б.А: Болороо, би муу амлаж байгаа юм биш. Газар таван баллын хvчтэй хєдлєхєд л хадгаламж зээлийн хоршооных шиг асуудал vvснэ дээ.
Х.Б: Харин тийм ээ. Мэргэжлийн хvмvvс ч тэгж хэлдэг. Тэр vед худалдаж авсан хvмvvс хохирч vлдэх байх даа.
Б.А: Хохирол зєвхєн мєнгєєр зогсохгvй байх.
Х.Б: Амиа хvртэл алдах нь ойлгомжтой. Энэ тухай бvгд л ярьж байгаа ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй байгууллага алга. Гамшиг хэлж ирдэггvй хийсч ирдэг шvv дээ. Барилгын чанар бол Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн анхааралдаа авах асуудлын нэг баймаар.
Б.А: Осолдохгvй л Монголын газар шороонд дээр барьж байгаа болохоос барилгачид, барилгын материал, хєрєнгє оруулагчид гээд бvгд харийнх. Зун ашиглалтад орсон барилга євєл тараа таниулж эхэлдэг. Барилгын компанид хандахад “Гvйцэтгэгч нь Хятадын компани. Одоо Монголд байхгvй. Хаанаас олж хариуцлага тооцох юм бэ. Юу хийснийг нь бид мэдэхгvй” хэмээн булзааруулдаг.
Х.Б: Vнэн чанартаа Монголд баригдаж буй барилгыг ємнєд хєршийн компаниуд барьж байгаа. Хавар болохоор хєнжил, гудсаа vvрсэн хятадууд бєєн бєєнєєрєє ирдэг. Монголчуудаа барилгын ажил мэддэггvй гэж голдог хэрнээ тэр олон хятад иргэнийг барилгын мэргэжилтэн гэж ойлгодог нь хачирхалтай. Тариачин, гуталчин гээд ямар ч мэргэжил боловсролгvй хар ажилчид ирдэг шvv дээ.
Монголын барилгын компанийнхан гэж яаж ийгээд газрын зєвшєєрєл олж авсан улс байдаг. Vvн дээр нь хєрєнгє оруулагч нэртэй баахан хятадууд ирж барилга барьж байгаад буцдаг. Тэдэнд захиалагчид нь ямар ч хяналт тавьдаггvй. Монголын компанийнхан барилга яаж барьдгийг мэддэг ч vгvй, бизнес хийх гэсэн хэсэг нєхєд байдаг. Барилга барихыг зах дээр лангууны ард зогсоод наймаа хийхтэй адилхан гэж ойлгодог бололтой.
Б.А: Барилгын материал, арматур тємєр нь стандартын шаардлага хангахгvй, хулхи vйлдвэрvvдийн бvтээгдэхvvн байдаг.
Х.Б: Улаанбаатарт байгаа тємрийн vйлдвэрvvдийн дийлэнх нь хятадын хєрєнгє оруулалттай. Барилга барьж буй хятадууд нутаг нэгтнийхээ vйлдвэрийн тємрийг худалдаж авдаг. Баянхошуу, Зvvн салаа, Налайхаар дvvрэн тоосгоны vйлдвэр бий. Бvгд хятад эзэнтэй. Тvvнд хяналт тавьж байгаа хvн алга. Тоосго хийх шавар, шатаах технологи, єргєн, зузаан, уртын хэмжээ, нvх нь хvртэл барих барилгын зориулалтаас хамаараад єєр єєр стандарттай байдаг юм билээ. Vvнийг аль ч vйлдвэр хэрэгжvvлдэггvй. Гэтэл одоо барьж буй барилгын ханыг тоосго, блокоор хийж байна ш дээ.
Б.А: Манайхан шинэ байранд орсныхоо дараа хаалганы бариул салчихлаа, будаг нь халцарчихлаа, хєршийн яриа сонсогдоод гэх зэрэг гомдол гаргадаг. Гэтэл ханын зузааныг стандартын дагуу хийсэн vv, барилгын даацын тємрийг хаанаас авсан, таван давхар орон сууц барих зєвшєєрєл авчихаад, ес, арван давхар болгочихсон уу гэх мэт барилгын чанарын гол vзvvлэлтэд анхаардаггvй. Захиалгаа єгєхєєсєє ємнє энэ бvгдийг хянаж, барилгачдад шаардлага тавьж, мэргэжлийн хяналтынхнаас асууж лавлах хэрэгтэй.
Х.Б: Газар хєдлєлтєєс гадна галын аюулыг бас мартчихаад байх юм. Ариунаа, чи санаж байна уу? Єнгєрсєн жил “Жаргалан” хотхоны нэг барилга шатсан. Уг барилга галын аюулгvй байдлын шаардлага хангаагvйгээс гал сєнєєгчид цаг их алдсан. Vvнээс болж мансард нь бvхэлдээ шатсан. Дээврийн тємрийн завсар хєєсєнцєр хавчуулсан байснаас гал хоромхон зуур тархсан.
Б.А: Сvvлийн vед газар, барилгын материалын vнэ тэнгэрт хадсан. Энэ нь хямд тєсєр материалаар барьсан чанаргvй барилга олшроход нєлєєлж байна. Компаниуд ашигтай ажиллахын тулд хямдхан материал ашигладаг талтай. Хямд орон сууцаар иргэдийг хангахын тулд таван давхар барилгад мансард барих болсон. Тvvний чанарт итгэх аргагvй.
Х.Б: Мансард нэмж байгаа орон сууцыг анхнаас нь тав бол тав, ес бол есєн давхар орон сууц ямар байх ёстой вэ, тэр шаардлагаар л барьсан байгаа. Мансард нэмэхэд тухайн барилга дээр нэг давхар нэмэгдчихлээ гэсэн vг. Тэгэхээр барилгын даац хэтэрч л таарна.
Б.А: Барилгын даацын судалгааг гаргадаг хоёрхон газар байдаг. Тэдний гаргасан судалгааг мэргэжлийн хяналтынхан хянаад тухайн барилгад мансард барих эсэхийг шийддэг. Гэтэл одоо барьж буй мансардны тал хувь нь ийм шалгуураар ороогvй юм билээ. Орон сууц барьдаг шигээ дуртай барилгадаа мансард нэмчихээд зєвшєєрєл авах гэдэг.
Х.Б: Vvнд анхаарал тавих ёстой тєрийн байгууллага сул ажиллаж байгаагаас иймэрхvv асуудал гарч байгаа шvv дээ. Хувийн, хэдхэн хvний эрх ашигт нийцсэн хууль vйлчлээд байх юм бол хэрэглэгчид л хохирно.
Б.А: Гадаадын жишгээр бол гvйцэтгэгч, захиалагч, хэрэглэгчид нь єєр єєрсдийн эрх vvргээ маш тодорхой мэдэж байдаг. Хэрвээ иргэд чанаргvй орон сууцанд орчихвол хариуцлага хvлээх эзэн нь тодорхой. Гэтэл манай улсад барилгын компанийн vйл ажиллагааг зогсоолоо гэхэд єнєєх нь хvний ємчид халдлаа хэмээн шvvхэд хандчихдаг. Шvvх мэргэжлийн хяналтын шийдвэрийг хvчингvй болгоод, хууль бус зvйл хийж байгаа хvмvvсийг єєгшvvлдэг. Vvнээс vзвэл барилгын бизнест эрх мэдэлтнvvдийн гар хєл дvрээстэй гэдэг нь ортой бололтой.
Х.Б: Уг vл хєдлєх хєрєнгє зуучлах компаниуд жинхэнэ утгаараа ажилладаг бол энэ гаж тогтолцоо арилах магадлалтай. Учир нь vл хєдлєх хєрєнгє зуучлалын компани барилгын компаниудаар барилгаа бариулна. Тvvнийгээ эргээд иргэдэд худалддаг учраас гvйцэтгэгч компаниудад чанартай барих шаардлага тавьдаг. Чанаргvй орон сууц худалдаж авсан иргэд vл хєдлєх хєрєнгє зуучлалын компанитай хариуцлага тооцдог. Монголд энэ зах зээл хєгжєєгvйгээс чанаргvй барилга олшроход нєлєєлж байгаа гэж мэргэжилтнvvд ярьдаг.
Б.А: Тэгвэл vл хєдлєх хєрєнгийн зуучлалын компанийг олноор байгуулах хэрэгтэй юм байна. Манайд цєєн тооны ийм компани байдаг ч орон сууц, хашаа байшин худалдах, худалдаж авах гэсэн иргэдэд зуучлах байдлаар ажиллаж, хялбар аргаар ашиг олж байна. Уг нь бол тэд орон сууц бариулаад худалдах ёстой биз дээ.
Х.Б: Барилгыг чанартай бариулах, муутай нь тэмцэх олон арга бий. Чанаргvй барилгыг ус, дулаан, цахилгаанаар хангахгvй байх хэрэгтэй. Ус суваг ашиглалтын газар, Дулааны цахилгаан станц, “Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ” компанитай Мэргэжлийн хяналтын газар хамтарч ийм арга хэмжээ авбал чанаргvй барилгыг шахах бас нэг гарц болно.
Б.А: Тийм шvv. Улсын комисст одоогийнхоос илvv эрх мэдэл олгож, чанаргvй барилгыг нураах хvртэл арга хэмжээ авдаг болгох хэрэгтэй байна.
Харгуй
|